Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 9]

2 comments

Өмнөх 

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 9 – Оройн зайн бөгж
“Хурдан эргүүлээд өг!“ Клайд ихэд уурласан байх ба царай, хүзүүгээ минчийтэл нь улайлгачихаад. “Бөгжийг минь эргүүлээд өг! Сая алтан зоосыг минь эргүүлээд өг!“ хэмээн хашхичиж байв.
Догшин аянга хорооны гишүүд сая алтан зоос гэдэг үгийг сонсоод, нүдэнд нь шунал нь хүрч ядахад нь харагдана. Хүчирхэг хүлэгт баатруудын салаа Линлэй рүү дайрцгаах ба хамгийн урд эгнээнд нь Догшин аянга хорооны удирдагч, Кайсэр байв.
“Бөгж? Энэ ч үнэтэй харагдаж байна шүү.“ Клайдыг яаж галзуурхыг нь харсан Линлэй хүйтнээр инээснээ хамаг хүчээрээ дээш үсрээд гэдрэг ухарлаа. Ухарч байхдаа, Линлэй ухас хийн бөгжийг шүүрэн аваад хуруундаа зүүчихэв.
“Линлэй, энэ орон зайн бөгж байна!“ Делин Кевотийн сэтгэл ихэд хөдөлсөн байртай хэлэх бөгөөд энэ бөгж түүний хүчирхэг сүнсэнд ихэд онцгой мэдрэмж төрүүлж байсан юм. Орон зайн бөгж бол маш үнэтэй эрдэнэ! Линлэй ч цочирдолд орж орхих нь тэр.
Энэ бөгж бол Фэнлайн хааны гэр бүлийн өвөг дээдсээс нь уламжлан ирсэн зүйлтэй нь ч дүйцэх зүйл. Линлэй домогт орон зайн бөгж энд байж байх юм гэж бодоогүй. Учир нь орон зайн бөгж машид ховор байдаг. Тэр бүү хэл Гэрэлт сүмийн 5 Их ламын хоёрт нь л орон зайн бөгж байдаг.
Орон зайн бөгжийг зарах тэнэг хүн хаана ч байхгүй биз.
Дээрээс нь орон зайн бөгж нь эзнийхээ цусаар лацлагдсан байдаг болохоор, эзэмшигчээс нь өөр ашиглаж чадах хүн байхгүй. Товчхондоо энэ бол эрдэнэсээ хадгалах хамгийн тохиромжтой газар юм. Мэдээж, орон зайн бөгжийг онгойлгох арга байдаг, тэр нь эзэмшигчийг нь алах. Эзэмшигч нь үхсэн тохиолдолд, орон зайн бөгжний лац тайлагддаг. Ингэснээр, хэн нэгэн бөгжийг өөрийнхийгөө болгон эрдэнэсийг эзэмших боломжтой болно.
“Вишшшшш.“
Гэнэтхэн Кайсэр гаран дахь илдээ агаар сүлбээд, Линлэйн эгц өөдөөс чичлээ. Уулыг ч нураахаар хүчтэй илд аймшигтай дуу гарган Линлэйг чиглэв. Линлэй ч, өөдөөс нь улаан гэрэл гялтгануулах илд дөхөн ирэхийг олж харав.
Энэ хүчийг хааж чадахгүй нь!
“Вишшш!“ Линлэй дахин нэг үсрээд, дайралтаас бултчихав.
“Бам!“ Линлэйг чиглэсэн аймшигт хүч ханатай тулбал, бүхэл хана илдэнд сүйдлээ. Хана цохигдон 100м хэрээтэй газарт бутран шидэгдлээ.
“Ямар хүчтэй юм бэ!“ үүнийг хараад Линлэй нууцхан гайхширав.
Зайдуухан хамгаалагчдынхаа хамгаалалт доор байх Клайд ч тасарсан гарныхаа өвчинд шаналахын зэрэгцээ чангаар, “Түргэхэн шиг бөгжийг минь эргүүлээд аваад ир!“ хэмээн ууртайгаар зандчиж байлаа. Клайд Линлэйг орон зайн бөгжийг онгойлгож чадахгүй гэдгийг мэдэх ч, энэ хэвээрэй бөгж Линлэйд үлдвэл, эзэмшигч нь болох Клайд ч өөрөө бөгжөө нээх боломжгүй болно.
2.2 тэр бум алтан зоос! Энэ бол маш их мөнгө билээ.
Мянга мянган жил хааны гэр бүлийн хуримтлуулсан хөрөнгө. Энэ хөрөнгөө алдах нь өөрийг нь алах дөхсөн өвдөлтөөс ч хэцүү байлаа.
“Бам!“
