Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 07

Энэ долоо хоногийн үнэгүй бүлэг [1/3]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                                           Дараагийн бүлэг


7-р бүлэг: Том бүжин биеэрээ хариу барина гэнэ

Лү Тиншяо орон дээр хэвтэж буй бүсгүйг үнэхээр гайхсан эсэхийг шинжих гэсэн мэт сонжин харав. Тэрээр хэсэг хугацааны дараа л бүсгүй үнэхээр Бяцхан-Эрдэнийн хэн болохыг мэдээгүй гэдэгт итгэжээ. Эр хүйтнээр хэлэв, “Хүсэлт чинь.”

“Айн, юун хүсэлт?” Нин Ши эрийн амнаас гэнэт гарсан энэ үгийг ойлгосонгүй.

“Ах чамд Бяцхан-Эрдэнийг аварсны төлөө талархлаа илэрхийлэх гээд юу хүсэж байгааг чинь асууж байна!” хэмээн Лү Жинли нүүрээрээ дүүрэн “чи ч ёстой алт оллоо доо” гээд биччихсэн юм шиг царайгаар хэлэв.

Үүнийг сонсоод Нин Шигийн тархины эсүүд аль хурднаараа ажиллаж, болгоомжтой гэгч нь хэлэв, “Надад талархах хэрэггүй дээ. Би Бяцхан-Эрдэнийг аварсан нь үнэн л дээ, гэхдээ тэр ч бас намайг аварсан. Хэрвээ тэр тусламж дуудахаар яваагүй байсан бол би өдийд тэндээ түгжээтэй л байх байсан. Тэгэхээр хоёулаа бие биедээ өргүй гэсэн үг.”

Бүсгүй бяцхан ханхүүг аварсан нь азтай хэрэг л дээ. Гэхдээ тэглээ гээд яахин шагнал нэхэж зүрхлэх билээ дээ? Хүн мөнгөтэй байхын хэрээр бусдын хорлолоос айж сэрдсэн хий солиотой болдог. Тэгээд ч эд чинь супер баян, дээд зиндааны элит Лү овогтны гэр бүл шүү дээ. Энэ бүх үйл явдлыг санаатай төлөвлөсөн гэж бүсгүйг хардаж сэрдэхгүй байгаа нь харин ч бүүр гайхмаар юм. Сая Лү Тиншяо бүсгүйг хэчнээн болгоомжилсон нүдээр харсныг анзаараагүй юу?

Дараа нь зовохгүйн тулд хоорондоо ямар ч холбоогүй байсан нь дээр.

Нин Ши өөрийнх нь хэлсэн зүйлд ямар ч асуудал байгаагүй гэж бодтол Лү Тиншяогийн царай дургүйцсэн хэвээр байсанд бүсгүйн зүрх айдаст автав.

Бүсгүй буруу юм хэлчихсэн юм байх даа? Эр яагаад ийм аймаар царайлаад байна аа?

“Ах аа, битгий ийм аймаар царай гарга л даа. Та түүний ачийг хариулах гэж байгааг ойлгож байна л даа, гэхдээ мэдэхгүй хүн бол таныг өшөөгөө авах гэж байна л гэж бодно шүү!” хэмээн Лү Жинли айж зовсон үзэсгэлэнтэй бүсгүйг хараад тэсэлгүй хэлэв. Тэрээр Нин Шигийн зүг хараад, “Манай ах бусдад өртэй явах дургүй хүн, чи юу ч хамаагүй юм хүсчих ээ! Нэрэлхэх хэрэггүй!” гэв.

Бусдыг хүсэлт гарга гэж хүчээр шаарддаг хүмүүс бас байдаг аа?

Бүсгүйн амны үзүүр татвалзав, “Нэрэлхсэндээ ч биш, үнэхээр надад талархах хэрэггүй ээ. Би үнэнийг л хэлсэн, хэрвээ надад итгэхгүй бол очоод шалгаж болно шүү…”

“Шаардлагагүй.” Лү Тиншяо энгийн бөгөөд тодорхой хариулав. Түүний царайнаас тэвчээр нь алдарч эхэлж байгаа нь харагдлаа.

