Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 09

Энэ долоо хоногийн үнэгүй хэсэг [3/3]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                     Дараагийн бүлэг


9-р бүлэг: Би эмэгтэй гол дүрд өрсөлдөхөөр ирээгүй

Хүмүүс ажлаасаа ид тарж байсан учир зам аймшигтай түгжрээтэй байв. Нин Шиг очиход сонгон шалгаруулалт аль хэдийнэ өндөрлөсөн байлаа.

Чан Ли Нин Шүэлүо хоёр барилгаас гарч ирэхдээ нүүр дүүрэн инээмсэглэж байв. Тэднийг тойроод хүмүүс баяр хүргэж байгаа нь харагдана.

Нин Шүэлүо Нин Шиг нааш хөлсөө дуслуулан, яаран гүйхийг хараад таван жилийн өмнөх шигээ харав.

Яг л бурхан шоргоолжийг үл тоомсорлонгуй харж буй мэтээр.

Нин Шүэлүо бардам гэгч нь миниванаа унаад, тоос маналзуулан одов. Нин Ши түүний явахыг хараад барилгаруу даруй гүйн орлоо.

Тэрээр дэндүү хожимдсон байлаа!

Гэтэл Нин Ши гэнэтхэн баяртай нь аргагүй ярилцаж байсан хэсэг хүмүүстэй тааралдвал, тэдгээр нь “Тэнгэр дорх газар” киноны сонгон шалгаруулалтын шүүгчид байв.

“Уучлаарай, би хоцорчихлоо!” хэмээн Нин Ши гүнээ мэхийн ёслов.

Тэдний замыг хаан зогссон бүсгүйг хараад шүүгчид бие биерүүгээ харц нүүлгэн, унтууцав.

Цагаа барьдаггүй хүнд хэн дуртай байх вэ дээ.

Туслах найруулагч нь шулуухан хэлэв, “Сонгон шалгаруулалт дууссан. Ийшээ яарч ирээд яах вэ дээ? Одоогийн залуус улам л найдваргүй болоод байх юм!”

“Би эмэгтэй гол дүрд өрсөлдөхөөр ирээгүй ээ!” хэмээн Нин Ши хариу хэлэв.

“Чи эмэгтэй гол дүрд өрсөлдөхөөр ирээгүй юм бол яахаар ирсэн юм?” хэмээн кино зохиолч нь сонирхон асуув.

“Би туслах эмэгтэй дүр Мэн Чангэд өрсөлдөхөөр ирсэн юм! Миний мэдэхээр та бүхэн сүүлийн сонгон шалгаруулалтаар түүнд тохирсон эмэгтэй жүжигчин олж чадаагүй шүү дээ!” гээд Нин Ши кино зохиолчийг хариулж амжихаас өмнө толгойгоо өндийлгөн тэдний зүг харлаа.

Тэр мөчид бүх хүмүүс таван хором хэртэй үг эс дуугарав. Муухай аашилсан туслах найруулагч хүртэл бүсгүйг бишрэнгүй харав.

Тэрээр өмнө нь зогсох улаан хүрэн даашинзаар гоёсон, бэлхүүсээр нь татсан шинэс лугаа хар үстэй, зузаан уруулынхаа цаанаас танан цагаан шүдээ гялалзуулсан бүсгүйг харж зогслоо. Хурц өнгө түүний гоо үзэсгэлэнг даралгүй харин ч тодотгож байлаа.

Бүсгүйн тайван зогсох байдал нь яг л манан хурсан ойд зогсож буй мэт байв. Мянган жилийн турш амьдарсан үнэгэн сүнс лугаа, түүний хоёр хос нүдрүү харсан хэний ч болов анхаарал сарниж, агшин зуур гоо үзэсгэлэнгийн булагт умбах мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Түүний аж байдал үнэгэн сүнс лугаа боловч бүсгүй яг л газарт хөл тавьж үзээгүй дагина мэт харагдаж байлаа. Хос хоёр нүд нь гүн гүнзгий гялтганана.

