Чөтгөр бурхдын домгууд 140

Захиалсан 12 / Нийтлэсэн 2

Цэлмэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн

Хэсэг 140 – Чөтгөрийн ноён?

Не Ли юу бодож байгааг тэд мэдэхгүй ч үргэлжлүүлэн алхана. Тэд юу ч дуугаралгүй урагшилсаар.

Үнсэн саарал тэнгэрт үе үехэн шувууд нисэн өнгөрнө. Шөнө орой хачин этгээд хашгиралтаар уур амьсгалыг чимнэ. Энэ шувуунууд гэхдээ ердөө атга мэт жижигхэн байлаа. Агаарт дүүлж байсан үлэмж том чөтгөрийн араатан хэтэрхий том юм.

Дү Зэ, Лу Пиао болон нөхдүүд түүний араас ихээхэн болгоомжтой дагаж алхана. Энэ газар маш олон нууц аюултай учраас сонор сэрэмжтэй байх нь өлзийтэй.

“Тэр юу вэ?”Дү Зэ хөмсгөө зангидан холын газар уруу чиглүүлэн заав.

Не Ли Дү Зэгийн заасан чигт харав. Тэрээр зэрлэг дагшин байгаль дунд нэгэн дурсгалт бичээстэй хөшөө байгааг харав.

Гэнэтхэн Не Лид нэгэн санаа төрөв. “Очиж харцгаая.”

Не Ли болон түүний нөхдүүд үлэмж дурсгалт бичээстэй хөшөө уруу очин харахаар шийдэв. Тэд түүнд ойртох тусам өөрсдөд нь даралт учирч байгааг мэднэ. Удалгүй амьсгалахад ч хэцүү болов.

“Энэ зүйл яг юу юм бэ?” Лу Пиао машид сониучирхан. Даралт нь хэдийгээр ихэсч байсан ч тэд урагшилсан хэвээрээ.

Не Ли болон түүний нөхдийн араас хэдэн Улаан сүнснүүд мөшгиж байсан. Гэхдээ даралтыг мэдрээд тэд даруй олон тийш тарж бутран зугтацгаав. Энэ үлэмж дурсгалт бичээст хөшөө Улаан сүнснүүдэд илүү нөлөөлж байгаа нь тодорхой.

“Та нар эндээ үлд, би очоод хараад ирье” Не Ли илүү сонор сэрэмжтэй байх ёстой. Тэрээр Сүүдрийн чөтгөрийн сүнстэйгээ нэгдэн үлэмж дурсгалт бичээст хөшөөнд ойртов.

“Болгоомжтой байгаарай.” Сяо Нин Арь болон түүний нөхөд хэлээд эндээ үлдэцгээв.

Хэдэн метрийн цаанаас Не Ли толгойгоо өргөн үлэмж дурсгалт бичээст хөшөөг харав. Энэ үлэмж дурсгалт бичээст хөшөө хэдэн метрийн өндөр байв. Үнс мэт саарал өнгөтэй болхоос Не Ли өөр юу ч олж мэдэж чадсангүй.

Энэ дурсгалт бичээст хөшөөн дээр зургаан төрлийн эртний хэлээр юм бичсэн байв. Не Ли нэг хэлийг нь арай хийн уншиж чадахаар байв.

“Намайг дагасан хүнийг хүндлэх болно. Миний эсрэг зогссон хүн үхэх нигууртай. Амьдралдаа онцгой чадвараараа гайхагдсан. Арван насандаа би уул болон хадыг буталж чаддаг байсан. Арван гурван насандаа би гараа хөдөлгөн гол ширгээж чаддаг байсан. Арван зургаан насандаа чөтгөрийн сүнснүүдийн учрыг тайлж би Домгын зэрэглэл хүрсэн. Гуч хүрэхэд миний гурван цохилтыг дааж чадах хүн байхгүй. Тэнгэрийн ганц нарны дор намайг дийлэх хүчтэн гэж үгүй. Намайг ялсан хүн гэж үгүй. Дөчин насандаа би уужим мэдлэгийн түлхүүрийг олж өнгөрсөн болон одоог мэддэг болсон.Тавин насандаа би гамшиг нүүрлэж буйг мэдээд хаан сэнтийгээ орхиод явсан. Арван үгийг би хойч үедээ үлдээгээд явлаа…”

