Чөтгөр бурхдын домгууд 142

Захиалсан 12 / Нийтлэсэн 4

Цэлмэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 142 – Сиконг И

Не Ли багананд хүлээстэй залууг харав. Хэрцгийгээр тамлуулсан ч гэсэн Не Ли энэ залуугийн мятаршгүй тэмцлийг харсаар байв. Урт үснийх нь дор байх нүдэнд нь үзэн ядалт хураастай.

Хар өнгийн алтан далавчтай нь луугийн далавч нь Хар луугийн цусны хувьсалд орсоныг илэрхийлж байв. Энэ нь Мөнгөн далавчнаас хамаагүй хүчтэй.

Энэ залуу 3-одтой Алтан зэрэглэл.

Гэхдээ Не Лигийн хувьд хоёр гэр бүлийн хоорондох үзэн ядалт өшөө авалтын тал дээр зөв бурууг шүүх эрх байхгүй. Гэхдээ л энэ залууг тамласан нь арай хэрцгий юм. Не Ли энэ залуугийн нүднээс харцаа салган Сиконг Хонгюэг дагав.

Танхимын хойморт нэгэн дунд орчим насны тарган залуу сэнтийд сууна. Энэ залуу хагас нүдээ анисан байлаа. Түүний нүүрэнд ихээхэн бүүрсгэр сэтгэл хөдлөл харагдана. Түүний өмссөн торгон дээл ихэд ихэмсэг эрчмийг өгнө. Гурван үзэсгэлэнтэй охид түүний хажууд хөл нурууг нь барьж байв. Энэ гурван охин биеэ ил гаргасан хувцас өмсвөл тэдний уран гуалиг бие харагдана.

Не Ли энэ дунд орчин насны эрийн нүдийг ширтэнэ. Түүний нүд сааралтсан байв. Энэ эрийн эрчмийг мэдэрсэн Не Ли цочирдов. Энэ эр Домгын зэрэглэл байх ёстой. Гэхдээ түүнийг харвал энэ эр тан ууж амьдралаа торгоож буй бололтой.

Энэ эр бол Мөнгөн далавчит овгийн ахлагч Сиконг И юм.

Сиконг Хонгюэ мөн Не Ли хоёрын хөлийн чимээг сонссон тэрээр нүдээ нээгээд Не Ли болон Сиконг Хонгюэ хоёрыг харав.

“Хонгюэ энэ хэн бэ?” Сиконг И нухацтай аргаггүй хэлэв. Түүний нүдэнд аллага үйлдмээр аймшигтай болов.

“Аавын амрыг эрье. Энэ хүний Лэй Зүо гэдэг. Мөнгөн Гэрэлт овгийн үр сад. Мөн тэрээр энд санаандгүй ирсэн.” Сиконг Хонгюэ юу болсныг бөхийн мэдэгдэв.

“Мөнгөн гэрэлт овог оо?” Сиконг Хонгюэ хэсэг зуур хөшөөд хөхрөн инээв. “Мөнгөн гэрэлт овгийнхон чөтгөрийн араатнуудын дайралтанд өртөөд мөхсөн. Тэд яаж үр садтай байдаг юм?” Сиконг И нүд аллага үйлдмээр хүйтэн болов. Не Ли уруу тэрээр харна. “Чи яг хэн юм бэ? Бусад овгийн туршуул юм уу?”

Аавынхаа үгийг сонсоод Сиконг Хонгюэ ч гэсэн хөмсгөө зангидав. Түүний хүйтэн харц Не Ли дээр тусав.

Сиконг И гийн хүйтэн харцыг мэдэрсэн Не Ли тайвнаар хэлэв. “Ноён овгийн ахлагчийн амрыг эрье. Би Мөнгөн гэрэлт овгийн үр сад яах аргаггүй мөн. Мөнгөн гэрэлт овог мөхсөн ч хоёр салбар гэр бүл нь амьд үлдсэн юм.”

“Худлаа.” Сиконг И хүйтнээр амьсгалаа гаргав. “Энэ хүн бусад овгийн туршуул байх ёстой. Чирж гаргаад наадхаа цаазал.”

