Ном идэшт шидтэн 3

Үнэгүй [2/1]

Цэлмэг.

Сурталчилгаа
One comment

Өмнөх хэсэг

Дараагийн


Ховдог нүгэлтэн #3


Юу? Одоо эргэлзээд сууж байх цаг үгүй.

Танихгүй хүний дуу гараад дуусмагц Теодор Милерийн оюун бодол, тархинд мэдлэг урсан орлоо. Хүний таван мэдрэхүйгээр хүнд ирж буй мэдээллийг хязгаарлаж болохгүй. Хэдэн жилийн туршлага, мэдлэг түүний толгойнд өөрөө яваад орлоо.

Яг энэ мөчид Тео яг одоо ‘Цахилгаан аянга’ шидийг бүрэн дүүрэн ашиглаж чадна.

Тео зүгээр ч нэг мэдлэг олоод авсангүй. Энэ номны зохиолчын мэдлэгийг авчихлаа. [Аянгат шидийн үндэс]

”… Цахилгаан аянга.”

Өөрийн эрхгүй энэ шившлэгийг тарнидан уншлаа. Хэдхэн хормын өмнө бүтэлгүйтсэн энэ шившлэг энэ удаа өөр үр дүн өгч байлаа.

Пайжижик!

Цонхыг онгойлготол цэнхэр өнгийн аянга гарав.

Теогийн төсөөлсөн дүр зураг амжилт оллоо.

Цахилгаан аянга дайрч өнгөрсөн навчис хар болон хувирав. Хэрэв Цахилгаан аянга амьд зүйлийг оносон бол тэд аюулд өртөхөөр байв.

‘Амжилт’

Хэзэн зуун удаа бүтэлгүйтсэн шившлэгийг энэ удаа зөв хийлээ.

Тео энгийн зүйлс дээр үргэлж алддаг. Аянгат төрлийн шид хамгийн хэцүүд тооцогддог. Ийм төрлийн шидийг хийх түүнд маш хүнд байх учиртай.

Гартаа байгаа цахилгаан гүйдэл нь яг л газар хөдлөлт болж буй мэт Теод шинэхэн санагдана.

Цахилгаан аянгыг үнэхээр хийчихлээ юм гэжүү?

‘Энэ зүүд юм биш байгаа…!’

Чичирхийлэн цочирооноос болж хөлөрч буй гарныхаа хурууг тэрээр барилаа.

Энэ Теогийн амьдралын цоо шинэ хуудас боллоо.

Өмнө нь шидийн мэдрэмж, шидийн хүч дутмаг шидтэн тэр байсан.

‘За, тэгвэл дахиад эхнээс нь эхлэе.’

Энэ удаа л Тео бэлтгэлтэй байв.

Энэ хачин үзэгдэл өөрийнх нь эргэлзээ, бас сэтгэл гутралыг эмчилж чадлаа. Өөрт нь итгэл найдвар өгнө. Энэ мөчид түүний эрүүл саруул ухаан эргэн ирэв.

Нэгдүгээр зэрэглэлийн шидтэн хүртэл өөрийг нь биширсэн хурдан тархи маш хурдан нөхцөл байдлыг дүгнэв.

Энэ нөхцөл байдал үл мэдэгдэх номноос л болсон.

Зүүн гараараа ном барих гэтэл ном хаашаа ч юм алга болчихсон.

Зүүн гарны алганаас нь хачин хэл гарч ирэн номыг залгичихсан.

Газарт байсан [Аянгат шидийн үндэс] номыг гар нь хэлээрээ ороогоод залгиснаар Тео Цахилгаан аянгыг сурсан.

…Үгүй ээ, саяхан, би нэг хоолой сонссон.

Тео хоолой юу гэж хэлснийг эргэн санав.

[‘Аянгат шидийн үндэс’ номыг идлээ. Таны номны ойлголт тун өндөр байна.]

[2-р тойргын шид ‘Цахилгаан аянга’ та сурлаа.]

[Удаан хугацааны туршид унтсан учраас Ховдог ихэд өлсчээ. Хурдал, хурдан Ховдогийг цатга. 10 минутын хугацаа байгаа шүү.(1/5)]

Эхний хоёр өгүүлбэр тийм ч чухал биш.

Ном залгиж, Цахилгаан аянгыг сурсан нь хоёрдугаар асуудал.

Тео сүүлийн өгүүлбэрийг санав. ”…. Ховдог?”

Хачирхалтай нь хариу үйлдэл шуудхан үзүүлэв.

Жеок.

Зүүн гарт нь нүх үүсч, дотроос нь улаан хэл цухуйв.

Энэ нүхэнд шүд мөн уруул байхгүй байв.

Тео энэ зүйлийг маш нарийн судлана. Тэрээр айж сандрахгүй байлаа. Энэ хэл ярьж чадах эсэх нь их хачирхалтай санагдана.

