Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 08

Долоо хоногийн үнэгүй хэсэг [2/3]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                        Дараагийн бүлэг


8-р бүлэг: Чи ижил хүйстэн биш юм уу?

Эдгээр үгсийг ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр хэлсэн мөсөн хөшөө шиг эрийг хараад Нин Ши өөрийгөө баттай зүүдэлж байна гэж бодов. Бүсгүй духандаа зөөлхөн хүрээд, “Эмч… эмч хаана байна? Би унахдаа толгойдоо бэртэл авчихсан юм шиг байна, хий юм сонсоод байна….” гэв. Түүний хажууд байсан Лү Жинли ч юу болоод байгааг ойлгохгүй хэлэв, “Би унаагүй хэрнээ бас толгойдоо гэмтэл авчихсан юм шиг байна аа?”

Нин Ши өдийг хүртэл элдвээр хэлүүлж ирсэн учир сэтгэлээ ихэд хатамжилсан нэгэн байсан ч гэлээ энэхүү бодит үнэнийг хүлээн зөвшөөрч эс чадав. Бяцхан бүжинг авартал аав нь түүнд биеэрээ хариу барина гэнэ үү?

Өөр хүн байсан бол ч яая гэх вэ, эсвэл дажгүй төрхтэй залуу байсан бол энэ явдлыг романтик учрал байлаа гэж бодож болох л байлаа.

Гэтэл энэ чинь Лү Тиншяо шүү дээ, Лү Тиншяо аааааа!!!

Гадаад үзэмжийн хувьд Нин Ши хөөрхөн л дөө, гэхдээ Лү Тиншяо түүнээс илүү хосгүй үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй учирч үзсэн л байлгүй дээ.

Тэрээр бүсгүйг таалсан бол нэг их гайхах зүйлгүй ээ, эсвэл бүсгүйн царайг хараад түр зугаацаад авъя гэж бодсон бол ч бас ойлгож болох юм. Гэхдээ Лү Тиншяо “надтай гэрэл” гэж хэлсэн шүү дээ! Энэ үйл явдал бараг л аймшгийн кино болон хувирч байлаа.

Гэхдээ үнээс илүүтэйгээр…

“Чи ижил хүйстэн биш юм уу?” гэж Нин Ши бодолгүй асуув.

“Пфф хахахахаха….” Лү Жинли газар саван унатлаа инээв.

Үүнийг сонсоод Лү Тиншяогийн царай ширмэн тогой шиг л барайж, тасгийг бүхэлд нь бараан уур амьсгал бүчин авав.

Лү Жинли нэлээд удсаны эцэст инээдээ арайхийн барьж, “Хэрвээ манай ах ижил хүйстэн байсан бол Бяцхан-Эрдэнэ яаж гарч ирсэн байх вэ?” хэмээн асуув.

“Үгүй ээ яах вэ, хиймлээр үр тогтоосон ч юм билүү?”

“Манай ах ижил хүйстэн байсан бол юу гэж чамд биеэрээ хариу барих вэ дээ!”

“Жинхэнэ бэлгийн чиг хандлагаа нуух гэж ч юм билүү?”

“Ха ха ха ха ха, ах аа, би танд тусалж чадахгүй нь дээ…”

“Бас би та хоёрыг… хоорондоо учир ургуулсан гэж сонссон…” гээд Нин Ши ах дүү хоёрыг ээлжлэн харав.

Лү Жинли хэт их цочирдсондоо шүлсэндээ хахаж гарав. “Өвчтэй юм, би ч яах вэ үнэхээр царайлаг болохоор эрэгтэй, эмэгтэй хамаагүй уярааж чадна л даа, гэхдээ тиймэрхүү юм ч надад арай л хүндэднэ ээ!”

Энэ үед өнөө шуурга мэт ширүүн эр суудлаасаа өндийн, урт нарийхан хөлөөрөө Нин Шигийн зүг алхам алхмаар ойртов. “Жинли, Бяцхан-Эрдэнийг аваад гарч бай,” хэмээн эр дуугарав.

“Айн? Ах аа, та яах гэж байгаа юм?”

Лү Тиншяо ханцуйгаа аажуухан нугалаад, “Нин авхайд бэлгийн чиг хандлагаа батлан харуулъя” гэх нь тэр.

Бүсгүйг бүхэлд нь залгихыг хүсэмжилсэн эрийн харц, бараан царайг хараад Нин Ши үнхэлцэг хагартлаа айн орноосоо унаж, Бяцхан-Эрдэнийн ард очоод, орон доогуур нь шургачих шахам арагшлав.

“Лү эрхэм ээ, би энэ бүгдийг бусдын амнаас сонссон юм аа, би алийг нь ч өөрөө хэлээгүй шүү! Та хэн хэлснийг нь өөрөө мөшгиж үзсэн нь дээр байх аа! Бас надад үнэхээр, үнэхээр талархах хэрэггүй дээ, хэрвээ заавал тэгэх ёстой юм бол надаас дахиж битгий юм хүсээч гэж би хүсмээр байна… өө уучлаарай, би одоо чухал сонгон шалгаруулалттай учраас ингээд явъя даа! Хоёулаа учрах ёстой бол хувь тавилангаар дахин учрах биз ээ~!”

Нин Ши бушуухан үгээ гүйцээгээд сэм зугтах гэтэл Лү Тиншяогийн хүйтэн дуу араас нь дуугарав, “Хэн чамд явах зөвшөөрөл олгосон юм?”

Нин Шигийн хөл айсандаа чичирч байв.

Миний амьдрал ингээд дууслаа!

Бүсгүй үхлээ хүлээсэн аятай харж зогстол хэдэн хормын дараа Лү Тиншяо түүнд бал цаас өгөөд, “Нин авхай та Бяцхан-Эрдэнэд зурвас үлдээж болох уу? Тэгвэл сэрснийхээ дараа танд санаа зовохгүй байх” гэв.

Тэ…. Тэгээд л боллоо юу?

Үхлээс амьд мултарлаа!

“Тэгье, тэгье, тэгье, асуудалгүй ээ! Арван мянган үг бичсэн ч яах вэ!” гээд Нин Ши тайвшран, уртаар амьсгаа аваад, бал аван түргэхэн бичиж эхлэв.

Бичиж дуусмагцаа бүсгүй ямар нэгэн зүйл болох вий хэмээн эмээж бушуухан гүйж одлоо.

Эр бүсгүйн явсан зүг хараад, яг л олзоо барьж авсан мэт гүн бодолд автав.

Нин Шиг явсны дараа Лү Жинли ах дээрээ дөхөж очоод, “Ах аа, би зүүдлээгүй биз дээ? Танд Нин Ши үнэхээр таалагдаад байгаа юм уу? 32 жилийн турш та нэг ч охиныг таалж байгаагүй шүү дээ. Би хүртэл таныг ижил хүйстэн юм болов уу гэж бодсон….” гэв.

Түүнийг “ижил хүйстэн” гэж хэлэхийн завдалгүй Лү Тиншяо түүнд “Амаа тат” гэж хэлэв.

“За.” Лү Жинли түгдчив.

Тэр ахаасаа асуухыг үнэхээр их хүсэж байлаа! Лү Жинли энэ их сониуч зангаа барина гэвэл тэсэхгүй үхэх байлаа!

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s