Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 8]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 8 – Нэг гар
Ордны хүнгүй хэсэгт, Фэнлайн хааны гэр бүлийн чухал гишүүд цугларчээ, Клайдын эхнэр хүүхдээд гэх мэт.
”Одоо бүхэл Фэнлай хот шидэт араатны хөлд дарагдчихсан. Бид том бүлэг болоод хамт явж болохгүй, хүчирхэг шидэт араатнуудын анхаарлыг л татахын нэмэр.” Клайдийн хэлбэл. Хүн бүр үүний шалтгааныг ойлгож байлаа, ийм л шалтгааны улмаас захирал Маяа болон Давсон худалдааны пүүсийн дарга нар цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг л дагуулан явж байсан юм.
Фэнлай хотын энд тэнгүй хүмүүс бүлэг болцгоох нь тийм ч содон зүйл байсангүй.
Гэхдээ хэд хэдэн 100 гаран хүнтэй бүлэг 9-р зэрэглэлийн шидэт араатны анхаарлыг татах бөгөөд, энэ нь магадгүй цаашлаад Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатныг ч татаж мэднэ.
Одоо бол шидэт араатны анхаарлыг татахгүй байх нь хамгийн нэн тэргүүний зүйл.
”Калэй, чи ээжтэйгээ Догшин аянга хорооны цэргүүдээс хувааж ав. Бас май энэ 5 кристал карт. Санаж яв, энэ манай овгийн хэдэн мянган жилийн хуримтлуулж ирсэн өв хөрөнгө гэдгийг!” Клайд хүү рүүгээ бахархалтайгаар ширтэнэ.
Энд маш олон хааны гэр бүлийхэн байх бөгөөд тус тусдаа явахаар өөрсдийнхөө юмыг баглажээ.
Клайд өөрийнхөө овгийг устгуулахыг хүсэхгүй. Тиймээс л тус тусад нь болгон хуваасан, ингэснээр ядаж л заримынх нь амьд гарах боломж улам нэмэгдэнэ.
”За, ааваа.” Калэй тун ч баяртай байв.
Мянган жилийн турш цуглуулсан хөрөнгө… Хэр их бол?
”Шака ээж, дүү охин хоёртойгоо Догшин аянга салааны цэргүүдээс хуваагаад ав. Май энд 5 кристал карт.” гээд Клайд өөр 5 кристал карт хоёрдугаар хүү рүүгээ сарвайлаа. Тэдний аль алийнх нь сэтгэл маш их хөдөлсөн байсан юм.
Клайдын царайнаас тунчиг бахархсан байртай байгаа нь харагдана. Тэрээр, ”Манай овгийн элит цэргүүд гурван хэсэгт хуваагдах болно. Калэй, Шака болон надад. Хэн нь эцэст нь амьд үлдэх вэ гэдгээс үл хамааран манай овог үргэлжлүүлэн оршсоор л байх болно. Явцгаая.” гэснээ.
Кайсэр руу хараад, ”Кайсэр, Догшин аянга хорооны зааварлагч учир надтай хамт явах болно.” хэмээн хэлэхэд.
Кайсэр ч, ”Мэдлээ, эрхэм дээдсээ.” гээд толгой дохилоо.
Фэнлай хаант улсын Догшин аянга хороо нь маш хүчирхэг хамгаалалттай хороо юм. Кайсэрыг оролцуулаад хороо нийт 100 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд энэ удаа салаа бүрт 33 цэрэг ноогдсон юм. Цөөнхөн гишүүдтэй ч маш чанартай хороо. Эд нар дундах хамгийн сул дорой нь л 7-р зэрэглэлийн дайчин.
Хороог гурван салаанд хуваагаад, хааны гэр бүлийхэн тэр даруй гурван зүгт таран явцгаалаа.
……
”Вишш!” Линлэй хамаг хурдаараа урагш гүйнэ. Үүнтэй зэрэгцэн, ягаан гэрэл гялс хийвэл, Аянгат далавчит Пегасус хоёр хуваагдлаа. Линлэй үргэлжлүүлэн гүйсээр, ордонд хүргэдэг замд орлоо.
Замд, олон хүн болон шидэт араатнуудын цогцос хөглөрч байв.
”Ордонд ирчихлээ.” Линлэй асар хурдан урагшилбал бие нь яг л хийсвэр зүйл мэт сүймэлзэж, алхам бүртээ хэдэн арван метрийг туулж байлаа. Энэ гайхалтай хурднаас үзвэл 5-6 зэрэглэлийн шидэт араатан түүнийг зогсоох нь боломжгүй зүйл байв.
”Вэв.”
Линлэй амархан гэгч нь агаарт 10 гаруй метрийн өндөрт хөөрөөд, ордны бүс дотор орчихов.
