Чөтгөр бурхдын домгууд 139

Энэ долоо хоногын 7-с 1-р хэсэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 139 – Цуст кристал

Энэ этгээд зэрлэг байгаль

Не Ли энэ этгээд байгальд ямар төрлийн хүчтэй араатан оргилд нь байдгийг мэдэхгүй. Тиймээс Не Ли болон түүний нөхөд энд маш сонор сэрэмжтэй байх ёстой.

Энэ ертөнцийг нээж дотор нь байсан чөтгөрийн араатнуудаар Харанхуйн бүлгэмийн хүмүүс яах гэж байсан юм бол?

Энд ямар нэгэн том нууц байгааг Не Ли гадарлаж байлаа. Не Ли Түр зуурын чөтгөрийн сүнсний номны хуудсыг хажуу тийш нь далд хийлээ. Дү Зэ, Лу Пиао мөн нөхдөө харан хэлэв. ”Хэдүүлээ тэр зүг явцгаая.”

Не Ли гэрэл гарч буй газар уруу чиглүүлэн заав.

Бүгд аялалаа үргэлжлүүлэв. Урд байгаа гэрэл харанхуйгаас илүү тодрон гэрэлтэнэ. Үнэнийг хэлэхэд энэ гэрэл их хол байх ажээ.

Не Ли мөн Сяо Нин Арь тэр хоёр нөхдүүдийнхээ урд нь алхана. Тэр хоёр бие биендээ хэлэх үг үгүй. Тэр хоёрын хоорондохь уур амьсгал ихэд бантмаар эвгүй байв.

”Нин Арь, Юу… Түрүүний явдалд намайг өршөөгөөрэй. Нөхцөл байдал их тулгамдсан байсан учраас л…..” Не Ли хэллээ.

”Ойлгож байна аа.” Сяо Нин Арийн нүдэнд хөнгөхөн гуниг хуралдав. Яагаад уучлалт гуйгаад байгаа юм бэ? Хэрэв Не Ли уучлалт гуйхыг сонсоогүйсэн бол Нин Арь баярлах байв. Не Ли зүрхэндээ хэн нэгнийг тээдгийг Нин Арь мэднэ. Гэхдээ Сяо Нин Арь үхсэн ч бууж өгөхгүй.

Не Ли гүнзгий амьсгалав. Ийм эмэгтэйн хажууд байх хэцүү. Энэ эмэгтэйг ихэд сэтгэлээр унагаасан мэт түүнд санагдав. Өмнөх амьдралдаа Зиюунд төлж баршгүй их ач тустай болсон. Гэтэл энэ амьдралдаа Сяо Нин Арьд мөн өртэй болох нь ээ.

Магадгүй хувь заяа ийм буй биз. Тэр тусмаа хүний сэтгэлийг захирч болохгүй.

Сяо Нин Арь өөрийг нь хайрлах сэтгэлийг хойд төрөлдөө л төлж барж болох биз.

Не Ли эргэн тойрноо ажив. Энд ирсэний дараа үхэх шахсан. Хэрэв зүгээр суугаад байвал дахиад удалгүй аюултай нөхцөл байдалд орж мэднэ. Энэ зэрлэг байгалд Улаан сүнснүүд үе үе гарч ирнэ. Тэд дахин Улаан сүнстэй тааралдвал дахиад л элдэн хөөгдөх бус уу?

Нэг зүйл бодох хэрэгтэй.

Не Ли гэнэтхэн нэг зүйлийг санав. Үүнийг Цус оргилуулах техник гэдэг. Цус оргилуулах техник нь ямар нэгэн чөтгөрийн араатны шинэхэн цусан дээр хээн бичээс хийснээр Цус оргилуулах шингэн болдог. Хэрэв Цус оргилуулах шингэнийг шидэх аваас их талбайг хамран тэсэрдэг. Энэ Цус оргилуулах техник Алтан зэрэглэлээс сул дорой амьтдад л нөлөөлдөг. Гэхдээ энэ маш их хор хохирол учруулах чадвартай.