Хэдэн Алтан зэрэглэлийн дайчид жадаараа Не Ли уруу далайлгав. Хэрэв Сиконг И тушаал буулгасан л бол энэ хууль юм. Не Лиг даруй толгойг нь авах хэрэгтэй.

Не Ли Сиконг И өөрийг нь туршиж байгааг мэдээд бахархалтайгаар хэлэв. “Ноён овгийн ахлагч аа, намайг юу гэж хэлэхийг сонсохгүй цаазлах юм бол би өөрийгөө батлах боломжгүй юм шүү.”

“Хмм, чамд зориг байх нь бий. Хэрэв чи худал хэлсэн байвал намайг бүдүүлэг загнасанд харин битгий гомдоорой.” Сиконг И хүйтнээр амьсгалаа гарган хэлэв.

“Нэгдүгээрт, би энэ ертөнцийнх биш. Би гаднах ертөнцөөс ирсэн.Би баталж чадна шүү.” Не Ли хурдхан Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэн хувиралд оров.

Не Ли хувирахыг хараад Сиконг И царай ихэд хувирав. Сүүдрийн чөтгөрийн сүнс энд байдаг чөтгөрийн араатан биш юм. Чөтгөрийн сүнсийг хамгийн удаандаа зургаан зуун жил хадгалж чадна. Энд өмнө нь ирсэн чөтгөрийн сүнснүүд нэг бол устсан, эсвэл ашиглагдсан байгаа.

Не Ли өмнө хэний ч хараагүй чөтгөрийн сүнстэй нэгдэв. Түүнийг гаднаас ирэх өндөр магадалтайг батлав.

“Чи гаднах ертөнцийн чөтгөрийн сүнстэй ч чамайг өөр овгийн туршуул гэдгийг үгүйсгэхгүй.” Сиконг И итгэсэнгүй. Түүний царай ихэд бүүрсгэр байв. Юу бодож байгааг нь таашгүй байлаа.

Не Ли хөнгөхөн инээмсэглээд хэлэв. “Би өөр батлах арга алга. Гэхдээ ноён овгийн ахлагч аа, Мөнгөн далавчид гэр бүлд том нууц бий. Мөнгөн далавчит гэр бүлийнхэн далавчаа Мөнгөн далавчит аянган шувуунаас авсан гэсэн. Тэдний бие хөгшрөх тусмаа далавчаасаа татгалздаг гэсэн. Мөнгөн далавчит овгийнхон жараас дэш наслаж чаддаггүй биз дээ? Үнэн үү?”

Не Ли үгийг сонссон Сиконг И нүдэнд хүйт даагаад Не Ли уруу харав. “Чи ингэхэд хэн гээч бэ? Жаалаа? Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу?”

“Би Мөнгөн гэрэлт овгийн үр сад. Энэ талаар би овгийн настангаасаа сонссон. Үнэн эсэхийг би мэдэхгүй ээ. Гэхдээ Ноён овгийн ахлагч намайг ингэж хэлснийг сонсоод намайг зүгээр тавиад явуулчихгүй байх. Гэхдээ надад энэ асуудлыг шийдэх шийдэл байгаа гэвэл та юу гэх бэ? Ноён овгийн ахлагч дахин нэг бодохуу?” Не Ли Сиконг И уруу тайвнаар харан хэлэв. Сиконг И энэ тэсгэл алдуулам зүйлээс татгалзах учиргүй.

“Шийдэл ээ? Хаха, хөх инээд хүргэчихлээ.” Сиконг И галзуу мэт инээв. Гэхдээ инээхдээ тэрээр чичирхийлж байлаа. Не Ли харж байгаагаар тэрээр үхлийг аргацаан сууж буй байна. “Мөнгөн далавчит овгийн маань өвчнийг эдгээж болохгүй.”

