Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 21

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 21: Сүйрлийн давалгаа

Биднийг тосгонд ирэх мөчид мангаснууд дайралтаа эхэлж таарав.

Хөлөг баатрууд болон адал явдлын хайгуулчид чадахаараа тулалдаж байсан ч тийм ч амжилттай байсангүй…Тэдний эгнээ юу юугүй эвдэгдэх гэж буй мэт үнэхээр найдваргүй харагдаж байв.

“Рафталиа, тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд тусла.”

“Гэхдээ…Та яах юм ?”

“Би эднийг саатуулж байя!”

Би хамгаалалтын эгнээний хамгийн найдваргүй  харагдаж буй хэсэгт нь очлоо. Дайснууд үй түмээрээ бужигнах нүүдлийн царцаанууд байсан бөгөөд миний бамбай руу дайрцгааж эхэллээ.

Бамбайг маань цохих бүрт төмрийн хангинах чимээ гарч байсан ч тэд гэмтэл учруулж чадахгүй байгаа бололтой.

Энэ яг л Рафталиатай хамт түвшинтэй дээшлүүлж байгаа мэт байлаа.

“Күэээээ!”

Царцаанууд сүрэглэн над руу чиглэн нислээ. Мөн аварга том зөгий, зомби шиг харагдаж буй зүйлс гэх мэт олон өөр мангасууд байв.

Тас! Тас! Тас!

Миний бамбай юу ? Зэрлэгүүдийн хуягнаас болсон уу ? ямартай ч би огт гэмтэл авсангүй.

“Б…Баатар!”

“Сонсцгоо, Би мангаснуудын анхаарлыг татна, тэгэхээр боломжийг ашиглаад зугтацгаа!”

Тэдний дунд миний мэдэх маш олон царайнууд байв.

“З….За!”

Бүгд ухран, гүйцгээж, хамгаалалтын шугамыг надад ганцааранд минь үлдээлээ.

“Хөөе…”

Энэ хүмүүс чинь яачихаа вэ ?

Би уурандаа санаа алдах гэж байсан ч мангасууд нүүр нүдгүй дайрж байсан учир завдал гарсангүй.

Бамбайны хангинах чимээ сонсдсоор байсан ч би ямар нэгэн гэмтэл огт амссангүй. Тэдний биен дээгүүр минь мөлхөж буй нь мэдрэгдэж байсан бөгөөд хөл нь арьсыг минь хатгаж байлаа. Ой гутмаар юм.

Тэднийг цохисоор байв.

Тас!

Үнэхээр энэ хүмүүс чинь яачихаа вэ ? Сүйрлийн давалгаа дөнгөж ирсэн ч гэсэн энэ хүмүүс намайг хэдийн уурлуулаад амжчихлаа шүү.

“Ту…Туслаарай!”

Бидний байрладаг байсан дэн буудлын эзэн мангасуудад хөөгдөж байлаа.

Мангасын савар түүнийг самардахаас өмнөхөн амжиж би: ”Агаарын ниргээнт Бамбай!” хэмээн хашгирав.

Аварга том бамбай дэн буудлын эзний өмнө гарч ирэн мангасын дайралтаас хамгааллаа. Агаарт бамбай гарч ирэхийг хараад буудлын эзэн гайхширсан харцаар над руу харав.

“Зугтаагаач!”

“Бая…Баярлалаа!” хэмээн ээрлээ.

“Яааааххххх!”

хэмээх хашгираан агаарт цангинав.

Эргээд хартал нэгэн эмэгтэйн араас хэдэн зуун мангас шавааралдан хөөж байлаа.

Түүнийг харьцангуй ойрхон дөхөх үед…

“Шоронт Бамбай!”

Тор гарч ирэн гүйж буй эмэгтэйг хамгаалав.

Гэнэт гарч ирсэн торноос болоод мангасуудын анхаарал над руу чиглэх нь тэр.

Ингээд л болоо. Би энд байна. Хүрээд ир, зөвхөн над руу хүрээд ир.

Миний чадварын хугацаа дуусахаас өмнө би мангаснуудын анхаарлыг татах хэрэгтэй байлаа.

“Өөр хэн үлдэв ?”

Ийш тийшээгээ харан үлдэж хоцорсон хүн байна үгүй юу хэмээн шалгаж байтал нэг мангас намайг чиглэн хурдлан ирж байв.

“Зомби…”

Бамбайны надад харуулж байгаа мэдээллийн дагуу бол үүнийг олон хэмжээст ертөнцийн зомби хэмээн нэрлэдэг ажээ.

Миний тулалдсан зөгий, царцаанаас огт өөр юм.

Хоёр гартаа зэвсэг атгаж, хуяг агсчээ.

“Хараал ид, надад сонголт үлдсэнгүй….”

Ядаж л Рафталиаг тосгоныхныг нүүлгэн шилжүүлж дуусгах хүртэл үүний анхаарлыг өөртөө татаж чадах биз.

Хэрвээ надад сонголт байсан бол бусад баатруудын тулалдаж байгаа газар луу очих нь илүү ухаалаг алхам болох байсан биз.