”Рооааар!” Шидэт араатны архираар сонсдвол, цэргүүдийн тулалдах чимээ ч сонсогдлоо. Одоо ордны хаалган дээр ямар ч хамгаалалт байхгүй байх бөгөөд гагцхүү хүн болоод шидэт араатнуудын цогцос л хөглөрнө.
Линлэй ч шалавлан, ордон өөд өгслөө.
Гэхдээ Линлэй дээвэр дээр ирээд, алсад байх салааг олж харлаа. Үнэндээ бол өөр сүйх тэрэг ашиглаж байсан хүн байгаагүй бөгөөд тэрхүү сүйх тэрэг тэгтлээ яаран зугтаахгүй байв.
”Тэр чинь…”
Линлэй салааны голд байх алтлаг үстэй эрийг олж харав. Тэр алтан арслан Клайд байсан юм. Клайд одоо цэргүүддээ шидэт араатнуудыг алах тушаал өгч байлаа. Энэ салааны багийн ажиллагаа маш сайн байв.
Нэг хүн мэт хамтран ажиллах 7, 8-р зэрэглэлийн элит цэргүүд, багийн ажиллагаагүй дан 8-р зэрэглэлийн дайчдаас бүрдэх салаанаас ч хүчирхэг байлаа.
”Клайд.” Линлэйн нүд томорлоо.
”Эзэнтээн, хөдөлцгөөе.” Бэбэ тун ч баяртай байв.
”Хүлээ. Бид энэ удаа алдаа гаргаж болохгүй. Салаанд нь ойртож болох мөчийг хүлээж байгаад, гэнэтийн дайралт хийе.” Линлэй дээвэр дээрээс хүйтэн нүдээр салааг анхааралтай ширтлээ.
……
”Цаг битгий үр, хурдал.” ийн хэлээд Клайд гараа савчин, агаарт байсан Луун харцагыг цавчин унагалаа.
Хагас сарын өмнөх, Цуст тасдагч хорноос тэрээр багахан хэсгийг нь л цэвэршүүлж чадсан, одоо бол тэрээр тулааны ки-гийнхээ 10%-ийг л ашиглаж чадна. Хэдийгээр 10% ч гэлээ, тэрээр 8-р зэрэглэлийн дайчнаас дутахааргүй хүчирхэг байгаа.
Гэхдээ Клайдын биед үлдсэн Цуст тасдагч хорыг бүрэн цэвэршүүлэхийн тулд дахиад хагас жил хэрэгтэй.
”Хаанаас эдгээр шидэт араатнууд гараад ирдэг байна аа. Чөтгөр гэж.” Клайдын уур буцалж байв.
Шидэт араатнууд нийслэлийг нь устгаад зогсохгүй, аминд нь заналхийлж байна. Ийм байхад яаж уурлахгүй байх билээ?
”Түргэл.”
Шидэт араатныг алчихаад, Клайд тэр даруй хүмүүсээ яаравчлуулбал, хүлэгт баатрууд урагш давшлаа. Клайд болон хүмүүс нь ордны замаар хурдтай урагшилж байсан болохоор дээвэр дээр хэн нэгэн хэвтэж байхыг ч анзаарсангүй.
Клайд тэр хэд ойртож ирэхийг хараад, Линлэй нүдээ анилаа.
Бэбэ ч эгц босож зогсов.
”Одоо!”
Линлэйн хоолой Бэбэгийн оюун санаанд сонсдвол, тэр хоёр Клайд руу хамаг хурдаараа давшлаа. Хормын дотор, Линлэйн бүхэл бие гэнэтхэн л хар хайрсанд хучигдаж, дух, тохой болон өвдөгнөөс нь гадас ургав. Харин араас нь луугийн сүүл ургажээ.
Луугийн хувирал!
Тэд хүлэгт баатрын салааны элитүүд гэх нэрэндээ тохирсон хүмүүс байлаа. Линлэй Бэбэ хоёрыг тэдэн рүү нисэн ирэхэд, тэд тэр даруй анзааран хариу үйлдэл үзүүлэхийг оролдсон. Гэсэн ч Линлэй Бэбэ хоёр хэтэрхий хурдан байсан юм!
”Аа! Чи!” гэх мөчид аймшигтай араатан үзэгдэв. Клайд ч Линлэйг хүрээд ирсэн гэдгийг шууд л мэдлээ!
Түүнд Линлэй яагаад үхээгүй байгааг гайхаж байх цаг байсангүй, Линлэйн луугийн сүүл өөр дээр нь буухад, тэрээр арагш 2м хэртэй газарт шидэгдэж орхив. Түүний өмнө, Кайсэр хар Сүүдрийн хулганатай тулалдана. Клайдыг аврах хүн байсангүй.
”Тап!”
