Чөтгөр бурхдын домгууд 144

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 144 – Эм шалгах аа?

Не Ли болон түүний нөхдийг нэгэн эдлэн газар уруу хуваарилав. Харуулууд тэднийг эдлэн газрын гаднаас харуулдан хамгаална. Нэрэндээ Не Ли болон нөхдийг нь хамгаалж байгаа болохоос биш тэднийг хянах үүрэг авсан билээ.

Дү Зэ санаа зовсон аястай Не Ли уруу харан асуулаа. “Не Ли, бид нэгэнт орж ирсэн учраас буцаж явах хэцүү болох нь дээ.”

“Би орж ирж чадсан юм чинь гарах арга олдоно оо. Санаа зовох хэрэггүй.” Не Ли хэллээ. Тэрээр хөнгөхөн инээмсэглэж байв. Мөнгөн далавчит овгийн нутагт энд гацах юм бол тэд их итгэж болохооргүй арга чарга ашиглан эндээс гарч л таараа. Не Ли толгойд хэнд ч анзаарагдахгүй гарах олон санаанууд орж ирлээ.

Гэхдээ Мөнгөн далавчит гэр бүлийн нутаг дэвсгэр дээр үлдэх шалтгаан буй. Сиконг И Гэрэлт чулуунуудыг олж өгөхөө илэрхийлсэн байгаа. Мөн Не Ли Мөнгөн Далавчит гэр бүлийг хумхай хоосон болтол нь цөлмөхөөс нааш эндээс гарахыг хүсэхгүй.

Сяо Нин Арь болон нөхдүүд Не Лигийн хэлсэн үгийг сонсоод санаа амарлаа. Не Ли хийж буй зүйлдээ итгэл төгс байна шүү дээ.

Не Ли болон тэдний нөхөд эдлэн газартаа сүнсний хөгжлөө ихэсгэхийн тулд бэлтгэл сургуулилалт хийнэ. Сяо Нин Арь болон бусад найзууд нь бараг л Алтан зэрэглэл уруу орох давааг давжээ. Саяхан учирсан аюул тэдэнд өөрсдийн хүчээ ихэсгэхэд тун ч таатай нөхцлийг бүрдүүлсэн.

“Наанаа ор.”

Хэдэн харуулууд нэгэн залууг чирэн эдлэн уруу оруулав.

Харуулуудын ахлагч хэлэв. “Лэй ноёнтон, бид урвагчыг энд авчирлаа.”

Залууг ган гинжээр бөх гэгч нь хүлсэн байлаа. Түүнийг хэдэн удаа тойруулан оосорлосон байсан ба сүнсний хөгжлийг нь дарах үүднээс гэдсэн дээр нь лац тавьсан байв.

“Хэцүү байсан л байсан байх. Энд хэдэн тан бий. Талархах хэрэггүй дээ.” Не Ли баруун гараа савчивал харуулуудын ахлагчид хэдэн тан өглөө.

Харуул тангуудыг аваад үнэрлэв. Үнэрийг нь үнэрлэсэн Харуулын ахлагч ихэд уриалгахан болоод хүндэтгэлтэйгээр хэлжээ. “Лэй ноёнтон ихэд эелдэг өгөөмөр юм. Энэ залуутай байхдаа та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү.  Энэ урвагч 3-одтой Алтан зэрэглэлийн сүнсний хөгжилтэй.”

Не Ли хөхрөн инээгээд хэлэв. “Та нар түүнийг ийм чанга хүлээд, гэдэс дээр нь хүртэл лац тавьсан учраас та нар надад санаа зовох хэрэггүй дээ.”

“Тэгвэл бид ингээд явья даа.”

Харуулууд хүндэтгэлтэйгээр эдлэнгээс гарч одоцгоолоо.

Залууг ихэд чанга хүлсэн хэдий ч нүүрнээс нь мятаршгүй бардам сэхүүн занг тольдож харж болно. Не Лиг хялам хийж харчихаад толгойгоо эргүүлээд чимээгүй болоод өгөв. Энд ирэхээсээ өмнө Не Лиг өөрийг нь эмийн ханд турших туршилтын туулай болохоо тэрээр дуулсан.

Не Ли энэ залуу уруу харвал энэ залуугийн нүдэнд үзэн ядалтын ангал харагдана. Хэрэв өөрт нь боломж олдох л юм бол Мөнгөн далавчит гэр бүлийг бүхлээр нь хүйс тэмтрэхэд тэрээр бэлэн.

