Чөтгөр бурхдын домгууд 141

Захиалсан 12 / Нийтлэсэн 3

Цэлмэг.

Сурталчилгаа
4 comments

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 141 – Мөнгөн далавчит гэр бүл

Чөтгөрийн ноён хүртэл энэ арван үгийг эргэж санахгүй байлаа. Үүнээс харахад эзэн хаан Конг Мин ямар хүчтэй хүн байсныг мэдэж болно.

Энэ арван үгийг санаж буй хүн Эзэн хаан Конг Миний угсаа залгамжлагч болох ёстой.

Таван угсаа залгамжлагчаас ганц ялагч тодорно.

Не Ли өөрийгөө хэсэг зуур тайвшруулаад бодов. Хэнтэй ч ирээдүйд таарсан бай энэ арван үгийг ойлгодог гэдгээ мэдэгдүүлж болохгүй. Е Зиюун ч бай, Сяо Нин Арь ч бай тэд нарт мэдэгдүүлж болохгүй. Хэрэв Сяо Нин Арь, Эсвэл Е Зиюун үүний талаар ам алдах юм бол түүнд гамшиг тохиолдлоо гэсэн үг.

Яг одоо Не Ли сул дорой байна. Нөгөө дөрвөн угсаа залгамжлагч ямар хүн гэдгийг мэдэхгүй.

Не Ли чимээгүйхэн арван үгийг уншвал сүнсний тойрон нь оргилно. Энэ түүний сүнсний тойронд нууцлаг нэгэн үрийг суулгав.

Яг л үр мэт Не Лигийн сүнсний тойронд урган улам хүчтэй болов.

Не Ли энэ өөрийнх нь сүнсний тойронгийн гүнд нь нуугдаж буйг мэднэ. Не Ли арван үгийг ойлгосон тэр үед энэ үр ургаж эхэлсэн юм.

Энэ яг юу юм бэ?

Дү Зэ болон Лу Пиао нар Не Лиг удаан эндээ хүлээлээ. Не Ли одоо л эргэж ирэв.

”Чи тэр дурсгалт хөшөөн дээр ямар нэгэн юм олвуу? Дү Зэ Не Ли уруу харан асуув. Учир нь Не Ли энэ хөшөөний өмнө их удаан зогссон юм.

”Би хэдэн зүйлийг олж мэдсэн. Гэхдээ энэ сэжүүрүүд хоорондоо ямар ч холбоогүй юм. Бид үргэлжлүүлэн Гэрэлт чулуунуудыг хайя.” Не Ли хэлэв.

”Мэдлээ.” Дү Зэ багахан толгой нь эргэсэн ч гэсэн үргэлжлүүлж асуусангүй.

Нөхөд үргэлжлүүлэн холын уул уруу явна.

Не Ли Вэй Нан уруу харан  хэллээ. ”Вэй Нан, чөтгөрийн сүнстэйгээ нэгдээд эргэн тойронд адил төстэй ямар нэгэн эртний хөшөө байна уу? Хараадах. Гэхдээ аюулгүй байдлаас нэг газраа удаан зогсож болохгүй шүү.”

Вэй Нан өөрийнхөө Бурхны өсөлтийн хурдтай чөтгөрийн сүнс Салхин чөтгөрийн араатантай нэгдлээ. Үүнтэй тэрээр нэгдвэл бие нь жижигрэн хэн бүхэн анзаарахааргүй болдлог. Энэ мөчид өндөр хурдаар явбал энгийн чөтгөрийн араатан түүнийг гүйцэхгүй.

”Мэдлээ, ойлголоо.”

Вэй нан газраар явж мянган метрийн зайг ажиж явлаа. Гэхдээ түүнд юу ч харагдсангүй.

Удалгүй тэрээр уулын бэлд ирэв. Уулын дээр байгаа гэрэл түүнтэй их ойрхон байв.

