Чөтгөр бурхдын домгууд 143

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 143 – Гаднах ертөнц

“Баярлалаа, авга ах аа.” Не Ли толгой дохин хэллээ. Не Лигийн уруул багахан дээшээгээ муруйвал түүний нүүрэнд мишээл тодров. Энэ хөгшин үнэг энэ хэлэлцээрээр өөрийгөө хожсон гэж бодож байх ёстой. Мэдээж энэ үнэн, Тианфанг өвс ямар ч хоргүй ургамал билээ. Гэхдээ Тианфанг ургамлыг их хэмжээгээр хэрэглээд байх аваас энэ өвсөнд хэтэрхий их хамааралтай болчихдог. Сиконг И-ийн гарт байгаа Тианфанг өвс дуусчих юм бол Сиконг И Тианфанг өвс олох гэж цөхрөнгөө барах хүртлээ явна.

Не Лид Сиконг И-г аврах эмчилгээний арга байхгүй биш, байгаа. Гэсэн ч Не Ли Сиконг И шиг хэрцгий хүн эмчлүүлж байхдаа л Не Лигээс айж, эмчлүүлснийхээ дараа өөрийг нь хөнөөнө гэдгийг мэднэ.

Сиконг И чангаар орь дуу алдан хэллээ. “Эрчүүдээ! Найрын ширээ засцгаа. Өнөөдөр зээ дүү минь ирснийг тохиолдуулан сайхан найрлах болно!”

Не Лигийн толгойнд нэгэн бодол орж ирлээ. Нин Арь, Лу Пиао болон бусад нөхдүүд нь гадаа байгаа. Тэдэнтэй холбоо барьсан нь зөв юм болвуу? Хэрэв Нин Арь мөн нөхдүүддээ эртхэн очихгүй бол тэд ихээхэн санаа зовно. Тэд магадгүй Не Лиг хайж уул уруу гарч золгүй зүйлстэй таарч мэдэх билээ. Олон хүнийг энэ овогт дагуулан ирэх нь сайн зүйл биш гэж Не Ли мэдсээр байж найзуудыгаа авчрахаар шийдлээ. Сиконг И-г аргалах өөр нэг санаа зохиогоод хэлчихэд л болно.

Не Ли Сиконг И уруу харан хэллээ. “Ноён овгийн ахлагч аа. Би уул уруу доош буугаад ирье. Найзууд маань дор намайг хүлээж байгаа.”

“Өө? Найзууд гэсэн үү?” Сиконг И дотроо ямар нэгэн зүйл бодсон аястай хөмсгөө зангидав. “Миний зээ дүүгийн найзууд ч миний найзууд гэсэн үг. Алив эрчүүдээ, дүүг маань дагаад найзуудыг нь нааш угтаад оруулаад ир.”

“Би ганцаараа явсан дээр буй заа. Хэрэв найзууд маань танай эрчүүдтэй сөргөөцөлдөөд асуудал тавьбал надад хэцүү санагдах болвуу.” Не Ли хэлэв.

“Мэдээж, ядахнаа Хонгюэ чамтай хамт яваг.” Сиконг И хэллээ. Өөрийнх нь охин Хонгюэ 5-одтой Мөнгөн зэрэглэлийн Не Лиг өлхөн дөнгөчихөж чадах хүн.

Хонгюэ Не Лиг бараа болон доош уул уруу буув. Тэд Нин Арь болоод бусад нөхөдтэй нь тааралдав.

Лу Пиао гүнзгий амьсгаа гарган санаа амрав. “Не Ли, ашгүй минь. Чи эргээд ирлээ. Чи ямар уддаг юм бэ? Чамд санаа зовсондоо бид ууланд гарч хайх уу гэж ярьцгааж байлаа.”

Не Ли Сяо Нин Арь хоёр бие биенийхээ нүд уруу харвал Не Ли хэлнэ. “Би ууланд гарсны дараа авга ахтайгаа таарлаа. Тэр Мөнгөн далавчит гэр бүлийн гишүүн. Манай Мөнгөн гэрэлт овогтой Харанхуйн эрнээс ч өмнө холбоотон байсан гэр бүл байгаа юм.”

Не Ли хэзээ Мөнгөн Гэрэлт овгийн гишүүн болчихов. Дү Зэ Не Лигийн ард зогсох охиныг харвал юу болоод байгаа учрыг ойлгов.