Дайснууд тэнгэрт дэх ан цавнаас гарч ирсээр байлаа. Надад санаа тавих хэн нэгэн байсан бол хичнээн сайхан байх вэ ?

“Хөөе, Зомбинуудаа, Та нар ч муухай үнэртэй юмаа!”

Илүү хурдан гүйж эхэллээ. Царцаанууд, зөгийнүүд болон зомбинууд бүгд намайг хөөж байсан бөгөөд өөр мангасууд ч тэдний дунд байв. Гэхдээ тэд бүгд өөр өөр хурдтай гүйж байсан тул цөөн хэд нь бусдаасаа тасран хурдалж байлаа.

Тэд тийм ч хурдан байгаагүй ч гол асуудал нь хамгийн ойрхон бай болох над руу бүгд анхаарлаа хандуулсан байв.

“Новш гэж, та нар бүгд л биш шүү.”

Би бамбайтай байсан учир харьцангуй аюулгүй мэдрэмж төрж байв. Би тэдний дайралтаас бултахыг үнэхээр их хүсэж байсан ч энэ мөчид боломжгүй бололтой.

Гэхдээ би тэднийг бүрэн зогсоох ёстой.

Юуны түрүүнд, түрүүнд яваа хэдийн дайралтыг зогсоогоод аажмаар буцаан түрэх хэрэгтэй байна.

 

Гэхдээ хэрвээ надад буцаж тулалдах арга байхгүй юм бол, надад буцаж тулалдах ямар нэгэн арга байхгүй л гэсэн үг. Миний хийж чадах зүйл бол миний хийж чадах зүйл….

“Агаарын ниргээнт Бамбай!”

Агаарт бамбай бий болов.

Би мангасуудад бүслэгдчихэв. Хэрвээ нэгэн зэрэг над руу дайрвал, тэднийг тогтоож чадах эсэхээ мэдэхгүй л байна.

“Хэрвээ тэд нэгэн зэрэг дайрвал…”

“Хах!”

Зомбинуудын дээр авиран гараад Агаарын ниргээнт бамбай руугаа үсрэв. Тэгээд илүү цөөхөн мангастай хэсэг рүү гүйгээд бамбайгаа ахин бэлдлээ.

Новш гэж…Царцаан сүрэг бүгд над руу хуйлран ирж буй бололтой.

Тэднийг сэгсэрсэн боловч хэдхэн нь л биенээс минь  салав. Намайг бага багаар бүчин дээрээс минь дарсаар байлаа.

Чөтгөр ав! Миний өмнөх стратеги ахиад ажиллана гэж бодохгүй байна. Би хаашаа ч үсэрч чадахгүй нь.

Хэрвээ эндээс холдож чадахгүй юм бол…

“Амьтны өргөсөн Бамбай!”

Энэхүү бамбайнд мөн онцгой нөлөөлөл бий.

Бамбай маань өргөсөн гадаргуутай болохоор дайсан ийшээ дайрвал гэмтэл авах нь ойлгомжтой хэрэг. Гол асуудал нь хамгаалалтын чадвар нь миний өмнө нь ашиглаж байснаас бага байлаа. Бас үүний учруулж чадах гэмтэл тийм ч олигтой биш л болов уу ? Гэхдээ л дайсандаа гэмтэл учруулж болох цорын ганц арга бол энэ.

“Үүнийг хүрт!”

Би мангасууд рүү гүйж очоод бамбайгаараа тэднийг цохихыг хичээв.

Тас!

Ахиад л ямар ч нөлөө үзүүлээгүй байгаа мэт чимээ сонсогдов. Би үнэхээр л өөрийнхөө дайралтаар ямар нэгэн гэмтэл учруулж чадна гэсэн найдвар үгүй бололтой. Би тэдний дайралтыг хаахдаа ахин төвлөрч эхлэв. Цохилт хаах болгонд бамбайны өргөс дайсанд зоогдож байв.

“Энэ нэг юм ч асуудал болж байна шүү… ”

Нэг зомби зэвсгээ галзуурангуй савчиж байлаа.

Түүний гарт сүх байсан бөгөөд бамбайгаараа хаахаас өмнө амжин мөр лүү минь гүн зоогоод авав.

“Ааааахх!”

Урагдах мэт өвдөлт биеэр минь тархан, шархнаас минь цус садран урслаа.

Буцаад хэдэн алхам ухрав.

Өвдөж байна. Яагаад би ийм зүйлийг мэдрэх ёстой гэж ?

Яагаад надаар тоглож тохуурхаж байсан хүмүүсийг хамгаалахын тулд би сүхээр цохиулах ёстой гэж ? Энэ бүхэн намайг тэнэг мэт санагдуулж байв.

Тайвшир….Сайн бод.

Түүний дайралтыг хамгаалж чадаагүй гэдэгтээ биш, муу бамбай ашиглаж байсан маань л асуудал бололтой. Гэхдээ би илүү дээр хамгаалалтай бамбай ашиглавал дайсандаа гэмтэл учруулж чадахаа больчихно.

