Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 7]

2 comments

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 7 – Сүйрлээс зугтсан нь
Давсон худалдааны пүүсийн дарга, Монроэ Давсон энэ үйл явдлыг хараад тэр даруй, ”Зогс.” хэмээн тушаалаа.
Тэр даруй морь унаж байсан хүмүүс морьныхоо жолоог огцом татлаа. Морь ч туурайгаа агаарт өргөчихөөд, зогсцгоов.
”Залуу эзэнтнийг сулал.” Монроэ Давсон ийн зааварлахад. Иелийг хамгаалж байсан 9-р зэрэглэлийн улаан үст дайчин гараа савахад, Иелийг хүлсэн байсан уяа тасарлаа. Тэр даруй Иел морьноосоо үсрэн буув. Ингэхэд нь Жорж, Рэйнолд хоёр хэдийнээ морьдоосоо буучихсан байв.
”Гуравдугаар ах, чи зүгээр үү?” Рэйнолдын сэтгэл ихэд хөдөлснөөс болоод нүд нь улайжээ.
”Гуравдугаар дүү, гайхалтай! Би чамайг зүгээр гэдгийг мэдээд байсан юм!” гээд Иел ч сэтгэл нь хөдөлсөн байртай хэллээ.
Харин Жорж юу ч хэлэлгүй, зүгээр л Линлэйн цээжийг нударлаа.
”Гуравдугаар дүү явцгаая. Бид Фэнлай хотоос явж байна.” Иелийг ийн хэлэхэд, Монроэ Давсон. ”Тэгэхээр энэ Линлэй юм биз дээ? Бидэндтэй хамт яв. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч л дайрдаггүй юм бол, бидний аюулгүй байдалд занал хийлэх зүйл үгүй.”
Монроэ Давсон Линлэйг Давсон худалдааны пүүсийн гишүүн болгохыг машид хүсэж байв.
Монроэ Давсонд Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч л юу юунаас илүү дутагдаж байгаа юм!
”Хэрэггүй дээ. Надад зохицуулах хэдэн зүйл байна. Дарга Иел, хоёрдугаар ах, дөрөвдүгээр дүү, би түрүүлээд явлаа.” гээд Линлэй толгойгоо сэгсэрлээ.
”Гуравдугаар дүү, чи арай…?” Иел цочирдолд орж орхив. Иел Линлэйд төлөвлөгөө байгаа гэдгийг хэдийнээ таамаглачихсан байжээ.
Линлэй толгой дохиод. ”Тийм.” гэв.
Клайд. Үхнэ!
Өмнөх удаад, тэр Гэгээнтэн зэрэглэлийн Тавилангийн хамгаалалтнаас болоод бүтэлгүйтсэн ч, Линлэй Тавилангийн хамгаалалтыг хаант улсын удирдагч ганц удаа эзэмших нь л маш ховор зүйл, тиймээс хоёр дахь удаагаа эзэмшинэ гэдэг боломжгүй хэмээн итгэж байлаа. Одоо бол, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид цөм өөрсдийнхөө амийг л арай гэж хоохойлж байгаа. Тиймээс хааныг хамгаалаад байх хүчирхэг хүн байхгүй.
Линлэй ”Дарга Иел, та хэд одоо явдаа. Би дараа та нарыг олох болно.” гэв.
”Маш олон шидэт араатан байна. Эрнст сургууль Фэнлай хоттой маш ойрхон байдаг болохоор тийшээ бас дайрсан болов уу гэж эмээж байна. Бид сургууль руу буцахгүй. Аюулгүй газарт хүрснийхээ дараа, Жорж, Рэйнолд хоёрыг ч гэсэн өөрсдийнх нь эзэнт гүрэн рүү буцаахаар төлөвлөж байгаа. Харин би… Аавын дэргэд л байж байх болно.” Иелийг ийн хариулвал. Жорж, Рэйнолд хоёр ч мөн адил толгой дохив.