Сяо Нин Арь ч гэсэн Не Ли ямар санаа илэрхийлж байгааг ойлгов. Не Ли тэдэнд ямар нэгэн сэжүүр өгөөд байгаа юм байна.

Тэдний ганц санаа зовж буй хүн Лу Пиао байлаа.

Сиконг Хонгюэ Дү Зэ болон бусдын царайны хувиралыг харлаа. Тэрээр Лу Пиаог харвал түүний царайны хувирал жаахан өөрчлөгдөв.

Лу Пиао Сиконг Хонгюэг цочирдон харна. Сяо Сюэ Лу Пиаог тохойгоороо тохойлдвол Лу Пиао сэргэсэн мэт болов. Нүд нь сэргэсэн янзтай хэллээ. “Не Ли, энэ охин чинь хэн бэ? Энэ их гоё биетэй эмэгтэй юм аа.”

Тэгэхээр энэ цочирдсон харц нь шалиг зангаас нь үүдэлтэй юм биз дээ? Сиконг Хонгюэ хөмсгөө зангидан нүдээ салгав.

“Лу Пиао, чи наад заваан бодлоо дотроо л хадгал. Энэ миний эгч юм шүү.” Не Ли ингэж хэлвэл санаа нь амрав.

“Хэхэ, уучлаарай. Би жудаггүй загначихлаа. Эгч минь, таны нэрийг хэн гэдэг юм бэ?” Лу Пиао Сиконг Хонгюэ уруу шалиг харцаар харна. Тэрээр энэ шалиг зан өөрийнх нь төрөлхийн зан юм шиг жүжиглэж байлаа. Энэ жүжиглэлтэнд ямар ч өө сэв, алдаа гэж үгүй.

“Сиконг Хонгюэ гэдэг.” үүнийгээ хэлэхдээ Сиконг Хонгюэ мөс мэт хүйтэн загнав. Не Ли Мөнгөн Далавчит овогт тус хүргэх гээгүй бол энэ залуутай таарсандаа сэтгэл санааны хохиролоо нэхэх байсан юм.

“Лу Пиао, чи миний нүдэн дээр өөр эмэгтэйтэй сээтэгнэнэ гэнээ? Үхмээр байна уу?”

Сяо Сюэ Лу Пиао уруу тас хийх дуу гартал цохив. Лу Пиао толгойгоо гараараа хамгаалан цохиулсаар байв.

Сиконг Хонгюэ тэдний үйлдлийг үл тоон эргэж хараад хэлэв. “Алив явцгаая.”

Нөхөд Сиконг Хонгюэг даган явлаа. Не Ли албаар удаан алхан нөхөдтэйгээ хамт явна. Хэрэв тэрээр чимээгүйхэн шивнэж ярьсан бол 5-одтой Алтан зэрэглэлийн дайчин Сиконг Хонгюэ сонсох л байсан.

Мөнгөн далавчид овгийн модон дээрх том ордон.

Танхимд хэдэн зуун хүн дарс тулган хөхрөлдөн инээнэ.

“Зээ дүү минь, алив хүрээд ир. Нэг тулгая.” Сиконг И хундагаа өргөн чангаар хэллээ. “Энэ миний зээ дүү Лэй Зүо байгаа юм. Мөнгөн гэрэлт овгоос ирсэн хүндтэй зочин. Ирээдүйд дүү маань манай нутаг дэвсгэрт юу ч хүссэн бай биелүүлж байгаарай.”

Сиконг И үгийг сонссон Мөнгөн далавчит гэр бүлийн гишүүд бие бие уруугаа мэл гайхан харлаа. Овгийн ахлагчийн анхаарлыг татдаг энэ хүн яг хэн бэ? гэдэг нь хачирхалтай байлаа.

Сиконг И-г Дү Зэ болон бусад нөхдүүд нь харвал дарамт мэдрэгдэнэ. Учир нь Не Лигээс тэд энэ хүнийг Домгын зэрэглэлийн дайчин гэж сонссон.

“Та нар бүгдээрээ Лэй Зүогийн найзууд учраас манай Мөнгөн далавчит гэр бүлийн ч гэсэн зочид. Гэр шигээ тухлан саатаарай.” Сиконг И Хөхрөн чангаар инээв.