Энэ үлэмж дурсгалт хөшөөн дээр байгаа үгсийг уншаад Не Ли цочирдов. Энэ үлэмж том дурсгалт хөшөө Эзэн хаан Конг Минийх гэж хэн таамаглах билээ. Энэ хөшөөн дээрээс уншвал Эзэн хаан Конг Мин маш их авьяастай хүн байсан нь тодорхой байна.

Не Лиг хамгийн их цочирдуулсан нь Эзэн хаан Конг Мин дөчин насандаа одоо болон өнгөрсөнг ухаарсан хэрэг. Гэхдээ энд байгаа одоо болон өнгөрсөн юу гэж байгаа юм бол?

Не Ли эзэн хаан Конг Мин өөрийнх нь Түр зуурын чөтгөрийн номтой маш холбоотой гэдгийг мэдэрч байв. Магадгүй Эзэн хаан Конг Мин энэ бүх нууцын түлхүүр байх.

Конг Мин эзэн хааны үлдээсэн арван үг.

Не Ли энэ эртний дурсгалт бичээст хөшөөний доод хэсгийг уншив. Эртний хөшөөн дээр хурц зүйлээр бичсэн зүйл байв. Үүнийг харсан хүний нүд бүрэлзэж ойлгохгүй байв.

“Эзэн Хаан Конг Мин юу бичиж үлдээсэн юм бол? Үүнийг яагаад сийчсэн юм болоо?” Не Ли хөмсгөө зангидав. Өмнө нь хүн энд ирсэн юм болвуу? Энэ арван үгийг уншчихаад өөр хүн дараа хүндээ уншуулахгүй гээд сийчсэн юм байхдаа?

Эртний Орчид хотын балгасан дунд Эзэн Хаан Конг Мин үлдээсэн зүйлс байсан. Эзэн хаан Конг Мин яг юу хийх гэж байсан юм болдоо?

Өөр юу ч олоогүй учраас Не Лид нэгэн санаа төрлөө. Не Ли сийчсэн бичээсүүдийг хүрч үзвэл нууцлаг хээн бичээс эртний дурсгалт бичээст хөшөөг бүрхэн авлаа.

“Эзэн хаан Конг Мин энэ хөшөөг бүтээхдээ Домгын зэрэглэл хүрчихсэн байсан нь гайхалтай. Энэ үгсийг сийчсэн ч гэсэн энэ хөшөөн дээр байгаа түүний хүсэл зоригийг арилгах боломжгүй.” Не Лигийн нүдэнд дүрс зурагнууд харагдана.

Тэнгэрт дүүлэн нисэх цагаан дээлтэй дунд орчин насны эрэгтэй чимээгүй зогсож буй мэт санагдана.

“Би хэн бэ? Би хаанаас гаралтай юм бэ? Би хаашаа явж байгаа юм бэ? Миний нүдэнд тоо томшгүй олон амьтад үхэж, төрж байна. Амьтан бүр дахин төрөх сансрын хүрдэнд мэндэлж байна. Цуст удмыг олон төрөлтнүүд гэхдээ авч төрөөд л байна. Хүн төрөлхтөн ноёлогч болох гэж тасралтгүй тэмцэж байна? Энэ Даогийн төгсгөл хаана байх юм бол?” Цагаан дээлтэй залуу санаашран хэлэв. “Дао гэж юу юм бэ?”

“Дао гэж юу юм бэ?” Не Ли дотроо инээмсэглэв. Домгын зэрэглэлээс дээшээ орох гэсэн хүмүүс энэ шатанд гацдаг. “Даогийн оршихуй.”