“Баарны агуулахын өрөөнд хяналтын камер байсан. Бяцхан-Эрдэнэ тийшээ өөрөө орсон байна билээ. Чамайг харин баарны менежер эмэгтэй цоожилсон гэж үнэнээ хүлээсэн болохоор санаа зоволтгүй дээ. Бид чамайг давхар санаа өвөртөлсөн гэж хардаагүй шүү. Чи Бяцхан-Эрдэнийг үнэхээр л аварсан юм чинь юу ч хамаагүй хүсэхгүй юү дээ!” гэж Лү Жинли ам нээв.

Мөн дөө, эргээд л энэ сэдэврүүгээ орчихлоо!

Эцэст нь Нин Шид өөр сонголт үлдсэнгүй. Лү Тиншяогийн харц түүнийг улам бүр дарамталж байсанд Нин Ши хамаг зоригоо гаргаад, “Тэгвэл… надад зүгээр л мөнгө өгчихвөл яасан юм?” гэв.

Баячууд угаасаа өрийг шулуухан, хялбархан аргаар шийдвэрлэх дуртай биз дээ?

Лү Тиншяо ч гэсэн асуудлыг мөнгөөр шийддэг л хүн биз!

Хэрвээ бүсгүй мөнгө асуугаагүй байсан бол тэд түүнийг өөр юманд шунаж байна гэж бодох байсан бус уу? Мөнгө биш бол хүнд ч юм уу..?

Нин Шигийн хувьд хамгийн зохистой хүсэлт нь энэ байлаа гэж бодож байтал Лү Тиншяогийн царай бүүр ч урвайв.

Нин Шигийн нүднээс нулимс цийлэгнээд явчхав. Энэ эр яахаараа ийм дуу цөөтэй байдаг байна аа? Надад юм хэлмээр байгаа юм бол тэгээд хэлээч дээ! Ганц хоёр үг хэлчхэд үхлээ юү чи?!

Лү Жинли хамраа нухаад, ахынхаа царайны хувирлыг орчуулж хэлэв, “Манай ах чамд мөнгө өгөх нь дэндүү доромжилсон хэрэг болно гэж бодож байна.”

Нин Ши бараг л дотроо хашхирч байв: Болно оо!! Зүгээр л намайг доромжил!!!!

Лү овогтны гэр бүл дэндүү онцгой байр суурьтай учир бүсгүйн толгойд зохимжтой хүсчих юм олдсонгүй. Тэд бараг л мухардалд орчхоод байхад Лү Тиншяо ам наав——

“Надтай гэрэл.”

Үүнийг сонсоод Нин Ши өөрийнхөө шүлсэнд хахаж үхэнгээ алдаад, хүчтэй ханиалгаж гарав. Хэсэгхэн зуур бүсгүйн амаар амьдрал нь гараад явчих шиг болов. “……юу гэнэ ээ?”

Бүсгүй арай гэж ханиалгаа дарж аваад, бушуухан Лү Жинлигийн зүг ноцтой харав.

Хоёрдугаар залуу эзээн, орчуулаарай!!!

Гэсэн хэдий ч энэ удаад Нин Ши гэлтгүй Лү Жинли хүртэл таг манаран зогслоо. “Ах аа, та юу яриад байна аа? Би хүртэл наадхыг чинь орчуулж чадахгүй нь!”

Яг энэ мөчид Нин Шигийн толгойд нэг санаа зурсхийн өнгөрч, энэ байдлаас мултрах сайхан завшаан олдов. Бүсгүй түгдрэнгүй асуув, “Би хүүг чинь аварсан болохоор чи биеэрээ хариу барих гэж байгаа юм уу?”

Лү Тиншяо толгойгоо бага зэрэг гилжийлгээд, хэсэг бодсоны эцэст толгой дохив, “Тэгж хэлж болно оо.”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s