“Эдгээж болохгүй гэж хэн хэлж байна. Манай Мөнгөн гэрэлт овог олон хугацааны турш Мөнгөн далавчит овгийн асуудлыг шийдэх гэж үзсэн. Гэхдээ бид нэг өдөр шийдлийг нь олсон. Бидэнд Мөнгөн далавчит овогт Харанхуйн эрин ирэхээс өмнө дуулгах боломж олдоогүй. Чөтгөрийн араатнууд дайран ирж манай Мөнгөн гэрэлт овгийг сүйрүүлсэн. Гэхдээ бид энэ шийдлийг үе удмаараа өвлүүлэн үлдээсэн. Нэгэн өдөр Мөнгөн далавчит овгийг олж та нарт дуулгаснаар өвөг дээсдийн сүнс анирлах байсан юм.”

Не Ли энэ талаар зохиогоод хэлчихсэн ч маш нухацтай байлаа.

Уужим мэдлэгээрээ Не Ли эсрэг хүнийхээ сул талыг амархан олоод өдөөн хатгалга хийж чадна. Сиконг И хариу үйлдлээр Не Ли аль хэдийн ялсан.

“Тийм бол надад шийдлийг нь өгөөдөх л дөө.” Сиконг И сэнтийдээ тайвнаар суун Не Ли уруу шонхор мэт харна.

“Би ноён овгийн ахлагчийг ихээхэн хүндэтгээд овгийн ахлагчид өгөх гэж байсан юм. Гэхдээ Ноён овгийн ахлагч надад ингэж хандаж байгаагаас би өөрийнхөө аюулгүй байдлаа бас бодох хэрэгтэй байна. Овгийн ахлагчаас хүлцэл өчье.” Не Ли гараараа ёслон хэлэв.

Сиконг Хонгюэ хөмсгөө зангидав. Нэг зүйл болохгүй байгааг тэрээр мэдэрсэн ч хэлж чадахгүй байв.

“Хог минь, чиний хэлсэн үгэнд чинь итгэнэ гэж бодоо юу?” Сиконг И хүйтнээр хөхрөн инээв.

“Овгийн ахлагч Сиконг надад итгэхгүйг би мэднэ. Гэхдээ надад нотлох арга бий. Мөнгөн далавчит гэр бүлийн өвчнийг эдгээхэд далан зургаан өөр төрлийн эмийн ургамлыг дөчин есөн өдөр найруулж байж үр дүнгээ өгнө. Бие нь далавчаа эсэргүүцэх маш хэцүү өвдөлттэй. Надад үүнийг намдаах нэг арга байна. Сиконг овгийн ахлагч туршиж үзэж болно шүү.” Не Ли хэдэн эмийн ургамал орон зайт бөгжнөөсөө гаргаад ирэв. “Энэ бол Тианфанг эмийн ургамал. Овгийн ахлагч үүнийг мэднэ гэж бодож байна. Үүнд хор огт агуулагдаагүй. Энэ өвчин намдаах зориулалттай. Овгийн ахлагч туршаад үз л дээ.”

Не Ли эмийн ургамлыг шидээд өгөв.

Сиконг И баруун гараа сунгаад эмийн ургамлыг бариад авлаа. Тэрээр толгойгоо гудайлган харвал энэ үнэхээр Тианфанг эмийн ургамал байв. Энд ургаж буй Тианфанг эмийн ургамал огт үгүй. Тэд өөрсдөдөө эмийн ургамлын ном авчирсан учраас Тианфанг эмийн ургамлын талаар мэдэж байгаа юм.

Хэрэв Не Ли танихгүй эмийн ургамал гаргаж ирсэн бол туршихгүй байх байсан. Гэхдээ Тианфанг өвсийг тэрээр мэднэ. Үүнд хор үгүй.

Сиконг И эргэлзэж байгааг харсан Не Ли гал дээр тос асгав. “Сиконг овгийн ахлагчийн царайг харвал та насан эцэслэх дөхөж байна. Домгын зэрэглэл байгаад яах юм билээ? Та үхэх юм бол яснаас өөрцгүй болно шүү дээ.”