“Чамайг хэн гэдэг юм бэ?” Не Ли залууг харан асуулаа.

Залуу Не Ли уруу эргэлзсэн аястай харснаа, бахархалтайгаар хэлэв. “Дүан Жиан.”

Не Ли сандал дээрээ тухлан суугаад хэсэг зуур юм бодоод хэллээ. “Хэрэв би чамд өшөө авах боломж өгвөл чи юу хийх байсан бэ?”

Дүан Жиан мэл гайхшран балмагдлаад Не Лид үл итгэсэн байртай харна. Тэрээр яагаад Не Лиг ийм асуулт асуухыг мэдээгүй.

“Би Мөнгөн далавчит гэр бүлийн гишүүн биш. Тэдэнд би дуртай биш.” Не Ли мөрөө хавчин хэллээ.

Дүан Жианы бүрсгэр нүдэнд гэнэтхэн гэрлийн оч бадран хэлэв. “Хэрэв надад боломж өгдөг юм бол би өөрт чинь үлдсан насаараа үнэнч явахаа эцэг эхийнхээ нэрээр тангараглаж байна.”

“Үүнийг чи өөрөө л хэлсэн шүү.” Не Ли хөмсгөө зангидав. Дүан Жианы ард байх хар алтан өнгийн далавчинд хэмжээлшгүй их хүч нуугдаж байгааг тэрээр мэдэрлээ. “Ирээдүйд чи намайг дагавал би чиний эцэг эхийн өшөөг авахаа батлан даая.”

Дүан Жиан газар өвдөг сөхөрвөл плоп хийх дуу гарлаа. Нүдэнд нь хэмжээлшгүй ихээр хуран цэгласан үзэн ядалт хүлээснээсээ ангижирхыг хүсч буй галт уул мэт тэсрэхийг хүснэ. Гүнзгий амьсгаа авсан Дүан Жиан хэлэв. “Намайг арван жилийн дотор тэр муу хөгшин Сиконг Игээс өшөөгөө авахад туслах юм бол, Дүан Жиан миний бие үлдсэн амьдралынхаа туршид таны үнэнч зүтгэгч болохоо тангараглаж байна. Хэрэв би ам тангарагаасаа няцах юм бол тэнгэр намайг харааг.”

Дүан Жиан цуст өшөөгөө авах хэрэгтэй. Өмнө нь тэрээр олон удаа үхэх талаар бодож байсан. Гэхдээ энэ бүх үзэн ядалт, өвдөлт, шаналалаа Дүан Жиан дотроо үг дуугүй залгисан. Яг л шархадсан араатан лугаа адил тэрээр Мөнгөн далавчит гэр бүл уруу хэзээ довтлох бэ? гэсэн зөв тохиромжтой цагаа хүлээн сууна.

Не Ли Дүан Жиан уруу ширтэн харлаа. Түүнд нэгэн тан өгөөд хэлэв. “Үүнийг уучих.”

Дүан Жиан танг ямар ч эргэлзээ тээнэгэлзээ үгүй бүгдийг нь уучихлаа.

“Чамайг би хордуулна гэхээс айхгүй байна уу?” Не Ли тайвнаар Дүан Жиан уруу ширтэн харлаа.

“Хэрэв та намайг үхэхийг хүсвэл надад амьд үлдээд байх боломж тун хомс. Гэхдээ ирээдүйд нэгэнт миний амьдрал өөрийнх тань болсон учраас та хүсэх л юм бол би юу ч хийхэд бэлэн байна.” Дүан Жиан толгойгоо бахархалтай аргаггүй өргөөд хэллээ.

Хоригдол ч гэлээ Дүан Жиан шийр бас байна шүү. Не Ли өшөө авахад нь туслана гэж хэрвээ хэлээгүйсэн бол Дүан Жиан хэний ч өмнө толгой бөхийлгөхөөргүй их дотоод тамир, тэнхээтэй хүн байна. Не Ли одоо ч гэсэн Дүан Жианийг ташуурдуулж байхдаа ямар мятаршгүй эр зоригт нүдтэй байсныг эргэн санан. Хэрэв ийм хүнийг хайр нигүүслээр тэтгэх юм бол сайн хандсан хүнээсээ хэзээ ч урвахгүй.