Линлэй луугийн сүүлээрэй хайр найргүй ороолговол, Клайд газарт өнхөрөн бултана. Линлэйн сүүл морин дээр буувал, морь уг аймшигт хүчнээс болж хоёр хэсэгт хуваагдлаа. Дайны морь үхэд хийн унахаасаа өмнө өвдсөндөө янцгааж байсан юм.
Газарт унахад нь, Клайд нударгаа зангидаад түргэхэн гэгч нь ухрав.
Гэсэн ч, Линлэй түүн рүү дайрна.
”Вишш!” Үүнтэй зэрэгцэн, 8 тулааны жад Линлэйг түлхлээ.
”Аа!”
Линлэйн бие дэх Луугийн цусны тулааны ки тэсэрвэл, Линлэй баруун хөлөөрөө газар хүчтэйгээр өшиглөлөө. Линлэйн бие 8 жадтай мөргөлдвөл жаднууд бутрав.
Энэ мөчид 8 жад чичирхийлж, 8 хүчний урсгал Линлэйн хүчийг цуцалж орхилоо.
”Энэ ч асуудалтай байх нь дээ.” гээд Линлэй хөмсгөө зангидав.
Тэр 8 хүлэгт баатар өөрийнх нь дайралтыг хаачина гэж санаагүй.
Гэхдээ Линлэй одоо 8 хүлэгт баатар аймшигтай цочирдолд орчихсон байгаа гэдгийг мэдэхгүй. Клайдын хувийн бие хамгаалагч болох 8 хүлэгт баатар бол Догшин аянга хорооны элитүүд дундах элитүүд юм. Тэд бүгд 8-р зэрэглэл. Хамтарч ажиллавал, тэр найм 9-р зэрэглэлийн дайчныг ч аргалж дөнгөнө.
Гэсэн ч, хэдийгээр 9-р зэрэглэлийн дайчин байлаа ч тэдний жадыг хүчээр зогсоож дийлэхгүй. Гэсэн ч Линлэй чадчихлаа.
”Ямар бат бөх хамгаалалт вэ.” Хүлэгт баатруудаар хамгаалуулах Клайдын зүрх ч хүчтэй дэлсэж байлаа.
”Шррр!”
Бэбэ Кайсэр руу ахин дахин сарвуугаараа дайрахын сацуу үе үе соёогоороо зууж байв. Гэсэн ч Кайсэр илдээрээ Бэбэгийн дайралтыг чадмаг гэгч нь хамгаалж байлаа. Кайсэрын илдний техник үнэхээр энгийн байсан ч маш үр нөлөөтэй байв.
Нэг алхам ухарлаа, түүнд үүнийг илдээрэй хаах нь улам хэцүү болоод байгаа мэт санагдана.
”Клайд, өнөөдөр чамайг хэн аврах юм бэ дээ?” Линлэй ч Клайдын өөдөөс сүрлэгээр харна. Линлэйг ярьж дуустал ”Чи манай салаа руу дайрахыг хүсэж ээ дээ?” гээд нэг хүлэгт баатар Линлэй рүү давшлаа.
Линлэй бусад хүлэгт баатруудын дайралтанд төвлөрч эсвэл анхаарал тавихгүй байсан ч түүн рүү хялам хийлээ.
Одоо бол тэдний хэлхээ дайралт түүнд нөлөөлөхгүй.
”Вишшш!” Линлэй маш хурдан байв. Нүд ирмэхийн зуурт тэрээр 8-р зэрэглэлийн дайчны дэргэд хүрээд ирэв. Түүнийг дайчин руу нударгаа савбал, дайчин ерөнхийдөө гэдрэг зайлсхийсэн ч, Линлэйн луугийн сүүл гэнэтхэн л дайчныг шавхуурдчихав.
”Шаэр!” Олон хүлэгт баатрууд уурандаа шатна.
Догшин аянга хорооныхон үргэлж хамтдаа бэлтгэл хийдэг, тиймээс тэд цусан ах дүүсээс ч дутахааргүй холбоотой юм. Олон дайчид уурлаж байсан ч, тэд илд болон жадныхаа дайралтыг огтхон ч алдалгүй төгс дэс дараатайгаар дайрч байв.
”Сүпп!” Цуст ягаан бурхны илд гэнэтхэн Линлэйн гарт гарч ирлээ. Линлэй өөр рүү нь дайрах дайралтыг үл тоон, Цуст ягаанаа өөр нэгэн хүлэгт баатар руу чичив. Илд шуудхан л түүний гавлын яс руу эгц орвол, залуу газар дээрээ үхлээ.
”Үх!” Хүлэгт баатрууд ар араасаа Линлэйн толгой руу жадаараа дайрцгаана.