Сиконг И хүйтнээр амьсгалаа гаргав. Тэрээр гараа саваад эмийн ургамлыг буцалган хандлах нэг хүн дуудаад хэлэв. “Хэрэв намайг эмчилж чадахгүй бол бүдүүлэг загнасанд өөртөө гомдоорой.”

Хэсэг хугацааны дараа зарц ирэн эмийн танг авчрав. Үүнийг хүртээд Сиконг И царай барайв.

“Ааваа!” Сиконг Хонгюэ сандран орилов. Түүний биенээс үзэн ядсан үхлийн энерги ялгарна. Урт сэлмээ Не Ли хүзүүнд тавин хэлэв. “Хэрэв аавд минь ямар нэгэн зүйл тохиолдвол чи хамт булшлагдана шүү.”

Сиконг И хэсэг хугацааны дараа уртаар амьсгалаа авлаа. Бие нь хөнгөрсөн мэт болов. Ийм удаан хугацаанд зовиур нь аньж үзээгүй. Тэрээр Тианфанг өвс ийм нөлөөтэй гэж санаагүй.

Сиконг И гараа саван хэллээ. “Хонгюэ боль.”

Сиконг Хонгюэ аавыгаа харан, сэлмээ доош буулган хойш алхав.

Сиконг И хүйтнээр хэлэв. “Чамд шийдэл нь байгаа юм бол даруй надад өгөөдөх. Чиний амийг би харин өршөөе.”

Сиконг  И үгийг сонссон Не Ли хөхрөн инээв. “Овгийн ахлагч Тианфанг өвсний нөлөөг мэдсэн учраас надад итгэсэн байх ёстой. Жентелмэн хэзээ ч хана налж зогсдоггүй биз дээ. овгийн ахлагч намайг арай шийдлийг өгнө гэж бодсон уу? Та үгнээсээ буцвал би үхдэл болно шүү дээ. тэглээ ч гаднах ертөнцөөс авчирсан олон эмийн ургамлыг ашиглаж л үр дүнгээ өгнө.

“Залуу минь, надтай тэрсэлдэх гээ юу?” Сиконг И хүйтнээр Не Ли уруу харав.

“Надад чамайг тамлан хэлүүлэх мянга мянган арга бий шүү.”

Не Ли хөхрөн. “Овгийн ахлагч аа, та хөгшин. Хамгийн муудаа хоёулаа л үхнэ. Намайг хүчилвэл би багахан тангийн жорыг өөрчлөхөд та энэ насандаа удаан амьд явна гэжүү?”

Не Ли хүйтнээр Сиконг И харна.

Хэсэг хугацааны дараа Сиконг И хөхрөн инээгээд хэлэв. “Лэй Зүо зээ дүү маань зоригтой байна шүү. Чамайг би сорьсон юм. Үнэхээр л Мөнгөн гэрэлт овгийнх юм. Би Мөнгөн гэрэлт овог ийм мундаг үр садтай болсонд бахархаж байна.”

Сиконг И үгийг сонссон Не Ли энэ хөгшин үнэгний ааш занг жигшив. Гэхдээ тэрээр инээмсэглэн хэллээ. “Ноён авга ах надад цаасан малгай өмсгөх юм. Мөнгөн далавчит гэр бүл байгаагүйсэн бол Мөнгөн гэрэлт овог маань энэ шийдлийг хайхгүй байх байсан. Авга ахыгаа өвчнөөс нь салгах гэж би сая удаа үхсэн ч хамаагүй. Энэ надад байгаа бүх Тианфанг өвс. Авга ах хэдэн сар өвчнөө намдааж чадна.” Не Ли баруун гараа савбал их хэмжээний Тианфанг өвч гарч ирлээ.

Сиконг И Тианфанг өвсийг авбал толгой дохин хэлэв. “Зээ дүү их холыг харах юм. Ирээдүйд Мөнгөн далавчит гэр бүлийн газар нутаг зээ дүүгийн маань гэр шүү. Хүссэн үедээ орж гарч болно. Хэн ч чамайг хориглохгүй. Чамд хэрэгтэй зүйл байвал зүгээр хэлэхэд л болно.”


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s