”Би очоод хараадахья.” Не Ли хэлэв. Тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэв. Тэрээр харанхуйтуй бүрэн уусч алга болов.

Не Ли энд тосгон байгаа юм шиг боловч, бусад энгийн тосгодоос ялгаатай нь барилга болгоны дээр модод байв. Энд ил задтай талбайд модод ургасан байх ба Аянгат шувуун чөтгөрийн араатан энд чимээгүйхэн зогсч байлаа.

Аянгат шувуунуудын толгой дээр титэм мэт зүйл харанхуйд гэрэлтэж байв.

Энэ гэрэл энэ Аянгат шувуунуудын орой дээрх титмээс гарсан бололтой.

Энэ газарт арван мянгаад оршин суугчтай тосгон байх ёстой. Түүнээс гадна энд байгаа байрлалаас нь харвал уулны цаана мөн ийм газрууд ч байх юм шиг байна.

Саарал өнгөтэй хуяг өмссөн харуулууд хурц жад барин том модны мөчрүүд дээр зогсоно. Түүнээс холгүйхэн уулны ойролцоо ямар нэгэн зүйл ухаж буй мэт дуу гарав.

”Чи залхуурна гэнээ? Чи үхэхийг хүсээ юу?” Нэг харуул Модот газрын эзэнт гүрний хэлээр хэлэв. Тэрээр уурхайчин боолыг хайр найргүй ташуурдав.

Зарим уурхайчин боолууд газар тэсэлгүй ойчоод унацгаана. Харуулууд өршөөлгүйгээр тэднийг шавхуурдсаар. Нэг уурхайчин амьсгал хураавал харуул хүйтнээр хэлэв. ”Түүнийг зайлуулаад эндэхийг цэвэрлэ.”

Энэ уурхай Цуст кристалын түүхий орд байх ёстой.

Цуст кристалын хэрэглээ тоо томшгүй. Цуст кристал хэдэн зуун паундаас ганц чулуу болон боловсруулагддаг ч энэ аль хэдийнээ маш гайхалтай зүйл. Не Ли амьдралдаа энд Цуст кристалын уурхай байна гэж төсөөлөөгүй.

Не Ли урагш тандахыг оролдовч түүнийг алах хүслэн мэдрэгдэв. Даруй Аянгат Бурхны солирын илдээ сугалан хажуу тийш байгаа өвс уруу харав.

Өвс хөдлөн нэг хүн гарч ирэв.

”Чи хэн бэ?” Овгийн охин урт илд агсаад өвснөөс гарч ирэв. Тэрээр Не Ли уруу болгоомжилсон харцаар харна.

Не Ли түүн уруу харав. Энэ эмэгтэй энгийн хүнээс өөр юм. Түүний ар нуруунд мөнгөлөг өнгийн хос далавч байх нь энэ. Энэ далавчнуудыг чөтгөрийн сүнстэй нэгдээд ургуулаагүй, харин өөрийнх нь нуруунд төрөлхийн ургасан байв. Тэрээр мөнгөлөг өнгийн хуяг өмссөн байх ба ногоон нүд нь харанхуйд гэрэлтэнэ.

Не Ли тэднийг хэн болохыг ойлгов. Энэ Модот газрын Эзэнт гүрний үеийн Мөнгөн далавчит овгийнхон байна.

Мөнгөн далавчит овгийн анхны овгийн ахлагч өөртөө Мөнгөн далавчит Аянган шувууны далавчийг өөртөө суулгавал түүний үр хойч ийм далавчтай болсон. Мөнгөн далавчит овгийн язгууртнууд бараг бүгдээр ийм мөнгөлөг далавчтай.

Тэр хамгийн багадаа 5-одтой Алтан зэрэглэлийн дайчин байна.