Хана нурж, аварга шидэт араатан ордны талбай дундуур ханыг сүйтгэн явна. Түүний өмнө хана яг л шавар мэт ар араасаа нуран унацгааж байлаа. Энэ аварга шидэт араатан хэдийнээ Клайд, Линлэй хоёрыг анзаарчихсан байх бөгөөд, догдолсон байртай “Роооаааар“ хэмээн архирна.
“Ягаан шивээст баавгай!“ танил төрх харагдсан учир Линлэй огтхон ч айсангүй. Магадгүй Манант хөндийд харсан Гэгээнтэн зэрэглэлийн Ягаан шивээст баавгайн аймшигт хүчийг санаж байгаа болохоор биз. Хэмжээний хувьд, Манант хөндийд байсан Гэгээнтэн зэрэглэлийн Ягаан шивээст баавгайтай ижил байсан ч, ялгаруулж буй аура нь тийм ч аймшигтай байсангүй.
Энэ бол Ван Боналт болон түүний гэр бүлийг алсан Ягаан шивээст баавгай ба одоо ордон руу довтолж байгаа нь энэ юм.
Ягаан шивээст баавгай тэр хэдийг хараад баяртайгаар архиран тэдний зүг давхшив.
“Тап!“ “Тап!“ “Тап!“ “Тап!“
Ягаан шивээст баавгай нь тулааны машин бөгөөд гурван давхар байшингийн хэмжээтэй биетэй ба хурц савартай. Хана хүртэл түүний саварт ганц л цохигдон нурна. Харин энэ баавгайн одоогийн бай бол Линлэй тэр хэд.
“Клайд, чи бөгжөө хүсэж байна уу? Чадал чинь хүрдэг юм бол ав л даа!“ гээд Линлэй чангаар хашхирчихаад хамаг хурдаараа гүйв.
Тэгснээ, “Бэбэ. Чи бусад дайчдыг нь аргал. Би Кайсэрыг авлаа.“ хэмээн оюун санаагаараа хэллэ.
“За. Эзэнтээн, надад даатгачих.“ Бэбэ ч тэр даруй бусад дайчид руу давшив.
Тэд хүн шиг хэлбэртэй зүйлийн эсрэг хосолсон дайралт хийхээр бэлтгэгдсэн. Харин Бэбэ шиг жижигхэн, бат бөх, хурдан шидэт араатны эсрэг тэдэнд хийж чадах зүйл байсангүй.
Бэбэ хэрцгийгээр хумсаа сунгаад 8-р зэрэглэлийн дайчны хүзүүг тас огтолж орхилоо. Дайчдын толгой эх биетэйгээ ердөө л нимгэхэн арьсаар холбогдсон байдаг.
“Ххмм.“ Кайсэрын нүд улайн, уурсан чангаар хашхираад илдээ Линлэй руу хэдэнтэй савбал.
Линлэй ч яг л хуй салхи мэт дээш үсрээд хөлөө эргэлдүүлэн дайралтаас бултсанаа хос хурц хутга мэт хөлөөрөө Кайсэрын хүзүү рүү жийлээ.
Кайсэр ч шилэн хүзүүгээ нугжийлган сөрөг дайралт хийвэл, Линлэйн өшиглөлт Кайсэрын улаан нүүрэн дээр нь буув. Дахиад жаахан л ойртсон бол, Кайсэр үхэх байсан. Кайсэр хүзүүгээ нугжийлгасан байсан ч, Линлэй руу хүчтэй өшиглөлт илгээсэн, хэдийгээр Линлэй байсан ч агаар дээр үүнээс бултах арга үгүй.
“Вишшшш!“
Гэнэтхэн Линлэй урт, төмөр ташуур мэт сүүлээрээ агаар зүсэн, Кайсэр руу савлаа.
Дайралт ар араасаа ирнэ!
Хэрэв Кайсэр сөрөг дайралтаа үргэлжлүүлсэн бол, Линлэйн энэ дайралтанд баараггүй өртөх байсан. “Ххмм.“ Кайсэр газар хүчтэй өшиглөн агаарт хөөрөөд хамаг хурдаараа Линлэйн сүүлний өөдөөс илдээрээ хариу дайрлаа. Ингэхдээ Кайсэр хормын дотор л 100м газар туулсан байсан юм.
“Сапп!“
Кайсэр дахин нэг удаа хурдаа нэмлээ. Гаран дахь илд нь чичгэнэн зургаан хуурмаг илд болон хувирсан тул, Линлэй алийг нь хаах ёстойгоо ч мэдсэнгүй.
“Аа!“ энэ үеэр Бэбэ өөр нэг 7-р зэрэглэлийн дайчны гавлыг хага бяцалж байсан ба энэ нь түүний алж байгаа 7 дахь хүн байсан юм.
