Сүүдрийн Булхай- Хэсэг 9

Маш сонирхолтой хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Ли Юунму өөрийн зүүн талд буй дүрийг сонгоод, загваржуулах үйл явцыг эхлүүлэв. Аватарын биеийн хэлбэр болон гадаад төрхийг Төсөөллийн хэмжээст ертөнцийн гол тархи автоматаар таниж чаддаг тул түүнд ямар нэгэн тохируулга хийгээд байх хэрэг байсангүй.

Тэгээд ч гадаад төрхөө яаж ч өөрчилж тохируулсан, тархиных нь мэдээллийг шалгаад хэн гэдгийг нь мэдчих боломжтой билээ. Тийм ч учраас Ли Юунмуд гадаад төрхөө өөрчлөх хэрэгтэй гэсэн бодол төрсөнгүй.

Тэр биеийнхээ хэлбэрийг өөрчилж илүү өндөр булчинлаг болгож болно, царайгаа илүү хөөрхөн болгож, илүү сүртэй нэртэй болж чадна.

Гэхдээ ингэлээ гээд ямар утга учиртай гэж ?

Гэр бүл нь аюултай нүүр учирсаны дараа Ли Юунму иймэрхүү зүйлс ямар ч хэрэггүй хий хоосон гэдгийг ухаарсан учир өөрийн аватараа ямар нэгэн тохиргоо хийж цагаа гарздалгүйгээр түргэхэн идэвхжүүллээ.

Түүний зүүн талд буй аватар гэрэлтэн асав.

Үнэхээр л цуу ярианд гардагчлан сонгосон аватар нь Ли Юунмутай усны дусал мэт адилхан болжээ. Биеийн хүчээс гадна, саяхан сэргээсэн урсагч энергийн хүч гэх мэт бүх л зүйл нь яг ижил байлаа.

Гэхдээ л…..баруун талд буй аватарыг сонгох үед түрүүхэн системийн хэлсэн дүрмийг зөрчиж болно гэсэн үгийн утгийг бүрэн дүүрэн ойлгов.

Хоёрдоход аватарыг өөрчилж болох боломжууд түүний төсөөллөөс хэт давсан бөгөөд ямар нэгэн хязгаарлалт огт байсангүй.  Өөрөөр хэлвэл Юу Лунмугийн хүслээс хамаарах байлаа.

Тэр өөрийн хүслээр аварга биет болгож, хүйсийг нь өөрчлөх гэх мэт ямар ч өөрчлөлт хийсэн бай Төсөөллийн Хэмжээст ертөнцийн гол тархи түүнийг нь хязгаарлаж чадахгүй аж.

Мэдээж Ли Юунму хэт өвөрмөц аватартай болж бусдын анхаарлыг татахаар тэнэг байсангүй. Хэрвээ тэр өөрийн сүүдрээ ямар нэгэн аварга биет болгохчихвол Холбооны анхаарлыг татах эрсдэл бий. Тийм ч учраас хэдий Төсөөллийн Хэмжээст ертөнцийн дүрмийг дагахгүй байж болох байсан ч, Ли Юунму анхаарал болгоомжтой байж өөрийн сүүдрийн аватараа хорь орчим насны залуу нэгэн болголоо.

Онцлог чадварууд ? Хүмүүсийн анхаарлыг хэт татахгүйн үүднээс энгийн чадваруудтай болгов.  Энгийн царайтай нэгэн учир хэний анхаарлыг онцгойлон татахгүй биз.

Дүр ?

Өө…Үүнийг маш сайн төлөвлөж байж шийдэх учиртай, сайн биетэй байх нь тулаанд ашигтай учраас, хүнд байж болох хамгийн сайн биетэй байх нь чухал.

185-н сантиметр буюу хангалттай өндөртэй, таарсан хувцас өмсгөж, гэдэсний зургаан булчин, Ү хэлбэрийн фигур, өргөн ташаа, урт хөл, хүчирхэг гар…..Ли Юунму ч янзын болохнээ!

“Эцэст нь тохируулга дуусаж, аватар гүйцэт идэхжлээ!”

Түүнийг аватараа тохируулж дууссаны дараа баруун талын аватараас хурц гэрэл асан идэвхжив.

“Чөтгөр ав, энэ миний аватар гэж үү ?”

Аватар нь идэвхжсэний дараа Ли Юунму хараад түүнд айдас төрөх мэт боллоо.

Хэдийгээр тэр аватараа анхнаасаа энгийн царай, элдэв онцлог шинжгүйгээр тохируулсан ч хүн төрөлхтний хамгийн дээд хөгжилтэй биетэй, үнэхээр тайван догь төрхтэй хэн ч гайхалтай гэж хэлэхээр харагдаж байлаа.

Ха, тэр үнэхээр хэтрүүлчихсэн бололтой.

Нэгэнт л бүгд шийдэгдсэн учир Ли Юунмуд үүнтэйгээ эвлэрэхээс өөр сонголт үлдсэнгүй. Магадгүй түүний аватар нь хүний анхаарлыг үнэхээр татахаар байсан ч, Ли Юунмугийн эхэндээ эсрэгээр нь төлөвлөж байсан билээ. Гэхдээ өөрийг нь удирдагч нь гэж хэн нэгэн мэдээгүй цагт ямар нэгэн асуудал үүсэхгүй биз.

Ли Юунму булхайн систем үүнийг нь далдалчих учир Төсөөллийн Хэмжээст ертөнцийн гол тархи юм уу, Нэгдлийн мөрдөн байцаалт өөрийнх нь аватарын тухай олж мэдэж чадахгүй хэмээн найдаж байв.