“Баярлалаа, овгийн ахлагч аа.” Дү Зэ болон бусад нөхдүүд нь гараараа ёслолоо.

Тэд Сиконг И-ийн хажууд тайван байж чадаж байгаа ганц шалтгаан нь Не Ли хажууд нь байгаа хэрэг юм. Сяо Нин Арь ч гэсэн багахан санаа зовнингуй байв.

Не Ли Сяо Нин Арийн гарыг хөнгөхөн чимхэв. Түүнийг тайвшир гэж хэлж буй юм.

Удалгүй ташуурдах чимээ сонсогдов. Хүн бүрийн анхаарал энэ танхимын булан уруу чиглэв. Энд залуухан нэгэн эрэгтэй багананд хүлээстэй ташуурдуулна. Одоо ч гэсэн энэ залууг ташуурдан тамласаар байлаа. Энд байгаа хүмүүс энэ дуунд бүр дассан. Тэд хөнгөхөн ханиалгаад үүнд анхаарлаа эс хандуулав.

Сяо Нин Арь тэсч чадалгүй Не Ли гээс асуув. “Энэ хэн бэ?”

“Мөнгөн далавчит овгийн гишүүн.”

Не Ли Сяо Нин Арьд энэ залуугийн үүсэл гарал болон нарийн юмыг тайлбарлаж өглөө.

Сяо Нин Арь толгойгоо гудайлган хөнгөхөн амандаа бувтнав. “Эцэг эх нь нас барсан юм уу? Түүнээс хойш энэ бүх хугацаанд ташуурдуулаад л байсан гэнээ? Өрөвдөлтэй юм.”

Не Ли ч гэсэн холын багананд хүлээстэй эрийг харна. Энэ залуугийн нүдэнд мятаршгүй эр зориг, тэсвэр тэвчээр харагдана. Хар алтан далавч нь гинжлэгдэн хүлээстэй. Энэ залуу ч их авьяастай бололтой. Не Ли харамсалтай нь энэ залууг аварвал өндөр эрсдэлд унана. Эцсийн эцэст энэ залуу Сиконг И-ийн нүдэнд орсон өргөс мэт дургүй хүн нь.

Гэнэтхэн Не Лид нэгэн санаа төрлөө.

Хэдэнтээ хундага дарс уугаад Не Ли халамцуугаар Сиконг И уруу хэлэв. “Авга ахаа, надад нэгэн санал байна. Авга ах зөвшөөрөх болвуу?”

“Юу юм бэ? Дүү минь шулуухан хэл.” Сиконг И хөхрөн инээж хэллээ.

Не Ли холын тэр залуу эр уруу заагаад хэлэв. “Надад тэр хүн хэрэгтэй байна.”

“Юу? Чи тэр залуугаар яах гэж байгаа юм бэ?” Сиконг И нүдэнд хилэнгийн оч бадрав. Энд ташуурдуулж байгаа залуу бол Мөнгөн далавчит гэр бүлийн урвагч.

Не Ли Сиконг И уруу эгцлэн харлаа. Не Лигийн нүдэнд ямар ч айдас үгүй. Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэллээ. “Би мэдэж байгаа. Авга ахын нүдэнд өргөс мэт орсон Мөнгөн далавчит гэр бүлийн урвагч хүн шүү дээ. Би түүнийг хурдхан тонилгож өгмөөр байна. Гэхдээ авга ах энэ залууг үргэлж хүлээд түүнийг ташуурдаад байна. Энэ мэдээж гэр бүлийн бусад гишүүдэд сургамж болог. Гэхдээ надад илүү сайхан санаа байна.”

“Ямар санаа юм бэ?” Сиконг И хундаг дарс шимэн уулаа.

“Таны эмийг шалгаж үзье.” Не Ли хэллээ. “Надад авга ахын өвчнийг эдгээх итгэл найдвар байгаа ч гэсэн зарим эмийн ургамлууд нь дутуу байна. Эндээс бид бас олон төрлийн эмийн ургамал авчирч болно. Хэрэв би ганц хоёр эмийн ургамал буруу ашиглах юм бол таны өвчнийг эдгээж чадахгүй. Тэгвэл би хариуцлага үүрээд ч ямар ч нэмэргүй. Тиймээс надад эмийн ургамлууд туршиж үзэх туулай хэрэгтэй байна. Тэр үхэхдээ Мөнгөн далавчит гэр бүлд сүүлийнхээ хувь нэмрээ оруулсан болог.”