Линлэй Цуст ягаанаараа сөрөг довтоллоо. Хүлэгт баатар үүнийг хаах гэсэн ч, Цуст ягаан гэнэтхэн л муруйн хүлэгт баатрын толгойг хувааж орхилоо. Тулааны кигээ идэвхжүүлээгүй байсан ч, Линлэй гартаа байгаа Цуст ягаан бурхны илдээрээ 7-р зэрэглэлийн дайчдыг амархан алж чадна. Харин одоо, Линлэй бүүр Луугийн цуст тулааны кигээ идэвхжүүлчихсэн байгаа, тиймээс Цуст ягаан 8-р зэрэглэлийн дайчны ядах юмгүй цавчиж чадна.
Этгээд дайралт!
8-р зэрэглэлийн 3 дайчин нүд ирмэхийн зуурт үхчихэв.
”Намайг яаж саатуулахыг чинь харая л даа!” Линлэй дахин Клайд руу давшбал, Цуст ягаан агаарт зогсоо зайгүй гялс хийнэ. Линлэйд ойртож зүрхлэх хүн энд байсангүй, учир нь түүний Бурхны илд тун ч этгээд байлаа.
”Аррр!”
Гэнэтхэн алсаас архираан сонсдлоо.
”Нүжигнээн.” Газар хүнд хөлийн түвэргөөнд чичирхийлнэ. Уг чичиргээн л тэдэн рүү аварга шидэт араатан ойртон буйг тод илтгэж байв.
Гэхдээ Линлэйд энэ хамаагүй.
”Түүнийг саатуул!” Клайд чангаар хашхираад үргэлжлүүлэн зугтлаа.
Линлэй ч гэнэтхэн агаарт хөөрөн ханыг даваад, Клайд руу чиглэлээ. Үүнийг хармагцаа, Кайсэр тэр даруй гэдрэг ухран, гартаа илдээ бариад Линлэйг чиглэв.
”Алив.” Линлэй илдийг хаахыг ч оролдолгүй, шууд Клайд руу Цуст ягаан илдээ чичлээ.
”Өмнөх удаад, чи Гэгээнтэн зэрэглэлийн Тавилангийн хамгаалалтаараа хамгаалсан дээрээс нь Хэидэнс чамд тусалсан. Энэ удаа чамайг хэн авархыг харая л даа.” Линлэй хар алтан нүдээрээ Клайд руу ширтвэл, Цуст ягаан Клайдын хоолой руу могой мэт мялс хийв. Клайд, гартаа байх илдээ галзуу юм шиг савчин хаахыг оролдлоо.
”Хаа.” Гэнэтхэн Кайсэр илдээ бахь мэт атгаад агаарт хөөрлөө.
”Бам!” Линлэйд хариу үйлдэл үзүүлэх боломж байсангүй, түүний баруун гар хүнд илдтэй халц туллаа. Линлэйд мөр нь чилэх шиг санагдав. Хавиралдааны үеэр, Цуст ягаан өөрийн бай болох Клайдаас хэдхэн л метрийн зайд байсан юм.
”Ххмм.”
Цуст ягаан агаарт гэнэтхэн муруйж, Клайдын гар дахь илдийг ороосоор, бугуй хүртэл нь ороочихов. Тасдах!
”Тап!”
Клайдын баруун гар тасран газарт оочлоо. Хуруу нь суларвал, илдээ ч гэсэн газарт унагалаа. Дээрээс нь, тасалсан гарт нь бөгж байсан юм. Тэр бөгжинд Фэнлайн хааны удмынхны хамгийн үнэтэй цайтай зүйлс байгаа билээ.
”Миний гар! Эргүүлж өг, эргүүлж өг!” Клайдын царай өвдөлтөөсөө болж цонхий цайсан байх ба, чангаар хашхирч байлаа.
Энэ агуулах бөгжинд 22 шидэт кристалкарт бий, нийт 2.2 тэр бум алтан зоос! Дээрээс нь энэ их өв хөрөнгөө хааны гэр бүл хэдэн мянган жилийн турш цуглуулсан. Энэ бол түүний овог нь хойч үеийнхэндээ зориулж цуглуулсан мөнгө. Харин Клайд одоо орон зайн бөгжөө алдаад үхэх гэж байна.
”Вишш!”
Хар зүйл хэдэнтэй сүүмэлзсэнээ, Линлэйн мөрөн дээр гараад суучихлаа.
”Эзэнтээн, Клайдаас их үйл хүсэж байгаа болохоор, би түүнийг зугтаалгахгүйн тул хичээн ажиллах болно оо.” хэмээн Линлэйн мөрөн дээр суух Бэбэ оюун санаагаараа хэллээ. ”Гэхдээ эзэнтээн, яагаад тэр гараа ингэж их хүсээд байгаа юм бол? Гарт нь онц гойд зүйл байгаагүй дээ. Арай бөгжөө авах гэсэн юм биш биз?”


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

2 comments on “Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 8]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.