Чөтгөр гэж! Энэ бамбайнуудыг  ашиглахад ч хэцүү юмаа.

“Баатар гуай!”

“Юу вэ ? Энд юугаа хийж яваа юм ? Эндээс яваач!”

Тосгоны тэндээс фермийн хэрэгслүүдээрээ зэвсэглэсэн эрчүүд гараад ирчихэж.

Тэдний дунд миний аварсан хүмүүс ч байлаа.

“Гэхдээ та ганцаархнаа байна Баатараа!”

Энэ бол тэдний буруу болохоос миний буруу биш. Үнэхээр намайг ганцаараа байхыг хүссэн гэж бодоод байгаа юм байхдаа.

Миний зугтаахад нь тусалсан хүмүүс тэдний дунд зогсож байлаа.

“Энэ бидний тосгон учраас бид хамгаалах ёстой.”

“За яахав, нүүлгэн шилжүүлэлт дуустал надад тусал. Хамгаалахад тохиромжтой байрлалд орж зогсоцгоо.”

“Ойлголоо эрхмээ.”

Надад үнэндээ тусламж хэрэгтэй байлаа. Ганцаараа дайрч чадахгүйгээс хойш хамтдаа тулалдах нь үнэхээр үр дүнтэй байж чадах биз.

Би буцаад Цайвар Металлан бамбайгаа гаргаж ирээд, тосгоныхонтой хамт мангасуудын анхаарлыг татахаар гүйлээ.

“Дайраад буцаад ухар. Тэдний довтолгоог болиулах нь бидний гол зорилго. Дараа нь би үсэрч ороод тэдний дайралтыг нь өөр дээрээ авна.”

“Ойлголоо эрхмээ!”

Тэднийг хамгаалахын тулд тэдний урд гарч зогсоод дайсны хамгаалалтыг бамбайгаараа хамгааллаа. Тэд өөрсдийн фермийн хэрэгслүүдээрээ мангасууд руу дайрч, хатгаж байлаа.

Нэг хатгахад юу ч болохгүй байсан ч, арав хорин цохилт авсны дараа мангасууд унаж байв.

“Скүээээ!”

Хэрвээ мангасууд миний ард буй иргэд рүү дайрахаар оролдвол үсэрч очоод дайралтыг нь хамгаалж байв.

“Тайвшир! Би бүх дайралтыг бамбайгаараа хамгаална. Та нар мангасууд руу дайрахдаа л төвлөр!”

Тэдний санаа амарсан харагдана. Ядаж л тэд өөрсдийг нь хэн нэгэн хамгаалж байгаа гэдгийг мэдэж байгаа учраас. Тэд тулалдаж байхдаа хоорондоо хамгийн томыг нь хэн унагаах вэ хэмээн өрсөлдөцгөөж байв. Хэрвээ тэд надад туслах юм бол, би мөн тэднийг хамгаалах болно.

“Гэвч…Маш олон мангасууд байсаар л байлаа. Нүүлгэн шилжүүлэлт хэзээ дуусах юм болоо ?”

“Бусад баатрууд юу хийж байгаа бол ?”

“Ха! Тэд ард иргэдийг үл тоож, сүйрлийн давалгаатай тулалдаж байна!”

“Гэхдээ л тэд….”

Үүнийг сонсох мөчид тосгоны эрчүүдийн нэг нь ухаан алдаж унав.

Төд удалгүй газарт аварга том сүүдэр тусахыг анзаарав.

“Ааххх…”

Тэнд аварга том зомби зогсож байв. Бусад зомбитой харьцуулахад хэмжээгээр асар томоос гадна илүү сүртэй хуяг агсан, илүү том сүх барьсан байв.

Би түүний дайралтыг бамбайгаараа хүлээн автал, цохилт нь хэтэрхий хүчтэй байсан тул толгой манаран арагш цохигдон ухарлаа.

Би ч энд үхэх бололтойдог шүү!

Тэгээд шүдээ зуун анхаарлаа төвлөрүүлэхийг хичээв. Хэрвээ би хөл дээрээ зогсож чадахгүй бол үнэхээр үхчих байх.

Энэ залуу ч бусдаасаа хамаагүй хүчтэй юмаа.

Тэр намайг яг ч сайн онож цохиогүй ч, би нэлээд хүнд гэмтлээ. Тэр итгэмээргүй хүчтэй юм.

“Чи зүгээр үү !”

“Пфф…Тиймээ…Гэхдээ…Баатар минь?”

“Би зүгээрээ! Та нар буцах хэрэгтэй! Та нарыг энэ залуугаас хамгаалж чадах эсэхээ мэдэхгүй байна!”

”Гэхдээ!”

Эд нар миний хэлж байгааг сонсохгүй байгаа юм байхдаа ?!

Төд удалгүй….

“Ноён Наофүми!”

Рафталиа тэнд илдээ барьчихсан тулаанд бэлэн зогсож байв.