Не Ли зогсоод духаа алгадав. ”Би бас яг мартахаа шахлаа.”

Не Ли үгийг сонссон хүн болгон эргэж харав. Тэд Не Лиг гайхшран хараад хэлэв. ”Юу болсон бэ?”

”Дү Зэ, Лу Пиао та хоёрын дотоод орон зайн бөгжинд олон болор шилэнд олон төрлийн шидэт эмийн ургамал байгаа тийм үү?” Не Ли Дү Зэ Лу Пиао хоёрыг харан асуув.

”Мэдээж, бүх бэлтгэлээ бид сайн базаасан.” Дү Зэ толгой дохин хэлэв.

”Та хэд хэдэн Улаан Сүнс бариад ир. Тэдний цусыг энэ шилнүүдэд юүлнэ шүү.”

”Чи тэднээр яах гэж байгаа юм бэ?”

Не Ли нууцлагаар инээмсэглэв. ”Надад тэднийг ашиглах нэг зүйл байна.”

”За, тэгвэл бид яваад аваад ирье.” Дү Зэ, Лу Пиао хоёр толгой дохин хэлэв. Тэд Улаан сүнс хайхаар явлаа.

Хэсэг хугацааны дараа Дү Зэ, Лу Пиао хоёр хэдэн арван шил дүүрэн цустай ирлээ. Не Ли энэ цустай шилнүүдийг аваад багахан цусыг дусаагаад шилнүүд дээр хээн бичээс бичиж эхлэв. Тэрээр бусад шилнүүдэд энэ хээн бичээсээ мөн дуурайлган зурлаа.

”За хүн бүр үүнээс гурав гурвыг ав. Үлдсэнийг нь Дү Зэ, Лу Пиао хоёрт өгөөрэй.” Не Ли хэлэв. ”Хэрэв боломж гарвал Улаан Сүнснүүдийн цусыг нөөцөнд ашиглана шүү.”

Лу Пиао шилэн савыг өндөрт өргөөд сониучирхан асуув. ”Энэ юу хийдэг юм бэ?”

”Би та нарт дараа нь тайлбарлаж үзүүлье. Болгоомжтой байгаарай. Унагааж болохгүй шүү. Эс бөгөөс Тэнгэрлэг оршихуй байсан ч та нарыг аварч чадахгүй.” Не Ли инээмсэглэн хэлэв.

Лу Пиао цочирдов. Энэ тоглоом мэт зүйлс үнэхээр ийм аймшигтай гэж үү? Лу Пиао гар зөөлрөв. Энэ шилэн саван доторх Улаан Сүнсний шинэхэн цус газар дуслав.

”Ээжээ!” Лу Пиао гараа шаламгай гэгч нь сунгаад шилэн савыг барин авлаа. Айсандаа нүүр нь цайсан байв.

Бүгд Лу Пиао уруу ширтэн харав. Тэрээр ичингүйрэн хэлэв. ”Намайг уучлаарай, би сая хуумгай хандлаа.”

Не Ли болон түүний нөхөд бүгд зэрлэг байгалийн гүнд ирлээ. Удалгүй маш олон Улаан сүнснүүд тэд нарыг тойрон авлаа. Хэдэн зуугаараа тэдний тоо тоологдоно.

”Энэ залуус бас дахиад л гараад ирлээ.” Дү Зэгийн царай ихэд барайв.

”Энэ тэдний ан хийх газар бололтой. Бид тэдний нутаг дэвсгэр дээр байгаа. Тэд нөхдийнхөө үнэрийг аваад энд ирсэн бололтой.” Не Ли Улаан сүнсний цус бүхий нэг шилийг хамгийн их нягттай Улаан сүнсний бүлэг уруу шидлээ.

Шилэн сав агаарт шидэгдэв.

Улаан сүнснүүд хаа сайгүй үсэрнэ.

Нэг Улаан сүнс агаарт хөөрөн шилийг бариад авлаа. Гэхдээ Не Ли шилэн савыг хүчтэй шидсэн. Шилэн сав Улаан сүнстэй хамтаар газар буулаа.

Таас.

