Ном идэшт шидтэн 4

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Ховдог нүгэлтэн #4


Тео өөрийн эрхгүй шүлсээ залгилав.

Учир нь Ховдог өөрийг нь дуудах чимээ өөрт нь сонсогдов. Ангал хавцлын гүнээс өөрийг нь дуудах хөндий хоолой шар үсийг нь босгов.

Тео өөрийнхөө чангалж хөшсөн хүзүүгээ бага зэрэг суллав.

Тео ямар нэгэн зүйл хариу болгож хэлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч Теогийн уруул үдэгдсэн мэт нээгдэхгүй нь.

Аз болж өөрт нь мэдээлэл хүргэхээр өнөөх танихгүй хүний хоолой гарлаа.

[Шуналт нүгэлтэн Ховдогийн өлийг дарж чадлаа. Ховдогийн оюун ухаан түр хугацаагаар сэргэсэн. Өөрийнх нь ходоодыг цатгаж чадсан ачтанд хариу тус хүргэхийг хүсч байна.]

[Ховдог яг одоо дутуухан сэрүүн буй. Ирээдүйд өмнөх шигээ бүрэн дүүрэн эрүүл болохын тулд их хэмжээний хоол идэх шаардлагатай. Хоол нэхэхээс бусдаар Ховдог унтах болно. Цадсаныхаа дараа Ховдог нэг асуултанд хариулах болно. Эртний нүгэлтэн Ховдогийн мэдлэг уужим билээ.]

[Ховдог унтахаас өмнө та асуултаа асууна уу.]

Тайлбарийг товчоор хэлсэн ч ойлгож дүгнэлт хийхэд тун энгийн.

Нэг асуултанд нэг хариултыг л өгөх учиртай….

Нэг асуултын хариу болгож Ховдог ганц л хариулт өгнө.

Этгээд дуу хоолой ёсоор Ховдог маш эртний нүгэлтэн болж таарч байна.

Олон жил номоор хооллосон учраас мэдлэг нь зах хязгааргүй байх учиртай. Хэрэв өдөрт нэг ном иддэг гэж бодвол жилд 300 гаруй ном иднэ. Энэ бүх ном ид шидтэй холбоотой гэж үзвэл энэ бүх номыг уншсан хүний мэдлэгийг үнэлж баршгүй.

Ид шидтэнгүүд эцэс төгсгөлгүй мэдлэгийн эрэлд гарсан хүмүүс. Энэ харилцан яриа, энэ асуулт магад луугийн зүрхнээс илүү үнэ цэнэтэй биз.

За одоо санаа зовоод байх цаг алга

Энэ жижигхэн нүгэлтэн өлссөн учраас л сая нүдээ нээсэн. Одоо харин удахгүй унтаад өгөх гэж байна.

Хэрэв Тео энэ жижигхэн нүгэлтэнг хэр удаан унтахыг мэдэхгүй ч тийм удаан унтахгүй байн.

‘Надад хэрэгтэй асуултыг чамаас асууна аа.’

Тео дөнгөж 2-р тойргын шидтэн болсон. Эртний мэдлэгийн тухай зүйл асуух нь ямар ч ашиггүй.  Нууц эрдэнэс мөн түүнийг олох аргын талаар асуух нь бас өөр тусдаа асуудал.

Эртний түүх домгуудад шунал ихэдвэл гай гамшигийг дууддаг гэлцдэг. Шунал ихэдвэл шулам болдог юм шүү.

Тео тийм зан гаргаж мэдрэлтэхгүй.

Тиймээс одоо нэг зөв асуулт асуух хэрэгтэй.

“За би асуулт асууя.”

Ховдог товчхон хариулав? -Юу, Би гайхаж байна?

Энэ хоолой их жихүүдэс хүргэм аймшигтай гэлээ ч хоёрдах удаа сонсч буй учраас анхны удаа сонссон шигээ тавьтаргүй зан гаргахгүй. Теогийн шилэн хүзүүнд хүйт даахыг гэхдээ тэрээр болиулж чадахгүй. Гэсэн ч Тео амаа нээж үзлээ.

“Ховдог, би чамаас нэг мэдээлэл асуумаар байна. Чи өөрийгөө ямар төрлийн нүгэлтэн гэдгээ хэлээч.”

Ховдог хэсэг хугацаанд чимээгүй байлаа.

Энэ өөрийнх нь бодож байгаагүй асуулт байв уу?

Тео юу болоод байгааг ойлгосонгүй.

Теод Ховдогийн хоолой тод томруун болсон мэт санагдлаа.