“Рафталиа! Чи яг зөв цагтаа ирлээ. Одоо энэ залууг буулгаж авцгаая.”

“Ойлголоо!”

Аварга зомби руу чиглэн бид хоёр гүйлээ.

“Би бамбайгаараа анхаарлыг нь татна, чи дайрахдаа анхаар, яг л өмнө нь хийдэг байсан шигээ.”

“Ойлголоо.”

Түүнийг бусад зомбинуудтай нь харьцуулахад тийм ч чадварлаг биш бололтой.   Харцаа эргүүлэн над руу ширтээд нүсэр том сүхээ далайв. Би дайралтын цохилтыг өөр дээрээ авлаа. Тэр Рафталиад анхаарлаа хандуулж магадгүй учир түүний дайралтаас бултаж болохооргүй байв. Хэрвээ би бултчихвал зомби дайралтын хэмнэлээ өөрчлөөд Рафталиад дайрахад хэцүү болох биз.

Аварга зомби дайрахаар сүхээ далайх үед нь Рафталиа түүнийг илдээрээ дүрэхээр хурдлав. Би түүний сүхийг бамбайгаараа зогсоосон ч Рафталиагийн дайралтын ачаар өмнөх шигээ хүчтэй байсангүй.

Тиймээ! Бидэнд боломж байна. “Рафталиа энэ залуу ойр байгаа бүхэн рүүгээ дайрдаг бололтой. Дайрсныхаа дараа буцаж ухраад, намайг цохилтыг нь өөр дээрээ авсны дараа ахиад дайрахаар яваарай!”

“Ойлголоо!”

“П…Пөөх…”

Бөөгнөрөн зогссон тосгоны эрчүүдийн гайхшрах дуу сонсдоно.

“Та нар одоо болтол энд байгаа юм уу! Тусалсанд чинь талархаж байгаа ч, одоо та нүр эндээс явах хэрэгтэй! Миний энд байгаа гол шалтгаан бол та бүхэн шиг хүмүүсийг хамгаалах юм шүү дээ!”

“О…Ойлголоо.”

Тэд миний гэнэтхэн хашгичсанаас айсан бололтой толгойгоо дохицгоогоод удаанаар цаашаа явцгаалаа.

Тэднийг хангалттай аюулгүй зайд очих үед миний гэдэс гэнэтхэн эвгүйрхээд явчихав.

“Рафталиа!”

Түүн рүү яаран гүйн очоод өөрийнхөө нөмрөгийг шидэн өгч, чанга тэвэрлээ. “Ноён Наофүми ?”

Би өөрийн бамбайгаа илүү хүчтэй хамгаалалттай болохоор Цайвар Металлан бамбай болгон солилоо.  Тэр дорхноо тэнгэрээс галаар бидэн дээр бороо оров.

Би бүлэг хөлөг баатруудыг наашаа ирж буйг харав. Тэдний дунд шид ашиглагчид байх бөгөөд бидний зүг рүү Галын Бороон шид шидэж байх нь тэр.

“Хөөе, Бид хоёр танай тал шдээ!”

Тэнгэрээс буух дөл тэр дорхноо зогссон ч, мангаснуудад гал авалцан дүрэлзсэн хэвээр л байлаа. Магадгүй бодит хамгаалалтаас минь гадна шидийн хамгаалалт минь ч мөн өндөр бололтой. Эсвэл миний Цайвар металлан бамбайн  онцгой нөлөө ч байж магадгүй юм. Аварга зомби галан бороон оногдон цус царцам муухай орилсоор уналаа.

Өөрийн холбоотнууд руугаа дайрсанд нь итгэл алдарсан би тэдэн рүү нөмрөгнийхөө цогийг сэгсчсээр очив.

“Бамбайт Баатар уу даа? Чи ч чанга эр юмаа.”

Хөлөг баатруудын ахлагч нь бололтой нэг эр над руу дөхөн ирэв. Рафталиа илдээ хуйнаас нь сугалан бидэн рүү ирж буй хөлөг баатар луу чиглүүлэв.

“Ноён Наофүмид юу хийхээр санаархаж байна ? Хариултаас чинь амьд үлдэх эсэх чинь шийдэгдэнэ шүү!”

Түүний нүдэнд үзэн ядалт буцалж байв.

“Чи Бамбайт баатартай хамт байгаа юм уу ?”

“Тиймээ, Би түүний илд нь! Хүртэх ёстойгоор нь түүнийг хүндлээч!”

“Ааа, хагас-хүн эзэн гүрний хөлөг баатруудтай тулалдахыг хүслээ гэж үү ?”

“Та нар өөрсдийн хамгаалах ёстой хүмүүсээ хөсөр хаян, нэг тал болох Ноён Наофүми рүү дайрсан. Чиний хөлөг баатар үгүй чинь хамаагүй, би иймэрхүү зан авирыг үнэхээр тэвчихгүй!”

“Зүгээр амьд үлдсэн л байна даг.”

“Зүгээр гэнээ?!”

Тэд Рафталиаг бүслэн тойрон болон зогсов.

