Breakers-15

Хэлтэй бол хөлтэй….

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                          Дараагийн

Карак, Сейра, Ин-гон, Кайтлин нар оркуудаар хүрээлүүлэн амарч сууна.

“ Хэлэхэд эрт ч гэсэн Улаан Аянга овгийхон энэ замаар яваагүй юм шиг байна” гэж Карак хэллээ. Түүний үгийг сонссон Ин-гон:

-“Чулуун аалз гарч ирсэн болохоор уу?”

“Тийм ээ, хэрвээ тэд энэ замаар явсан бол чулуун аалзнууд олноороо гарч ирэхгүй.”

Чулуун аалзнууд агуйн нүх сүв болгоноос гарч ирж байсан. Оркууд өт биш, тийм ч болохоор аалзнууд тэднийг дөнгөж чадсан гэж болохгүй байна.

‘Үнэхээр, Карак оркууд дундуу хамгийн ухаантай нь юм байх даа?’

Ин-гон Каракын ярьсантай эвлэрч байхад чимээгүйхэн ажиглаж байсан Сейра ярьж эхэллээ.

“Улаан Аянга овгийхон аалзнуудыг удирдсан байх ч боломжтой. Тийм бол бид ч бас бэлэн байх хэрэгтэй.”

Сейрагийн айж байгаа нь түүний залуухан царай, хоолойноос нь илт мэдрэгдэнэ. Ин-гон түүний хэлснийг бодон гайхаж байснаа Каракаас:

-“Улаан Аянга овгийхон дунд тийм чадвартай хүмүүс байгаа юу?”

Мангасыг удирдах хүч байсан байх нь ээ?

“Би яаж мэдэх вэ?” гэж Карак энэ талаар бодолгүй шууд л хариуллаа.

Карак өөрийнхөө дайсныг мэдэхгүй байна гэдэг утгагүй санагдаж байлаа. Ин-гон Каракыг ба зэрэг хачин ширтэж байснаа харцаа Сейра руу шилжүүллээ. Кайтлин л ганцхан Сейрагийн хэлснийг хамгаалж үг хэллээ.

“Боломтой ч тун бага. Хэрвээ тэдэнд ийм хүч байсан бол тулаан дээр л хэрэглэх байсан биз дээ яагаад агуйд гэж, тийм биз дээ Сейра.”

“Тийм ээ таны зөв.”

Түүний хариултаас үндэслэн цаашаа бодож эхлэх шиг боллоо.

‘Үгүй ээ, тэгвэл яагаад тэр надаас энийг асуусан юм бол? Муудалцах гээд байна уу? Эсвэл намаг шалгаад байна уу?’

Гэсэн ч түүнд бодож байгаагүй зүйлийнх нь талаар бодох хугацааг өглөө. Ин-гон тайвширч байгаад хүн бүхэнд хандан,

“За тэгэхээр цаашаагаа шалгацгаая. Карак, цүнх аваад өгөөч.”

“Мэдлээ.”

Карак түүний жижиг цүнхийг нь авч өглөө. Ин-гон цүнхэн дээрээ гараа тавьж, цүнхнээсээ үзэг цаас гаргаж газрын зураг зурахаар бэлдлээ.

‘Кайтлинд цүнхний талаар тайлбарлана гэдэг бас л ярвигтай юм болох нь дээ.’

Тэр нэг л өдөр энэ талаар тайлбарлах ч одоо л биш.

“Хөөх? Эд нар цүнхэнд чинь байсан юм уу?”

“Тийм ээ.”

Ин-гон газрын зургаа дэлгэлээ. Энэ газрын зурагт уул, намаг, агуй гээд бүгдийг дүрсэлжээ.

‘Энэ бол буланд байдаг газрын зургийн биет хувилбар…’

Агуй газрын зураг дээр шууд харагдахгүй. Ин-гон цаасан дээрээ агуйн нарийн байрлалыг нь зурлаа. Зурахад тийм ч их хугацаа зарцуулсангүй. Ин-гоныг харж байсан Кайлтин:

-“Чи газрын зураг зурж байна уу?”

“Тийм ээ, хэрвээ агуйн газрын зурагтай болчихвол бид хаашаа явж байгаагаа мэдэхэд амар байх болно.”

Ин-гоны тайлбарт Кайтлин толгой дохисон ч Сейра Карак зүйл хачин чимээ гаргаж байлаа.

“Ханхүү өмнө нь нилээд хол явсан биш бил үү?”

“Тийм ээ.”

Карак Ин-гоны зургийг анхааралтай ажиглалаа. Крис Кайтлин хоёрын газрын зураг зурж байснаа бодвол илүү амар байлаа.

Сейрагийн нүд эхлээд хоосон байсан ч боловч аажмаар итгэх итгэлээ алдаж эхэллээ. Анхандаа зүгээр л болхидуухан зурж байна гэж бодсон ч бүр яг таарч байлаа.

“Чи энүүгээр явсан бүх замаа санаж байна гэж үү? Бүгдийг нь яг таг санаж байна гэдэг боломтой гэж үү…?”