Не Ли цэх зогсоод хөнгөхөн бөхийв. Тэрээр Модот газрын эзэнт гүрний төв аялгаар хэлэв. ”Сүр жавхаат эрхэм дээтэстээн, таньтай уулзсандаа таатай байна. Би энүүгээр аялж яваад санаандгүй энд ирлээ. Таныг би ямар нэгэн байдлаар хилэгнүүлсэн бол намайг өршөөгөөрэй.”

Не Ли Модот газрын эзэнт гүрний хэлээр ярихыг сонсоод охины нүдэнд эргэлзээ төрөн асуув. ”Чи хэн бэ? Хаанаас ирсэн юм бэ?”

Не Ли Мөнгөн далавчит гэр бүлд Харанхуйн эрины үед энд ирсэнийг ойлгов. Учир нь Модот газрын эзэнт гүрэн Харанхуйн үетэй бараг эн зэрэгцэж байсан. Тэр үед тоо томшгүй олон чөтгөрийн араатнууд наашаа дайрдаг байжээ.

Не Ли хурдхан юм сэдээд хэлэв. ”Миний өвөг дээдэс Мөнгөн гэрлийн овгийнх. Би Харанхуйн эринд үргэлжлүүлэн зугтаасаар азаар амьд үлдсэн. Би энэ газар нутагт санаандгүй ирсэн.”

”Мөнгөн гэрэлт овог оо?” Мөнгөн далавчит гэр бүлийн охин хэсэг зуур хөшсөнөө машид баярлав. Модот газрын эзэнт гүрний үед Мөнгөн гэрэлт гэр бүл мөн Мөнгөн далавчит гэр бүлүүд холбоотнууд байсан. Тэд их дотно байсан. Тэд хоорондоо ихэд гэрлэдэг байсан учраас их дотно.

Мөнгөн далавчит гэр бүлийн охин хэсэг зуур бодсоноо хэлэв. ”Миний өвөг дээдэс наашаа ирсэнээс хойш гадагшаа холбоо барьж чадаагүй. Эх газартай дахин холбоо барьж чадалгүй бид энэ харанхуй ертөнцөд амьдарч ирлээ. Би чамайг манайд тавтай морил гэж хэлээд угтан авах байсан юм. Би даруй энэ талаар аавдаа дуулгая. Алив намайг дагаад яв.”

Не Ли хэсэг зуур бодсоноо толгой дохин хэлэв. ”Тэгье.”

Не Ли охины араас дагав.

Охин Не Лиг ажаад асуув. ”Намайг Хонг Юэ гэдэг. Чамайг хэн гэдэг бэ?”

”Намайг Лэй Зүо гэдэг.” Не Ли хариулав.

Охин толгой дохив. Охин Не Лигийн хэн болох талаар сэжиглэж байсан ч одоо сэжиглэхээ болив. Учир нь түүний овгийн нэрийг сонсвол тэрээр өөртөө итгэлтэй болов. Мөнгөн гэрэлт овгийнхон Лэй овогтой. Харанхуйн эрины үед Мөнгөн гэрэлт овгийнхоны суу билиг унтарч тэд хүчин мөхөс болсон. Хамгийн сайндаа ганц хоёр салбар овог л амьд үлдсэн. Олон хүн Лэй овгийн талаар мартсан. Гэхдээ Мөнгөн гэрэлт овгийн нэр яах аргаггүй Лэй.

”Хонг Юэ эрхэм дээдэстээн. Та Мөнгөн Далавчит овгийнх уу?” Не Ли ихэд болгоомжлон асуусан мэт жүжиглэв.

”Тийм.” Хонг Юэ толгой дохив.

”Мөнгөн далавчит овгийнхон Сиконг овогтой биш билүү?” Не Ли дахин асуув.

”Зөв. Миний нэрийг Сиконг Хонгюэ гэдэг.” Хонгюэ толгой дохин хэлэв. Не Лигийн эсрэг түүний болгоомжлол улам багасав. Не Ли Далавчит овгийн талаар сайн мэддэг бололтой.