Тео үгсийг нь сонсоод хөмсгөө зангидав.

Нүгэлтэн энэ асуултыг үгээр хариулж чадахгүй банйа уу? Энэ яг л энэ асуултыг Тео өөрөө хэтэрхий мэдлэг дорой учраас ойлгохгүй мэт санагдлаа.

Тео оюуны хүч чадал, мэдлэгээрээ хэний ч дор орж үзэж байгаагүй. Гэтэл Тео одоо эртний нүгэлтний хэмжээнд хүрэхгүй нь.

“Харуулж чадах уу?”

-Энэ, энэ мэдрэмж нь юм. Теод ийнхүү хэллээ.

Ингэж хэлж дуусаад хачин дүрс угалзууд Теогийн зүүн гараас толгой уруу нь орлоо.

Энд тоо, үсэг, бас хэлний зарим ухагдахуунууд агуулагдаж байв.

Тео яагаад Ховдогийг хэл яриагаар ярьж чадахгүй байгааг ойлгов. Энэ Ховдог яг л үлэмж том заан цаана нь нуугдаж буй мэт түүнд санагдуулав.

“Энэ- Энэ нүгэлтэн чинь.”

Нүгэлтэн…

Нүгэлтэн ямар нэгэн ном эсвэл шидийн тарни биш.

Нүгэлтэнгүүд бол энэ ертөнцийг өдөж хоргоох гэсэн үлэмж том оршихуйн нэгэн хэсэг юм.

Энэ ертөнцийн хамгийн шилдэг шидтэн хүртэл нүгэлтэнгүүдийг бүтээж чадахгүй. Тео Ховдогийн талаар мэдээлэл авсан ч үүнийгээ тайлбарлаж чадахгүй нь.

Тиймээ, Тео нүгэлтэнгийн талаар ерөнхий дүр зургыг нь л харсан.

[Нүгэлтэн “Ховдог” / F зэрэг]

[Нөлөөлөл : Элементийн хандлаг 1 оноогоор нэмэгдсэн, мана мэдрэх мэдрэмж +10, шидийн тойрог бүтээхэд тохирсон. ‘Цахилгаан аянга’ сурсан, мөн ‘Бамбай’ шидийг хэрэглэх чадвар ахисан.

*Дутуу нөхцөл байдалд байгаа учраас олонхи чадварыг лацадсан.

*Нэг өдөр өлсгөлөнгөө дарах гэж Ховдог сэрэх болно.

*Өлсгөлөнг нь даруй дарж чадвал нэг асуултанд Ховдог хариуах болно.

*Ховдогт идүүлсэн цадварыг эзэн өөрөө сурна.

*Идсэн ном болоод шидит хэрэгслүүдийнхээ эрчмийг гаргаж авах чадвартай. Хэрэв эзний ойлголт өндөр байвал илүү үр бүтээмтэй.]

Энэ тайлбарыг уншаад ойлгох амархан байлаа.

Теогийн гар болон хувирахаасаа өмнө энэ нүгэлтэн олон хүнд байсан бололтой. Эс бөгөөс энэ мэдээллүүдийг ийм амархан үгээр тайлбарлахад хэцүү.

Тео толгойндоо байгаа мэдээллүүдээ уншиж үзвэл Ховдог эвшээлгэв.

-Хмм.. тэгэхээр, би хариулчихлаа…

Ховдогийн хоолой намжсаар байгаад түүний хоолой сонсогдохоо болив.

Гаран дээрх нүх, хэл хоёр ч огт байгаагүй мэт алга болон хувирчээ.

Тео өөрийнхөө зүүн гараа мэл гайхан харлаа. Гарт нь таван ном идсэн гэх ямар ч шинж алга. Гэтэл толгойнд нь байгаа мэдлэг, мөн өөрийнх нь биеэр урсах танил бус шидийн хүч энэ бүхэн зүүд биш бодит гэдгийг нотлон харуулна.

“Ха, хахаха…” Өөрийнхөө хоолойг хуурай болтол Тео хөхрөн инээв.

Тео хэзээ хоёр хуурай уруулаа нийлүүлэн хөхрөн инээхээ больсон оо мэдэхгүй. Теодор Милер…

Энэ бол бодит ертөнцөөс зугтаан цөхрөнгөө барж суудаг байсан нөгөөх л номын сан.

Ийм гайхамшигтай зүйлийг эндээс олно гэж хэн санах билээ?

‘Би төгсч чадна. Үгүй ээ, төгсөх одоо асуудалгүй. Илүү том боломжууд ирээдүйд гарч ирнэ.