“Чамайг хэн гэдэг вэ?” хэмээн найруулагч Гуо Чишэнийг асуух мөчид л бусад шүүгчид үзэсгэлэнтэй зүүднээсээ сэрэн, ухаан орох шиг болов.

“Нин Ши.”

Гуо найруулагч туслах найруулагч, кино зохиолч, продюсерийнхээ зүг хараад үг хэлэв, “Би чамайг мэдэх юм байна аа. Чи чинь өнөө Старлайт Энтертейнментийн уран бүтээлч биз дээ? Хариад юмаа бэлдэж болно оо, туслах эмэгтэй дүрийг чамд өгье! Кино зураг авалт эхлэхээр мэдэгдэнэ ээ.”

“Баярлалаа найруулагч аа, би сайн бэлдэнэ ээ!” гээд Нин Ши талархлаа илэрхийлэн мэхийв.

Нин Ши анхнаасаа л туслах эмэгтэй дүрийг онилж байсан билээ.

Тэрээр Мэн Чангэ гэсэн дүрийг бүрэн ойлгохын тулд гурван сар гаран энэ дүрийг л бэлдэж байжээ. Мэдээж бүсгүй ганц л харцаар шүүгчдийг бишрүүлж чадлаа.

Азаар зарим нэг саад тотгорыг эс тооцвол бүх юм амжилттай болж өнгөрлөө.

Нин Шиг явсны дараа Гуо найруулагч тодруулан хэлэв, “Бид хаа сайгүй хайгаад тохирох жүжигчин олоогүй байтал хайхаа болимогц төгс тохирсон жүжигчин гараад ирлээ! Тэр Старлайт Энтертейнментэд орсон байж яахаараа ийм доогуур үнэлгээтэй байдаг байна аа? Өмнө нь тоглосон дүрүүдийг нь хараад би л лав гол дүрийн эмэгтэй дүрд авахыг хүсээгүй ээ. Гэхдээ түүнийг зурагнаасаа илүү үзэсгэлэнтэй байх юм гэж хэн санах билээ!”

Кино зохиолч Е Линлон хүртэл сэтгэл хөдлөлөө нууж эс чадав, “Хамгийн гол нь түүний байр байдал, харц нь дүртэйгээ яг таг таарч байсан. Мэн Чангэ улсаа мөхөлд хүргэхээс өмнө чигч шударга жанжин бүсгүй байсан шүү дээ. Үзэсгэлэнтэй, сээтгэнүүр хэрнээ цэвэр ариун сэтгэл, занг хослуулсан дүр байсан. Хэзээ ч болхи бүдүүлэг байгаагүй. Өмнө нь ирсэн жүжигчид бүгдээрээ л язгууртнуудад биеэ үнэлдэг эмсийн хүрээлэнгийн хүүхнүүд шиг л санагдсан даг. Миний бүүр уур савссаныг яана!”

“Ха ха, одоо битгий бухимд аа, бид арай гэж хүлээж байсан Мэн Чангэгээ оллоо шүү дээ!”

……

Энэ зуур Б хотын Ардын нэгдүгээр эмнэлэгт.

Бяцхан бүжингийн хэвтэж байсан ВИП тасагт хөл толгой нь олдохгүй байв.

Бяцхан хүү цонхны тавцан дээр хөл нүцгэн гарч зогссон байлаа. Сэтгэл нь гонсойсондоо тэрээр хамаг чангаараа орилж байв. Эмч, сувилагч нар түүнийг аргадах гэж хичээгээд хичээгээд эс чадна.

Лү Жинли хүүг энхрийлэн аргадах гэж хичээх авч түүний хичээл зүтгэлийг хүү юман чинээ тоосонгүй.

Лү Тиншяог компаниас нь дөнгөж саяхан дуудаад аваад явсан боловч Лү Жинлид түүнрүү эргэж залгахаас өөр зам үлдээгүй байлаа.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.