“Шоронт бамбай!”

“Ч….Чи!”

Хөлөг баатруудын ахлагч торон дотор хоригдов. Би бусад хөлөг баатрууд руу ширтлээ. Ямар хөлөг баатрууд гэхээрээ өөрийн тал руугаа дайрдаг байнаа ?

“Дайсан сүйрлийн давалгаанаас гарч ирч байгаа. Хэнтэй тулалдаж буйгаа битгий андуур!”

Намайг хашгирах үед олон хөлөг баатрууд гайхширсан байдалтай харагдав.

Мангасууд бидэн рүү дөхөн ирж, миний зүг дайрахаар мөлхөцгөөж байв. Тэдний дайралтыг хамгаалж байхыг минь хөлөг баатрууд хараад нүд нь орой дээрээ гарцгааж байлаа.Эцсийн эцэст би бол Бамбайт Баатар шүү дээ. Тэд өөрсдийгөө хамгаалж чадахааргүй байдалтай байлаа.

“Рафталиа, нүүлгэн шилжүүлэлт дуусчихсан уу?”

“Хараахан үгүй, бага зэрэг удах бололтой.”

“Чөтгөр ав, тэгвэл хурдан тэрийг дуусгаадах!”

“Гэхдээ…”

“Тиймээ, тэд галаар бороо оруулсан ч гэсэн би ямар ч гэмтэл аваагүй. Гэхдээ хэрвээ тэд үргэлжлүүлэх намайг доромжлооор оролдох юм бол…”

Би түүний мөрөнд хүрээд хөлөг баатрууд руу харлаа.

“Би тэднийг алах болно. Яаж гэдэг нь чухал биш. Гэхдээ үнэхээр тэгэх хэрэгтэй болвол мангасанд та нарыг хоол болгож үлдээгээд зугтаачихна.”

Тэднийг хэрхэн айлгах учраа сайн олоогүй ч, хөлөг баатрууд гүнзгий амьсгаа авцгаан шид хэрэглэхээ больцгоож байлаа.

“За тэгэхээр Рафталиа, Бид нүүлгэн шилжүүлэлт дуустал тулалдаж чадахгүй.”

Гайхалтай нь, тэр үед би мангасуудыг ганцаараа тогтоож чадах мэт мэдрэгдэж байлаа.

Тэр толгойгоо дохиод тосгоны зүг гүйв.

“Чөтгөр ав, энэ чиний төлөвлөгөө гэж үү Бамбайт баатраа ?”

Шоронт бамбай алга болох мөчид хөлөг баатруудын ахлагч над руу доромжлонгуй хашгирах нь тэр.

“Өө, чи үхэхээр төлөвлөж байсан юм уу ?”

Мангаснууд мөлхөн над руу дөхөцгөөж байв.

Эцэст нь тэд намайг өөрсөддөө хэрэгтэй гэдгийг ухаарсан бололтой. Энэ тэнэгүүд эцэст нь амаа татаад араа ухарч байх шив.

Энэ ертөнц үнэхээр сайн хүн олдохгүй гэдгийг би амлая.

Хэрвээ би Бамбайт баатар байгаагүй бол, хэрвээ би хүмүүсийг хамгаалах өөр зүйл хийж чаддаг байсан бол, би энд тэднийг хамгаалахаар үлдэхгүй л байсан.

Эцэст нь бид мангасуудыг түрэлтийг зогсоон буланд шахаж эхлэв.

Рафталиа тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлж дуусаад бидэнтэй нэгдэн дайрч эхлэв.

Хөлөг баатрууд бидэнд тусалсан бөгөөд, эцэст нь тэнгэр дэхь ан цав хаагдсан боловч, тэр болтол нэлээд хэдэн цаг тулалдсан.

“Хүртэх ёстойгоо хүртлээ дээ.”

“Тиймээ, босс нь ч амархан байлаа шүү.”

“Аанха, хэрвээ ахиад иймэрхүү байх юм бол дараагийн давалгаа ч асуудалгүй хялбар байх нь.”

Дайралтын ихэнх хэсгийг хариуцсан бусад баатрууд Босс болох амьд үхдэл Кимератай тулалдсан тухайгаа ярьж байв.

Тэдэнд хэлэхэд амархан л байгаа байх. Гэхдээ тэд тосгоны хамгаалалт болон нүүлгэн шилжүүлэлтийн тухай үл тоосон. Тэд энэ ертөнц сар байсан ч одоо болтол тоглоомон дотор байгаа мэт аашилж байна.

Би тэдний тэнэглэлийг мартахаар шийдсэн бөгөөд оронд нь ялсан, амьд үлдсэн тухайдаа сэтгэл амрахыг хүсэж байлаа. Тэнгэр яг л өмнөх шигээ харагдаж, нар жаргах ягаан туяа тэнгэрийн хаяанд үзэгдэнэ. Ядаж л ахиад нэг сар амьд байж чадах нь.