Гэнэтхэн шилэн сав тэсрэв. Аймшигтай дэлбэрэлт таван метрийн зайд тохиов. Улаан сүнснүүд энэ таван метрийн зайнд бүгдээрээ нүүрс болтлоо галд автсан байв.

Энэ бол Цус оргилуулах шидэт шил. Энэ зуун Улаан сүнсийг нэг дор алчихав.

Үүнийг харсан хүн бүр цочирдов. Энэ жижигхэн Цус оргилуулах шидэт шил ийм аймшигтай хүчтэй гэдгийг мэдээгүй. Тэд бие биенээ гайхан харлаа.

Лу Пиао айсандаа өмдөндөө дусаах шахлаа. Хэрэв өмнө унагах шахсан Цус оргилуулах шидэт шил газар нусан бол юу болох байсан бол?

”За, үргэлжлүүлж явья.” Не Ли инээмсэглэв. Улаан сүнснүүд хүчтэй ч гэсэн тэдэнд аюул заналхийлэл болж чадахгүй. Улаан сүнснүүд цугларах төдий нэг Цус оргилуулах шидэт шилээ ашиглан тэднийг хөнөөж болно. Хэрэв цөөхөн байх аваас тэд 1-одтой Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн араатнууд учраас өөрсдийг нь аюулд унагаж чадахгүй.

Гэнэтхэн Вэй Нан нэг зүйлийг ухаарав. Тэрээр Улаан сүнснүүдийн цогцосын голд үсрэн оров. Жижигхэн вандуй мэт зүйл түүний анхаарлыг татав. Энэ харанхуйд өчүүхэн гэрэл гаргаж байлаа.

Вэй Нан тэр зүйлийг барин хэлэв. ”Не Ли, би нэг зүйл оллоо. Энэ юу бэ?”

Не Ли сониучирхан Вэй Наны гаранд буй зүйлийг авлаа. Үүнийг харсан даруй түүний зүрх салгалав. Энэ зүйл энд юугаа хийж байгаа юм бэ?

”Энэ юу бэ?” Дү Зэ мөн найзууд нь сониучирхав.

”Энэ Цуст кристал байна.” Не Ли чангаар амьсгалав. ”Цуст кристалууд маш нууцлаг чулуу. Чөтгөрийн араатан үүнийг залгиад боловсруулвал маш их хүч ялгаруулж болдог. Энэ зүйл зэрэглэл өсгөх ч боломжтой. Түүнээс гадна Цуст кристалыг өөр зүйлд ашиглаж болно. Хэрэв үүнийг зэрэглэл дорой чөтгөрийн араатанд хийвэл зэрэглэл нь хурдацтай өсдөг. Мэдээж ийм төрлийн араатан их хэрцгий болно.

Энд буй Улаан сүнснүүд галзуу байх нь аргагүй юм. Улаан сүнснүүд ерөнхийдөө сүргээрээ явдаг ба ялж чадах эсэхээ эхлээд танддаг. Гэхдээ эндэхийн Улаан сүнснүүд галзуу мэт дайрч байсан.

”Чи тэгэхээр энд байгаа Улаан сүнснүүдэд Цуст кристал тамгалсан байна гэж хэлэх гээ юу? Гэхдээ Бид ганц л Цуст кристал оллоо шүү дээ.” Дү Зэ болон нөхдүүд гайхав.

”Улаан сүнснүүдэд Цуст кристал тамгалсан хүн хэдхэн Улаан сүнснүүдэд тамгалсан байх. Дараа нь Улаан сүнснүүд өөрсдөө аяандаа үржсэн бололтой.” Не Ли хэлэв. ”Эхний үеийн улаан сүнснүүд их догшин учраас үр төл нь ч гэсэн догшин болсон байна.”

”Ийм учиртай байсан бий вий. Улаан сүнснүүд дундаас бид ганц Цуст кристал олсон нь аргагүй юм байна.” Дү Зэ болон нөхдүүд юу болоод байгааг ойлгов.