[Өлбөрч байна. ‘Ховдог’-той ярилцахыг хүсвэл өлсгөлөнг нь дар. Дөрвөн удаа хооллож байж өлсгөлөнг нь дарж чадна. Үлдсэн хугацаа 6 минут 24 секунд.]

[Ховдог бол эрт дээр үеийн түүхийн номнуудад ч бичигдээгүй эртний нүгэлтэн юм. Энэ шидэт зүйлсээр хооллож хүч чадлаа нөхдөг ба номонд хамгийн дуртай. Ховдогийг хооллосноор эзэн ч мөн ашиг тусыг нь хүртэх боломжтой. Гэхдээ хэрэв үл хайхрах юм бол Ховдог эзнээ хоол гэж харах болно.]

Тео өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонссон ч өөрийнх нь хүлээж байсан зүйл биш.

Эзэн нь хоол өгөхгүй бол эзнээ хоол гэж боддог гэж байж болох уу?

Энэ үгс Теогийн шилэн хүзүүнд хүйт даалгав. Тео эзэн нь бололтой. Хэрэв 6 минут 24 секундын дотор хооллохгүй бол Ховдог харин түүнийг иднэ.

Тео эргэн тойрноо гялалзуулан харав.

Ном, ном, ном, мөн дахин ном.

Аз болж энд номнууд уул шиг өрөөстэй. Тео эргэн тойрноо нүдээрээ харна. Тэрээр гараа эс хөдөлгөнө.

‘Цаг байгаа юм чинь энэ удаа жаахан алгуур үзье…’

Алхангаа алгасал үгүй бодно.

Тео ‘Цахилгаан аянга’ шидийг [Аянгат шидийн үндэс] номыг идсэнээрээ сурсан. Юу гэсэн үг бэ гэхээр энэ хоол шагнал хоёр нэг зүйл гэсэн үг.

Хэрэв түүнийг номоор хооллох аваас хооллосон хоолоор нь Тео урамшуулал авна. Тео бүх номын сангийн бүх номны байрлалыг мэдэх учраас санаа зовохгүй байлаа.

Үл мэдэгдэх хоолой дахиад дөрвөн ном хэрэгтэй гэсэн. Тео хэдэн номнуудыг эргэлзэлгүй сугалав.

Энэ номнуудыг хэдэн удаа уншсан ч өөрт нь хэрэг болоогүй номнууд билээ.

Тео дотроо ихэд ойлгож байгаа ч хийж чаддаггүй шиднүүд энэ юм.

Ямартай ч дотор нь байгаа бүх агуулгыг нь цээжилчихсэн учраас урамшуулалд нь юу ч ирэхгүй байсан ч алдах зүйлгүй.

”За…”

Тео гүнзгий амьсгаа авлаа. Тэрээр овоолосн ном уруу зүүн гараа сунган заагаад нэрийг нь дуудан хэллээ. ”Ховдогоо, идээрэй.”

Ам ч гэсэн хариу үйлдэл үзүүлэв.

Слурп

Хэлээ сунган дахив.

Хэдэн номыг нэгэн дор залгих боломжгүй юм шиг учраас хэл зөвхөн дээр байгаа номыг ороолоо.

Энэ яг л мэлхий ямар нэгэн зүйлийг идэхтэй адилхан харагдана.

Нүд ирмэх зуур ном Теогийн алга уруу татагдан орлоо. 500 хуудастай ном ул мөргүй алга болов

Ямар ч ул мөр үлдсэнгүй.

Дотор нь орж өөртэй нь бүхэл нэг болсон гэж хэлвэл зохих уу?

[‘Элементүүдийг эрхшээлдээ оруулах үндэс’ номыг идлээ. Таны ойлголт тун өндөр байна.]

[Дөрвөн элементийн хандлага өслөө]

[Ховдог сэтгэл ханасангүй. Түүнийг дахин гурван удаа хооллон өлсгөлөнг нь дарна уу. 5 минут 11 секунд үлдлээ.]

Өөрийнх нь зөв байжээ.

Тео бодож байсанчлан залгисан номныхоо мэдлэгийг Тео авч болох юм байна.

Элементүүд бол бүх шидийн үндэс суурь.

Тойрог болгон дээр мастер болохын тулд элементийн шидийг маш гарамгай сурах ёстой.

Тео үүнийг 2-р тойргийн мастер болсоныхоо дараа л мэдсэн.

Ус, Гал, Салхи мөн газар….

Энэ мөчид энэ дөрвөн элементийн урсгал улам танил дотно болж хувирав.

Мэдээж одоо сэтгэл хөдлөлдөө автан суух цаг биш.

Хэл дахин дараачийн номоо ороов.

Хэлээрээ номны хавтасыг долоов. Яг л амтыг нь идэхээсээ өмнө таалан соёрхож буй мэт Ховдог номнуудыг удаа дараалан залгив. Тео харин мэдээллүүдэд цохигдоно.