Би тийм ч их гэмтэл авсангүй. Энэ тийм ч хүчтэй давалгаа байсангүй. Би дараагийн удаад ахин азай байна гэдэгтээ тийм ч итгэлтэй байсангүй. Би азтай байгаагүй бол юу тохиолдож болох байсан бол ?

“Маш сайн ажиллаа, Баатруудаа. Давалгааны учруулах гай хөнөөлийн эсрэг үзүүлсэн хичээл зүтгэлд чинь талархаж байна. Хаан нь талархлын зоог бэлдсэн. Та бүхний хийсэн бүхэнд чинь зориулан хүндлэл үзүүлэх тул ирнэ үү.”

Би очмооргүй байлаа. Гэхдээ надад ямар ч мөнгө байсангүй. Тийм ч учраас тэднийг дагалдан явав.

Яг үнэн. Тэр бидэнд сар болгон мөнгө өгнө гэж хэлсэн.

500 мөнгөн зоос. Үнэхээр их мөнгө шиг санагдаж байх чинь.

“Аммм….Ааа….”

Риюүтэ тосгоныхон намайг анзаарчээ.

“Юу ?”

“Танд маш их баярлалаа. Та энд байгаагүй бол энд байгаа хүмүүс амьд гарахгүй байсан.”

“Та өөр ямар нэгэн зүйлийг ойлгох хэрэгтэй байх.”

“Үгүй ээ.”

Өөр нэг тосгоны иргэн санал зөрөв.

“Та энд байсан учраас би амьд үлдсэн.”

“Өөрийнхөөрөө л бод.”

“Бид тэгэх болно.”

Тэд бүгд надад бөхийн ёслоод цаашаа явав.

Тосгон үнэхээр аймшигтай сүйрчээ. Ахин сэргээхэд хүн байх нь гарцаагүй. Тэд намайг бүхий л хугацааны турш үзэн ядаж байсан ч намайг аварсны дараа надад талархаж байна. Ямар ч хувьсамтгай амьтад вэ.Ямартай ч гэмт хэрэгтэн шиг үзэгдсэнээс хавь илүү байлаа.

“Ноён Наофүми.”

Урт тулааны дараа Рафталиа шавар хөлсөөр хучигдсан байх ч над руу инээсээр гүйж ирэв.

“Бид чадчихлаа. Хүн болгон бидэнд талархаж байна.”

“Гайхалтай.”

“Танд баярлалаа, одооноос ахин над шиг өнчин хүүхдүүд байхгүй боллоо.”

“Мэдээж.”

Урт тулааны эцэст сэтгэл нь амарсан болоод ч тэр үү, өөрийнхөө өнгөрсөнийг эргэн бодсоноос нь ч болсон уу нүдэнд нь нулимс гялтганаж байлаа.

“Би үнэхээр л чадах бүхнээ хийсэн. Би….хичээсэн….”

“Чи үнэхээр сайн байсан.”

Түүний толгой илэв. Түүний зөв. Тэр миний хэлсэн бүгдийг хийсэн, үнэхээр сайн тулалдсан. Түүнийг маш сайн байсан гэдгийг нь хэлэх хэрэгтэй байв.

“Би маш олон мангас алсан.”

“Чи үнэхээр сайн хийсээн.”

“Ахаха.”

Тэр үнэхээр баяртай, инээсээр байсан нь надад бага зэрэг хачин санагдав.

“Гайхалтай ажиллаа, Баатруудаа! Би үнэхээр цочирдлоо! Бид өмнөхөөсөө хамаагүй бага хохирол амссан!”

Нар тонгойж орой болжээ. Бид хааны бэлдсэн найрд ирэхээр цайзад цугларав.

Сүүлийн давалгаанд хэдэн хүн үхснийг мэдэхгүй ч, энэ удаагийн хохирол нэг оронтой тоогоор тооцогдох байх гэж бодож байлаа.

Мэдээж тэр бидний хэнийг ч дөвийлгөн магтсангүй.

Мэдээж бусад баатрууд ихэнх дайснуудыг устгасан болохоор намайг магтана гэж ч хүлээсэнгүй. Гэхдээ л би дараагийн удаагийнх тийм хялбар байна гэж огт бодохгүй байна. Луут элсэн цаг биднийг үнэхээр тусламж хэрэгтэй газар луу шилжүүлэн авчирсан. Хэрвээ дараагийн удаа саяных шиг ойр биш хөлөг баатрууд түргэн хугацаанд ирэх боломжгүй үнэхээр хол газар давалгаа ирвэл яах бол ?

Мэдээж саяны тулаанаас маш их зүйл сурч авлаа.

Тусламжийн дэлгэцээ нээв.

Давалгаатай тулалдах нь:

Өмнө нь сайн бэлтгэл хийсэн тохиолдолд өөртэйгөө хэд ч хамаагүй тооны хүмүүстэй шилжих боломжтой.

Бүх хөлөг баатруудыг өөрсөдтэйгөө хамт шилжүүлэх боломжтой гэсэн үг юм байхдаа ?

