Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 20

Ивээн тэтгэсэн хүндээ баярлалаа. (1/2)

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 20: Илд

00:17

Сүйрлийн давалгаа арван долоохон хормын дараа ирэх нь байна. Хотын иргэд бүгд мэдэж байгаа биз. Хөлөг баатрууд болон адал явдлын хайгуулчид тулаанд зэхэн, хотын иргэд хаалга үүдээ түгжицгээн байлаа.

Давалгаа ирэх мөчид баатрууд сүйрлийн давалгаа болох хэсэг рүү шилжигдэн очих байлаа. Энэхүү шид багийн гишүүдэд ч мөн үйлчлэх тул Рафталиа ч мөн надтай хамт очих биз.

Би өөрийн Цайвар Металлан буюу хамгийн өндөр хамгаалах чадвартай бамбайгаа сонгон солив.

“Давалгаа ирэх нь байна, Рафталиа.”

“Тиймээ!”

Тэр үнэхээр шийдэмгий, сэргэсэн харагдаж байлаа.

Ядаж нэг ч гэсэн хүн энэнд нухацтай хандаж байгаа нь яамай даа.

“Ноён Наофүми, ярих зүйл байна ?”

“Мэдээж, Юу ярих гэсэн юм  ?”

“Зүгээр л …. Энэ давалгааны тухай бодох бүрт миний сэтгэл хөдөлж байна.”

Тэр юу мэдэрсэн юм бол ? Үхлээс айж байгаа болов уу ? Тэр үхчихвэл би том асуудалд унах нь мэдээж, Тийм ч би түүнийг хамгаалах хэрэгтэй. Гэхдээ….Бурхан минь, би хэтэрхий их манга уншчихсан бололтой.

Энэ газар бол тоглоом доторх биш, ном ч биш. Энэ бүхэн бодит.

Түүнээс гадна бүх л баатрууд надаас хавь илүү сайн хэрэгсэлтэй байлаа. Би өөрийн хэрэгслүүдтэйгээ сүйрлийн давалгаатай нүүр тулж чадах эсэхээ ч мэдэх юм алга.

Би магадгүй гэмтэх л байх.

Зүгээр л шархдаад өнгөрвөл азтай хэрэг болох биз. Гэхдээ би үхчихэж ч магадгүй.

Хэрвээ би үхчихвэл энэ ертөнцийн хүмүүс миний бие рүү хараад:

“Хүртэх ёстойгоо л хүртлээ дээ.” Гэж бодох нь гарцаагүй биз.

Би үүний тухай бодохоо зогсоох хэрэгтэй байх. Би өөрийнхөө төлөө тулалдаж байгаа, өөр хэний ч төлөө биш. Би ахин нэг сар ертөнцийн тоосыг хөдөлгөхийн төлөө тулалдах гэж байгаа.

“Өмнө нь ярьж байсан даа, санаж байна уу ? Намайг авахаас чинь өмнө надад юу тохиолдсоныг ?”

Аймшигтай. Нэг үгээр хэлэхэд: Там.

Өдөр болгон л хэн нэгэн зарагдаж, буцаагдаж байдаг. Энэ бүхэн Рафталиад ч гэсэн тохиолдсон ажээ..

Эхэндээ тэд түүнийг үйлчлэгч болгохоор төлөвлөж байжээ. Түүнийг баян гэр бүл худалдаж авсан аж. Тэд түүнд янз бүрийн ажил хийх тухай зааж өгсөн ч шөнө уйлах үед шууд буцаан заржээ.

Миний өмнөх эзэн хамгийн адгийн нь байсан аж.

Тэр Рафталиаг том саваагаар зоддог байсан бөгөөд дараа нь түүнийг буцаан зарсан байна. Ханиалгаж эхлэх үедээ өөрийгөө удахгүй үхэх нь гэж бодоод түүндээ бэлдэж эхэлжээ.

Энэ ертөнцөд ийм бүдүүлэг хэрцгий хүмүүс байгаад гайхаад байх зүйл байсангүй.

Тэр өвчин зовлондоо баригдаж, хар дарсан зүүднүүд нь зүрхийг хэсэг хэсэг болгон урж, олон удаа худалдагдсаныхаа эцэст надтай уулзжээ.

“Таньтай уулзсан минь үнэхээр том хувь завшаан, Ноён Наофүми.”

“….Ойлгосоон.”

”Учир нь та надад хэрхэн амьдрахыг зааж өгсөн.”

“…Ойлголоо.”

Би түүний яриаг тэвчин сонсож байлаа. Учир нь надад үнэхээр хамаагүй байлаа.

Амьд үлдэх тухай л санаа зовж байсан учраас.

“Та надад давалгаатай нүүр тулах боломж олгосон.”

“….ОК.”

“Тийм учраас би хийж чадах бүхнээрээ танд туслах болно. Би бол таны илд, би үүрд таны талд байх болно.”

“Ойлголоо…Хичээгээрэй.”

Дараахан нь би хичнээн бүдүүлэг байснаа ухаарав.

00:01

Ганцхан хором л үлдэж.

Биеэн барин, шилжихэд өөрийгөө бэлдлээ.

00:00

Бүүүм!

Нүсэр чимээ дэлхий ертөнц даяар цуурайтав.

Гэнэтхэн эргэн тойрон дохь зүйлс өөрчлөгдчихөв. Магадгүй бид шилжсэн бололтой.

“Тэнгэр…”

Тэнгэрт том ан цавууд үүсэн, аймшигтай улаанаар эргэлдэж байлаа.

“Энэ чинь…”

Эргэн тойронд минь юу байгааг харахаар ийш тийшээ хартал дэргэдэхэн гурван сүүдэр харагдав. Тэднийг арван хоёр хүн дагалдан байв.

Новшийн баатрууд байна.

Тэд яг л над шиг шилжин ирсэн нь ойлгомжтой. Гэхдээ тэд хаашаа явж байгаа юм бол ?

Тэдний гүйж буй зүгийг хартал тэнгэрийн ан цаваас үй түмэн мангаснууд давалгаалан гарч ирж байлаа.

“Бид Риюүтэгийн ойр хавьд байна.”

Рафталиа бидний хаана байгааг ойлгосон бололтой.

“Энэ фермийн хот байна. Энд маш олон хүмүүс байдаг.”

“Гэхдээ нүүлгэн шилжүүлсэн байх ёстой доо…”

Тэд нар давалгаа хаана гарч ирэхийг мэдэхгүйгээр яаж нүүлгэн шилжүүлсэн юм бол ?

“Хүлээгээрэй, залуусаа!”

Тэд намайг үл тоогоод, давалгааны эх үүсвэр лүү чиглэн гүйлээ.

Ан цавнаас үй түмэн мангас бууж ирж буй харагдах бөгөөд аалзны зулзага шиг хотын зүг мөлхөцгөөж байв.

Тэгтэл бусад баатрууд тэнгэр лүү гялалзаж буй бөмбөгөөр харвахыг харсан ч юу гэдгийг нь мэдэж чадсангүй.

Магадгүй хөлөг баатруудад өгсөн дохио биз.

“Чөтгөр алгад! Тэгэхээр Рафталиа хот руу явья!”

Риюүтэгийн хүмүүс бидэнд сайн байсан.

Хэрвээ тэд бүгд үхчихвэл надад үнэхээр том уй гашуу болох биз.

“Ойлголоо!”

Би бусад баатруудаас өөр чиглэл рүү гүйцгээлээ.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s