Санахад тийм ч амар биш. Агуй доторх зүг том газрын зураг дээрх уулын зүгтэй яг таг таарч байлаа. Ингэж санах боломжтой гэж үү? Толгойндоо луужинтай юм уу?

“Би чамд Шутраг гайхалтай гэж хэлээ биздээ” гэж Кайтлин бахархсан өнгөтэй хэллээ.

Кайтлины яриа нь хөөрхөн байсан болохоор инээлээ. Бараг 5 минутын дараа Ин-гон агуйн газрын зургийг гаргаж дууслаа.

“Бид агуйн талыг нь туулсан байна.”

Ин-гон уулын төвд нь байлаа. Аль ч зүг рүү явсан гарах гарц яг ижил зайтай байлаа.

“Сейра энэ газарт Улаан Аянга овог байсан уу?”

“Тийм ээ, гүнжтээн.”

Кайтлин чулуу авч газрын зураг дээр тавьлаа.

“Энэ хавьд гарах хаалга нээлттэй байгаа.”

Хэрвээ гарах хаалганы ард Улаан Аянга овгийхон байвал тэд тулалдах төлөвлөгөөгөө боловсруулж болно. Улаан Аянга овгийг баазаас нь холдуулахын тулд өгөөш тавьж ард урдаас нь шахаж тулалдана.

“Ухх, гэхдээ бидэнд ийшээ явах цаг байхгүй биз дээ? Өнөөдөр л амжуулах ёстой” гэж Карак санаа зовсон шинжтэй асуулаа. Явах хугацаагаа үл харгалзан тэд төв гарц руу адилхан л удаан явна. Гэсэн ч тэр хэсэгт 5 гарц холбогдсон байлаа. Агуй дотор хэр удаан явах нь ч тодорхойгүй байлаа.

“Нэгэнт л энд 5 гарц холбогдсон байгааг мэдсэнээс хойш буцацгаая. Санаа зовох зүйл байхгүй.”

“Тэгвэл энэ гарцаар явцгаах уу?”

Карак Ин-гоны зурсан газрын зураг дээр заан хэллээ.

“Тийм ээ, намаг гатлах хэрэгтэй болох нь дээ.”

Яг бодсоноор Карак ухаалаг юм. Ин-гон толгой дохин зөвшөөр газрын зураг дээрээ даран цүнх рүүгээ шилжүүллээ.

“Хөдөлцгөөе. Очоод амарч болно” гэж Кайтлинд хэллээ.

Үхсэн аалзнуудын цогцос сонин үнэртэхгүй байгаа ч өөр мангаснууд ирж байхыг ч үгүйсгэх аргагүй.

“За, би яг өмнөх шигээ хажууд чинь байх болно” гэж Кайтлин хэлээд юүдэнгээ өмсөн Сейратай хамт явлаа.

“Хөдөлцгөөе.”

“Мэдлээ.”

Карак оркууддаа тушаал өглөө.

&

Азаар гарах хаалга их энгийн бүтэцтэй юм.

‘Хэрвээ би чадвараа дахин дахин ашиглавал чадвар маань сайжрах болно.’

Баатрын домогт чадвараа сайжруулах хоёр төрлийн арга бий.

Нэгт, цуглуулсан оноогоороо чадварынхаа түвшинг нэмж болно.

Хоёрт, чадвараа дахин дахин ашиглаж өөрөөр нь түвшинг нь ахиулах.

Эхнийх нь бол тодорхой ч дараагийн арга нь нилээд цаг авдаг. Хангалттай оноогүй үед хэрэглэдэг арга.

‘Гурав дахь арга гэж байгаа ч тэрийг нэг их хэрэглээд байдаггүй.’

Ин-гон алхаж байх зуураа чадвараа ангилж явлаа.

Нэгт, чухал хэрэгтэй оноо зарцуулж түвшинг нь ахиулах чадварууд. Аура болон Алсаас удирдах чадварууд энэ хэсэгт орно.

Хоёрт, өөрөөр нь буюу хэрэглэж байгаад түвшинг нь ихэсгэх чадварууд. Газрын зураг унших зэрэг оноо үрэх шаардлагагүй чадварууд орно.

Гуравт, Ин-гоны нөлөөгөөр түвшин нь ахих боломжгүй чадварууд. Үүнд Эзлэн Түрэмгийлэгч хүлэгт баатар, Хааны туган доор зэрэг чадварууд орно.

Тэгэхээр нийтдээ 4 бүлэг болгож байна. Хамгийн сүүлд нь Илдний урлаг.

‘Мм, энэ удаа ч гэсэн бүх оноогоо Аурад зарцуулсан нь дээр үү? Эсвэл Алсаас удирдах чадварт уу?’

‘Би илд , гардан тулааны урлагт суралцсан нь дээр байх.’

Гэсэн ч тэр оноогоо Илдний урлаг мэтийн энгийн зүйлд үрэхийг хүссэнгүй.

Зефирийн илдний чадвар нь Тэнгэрлэг Хааны илд гэсэн нэрнээс цаашгүй. Локегийн илд ч ялгаагүй.