Гэхдээ л түүнд бүрэн баталгаа байсангүй.

“Нэвтрэх.”

Аватарыг тохируулж дууссаны дараа өөрийнхий бодлоор зүүн талд буй аватар луугаа ухамсараа шилжүүлснээр жинхэнэ Төсөөллийн Хэмжээст ертөнцөд нэвтрэв.

Нүдээ аажуухан нээтэл, түүний эргэн тойрон дахь зүйлс өөрчлөгдөн огт өөр ертөнцөд ирчихсэн байлаа. Энэ харанхуйн эриний өмнө хүн төрөлхтөний амьдарч байсан ертөнц юм байхдаа ?

Тэрхэн мөчид, тэр үнэхээр өндөр хөгжилтэй, хөгжин дэвжиж буй томоохон хотын төвд байв. Түүний эргэн тойрон тоо томшгүй тэнгэр шүргэм өндөр барилгууд, неон өнгөөр гэрэлтэх чийдэнгүүд, тэнгэрт хөвөх өнгө өнгийн зарлалын самбарууд байв.

Энэхүү агшинд Ли Юунму энэхүү өндөр хөгжилтэй хотыг хараад цочирдов.

Харанхуйн эриний өмнөх соёл иргэншил ийм хөгжингүй байсан юм байхдаа ?

Тэнгэрт ямар нэгэн замбараагүй энерги урсах нь үзэгдэхгүй бөгөөд номин хөх өнгийг нь тодхон харж болохоор байлаа.

Нуурын ус ямар бохир зүйлгүй ёроол нь харагдахаар тунгалаг байв. Үнэхээр, домогт гардагчлан тэнгэр, ус хоёр нь ижил өнгөтэй юм.

“Хятадын тивийн олон томчууд хэмжээст дуулга авах гэж үй түмэн мөнгө зарлагддагийг гайхах зүйл алга. Өнөөдөр надад үүнийг мэдрэх боломж олдлоо!”

Ли Юунму гайхшран огт хөдлөлгүй зогссоор байсан бөгөөд, удалгүй ухаан орлоо. Тэр нэгэн үе Хятад тивийн нэгэн хэсэг байсан хотоор аажуухан алхаж эхэллээ.

Түүний сонссоноор энгийн ертөнцтэй харьцуулахад төсөөллийн ертөнцөд цаг хугацаа гурав дахин хурдан өнгөрдөг аж. Өөрөөр хэлвэл жинхэнэ ертөнцийн нэг цаг Төсөөллийн ертөнцийн гурван цагтай тэнцүү.

Энэхүү цагийн хурдны ялгаа маш олон хүмүүсийн энэ ертөнцөд үе үе нэвтрэх шалтгаан болдог билээ, учир нь энэхүү ертөнцөд орох боломжгүй энгийн хүмүүстэй харьцуулахад гурав дахин их зүйл хийх боломж олгодог.

Төсөөллийн ертөнц дэхь Хятад тивд өөр тивийн хүмүүсийн үр удмынхан ч үе үе харагдаж байв. Түүнийг Хятад тив дундуур явж байх үед тэрээр маш олон төрлийн өнгөтэй хүмүүсийг харлаа.

Цайвар үстэй цэнхэр нүдтэй хүмүүс, хар арьстай зэрлэг мангас мэт булчинтай хүмүүс, Хаягдсан арлын Хаягдсан үндэстнүүд болон Хойд далайн Нэптюн хүмүүс байлаа.

Бурхан минь!

Ли Юунму өөрийнх нь амьдрал хичнээн утгагүй байсныг ухаарав. Дэлхий үнэхээр том, тэр зүгээр л жижиг цөөрмийн мэлхий мэт ажээ.

Тэр анх удаа ийм олон үндэстнүүдийг харж буй билээ. Хэдийгээр Хятад тивд олон өнгийн арьстнууд амьдардаг ч Хийморлог Салхины хот шиг жижиг хотод амьдардаг тэрээр тийм ч олныг харж байгаагүй нь мэдээж.

Ялангуяа Хаягдсан тивийн болон Хойд далайн Нэптюнчүүдийг Ли Юунму амьдралдаа анх удаа харж байгаа билээ.

Энэ бүхнийг харсны дараа Ли Юунму өөрийгөө хичнээн гэнэн байгаагаа мэдэж авав. Цоо шинэ ертөнц түүний нүдний өмнө нээгдэж гэнэн бодлуудыг нь үргээн хөөв.

“Хөөх, хардаа, Энэ нөгөө Хаягдсан арлын танхай Өвгөн Зхи Зи байна, манай талын Гу Гэллиг тулаанд Хятад тив рүү далайг гаталж ирсэн бололтой. Миний мэдэхээр тэр Дайны Бурхны сүмийн гурван алдартай хөлөг баатрыг ялсан гэсэн, бурхан минь, Хаягдсан тивийнхэн ч чанга биетэй юмаа, Хятад тивийнхэн түүнийг зогсоож чадах болов уу…”

Гэнэтхэн бүлэг хүмүс худалдааны төвийн барилгын үүдэнд цуглаад барилгын оройд буй дэлгэц рүү ширтэцгээлээ.

“Тиймээ, хэмжээст тулааны талбар!”

Ли Юунму сайн ойлгоогүй ч бүлэг хүмүүсийн харж буй дэлгэц рүү хартал тэнд хоёр хүний сүрлэг аватар даллан байлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.