Магадгүй. Гэхдээ бусад гурван баатар ч гэсэн тэгэхийг оролдож үзээгүй бололтой.

Яагаад ?

Хэрвээ тэд тоглоомын тухай , яаж ажилладаг тухай мэддэг бол яагаад хөлөг баатруудыг өөрсөдтэйгөө хамт авч яваагүй юм бол ?

Тэд магадгүй давалгаа маш хялбар байна гэж бодсон биз. Эсвэл дүрмийн тухай уншихаас залхуурсан байх. Ер нь тэгсэн л болж таарлаа.

Гэхдээ л тэд бол тэнэгүүд. Маш том найр болж байсан ч би буланд суугаад тухгүйхэн хооллож сууна.

“Амттай харагдаж байна шүү!”

Найрын ширээнд энгийн үед Рафталиад хэзээ ч олдохооргүй тансаг хоолнууд уул мэт овоолоостой байлаа. Түүний нүд нь гялалзана.

“Хүссэн бүхнээ ид.”

“Ойлголоо.”

Би түүнд үргэлж сайн хоол авч өгөөд байж чадахгүй болохоор боломж олдсон дээр нь идээд л авсан нь дээр. Бас энэ бол түүнийг сайн тулалдсаны талархал билээ.

“Өө…Гэхдээ би их идчих юм бол таргалчихна шүү дээ!”

“Чи өсөж яваа насан дээрээ байгаа.”

“Ммм…”

Тэр санаа зовнисон харагдаж байв.

“Зүгээр л ид.”

“Ноён Наофүми…Танд бүдүүн охидууд таалагддаг уу?”

“Юу ?”

Тэр яг юугаа яриад байнаа ?

“Өө юу ч бишээ.”

Эмэгтэй хүмүүсийн талаарх бодол тэр эмэгтэйг санагдуулахад хүргэв. Би тэр үеэс хойш эмэгтэй хүнийг таалах тухай бодохоо ч больсон. Би зүгээр л тэднээс хол баймаар байна.

“Өө тийм. Мартчихсан байна. Энэ тантай төстэй хүн байна. Ноён Наофүми.”

Тэр санаа алдаад, хоол руу гараа сунгалаа.

“Амттай юмаа, Ноён Наофүми.”

“Сайн байна.”

“Тиймээ.”

Найр бүхэлдээ тэнэгүүдээр дүүрэн байв. Би зүгээр л мөнгөө аваад эндээс далдраад өгөх юмсан. Нэг газарт богинохон бодолтой хүмүүс нэг дор байхыг харахад үнэхээр дотор муухай оргиж байв.

Бодоод үзэхэд, шагналыг маргааш хүртэл өгөхгүй байж магадгүй. Шал хэрэггүй ирж үү ? Үгүй ээ. Ядаж л хоол идэх мөнгөө хэмнэлээ шүү дээ. Рафталиа өөрийнхөө жинд санаа зовсоор байгаа ч, тэр бол өсөж буй хүүхэд, их хоол идэх нь ойлгомжтой хэрэг.

“Надад хуванцар хоолны сав байсан бол үлдсэн хоолоо аваад явахгүй юу.”

Ямар нэгэн хөргөгч үгүйгээр хоолыг нэг л өдөр хадгалж болно. Магадгүй тогоочоос дараа идэхээр ганц хоёр зүйл авч болох л байх.

Ийнхүү бодлогшрон сууж байтал миний мөнхийн дайсан Мотояасу над руу чиглэн ирж буй харагдав.

Энэ удаад надаас юу хүссэн юм бол ?

Түүнтэй ярилцана гэж бодоход дотор муухайрч байсан учраас түүнээс холдохын тулд бөөн хүмүүс рүү очиж суув. Тэр намайг дагасаар л байлаа.

“Хөөе! Наофүми!”

“Юу?”

Зориудаар тэр нэг бээлийгээ тайлаад миний зүг шидчихэв.

Миний бодлоор…энэ гардан тулаанд дуудаж байгаагийн дохио байх.

Тэнд буй хүмүүс Мотояасугийн хэлсэн үгэнд цочирдцгоов.

“Би чамайг гардан тулаанд дуудаж байна!”

“Ямар новшоо яриад байгаа юм бэ ?”

Тэр хэтэрхий их цагийг тоглоом тоглож өнгөрүүлсэн бололтой. Тэр хүмүүсийг үхэх гэж орхиод өөрөө босстой нь тулалдахаар явдаг тийм л хүн.

“Би бүгдийг нь сонссон шүү. Чамтай хамт байгаа охин, Рафталиа бол боол!”

Тэр над руу ууртайгаар ширтэнэ. Тэр над руу хуруугаараа чичлээд ууртайгаар хашгичиж байлаа.

“Юу?”

Рафталиа сонин авиа гаргав.

“Тэгээд юу гэж ?”

“Тэгээд юу гэж гэдэг чинь юу гэсэн үг юм ? Өөрийгөө юу ярьж байгааг ойлгож байна уу ер нь ?”

“Тиймээ.”

Боолтой байх нь юу нь тийм буруу гэж ?