Сиконг И Не Лиг худлаа хэлж байгаа эсэхийг дарс шимэн уухдаа няхуур ажиглан харав.

“За яахав. Тэгвэл дүүгийнхээ туршилтын туулай болгон би энэ залууг чамд өгье. Сиконг И намуухнаар хэллээ. Энэ Мөнгөн далавчит овгийн нутаг дэвсгэр дээр Не Лид дутааж явах газар гэж үгүй.

“Түүнээс гадна надад өөр нэг хүсэл байна.” Не Ли инээмсэглэн хэллээ. “Гэхдээ энэ миний аминчхан хүсэл л дээ. Авга ахын нутагт Цуст кристалын орд байгаа харагдсан. Би хэдэн Цуст кристал авч болох болвуу?”

“Энэ чинь ердөө Цуст кристалууд шүү дээ. Надад зөндөө байдаг. Дүү маань тэднийг ав ав.” Сиконг И баруун гараараа ширээг товшвол. “Гэхдээ хэрэв дүү нэг хоёр сарын дотор эмээ бэлдэж чадахгүй бол….”

“Ганц хоёр сарын дотор эмийг найруулна гэдэг боломжгүй. Гэхдээ таны өвчнийг илааршуулах эмийг би гаргаж чадна.” Не Ли даруй хариуллаа. “Энэ эм мэдээж авга ахын өвчнийг намдаагаад ч зогсохгүй таны сүнсний хөгжлийг нөхөн сэргээнэ.”

Не Ли үгийг сонссон Сиконг И багахан уурссан ч юу хийж чадахаа мэдэхгүй нь. Не Ли богино хугацаанд эм гарган ирнэ гэдэг итгэмээргүй хэрэг. Тиймээс өвчнийг нь илааршуулах эм гаргах нь бас тэвчээд ойлгож болох зүйл. Сиконг И-ийн сүнсний хөгжил Мөнгөн далавчит гэр бүлийн хамгийн өндөр нь.  Саяхан Сиконг И-ийн бие нь муудсанаас болж дайснууд үе үе дайрч эхэлсэн.

Сиконг И толгой дохин хэлэв. “За тэгвэл дүүд би даатгаад үлдээе даа.”

Не Ли инээмсэглэв. Сиконг И өөрөөс нь эм хэзээ ч авахгүй. Не Ли эмийг ганц удаа өгөхгүй. Одооноос Не Лид Сиконг И-г удирдах арга чарга байна. Иймээс айгаад байх зүйлгүй. Не Ли үргэлжлүүлэв. “Авга ахаа, би эмийг найруулахын тулд гаднах ертөнц уруу гарах шаардлага гарах байх.”

“Гаднах ертөнц өө?” Сиконг И эргэлзэж эхлэв.

“Бүхэл овгоо гаргах шаардлагаггүй, хэдхэн хүмүүс явуулаад эмийг авчрахад л хангалттай.”

Сиконг И хариулав. “Бид гэхдээ энэ орон зайт ертөнцөөс гарах аргыг мэдэхгүй. Өвөг дээдэс маань энд ирсэнээсээ хойш энд гацсан.”

“Зэрлэг байгалд шилжилтийн байгуулалт байгаа. Гэхдээ байгуулалтыг идэвхижүүлэхийн тулд хорин гурван Гэрэлт чулуу хэрэгтэй. Гэрэлт чулуунуудыг олох юм бол бид гарч чадна.” Не Ли Гэрэлт чулууг олох ажлыг Сиконг Ид даатгав. Сиконг И-ийн биеийг эмчлэх эм гаргахтай холбоотой ажил учраас Сиконг И татгалзахгүй байх.

Сиконг И Не Ли үгийг сонсоод хэсэг зуур тээнэгэлзэв. Шилжилтийн байгуулалтыг идэвхижүүлсэн ч тэд үүнийг хүссэн үедээ устгаж чадна. Сиконг И толгой дохин хэллээ. “За, тэгвэл энэ асуудлыг надад хариуцуулаад чи санаа амар бай.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.