Тео маш ухаантай, сийрэг ухаантай. Гэхдээ тэрээр ид шидийн хувьд маанаг жаал шиг байсан.

Яг л ёроол нь үл харагдах ангал лугаа адил Тео мэдлэгийг толгойндоо шингээж чадна. Гэхдээ мана мэдрэх мэдрэмж муутайгаасаа Тео энэ сайхан толгойгоо ашиглаж чаддаггүй байсан. Тэр хэзээ ч бууж өгөөгүй.

Теогийн гайхамшигтай авьяас чадварыг Винс профессороос өөр хүн анзаарч харж байгаагүй.

Винс багшийн хичээл зүтгэл талаар болж хатаж гандсан навчис мэт хорчийж орхисон.

Одоо харин энэ хатаж гандсан навчис дороос шинэхэн яргуй цэцэглэхтэй адил хэрэг тохиолдов.

[Эзны ойлголт өндөр байх тусам илүү үр бүтээмжтэй.]

Энэ өгүүлбэрийн цаад санааг Тео одоо ч сайтар ойлгоогүй. Номны томъёо эсвэл өгүүлбэрүүдийг харанхуйлаад цээжил гэсэн үг биш.

Гар тэмдэглэлүүдээ бичин овоолоостой уул мэт өрж тавих болгонд Теогийн мэдлэг тэлж ирсэн.

Харин Нүгэлтэн өнөөдөр эзнээ сонголоо.

Теодор эзэн нь болсон нь зүгээр ч нэг тохиолдол биш. Учир нь Теодор мэдлэгийг хэнээс ч илүү эрэлхийлж хайдаг байсан учраас өнөөдөр Тео энэ нүгэлтэнг олсон юм.

Динг!

Чанга хонхны чимээ аниргүйг эвдлээ.

Тео номын сангын хананд өлгөөтэй байх ханын цагыг харлаа. Цагын зүү эгц дээшээ заасан байв. Аль хэдийн дотуур байр хаалгаа барьсан буй.

Ховдогийг Тео 10 орчин цагын үед анх олсон. Түүнээс хойш чамгүй хугацаа өнгөрчихлөө шүү.

‘Би орондоо унтаж чадахгүй нь дээ… За яахав. Надад энд сайхан л байна.’

Шидийн хүч нь оргилон гарвал Тео ихэд баярлан догдолно.

Яг одоо Тео өөрийгөө ямар ч 2-р тойргийн шидийг хийж чадна гэдэгтээ бат итгэсэн. Өөрийнх нь мана мэдрэх мэдрэмж багахан өссөн ч гэлээ өөрийнх нь сэтгэл ханамж дээд цэгтээ тулсан байв.

Тео Ховдогийн талаар мэдээллийг дахин дахин бодно. Энд өөрийнх нь мана мэдрэх мэдрэмжийн талаар дурджээ.

‘Мана мэдрэх мэдрэмж +10″

+10 гэдэг тийм ч их тоо биш юм шиг байна. Учир нь мана мэдрэх мэдрэмжинд нь багахан өөрчлөлт гарсан.

Гэсэн ч 10 гэсэн тооноос 20, 30, бүр 100 хүрвэл юу болох бол?

Үүнд хүрэхийн тулд цаг хугацаа орох л байх. Хэдэн арван жил шаардлагатай ч… Энд хүрч болно.

“…За за, би нэмж ном уншья.”

Тео ид шид хэрэглэхийн хүсч байлаа ч номын санд ид шид хэрэглэхэд тохиромжгүй. Хэрэв энд санаандгүй байдлаар гал тавьчих юм бол эрдэмтэн багш нар өөрийг нь яаж шийтгэхийг тэр мэдэхгүй.

Ховдогт номнуудыг нь урьдчилан бэлдсэн нь зүйтэй. Сандал дээр дуг хийхээс л энэ илүү үр өгөөжтэй.

Тео ихэд баярлан алхалж байв.

Тэнгэрт баганадсан мэт эдгээр номнууд Теод яг одоо эрдэнэсийн сан мэт харагдлаа.

Энгэрийнх нь халаасанд байгаа анги улирсан захиаг Тео бүр мартчихжээ. Удаан мөрөөдсөн мөрөөдөл нь яг нүднийх нь өмнө байна. Тиймээс Тео одоо сургуулиасаа хасагдах эсэхэд шаналаад сууж байх цаг үгүй.

Шуналт нүгэлтэн, Ховдог оо гэж…

Энэ Теодор Милер тэр хоёрын анхны уулзалт.


Өмнөх хэсэг

Дараагийн

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s