Надтай хамт өөрийн хүслээр тулалдах хэн нэгэн байгаагүй. Тэгээд л би боол худалдаж авсан.

Бас хаант улсад боолын эсрэг хууль байдаггүй.

Тэгээд юу нь болохгүй байгаа гэж ?

“Тиймээ тэр миний боол. Юу нь болохгүй байна ?”

“Чи….Чи хүмүүсийг хүчээр боолчлол руу уруу татаж чадахгүй! Ялангуяа биднийг! Бид өөр ертөнцөөс ирсэн. Бид чам шиг аяглаж чадахгүй!”

“Ингээд л болоо юу? Энэ ертөнцөд боолууд байдаг гэж мэдээгүй юм уу”

Би Мотояасуг ямархуу ертөнцөөс ирээгүйг мэдэхгүй ч, тэр бол хүн, хүн төрөлхтний түүхэнд боолчлол салшгүй нэг хэсэг нь байсан.

Бодоод үзвэл бид бүгд л нийгмийн боолууд.

“Бид нар энд ингэж аяглаж чадахгүй гэнээ ? Зүгээр л өөрийг хичээж үз.”

Тэр өөрийнхөө зохиосон дүрмээ тулгаад намайг дагахыг хүсэж байна. Тэр ч галзуу байхаа!

“Чи ч тэнэг юмаа. Энэ бол бидний ертөнц биш. Боолчлол энд байдаг. Боолтой байхад юу нь болохгүй гэж ?”

“Чи…Яаж зүрхэлж байнаа ?”

Тэр арагшаа ухраад өөрийн жадаа над руу чиглүүлэв.

“Надтай тулалд! Би ялвал Рафталиаг суллаарай.”

“Яагаад бид хоёр тулалдах ёстой гэж? Би чамайг ялвал юу авах юм ?”

“Юу хүссэнээ хийж болноо. Рафталиаг өмнө яаж ашигладаг байсан тэр хэвээрээ байгаарай!”

“Гардан тулаан.”

Би эргэж хараад түүнээс холдов. Яагаад надад ямар ч ашиггүй тулаанд оролцоно гэж ?

“Би Ноён Мотояасу юу гэж хэлэхийг сонслоо.”

Бөөгнөрсөн хүмүүс хуваагдаж эзэн хаан хүрч ирэх нь тэр.

“Би нэг Баатар боол ашиглаж буй тухай цуу яриа сонссон. Гэхдээ би итгээгүй лдээ. Харин үнэхээр энэ үнэн бол Бамбайт баатар жинхэнэ гэмт хэрэгтэн болж таарлаа.”

Гэхдээ боолчлол энэ улсад хууль бус биш шүүдээ. Хүн болгон  боол ашигладаг байж, намайг ганцааранг минь яагаад ингэж ялгаж үзээд байгаа юм бол.

“Мотояасугийн үгэнд орохгүй гэж байгаа бол, би тушаая, Гардан тулаан хий.”

“Надад ямар хамаатай юм ? Хурдан мөнгийг маань өгөөдөх. Тэгвэл түргэхэн эндээс чинь явлаа.”

Хаан санаа алдаад хуруугаа инчдэв. Тал талаас цэргүүд гарч ирээд намайг бариад авлаа. Рафталиаг ч гэсэн бариж буй нь харагдав.

“Ноён Наофүми!”

“Юу болоод байнаа ?!”

Хаан руу үзэн ядалт дүүрэн харцаар ширтлээ.

Тэр…Тэр миний хэлсэн юунд ч итгэж байгаагүй.

“Миний улсад, миний үг бол хууль! Дагахгүй гэвэл түүнийг чамаас хүчээр салгах болно.”

“Чөтгөр гэж!”

Хааны шидтэнүүд боолын шидийг болиулж чадах нь ойлгомжтой. Хэрвээ би энэ тулалдаанд оролцохгүй бол Рафталиаг алдах нь байна.

Аливээ! Шударга биш байна шүү дээ ! Тэр эцэст нь үнэхээр ашигтай болж байхад!

Түүнд ямар их мөнгө зарцуулсан гэж бодож байна ?

“Та заавал тулалдах хэрэггүй! Би…Мххх!”

Түүний аманд алчуур чихээд дуугай болгочихов.

“Тэр ямар нэг шидийн доор байгаа байх магадлал өндөр учраас л эзнээ дэмжиж байгаа байх. Энэ удаад түүнийг дуугай байлгах нь зүйтэй.”

“Тэгэхээр чи гардан тулаанд орох гэж байна уу ?”

“Тулааны шагнал бол тэр. Яагаад тэр оролцоно гэж ?”

“Ч..Чи муу новш!”

“Хүн болгон цайзын цэцэрлэг лүү!”

Хаан миний гомдоллохыг үл тоон, цэцэрлэгт гардан тулаан хийхийг зарлав.

Чөтгөр ав, Би дайрч чадахгүй шүү дээ!

Бариа ямар байх нь гараанаасаа шалтгаална.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s