Сиконг Хонгюэ мөнгөн дуулгатай байв. Түүнээс сүр хүч бадран тархана. Түүний туяхан урт хөл хүчээр дүүрэн байлаа. Энэ охин хэдий ч их хүчтэйг Не Ли гадарлаж байв.

”Аз болж чи манай Мөнгөн далавчит овгийн газар нутагт ирлээ. Энэ уулсын дунд арван гурван гэр бүл байгаа. Энэ арван гурван гэр бүл арван гурвуулаа Харанхуйн эринээс ирсэн. Тэд олон мөхсөн эзэнт гүрнээс угсаатай гэр бүлүүд.  Таван гэр бүл манай Мөнгөн далавчит гэр бүлийн дайсан байгаа. Чамайг Мөнгөн гэрэлт овгийнх гэдгийг мэдсэн бол чи одоо үхсэн байхгүй юу.” Сиконг Хонгюэ хэлэв. Тэрээр ой мод уруу үсрэв.

”Тийм байжээ.”  Не Ли толгой дохин хэлэв. Тэрээр Харанхуйн эринээс амьд үлдсэн ийм олон хүн энд байна гэж санаагүй. Хэрэв Не Ли өөр нутагт орсон бол бас л ямар нэгэн юм сэдээд олоод хэлчих байсан.

Хэсэг хугацааны дараа их сүрлэг ордон Не Лигийн анхаарлыг татав.

Энэ ордныг хэдэн том моднууд түшин тулна. Энэ ордны хана хэдэн метр өндөр байв. Энэ ордон ихэд сүр жавхаатай харагдаж байлаа.

Не Ли Сиконг Хонгюэ даган ордонд хөл гишгэв. Олон хонгилоор явсаны дараа эцэст нь нэгэн том танхимд орж ирэв.

Па! Па! Па!

Ташуурдах дуу хүчтэй сонсогдов.

Не Ли танхимд орвол хоёр том багана харагдав. Нэг багананд нэгэн залууг хүлсэн байв. Энэ залуугийн биенд цусны толбо урсаастай. Ташуурдуулснаар болоод арьс нь сийчигдэн зүсэгдсэн байлаа. Зүгээр үлдсэн арьс түүнд үгүй.

Энэ залуу нуруундаа мөн далавчтай байв. Гэхдээ энэ далавчид хар алтан өнгийнх байв Энэ Мөнгөн Далавчит гэр бүлийн овгийнхноос өөр байв.

Арьсан хуяг өмссөн хоёр харуул ташуураа далайлган залууг ташуурдсаар байв.  Хоёр залуу түүнийг ташуурдвал царай нь барайсан байсан ч шүдээ зуун өвдсөндөө орилох ч үгүй байв. Түүний нүдэнд мятаршгүй тэмцэл харагдана.

Не Ли Сиконг Хонгюэг харан сониучирхан асуув. ”Эрхэм дээдэс Хонгюэ энэ хүн чинь….?”

”Хмм, өөдгүй новш.” Сиконг Хонгюэ хүйтнээр амьсгалаа гаргав. ”Ээж нь манай Мөнгөн далавчит овгийнх байсан. Гэхдээ манай дайсан Хар луугийн овогтой нөхцөөд энэ зулбасгыг төрүүлсэн. Бид үүнийг олж мэдээд тэднийг нэхэн хөөгөөд алчихсан юм. Одоо энэ зулбасга л үлдсэн. Тэр хэдэн юмнууд энэ зулбасгыг тавиад явуулчих гэж их гуйсан шүү. Байж боломгүй. Бид энэ залууг аажмаар тамлан алах гэж байгаа юм.”

Сиконг Хонгюэгийн хоолой ихэд хүйтэн байв. Түүний бодлоор энэ зулбасгыг гэр бүл нь алах хэрэгтэй.


Өмнөх хэсэг

Дараагийн

4 comments on “Чөтгөр бурхдын домгууд 141”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.