Хэдэн зуун Улаан сүнснүүд дундаас эхэн үеийн ганц Улаан сүнс байв. Тэгэхээр энд буй Улаан сүнснүүд ямар олон жил энд амьдарч байгаа бол?

Цуст кристал мэт сайхан зүйлийг эндээс олно гэж Не Ли санаагүй. Энэ зүйл Домгын зэрэглэлийн дайчдаас ч ховор. Цуст Кристал ашиглаж чөтгөрийн араатанд тамгална гэдэг машид баян хүний л хийх ажил.

Цуст кристал мөн өөр нэгэн зориулалттай. Хэрэв доторх буй бохирдлыг нь цэвэрлэх юм бол хүний сүнсний хүчийг маш хурдацтай хөгжүүлж сүнсний хөгжилд нэн тустай. Домгын зэрэглэлийн дайчдад хүртэл энэ маш хүчтэй нөлөөлнө.

Е Мо өмнөх амьдралдаа эндээс их хэмжээний Цуст кристал олсон байх.

”Дахиад хэдэн Цус оргилуулах шидэт шил хийе.” Не Ли хэллээ. Цуст кристал энд байгаа учраас эелдэг загнана гэж байхгүй шүү. Аз болж дотоод орон зайт бөгжиндөө Не Ли олон шил авчирсан.

Лу Пиао нэг Улаан сүнс барин авчирлаа. Дөрвөн мөчнөөс нь барин хөдөлгөөнийг нь хязгаарлав. Улаан сүнс хамаг чангаараа орилов. Энэ хашгираан тэнгэрт хадвал Улаан сүнснүүд тэдний зүг ирнэ.

Таас! Таас! Таас!

Цус оргилуулах шидэт шилнүүд алгасал үгүй тэсрэв. Сүрэг Улаан Сүнснүүдийг хөнөөнө.

Не Ли болон нөхдүүд олон Цуст кристалыг газраас түүв. Хэдэн зуун Улаан сүнснээс ганц хоёр цуст кристал гарч ирж байлаа.

Цуст кристалуудыг авсаны дараа Не Ли цаг үрэлгүйгээр дотор нь байгаа бохирыг арилгана. Дотоод орон зайт бөгжиндөө хэрэгтэй материалуудаа базаасан байгаа учраас тэрээр зүгээр тэднийг боловсруулж эхлэнэ.

Цуст кристалууд Не Лигийн бэлтгэсэн химийн бодисуудад уусна. Хар өнгөтэй бохирдол нь ёроолд нь тунаж үлдэж байлаа. Не Ли дахин хэдэн химийн нэгдлүүдийг ашиглан Цуст кристалуудыг буцаан талсжуулав. Энэ явцад Цуст кристалууд ихээхэн тунгалаг ариун болов.

”Нэг нэгийг аваарай.” Не Ли Цуст кристалуудыг Дү Зэ, Лу Пиао болон нөхдүүдэд өгөв.

Не Ли зааварчилгаа дор Цуст кристалуудаа тэд өөртөө хадгалав. Үе үе тэд эндээс сүнсний хүч авна. Цуст кристалын цэвэр ариун эрчим тэдний сүнсний хөгжилд ихээхэн тустай.

Улаан сүнс агнан тэд бүлгээрээ уулны үг явна.

Энэ үед уулын бэлнээс хоёр гэрэл тэнгэрт хадав.

”Энэ юу бэ?” Бүгд гайхшран хэлэв.

Тэд энэ гэрлийг тосгоноос гарч буй гэрэл гэж бодож байсан. Хоёр гэрэл гэнэтхэн тэнгэр уруу ниснэ гэж бодсонгүй. Юу болоод байна

Дү Зэ Не Лигийн хажууд ирээд асуув. ”Не Ли, бид цаашлаад ойртох уу?”

Түүнд аюул мэдрэгдэж байлаа. Энэ арай өмнө таарсан хачин мангасууд юм биш биз?

Сяо Нин Арь ч гэсэн адилхан асуулт асуумаар байв.

”Бид үргэлжлүүлэн явна.” Не Ли зоригтой толгой дохин хэлэв.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s