Ин-гоны толгойд хэдэн тулааны урлагийн нэр зурвасхийгээд л ороод ирлээ.

‘Би алийг нь сонгох хэрэгтэй вэ?’

Баатрын домогт нилээд олон нууц техникүүд бий. Тэднийг онцгой евентээс, ховор амьтдыг алж эсвэл ховор байдаг дэлгүүрүүдээс өндөр үнээр худалдаж авах боломжтой.

‘Би өөрийнхөө чаддаг зүйл дээр л төвлөрөх хэрэгтэй.’

Ин-гон бодлоо цэгцлэн Аурагаа идэвхжүүллээ. Тэр оноогоо юунд зарцуулах тухай бодож байсан ч одоо тийм зүйл бодож байх цаг биш.

“Ханхүү.”

Аурагаа идэвхжүүлсэн байхад Карак түүнийг дуудлаа. Ин-гон Аурагаа зогсоож Карак руу харлаа.

“Юу болсон бэ?”

“Тэнд нэг юм байна.”

Карак нэг хаалгагүй жижигхэн өрөө рүү заалаа. Ин-гон цэргүүдээ зогсоон Карактай хамт өрөө рүү орлоо. Хааш хаашаа 7 мерт орчим квадрат хэлбэрийн өрөө байлаа. Тэнд онцгой зүйл байгаагүй ч шал нь бусдаасаа өөр байлаа. Шалан дээр том бөөрөнхий хээ сийлсэн байлаа.

“Портал уу?”

“Хөөх? Энийг юу гэдгийг мэддэг юм уу?”

Ин-гоныг бувтнаж байхад Карак асууж амьжлаа. Ин-гон доошоо ширтсэн чигтээ нам дуугаар:

-“Үгүй ээ, зүгээр л тэгэж бодож байна.”

Тэр өөртөө итгэлтэй байсангүй. Яаж харсан нь хамаагүй тоглоомон дээр байдаг шидийн тойрог шиг харагдаж байлаа.

‘Энэ одойчуудын л үлдээсэн зүйл байх ёстой.’

Тэр Зефирээр тоглож байхдаа шидийн тойрог харж байгаагүй ч Локегоор тоглож байхдаа харж байсан.

‘Шидийн хүчээр нөлөөлвөл идэвхжих болов уу?’

Эргэн тойрноо ажиглаж байгаад шидийн тойргийн голд болор бөмбөлөг байхыг нь олж харлаа.

“Юу болоод байна аа?”

Кайтлин Сейра хоёр байлаа.

“Энэ портал биш үү ноона?”

Кайтлин түүний асуултанд эргэлзэн

“Сейра?”

“Төстэй л харагдаж байна.”

“Тийм.”

Түүний хацар бага зэрэг улайчихлаа. Ин-гон шидийн тойргийг харан,

“Энэ хаашаа хүрдэг юм бэ?”

“Энэ одойчуудын л тойрог юм шиг байна… Энэ хавьд л шилжих байх” гэж Сейра хариуллаа.

Сейраг ярьж байхад Карак түүнийг хажуу өрөөнөөс дуудлаа.

“Ханхүү, тэмдэглэл…. Тэнд тэмдэглэл маягийн зүйлс үлдээсэн байна.”

Чөтгөрийн ертөнцөд тэмдэглэл тийм ч их тааралдаад байхгүй. Кайтлин Ин-гон Карак хоёрын голоор орон:

-“Энэ одойчууын бичиг.”

“Бодож байсанчлан Гүнжтээн. Та одойчуудын бичгийг уншиж чадах уу?”

Карак асуултаа оноод асуучихлаа. Ин-гон найдварын харцаар Кайтлин руу харна. Кайтлин хамраа үрчийлгэснээ нам дуугаар

“Ухх… Сейра?”

Тэр уншиж чадахгүй. Ин-гон Сейра руу харж түүнд урам зориг өгөхөөр инээсэн ч Сейра эргэлзэсэн байлаа.

“Ухх… Тэгэхээр.. Энэ одойчуудын бичиг байна.”

“Энийг бүгд л мэднэ. Гүнж хэлсэн ш дээ.”

Карак Сейра руу түүнийг дооглосон шинжтэй харлаа. Сейра хариу дуугарсангүй.

‘Тэгэхээр, тус болохгүй нь.’

Одойчууд энэ ертөнцийг 100 жилийн өмнө орхисон. Кайтлин Сейра хоёр тэдний бичиг үсгийг таньж байгаа нь харин ч гайхалтай хэрэг.

“Карак. Энд Жишука уулны хоёр дахь портал гэж байна. Гурав дахь порталтай холбогдосон гэсэн байна.”

Ин-гон өөрийн эрхгүй Карактай ярих үед Сейра Кайтлин хоёр түүнийг ширтэж байлаа.

Яг энэ үед Ин-гоны толгойнд танил хоолой сонсогдлоо.

[Та Одойчуудын бичгийг сурлаа. Түвшин 1.]

Өмнөх                                                                                                                          Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s