“Надад чамайг хүчтэн болгох олон аргууд бий. Чамайг Домгын зэрэлэлээс ч дээгүүр зэрэглэл хүргэх блоно. Гэсэн хэдий ч чи маш их өвчин, шаналалыг мэдрэнэ шүү. Чи зөвшөөрөх үү?” Не Ли толгойгоо гудайлган Дүан Жианаас асуулаа.”

“Миний урьд мэдэрч амссан зовлон шаналал юу ч биш юм гэжүү? Тэр муу хөгшин Сиконг И намайг бөхийлгөх гэсэн ч энэ байж боломгүй зүйл. Зовлон шаналал намайг илүү хүчтэй л болгож өгч байна. Намайг алж чадаагүй бүхэн намайг улам хүчтэй болгосон. ” Дүан Жиан хатуу хүлээстэй мөн сүнсний хөгжлийг нь битүүмжилсэн ч гэсэн түүний биенээс эсэргүүцэшгүй эрчим мэдрэгдэнэ.

Баруун гараа савчивал Не Лигийн гаран дээр хэдэн зүүнүүд гараад ирэв. “Чиний цусанд Хар луугийн удам угсаа байна. Хэрэв Би хар Луугийн угсааг чинь өдөөгөөд эсэргээчихвэл чи луугийн үр садын хувьд Домгын зэрэглэл хамгийн багадаа хүрэх ёстой.”

“Чи намайг Домгын зэрэглэлийн дайчин болгож чадна гэх гээ юу?” Дүан Жианий бие бичирхийлж үл итгэсэн харцаар Не Лиг ширтэн харна.

“Зөв өө. Луугийн лус тийм ч энгийн эд биш. Хамгийн муу зэрэглэлийн луугийн удам ч гэсэн Домгын зэрэглэлтэй нүүр тулаад ялах нигууртай. Гэхдээ чи бүхэл бүтэн арван өдрийн турш ихэд шаналж зовох болно шүү. Хүнлэг бус шаналал эрүүгийн дараа чиний махьбод чинь Домгын зэрэглэл хүрнэ. Энэ мэдээж жинхэн Домгын зэрэглэл арай биш ч гэсэн хүч чинь нэмэгдээд чи удахгүй домгын зэрэглэл болно.” Не Ли ийнхүү хэллээ.

“Арван өдөр ч бай, Арван жил ч бай би тэсч чадна аа.” Дүан Жиан шийдэмгий өнгөөр хэлэв.

“Битгий хэтэрхий эрт шийдвэрээ гарга.” Не Ли Дүан ЖИан уруу харан хэлэв. Не Ли Дүан Жианд шийдвэр гаргахад нь тусласан хэвээрээ. Сиконг И хувьд Сиконг Игийн амь юу ч биш.

Дүан Жиан Не Лигийн өмнө өвдөг сөхөрсөөр байлаа. Не Ли цээжээ цэх болгон зогсоод хэллээ. “Нааш ир.”

“Энэ тангуудыг эхлээд уучих. Чиний эрч хүчийг чинь нөхнө. Чиний эрч хүч нөхөгдсөний дараа хүчийг чинь ихэсгэе.” Не Ли хэдэн танг Дүан Жианд өглөө.

Дүан Жиан амаа нээгээд бүгдийг нь нэг амьсгаагаар уув. Түүний эрчим хурдхан нэмэгдэж нөхөгдөж байгааг мэдэрлээ.

Не Ли өөрийнхөө зүү тавих техникээ ашиглав. Тэрээр Дүан Жианы биенд гучин цэгт зүү тавилаа. Эхлэхдээ жаахан өвдөж байсан ч гэсэн Дүан Жиан үл тооно. Гэхдээ Не Ли гучин зургаа дахь зүүгээ тавьбал Дүан Жианы царай хувирав.

“Аах.” Дүан Жиан өрөвдөлтэй аргаггүй хашгирав. Түүний бүхэл биеийг өвдөлт бүрхэн авлаа.

Түүний биень яг л гал халуунаар гал төөнөж бүхэл биеийг нь шатааж буй мэт мэдрэгдэнэ.  Луугийн цус нь өдөөн сэргэж эхэлжээ.

Эдлэнгээс гаднах хүмүүст ч энэ хашгирах чимээ сонсогдоно.