Олон хүчтэнгүүд үүнийг хайсан ч юуг ч олж чадаагүй. Дао хүний зүрхэн дотор байдаг юм. Эзэн хаан Конг Мин Даогийн тухай энэ хөшөөний яг энэ цэгт ойлгосон бололтой. Не Лид гэхдээ хачин санагдаж байгаа нь энэ олон жил өнгөрсөн атал Эзэн хаан Конг Мин Домгын зэрэглэлээс давсан тухай нэг ч тэмдэглэл үгүйд буй юм.

Эзэн Хаан Конг Мин бүхнийг ойлгоод өөр газар явсан юм болвуу? Энүүхэн хэсэг газартаа үлдээгүй юм болвуу?

“Нууцлаг хүн юм гээч. Домгын зэрэглэлийг давчихаад алга болчихдог.”

“Хязгааргүйд эхлэл гэж үгүй. Эхлэл үгүй зүйлд төгсгөл үгүй.” Цагаан дээлтэй залуу санаашран хойшоо ухарлаа.

Не Ли Эзэн Хаан Конг миний хэлсэн арван үгийг сонсоод цухалдав. Түр зуурын чөтгөрийн сүнсний номон дотор байхад энэ үгс байсан. Энэ арван үгс цаасан дээр бичээстэй ч маш гүн утга учиртай. Не Ли энэ зүйлийг Эзэн хаан Конг Мин ойлгочихно гэж санаагүй.

Тэр үед Не Ли энэ үгсийг маш хүчтэй нэгэн үлдээсэн гэж бодсон. Не ЛИ тэр үед аль хэдийн Домгын зэрэглэлийн дайчид хүртэл төсөөлж ч чадахгүй тийм өндөр зэрэглэлд хүрчихсэн байсан. Гэсэн хэдий Не Ли энэ хэдэн үгсийг ойлгоогүй. Гэтэл Эзэн хаан Конг Мин Домгын зэрэглэлээс гарахдаа хэлсэн үг энэ байсан байна.

Өмнөх амьдралаа дурсаад Не Ли гэнэтхэн энэ үгсийн талаар улам гүнзгий ойлгов. Энэ арван үг амьдралын үнэн байсан бөлгөө. Амьдралын удам угсаа төгсгөл үгүй. Не Ли гэхдээ энэ өгүүлбэрийн хэсгийг л ойлголоо.

Гэнэтхэн Не Ли өөрийнх нь сүнсний тойрон ихэсч, сүнсний хүч нь Сүүдрийн чөтгөр мөн Соёот Хулсны баавгай уруу үерлэн орохыг мэдэрнэ. Хоёр чөтгөрийн сүнснүүд өөрсдийнхөө анхныхаа мутац буюу хувьслыг хийлээ.

Не Ли энэ үгсийн өчүүхэн хэсгийг ойлгосон ч энэ арван үг ямар хүчирхэг гэдгийг мэдэрлээ.

“Тэрээр Домгын зэрэглэл байсан хэдий ч тулааны урлагын замыг маш гүн гүнзгий ойлгосон байна. Эгэлгүй хүн байжээ. Би ийм хүчирхэг хүнтэй өмнөх амьдралдаа яагаад таараагүй юм бол?” Не Ли чимээгээ намдав. “Гэхдээ олон арван мянган ертөнцүүдийн би өчүүхэн хэсэгт л байсан. Илүү олон ертөнцүүд гадуур байгаа. Магад Эзэн хаан Конг Мин алс холын нэгэн ертөнцөд очсон биз.”

Не Ли Эзэн хаан Конг Миний бүрсгэр дүр зургыг харав.

“Тэнгэрийн Тооцоолох их өөрчлөлтийн техникийг ашиглан би таван хүн миний үлдээсэн арван үгийг ойлгохыг мэдлээ. Энэ таван хүн тавуулаа их авьяастай мундаг хүмүүс байх юм байна. Энэ таван хүн бие биенээ хөнөөх болно. Тэд бие биенээ хөнөөвөл бусдынхаа мэдлэгийг уусгаж аван арван үгийг бүтнээр нь ойлгон надтай уулзах болно.” Эзэн хаан Конг мин хэллээ.