Кайсэр өөрийнхөө бэлтгэж, сургаж байсан Догшин аянга хорооны цэргүүдээ үхэхийг харан уурлахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Учир нь Линлэйтэй л тулалдах түүнд тун ч хэцүү байсан юм. Линлэй дан ганц гар хөлөөрөө дайраад зогсохгүй, сүүлнийх нь хүчирхэг дайралтууд маш аймшигтай байлаа. Дээрээс нь бат бөх байдлыг нь дурдах ч шаардлагагүй.
Аз болоход…
Тулааны туршлага болон тактикийн хувьд, 100 гаруй настай жинхэнэ 9-р зэрэглэлийн тулаанчинг Линлэйтэй зүйрлэх аргагүй байсан юм.
“Түргэнхэн шиг бөгжийг минь эргүүлээд аваад ир!“ Клайд хэдийнээ эрүүл ухаанаа алджээ.
Одоогийн энэ нөхцөл байдалд түүнд тун ч тааламжгүй байв. Хэрэв энэ чигээрэй үргэлжилбэл, бөгжөө дахин сэргээх боломжгүй болох болно. Учир нь орон зайн бөгжинд хааны гэр бүлийн мянга мянган жилийн өв хөрөнгө бий. Тиймээс үхэх байсан ч, тэрээр бөгжөө алдахыг зөвшөөрөхгүй.
“Роооаааар!“
Эцэст нь Ягаан шивээст баавгай хүрч ирэн ойролцоох бүх дайчдаа бутаргаж орхилоо. Түүнтэй тулалдаж зүрхлэх хүн энд байсангүй. 9-р зэрэглэлийн шидэт араатантай тулалдахын тулд дор хаяж 9-р зэрэглэлийн дайчин байх ёстой. Дээрээс нь шидэт араатан хүнээс хүчтэй байдаг болохоор, 9-р зэрэглэлийн дайчин байсан ч алж чадна гэх баталгаа байхгүй.
Ягаан шивээст баавгай зогсоод бүлэг хүмүүс рүү ширтлээ. Дээд зэрэглэлийн шидэт араатны оюун ухаан хүнийхээс дутахааргүй байдаг, 9-р зэрэглэлийн шидэт араатны хувьд тэр зарим хүмүүсээс ч ухаантай. Энэ Ягаан шивээст баавгай хүмүүсийг хоёр хэсэгт хуваагдсаныг дороо мэдчихэв. Нэг талд нь, хүн болон шидэт араатнууд. Харин нөгөө талд нь, нэг гартай эр бусад хүлэгт баатруудаа удирдаж байлаа.
Дээрээс нь тэр ганц гартай эрийн гарт нь бөгж байв.
Ягаан шивээст баавгай хүний хэлийг ойлгодог. Ярьж чадахгүй ч, ойлгож чадна. Ягаан шивээст баавгайн нүд томорсноо.
“Вүү, вүү!“
Ягаан шивээст баавгай баяртайгаар савраа савчаад, Линлэй, Кайсэр хоёр руу давшлаа. Ингэх замдаа таарсан бүх дайчдаа савраараа өршөөлгүй нүднэ.
“Аа!“ 8-р зэрэглэлийн дайчин бултахыг оролдтол, биенээс нь ногоон хаш гэрэл цацарлаа.
Ягаан шивээст баавгай хурдан хөдөлгөөнтэй биш ч, саврынх нь дайралт маш хурдан. “ТАП!“ Аварга савар 8-р зэрэглэлийн дайчин дээр буувал толгой нь бяцрахдаа дуу алдах нь сонсдоно. Дайчны тулааны аура үгүй болж, түүний бие цул мах шиг л шидэгдэн, газрыг хагалаад том нүх үүсгэн газарт шигдлээ.
“Яагаад 9-р зэрэглэлийн шидэт араатан ижил зэрэглэлийн хүнээсээ ийм хүчирхэг байгаа юм бэ?“ Энэ явдлыг холоос харсан Линлэй өөрийн эрхгүй гайхширлаа. Линлэйтэй тулалдаж буй Кайсэр ч, үүнийг хараад сэтгэлээр унав. Түүнд Ягаан шивээст баавгайтай тулалдаж чадна гэх итгэл байсангүй.
Ягаан шивээст баавгайн арьс бат бөхийн дээр машид зузаан. Аварга савар нь Аварга лууд хүртэл аюул учруулна. Гагцхүү ганц сул тал нь түүний хурд. Гэсэн хэдий ч, дайралтынх нь хурд маш өндөр. Ягаан шивээст баавгай бол хамгийн хүчирхэг шидэт араатнуудын нэгт зүй ёсоор багтах шидэт араатан юм.
“Бам!“ “Бам!“ “Бам!“