”За. Тэгвэл ирээдүйд, би та нарыгаа хайж олох болно оо. Дарга Иел. Хоёрдугаар ах. Дөрөвдүгээр дүү. Салах ёс хийе дээ.” Линлэй гурван ах дүүсийнхээ царайг харчихаад, дахин нэг толгой дохисноо, хамаг хурдаараа эсрэг зүгийг зорьлоо. Тэрээр гурав алхахад л 300м газар туулсан байв.
Иел, Рэйнолд, Жорж нар ч гэсэн гуравдугаар дүүтэйгээ ирээдүйд уулзах нь тун ч хэцүү байна гэдгийг ойлгож байсан юм.
Тэр гурав даруй морьныхоо амыг татаад. ”Явъя!” гэцгээв.
Давсон худалдааны пүүсийн хамгаалагчид дахин урагшилцгаалаа.
Энэ өдөр, Фэнлай хотын олон овог устсан, Дебс овог ч гэсэн. Овгийн ахлах Бернанд, залгамжлагч Каланы хамт, Ягаан нүдэт алтан бичинд няцлуулан үхсэн. Овгийн бусад гишүүдэд ч гэсэн дараагийнхаа ахлахыг шийдэх цаг байгаагүй, учир нь тэр явдлын дараа, тэд бүүр ч их хохирол амссан нь. Шидэт араатнууд Дебс овгийн эдлэн рүү дайрсан явдал юм.
Харуул, үйлчлэгч, зарц болон овгийн гишүүд гээд… бүгд ар араасаа үхэцгээсэн. Дебс овгийн хүмүүс аль гарт таарсан үнэтэй цайтай зүйлсээ аваад шууд л зугтацгаасан. Одоо бол, бусаддаа туслах талаар бодож буй ганц ч хүн байсангүй.
”Алис эгчээ, яах вэ?” Роулинг үнэхээр л цочирдолд оржээ.
Алис цочирдсон ч, түрүүлээд ухаан орсон байлаа. ”Надтай хамт яв.” Алис тэр даруй хашхирлаа. Алис бол 4-р зэрэглэлийн шидтэн бол Роулинг 4-р зэрэглэлийн дайчин. Тэдний наснаас авч үзвэл, энэ нь үнэхээр гайхалтай зүйл байв. Гэсэн ч хаа сайгүй 5-р зэрэглэлийн шидэт араатан байгаа одоогийн нөхцөл байдалд бол тэдэнд үүнийг эсэргүүцэх боломж үгүй.
Роулингийг дагуулаад, Алис Каланы өрөөнд орж ирээд шургуулганаас хоёр шидэт кристал картыг шүүрэн авлаа.
”Роулинг, энэ хоёр шидэт кристал картанд тус бүр 100 мянган алтан зоос бий. Эд биднийг амьд байхад хангалттай хүрэлцэнэ. Явцгаая.” Алис Роулингд нэг шидэт кристал картыг өгөөд, эдлэнгээс хамтдаа гүйн гарлаа. Тэдний нэг нь шидтэн харин нөгөөх нь дайчин билээ.
Тиймдээ ч тэдний бие бялдар сайн учир тийм ч амар цуцахгүй.
”Намайг авраач! Аа!”
Алис, Роулинг хоёр хойноос нь Салхин чоно хөөж буй үйлчлэгчийн дэргэдүүр өнгөрөн гарлаа. Салхин чоно ууртайгаар түүнрүү дайраад, хүзүүг нь зуугаад авав. Алис Роулинг хоёрыг харахад үйлчлэгчийн нүд амьдрах хүслээр дүүрэн байв. Гэсэн ч дараа нь, түүний нүдний цог бүдгэрлээ.
Роулинг зогсоод, уг үзэгдлийг тэнэг юм шиг л ширттэл.
”Хурдал, явцгаая!” гээд.
Алис Роулингийн гарнаас татлаа. Одоо бол тэд аль болох амьд үлдэхээр тэмцэх хэрэгтэй. Одоогоор, 9-р зэрэглэлийн тулаанчдын багахан нь л арай ядан өөрийнхөө амийг болгож байгаа. Учир нь одоо, Фэнлай хотод, 10 гаруй Гэгээнтэн зэрэглэл, 100 гаруй 9-р зэрэглэлийн шидэт араатан бий.