Не Ли цочирдов. Эзэн Хаан Конг Мин өөрийг нь тооцоолоод олчихсон байжээ?

Эзэн Хаан Конг Мин яг ямар хүн юм бол?

Эзэн хаан Конг Мин энэ арван үгийг таван хүн ойлгоно гэлээ. Энэ таван хүн бие биенээ хөнөөгөөд бусдынхаа мэдлэгийг авна гэсэн. Гэтэл нөгөө дөрвөн хүн нь хаана байгаа юм бол? Не Ли гэнэтхэн яаравчлав. Нөгөө дөрвөн хүн нь өөрийг нь хайж байгаа юм биш биз.

Не Ли галзуурах шахав. Олон зүйлсийг тэрээр харав.

Нэг хүн энд нисч ирээд эртний хөшөөн дээр зогсов. Дотроо тэрээр бувтнав. “Яруу алдрын хотод ийм газар байна гэж төсөөлсөнгүй шүү. Энд ирсэн нь сайн хэрэг байна. Намайг дагасан хүн хүндлүүлэх болно. Намайг эсэргүүцсэн хүн мөхөх болно? Ямар том хэлээ бэ? Эзэн Хаан Конг Мин гэнэ үү? Ямар онгироо хүн бэ?”

Энэ хүн энэ эртний дурсгалт хөшөөг удаан харлаа. Хөмсгөө зангидан хэлэв. “Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэлгүй зүйлд төгсгөл үгүй. Энэ ямар чөтгөрөө хэлээ бэ? Арван үгэнд сүнсний хөгжлийн урлаг агуулагдана гэнэ үү? Энэ Эзэн хаан Конг Мин онгирч байгаа юм байхдаа.”

Энэ хөшөөнд энэ хүн сонирхолгүй болов. Явах гэж завдах тэр агшинд эргэж хараад.

“Чөтгөрийн ноён миний бие хүртэл үүнийг ойлгохгүй байгаа юм чинь өөр хүн уншаад ойлгоно гэж байхгүй.” Өөрийгөө Чөтгөрийн ноён гэсэн хүн чинжаал гарган эртний хөшөөн дээрх арван үгийг сийчээд хаяв. “За одоо сайхан цэвэрхэн харагдаж байна.”

Гэнэтхэн Чөтгөрийн ноён хөмсгөө зангидах хэлэв. “Юу? Ямар арван үг байлаа? Би яагаад санахгүй байна?”

Чөтгөрийн ноён толгойгоо илбэн бодохоо болив. Арван үг нь яг юу байлаа? Энэ арван үг их л онцгой зүйл байх шиг байсан даа. Гэхдээ аль хэдийн сэндийчээд хаячихсан. Харамсалтайгаар тэрээр эртний хөшөөнөөс явлаа. Түүний царайнд айдас түгшүүр байв.

Энэ эртний хөшөөг энд үлдээсэн хүн онцгой хүчтэн байхаас гарцаагүй.

Чөтгөрийн ноён энд хэсэг зуур байж байгаад явлаа. Энэ арван үгийг ойлгох тавилан түүнд дутаа юм байлгүй дээ.

Не Ли гэнэтхэн сэргэв. Энэ эртний дурсгалт бичээст хөшөөнд хэн нэгэн урьтаж иржээ?

“Энэ Чөтгөрийн ноён гэдэг хүний үйлдлийг би харсан бололтой. Энэ Чөтгөрийн ноён гэж хэн бэ? Надаас өмнө ирсэн байна. Хязгааргүйд эхлэл үгүй, эхлэлгүй зүйлд төгсгөл үгүй.” Не Ли амандаа бувтнаад энэ арван үгийг дахин давтаж ой тоондоо буулгав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s