Линлэй Кайсэр хоёр асар хурдтай бие биерүүгээ дайрах бөгөөд Линлэйн гар болон сүүл нь зогсоо зайгүй илдтэй харшилдана. Тэдний дайралтын хурд маш түргэн байсан юм. Линлэй, өөрийнхөө хамгаалалтанд маш итгэлтэй байсан болохоор сөрөг дайралт хийж байсан ч, Кайсэр техникийнхээ нөлөө болон туршлага, хүчирхэг тулааны кигээрээ байдлыг эргүүлүүлэлгүй тогтоон байлгаж байв.
Тэдний тулаан энэ тэнцүү байлаа.
“Роооааар!“ Ягаан шивээст баавгай Кайсэр Линлэй хоёр дээр хүрч ирээд тэр хоёр руу аварга савраа савлаа.
“Вишшш!“ тэр хоёр ч маш хурдтайгаар гэдрэг ухрав.
“Бам!“ Баавгайн савар газар чичиргэн 10м хэрээтэй газрыг хагаллаа. Линлэй Кайсэр хоёр тэр цохилтыг хааж зүрхэлсэнгүй!
Ягаан шивээст баавгайн савар маш хүчтэйн дээр бие нь маш бат бөх.
Хэрэв тэд тэр дайралтыг хаасан бол, тэр хоёр махан таташ болох байсан.
“Рооаар!“ Чангаар архираад, Ягаан шивээст баавгай Линлэй руу давшлаа.
“Яагаад надруу дайраад байгаа юм?“ Линлэй өөрийнхөө хурданд тун ч итгэлтэй байсан болохоор дутаав. Луугийн хувиралд орсны дараа, Линлэй 9-р зэрэглэлийн дайчны хурдтай болдог.
Үүний зэрэгцээ, Ягаан шивээст баавгайн сул тал бол хурд. Тиймээс Линлэйд түүнээс зугтах нь тийм ч хүнд байхгүй.
Ягаан шивээст баавгай урагш давшихдаа, замдаа таарсан хүн бүрийг алж байлаа.
Тэр ганц Линлэйг л элдэж байсан юм!
Линлэй уг Ягаан шивээст баавгайг бөгжийг сонирхож байгаа гэдгийг мэдэхгүй. Ягаан шивээст баавгай хүний хэлийг ойлгодог болохоор, энэ бөгж хэр үнэ цэнэтэй болохыг мэдэж байгаа.
Үнэндээ бол хүний хэл ойлгодог 9-р зэрэглэлийн шидэт араатан нэлээд элбэг байдаг. Тэд ярьж чадахгүй ч ойлгодог. Гэхдээ Гэгээнтэн зэрэглэлд хүрэхээрээ, хязгаарлалтаа эвдэн, хүний хэлээр ярьж чаддаг болдог.
“Бөгж!“ Клайдад уйлмаар санагдана.
“Эрхэм дээдсээ.“ Клайдын өмнө зогсох Кайсэр. “Эрхэм дээдсээ, бид одоо явсан дээр. Эс бөгөөс, бидэнд тун ч аюултай болох нь.“ гэв.
Догшин аянга хорооны 33 цэргүүдээс Бэбэ 14-ийг нь алчихсан. Тиймээс үлдсэн хэд нь сандралд орчихсон байгаа. Тэдний урд байх бяцхан шидэт араатны дайралтын хүч тун ч аймшигтай байсан юм. Тэдний хувьд хүнтэй тулалдах нь илүү тохромжтой байлаа.
“Роооааар!“
“Роооааар!“
Гэнэтхэн тэнгэрээс аймшигт луугийн архираан цуварвал, тэнгэрээс аварга луунуудын 100 гаруй ногоон хаш, улаан мөн мөнгөлөг дөл буухын зэрэгцээ, Хар луу ч гэсэн газардлаа.
Луунууд бол дээд түвшний оюун ухаантай амьтад. Тиймээс тэд олон эрдэнэстэй цайзуудыг мэднэ, тийм дээ ч тэд эрдэнэст дуртай.
“Роооааар!“ Тэргүүнд нь нисэж байсан аварга Хар луу Клайд Линлэй хоёрыг хараандаа авсан байх ба аймшигтайгаар архираад ордонг чиглэлээ. Галан луу болон Маргад луу нар ердөө 8-р зэрэглэлийнх ч, Мөнгөлөг луу болон Хар луу нар бол 9-р зэрэглэлийн шидэт араатан.
Үүнийг харсан Кайсэр, Клайд хоёр ч цөм гайхширч орхилоо.
Ганц 9-р зэрэглэлийн шидэт араатантай тулалдах хүртэл хүнд байдаг. Тэгтэл ийм олноороо?
“Эзэнтээн, энэ ч муу шүү. Зугтацгаая.“ Бэбэ Линлэйд оюун санаагаараа ийн хэлсэн ч, Линлэйг яг одоо Ягаан шивээст баавгай орон зайн бөгжийн авахаар хөөж байв.

 

 

 

 

 


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 9]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s