Харуулууд бие биенээ харахаас өөр юу ч хийж чадсангүй. Дүан Жиан өрөвдөлтэй хашгираад тэднийг айлгаж орхилоо. Тэд бүгдээрээ Дүан Жианийг мэднэ. Түүнийг өдөр шөнөгүй ташуурдсан ч А авиа гаргадаггүй хүн.

Үнэнийг хэлэхэд тэд Дүан Жианийг биширдэг. Тамлуулан байсан ч үг дуугардаггүй хүн гэж ховор.

Гэхдээ одоо Дүан Жиан хэдхэн минут болоод Не Лигийн эдлэн дотор хашгирна. Ямар их өвчин шаналал мэдэрсэн болоод Дүан Жиан хашгирч байгаа юм бол?

“Эелдэг залуу эзэн Лэй Зүо ийм аймшигтай хүн гэж мэдсэнгүй. Тэрээр хэрхэн тамлахаа мэддэг бололтой.”

Харуулуудын хуйх чинэрнэ. Тэдний зүрх салгалж эхэллээ. Эм турших туршилтын туулай болоогүйдээ тэд баярлацгаана.

Мөнгөн далавчид гэр бүлийн овгийн ахлагчийн эдлэн.

“Ноён овгийн ахлагч аа, Залуу эзэн Лэй Зүо эмийн туршилтаа хийж эхэлсэн байна. Дүан Жиан өрөвдөлтэй аргаггүй тамлуулж байгааг бид сонссон. Бид түүнийг өдийг хүртэл ташуурдсан ч тэр огт дуугардаггүй байсан. Гэхдээ Лэй Зүогийн эдлэнд ороод удаагүй байхад тэр хэдэн бээр газар сонсогдохоор чанга хашгирч байна лээ.”

Сиконг И хөмсөг зангирав. Лэй Зүо ийм аргатай гэж тэрээр мэдээгүй. Хэрэв ийм аргаар хүнийг байцаах юм бол илүү үр дүнтэй.

Сиконг Хонгюэ мөн Сиконг И хоёр бие биенээ хараад хэлэв. “Ааваа, би энэ талаар дээрээс хойш бодоод хэлж чадсангүй. Лэй Зүо нэг л сэжиг төрүүлээд байна.”

Сиконг И толгой сэгсрэн хэллээ. “Мөнгөн гэрэлт овгийнх эсэх нь хамаагүй ээ одоо. Түүнээс эмчилгээний жорыг нь аваад орхичихвол бид түүнийг алах болно.”

Сиконг И нүдэнд мөн Сиконг Хонгюэ нүдэнд гэрэл гарлаа.

Эдлэн дотор.

“НЕ Ли, чи түүнд юу хийгээд байна? Чи арай жинхэнээсээ эм туршаад байгаа юм биш биз.” Дү Зэ Дүан Жиан уруу харан. Дүан Жианы нүд улаанаараа эргэлдэж, хүлээсэн дотроо өрөвдөлтэй харагдана.

Сяо Нин Арь ч гэсэн Не ли ийм хэрцгий аргаар эм туршиж байгаад итгэхгүй айв.

“Би түүнд боломж олгосон юм. Тэр хэр өндөрт гарах нь өөрийнх нь хичээл зүтгэлээс хамаарна.” “Алив өөрсдөдөө анхаарал хандуул. Бэлтгэлээ хийцгээе.”

Боломж өгсөн? Дү Зэ, Сяо Нин Арь хоёр юу хэлээд байгааг нь ойлгов. Дүан Жианыг өрөвдсөн ч гэсэн тэд түүнд үг хэлсэнгүй.

Бүгд өөр өөрсдийн өрөөндөө орон бэлтгэл сургуулилалтаа хийцгээлээ.

Сиконг Игийн хүмүүс их хэмжээний цуст кристал авчирлаа. Не Ли цуст кристалыг боловсруулаад хүн бүрт хувааж өглөө. Нөхөд Цуст кристалын доторх сүнсний эрчмийг галзуу мэт сорон авч өөрсдийнхөө сүнсний тойрондоо оруулцгаана.

Цаг хугацаа хурдан өнгөрчээ. Гурав дахь өдөр Сяо Нин Арь Аянгат Луугийн техникээрээ Алтан зэрэглэл хүрэв. Хэдэн өдрийн дараа хүн бүр Алтан зэрэглэл давах даваагаа бэлдэцгээнэ. Цуст кристалын нөлөө үнэхээр мэдэгдэхүйц сайн юм.


Өмнөх хэсэг

Дараагийн


Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s