[‘Шидийн хүчний ургсал’ номыг идлээ. Таны ойлголт тун өндөр.]

[Таны мана мэдрэх мэдрэмж багахан өслөө.]

[‘Шидийн тойрог бүтээх – Үндэс’ номыг идлээ. Таны ойлголт тун өндөр.]

[Та 2-р зэрэглэлийн шидэт тойрог бүтээж чадна. 3-р зэрэглэлийн тойргоос эхлэн таны бүтэх магадлал хурдацтай унах болно.]

[‘Хамгаалалтын шидийн хэрэглээ’ номын идлээ. Таны ойлголт тун өндөр.]

[Та 2-р зэрэглэлийн шид ‘Бамбай’ хэлбэрийг өөрчилж чадна.]

”Кэүйк!”

Гурван номыг даруй идсэн Тео яг л архи уугаад тасарч унасан мэт газар суулаа. Хэрэв суугаагүйсэн бол газар унах нь ойлгомжтой.

Нүд нь эргэлдэж толгой нь яг л буцалж буй шанага мэт халуу төөнөнө. Тэрээр маш их мэдлэгийг хүлээж авсан юм.

Тео өндөр халуурч буй мэт манарна. Тайвшрах хүртэл 10 минут түүнд шаардагдав.

‘Хараал идэг, одооноос эхлэн чамайг нэг номоор л хооллоно доо.’

Тео дотроо бувтнан гараараа толгойгоо дарав. Анх удаа толгой нь өвдөж буй нь энэ. Энэ их аймшигтай өвдөлт байв. Яг л толгойг нь хайруулын тавгаар цохисон мэт өвдөж байв.

Ийм төрлийн өвдөлтийг тэрээр дахин мэдрэхийг хүсэхгүй нь.

Тео ганц удаа ном идээд ингэж толгой нь өвдөнө гэж бодоогүй.

Гэхдээ өвдөлтийг үгүйсгэх арга үгүй. Мэдээж энэ өвдөлт үр дүнгээ гэхдээ өгсөн.

[Орчуулагчийн тэмдэглэл :Өвчин намдаагч ч байсан ч болоосой.]

”Шидийн хүч…”

Бие дотор нь шидийн хүч орилно. Зүрхнээс нь цусны судлуудаар нь бүхэл биеэр нь шидийн хүч оргилж байлаа.

Гэхдээ энэ Теодор Милерийг эзнээ хэмээн хүлээн зөвшөөрөхгүй.

Шидийн хүчийг удирдана гэдэг их анхаарал шаарддаг. Мэдрэмж муутай байна гэдэг тун хэцүү зүйл.

Түүний нүд улаанаараа эргэлзэв.

Теодор уйлахгүйг хичээж байлаа. Ингээд л сэтгэл ханаж болохгүй.

Яг одоо тэр 2-р зэрэглэлийн шидтэн.

Төгсөхийг тулд 3-р зэрэглэлийн шидтэн болох ёстой.

Академид орж ирсэнийхээ дараа анх удаа энэ их гутамшигийг тэсэн тэсэн, итгэл найдварын олс түүний өмнө гараад ирлээ.

”… Нээрээ, энэ цадаагүй юм байхдаа?”

Тео намуухнаар хэлэв.

Өөрийнхөө зүүн гараа харан хэллээ.

”Таван ном идчихээд энэ ярих ёстой доо.”

Тэрээр санав…

Ховдог нүгэлтэн ярих чадвартай.

Хэрэв өлсгөлөнг нь дарах юм бол ярина гэж хоолой хэлсэн.

Тео энэ хоолойг хэнийх гэдгийг мэдээгүй ч энэ хэзээ ч худлаа хэлээгүй. Тиймээс одоо итгэх л хэрэгтэй.

Хоолой түүнд худлаа хэлээгүй ажээ.

Жжоек

Ам яг л ном идсэн шигээ ангайлаа.

Дотор нь зах хязгаар үгүй нүх байв. Хэл харанхуйн нүхнээс яг л могой мэт гараад ирлээ.

Сул дорой хүн үүнийг харвал ихэд айхаар байлаа.

Удалгүй Ховдогийн амнаас дуу гарлаа.

Энэ аймшигтай, ойлгомжгүй дуу байв.

Гэхдээ түүний ярьж буй нь орчны уур амьсгалыг улам бүр бүүрсгэр болгов.

Ховдогт нүд гэж байхгүй ч өөрийг нь ширтэж байгааг мэдрэв.

-Теодор Миллер.

Теогийн нэрийг дуудав.

-Юу.. Чи… Мэдэхийг хүч байна? Ховдог нүгэлтэн түүнээс асуув.


Өмнөх хэсэг

Дараагийн

1 comments on “Ном идэшт шидтэн 3”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.