Доод түвшний шидэт араатнууд бол бүүр ч их бий. Тэр тусмаа 5,6-р зэрэглэлийн шидэт араатан Салхин чонын ганц л сүрэгт 100 мянга гаруй Салхин чоно байгаа. Харин Фэнлай хотын хүн ам дөнгөж л нэг сая бөгөөд ихэнх нь 1 эсвэл 2-р зэрэглэлийн л хүчтэй. Тэдэнд тэдгээр шидэт араатнуудын эсрэг тэмцэх арга үгүй билээ.
”Урагдах!” Хоёр сул дорой охин, хуримын даашинзаа урснаар, тэдэнд бүүр ч хурдан гүйх боломж олголоо.
”Алис эгчээ, урд шидэт араатнууд байна.” Роулинг гэнэт дуу алдтал.
”Энэ замаар.” гээд Алис Роулингын гарнаас татаад жижигхэн гудам руу гүйлээ.
Гэхдээ гудмыг өнгөрсний дараа, нөгөө талд нь ч гэсэн шидэт араатнууд байх нь харагдав. Алис Роулинг хоёр хоёр эдлэнгийн хоорон дахь гудамны голд зогсоно. Гэтэл гэнэтхэн, гудамны нөгөө талаас, Цус сорогч төмөр бух тэднийг зүг ухас хийлээ.
”Явцгаая!” гээд Алис Роулингийн гарнаас хүчтэй угзраад, гудамнаас гүйн гарлаа. Тэд урд нь олон хүн байсан болохоор урд байх шидэт араатнуудаа тоосонгүй. Эдгээр шидэт араатнууд өөрсөд рүү нь дайрахгүй байж магадгүй. Тэд үргэлжлүүлэн урагшаа гүйцгээлээ.
Тэдний амьсгал давчдаж байв. Энэ амьдрал болон үхэл тэдний сэтгэлийн түгшүүрийг эцэст нь тулгажээ.
”Авүүү!” Гэнэтхэн тэдний ардаас, 10 Салхин чоно хамаг хурдаараа нэхлээ. Салхин чоно маш хурдан байсан бөгөөд тэр хоёроос 2 дахин хурдан байв. Төд удалгүй, Салхин чоно тэднийг гүйцээд ирэв… Үүнтэй зэрэгцэн, тэр хоёрын өмнө аварга Газрын луу гараад ирлээ.
Газрын луу зүгээр зогсож байхдаа ч Ногоон навчит гудмын хагасыг таглахуйц хангалттай том байв. Мөн луугийн сүүл нь… тэр хоёрыг хаашаа ч зугтаалгахгүй байлаа.
”Алис эгчээ…” Роулингд найдваргүй болсон мэт санагдана.
Алисд Газрын луугийн сүүл хоёр давхар байшин шиг өндтэй мэт харагдана. Дээрээс нь өлсгөлөн Салхин чоно тэдэн рүү дайрвал тэр зугтах арга байхгүй хэмээн бодоход хүрлээ.
”Би үхэх юм гэж үү?” Алис Роулингийг чангаар тэвэрнэ. Энэ мөчид, тэр итгэл найдвараа алдсан байлаа. Өөдөөс нь ирэх Салхин чононы цагаан соёо ч хүйтнээр гялалзаж байв…
Тэгтэл нэгэн ягаан гэрэл үзэсгэлэнтэйгээр гялтганах шиг боллоо.
Салхин чонын толгой нисвэл. Тэнгэрээс хүний дүрст зүйл бууж ирээд, Газрын луу руу давшлаа.
”Энэ…” Алис тэр хоёр өөрсдийг нь аварсан хүнийг цоо ширтэж байв.
Алис тэр хүнийг хэн болох нь тод харагдана.
”Өмнө нь, түүнд ийм зүйл тохиолдож байсан.” Алис тэрхүү зураглалыг цоо ширтэж байв. Энэ хүн Линлэй байлаа. Үнэндээ, Линлэй өөрийн эдлэнрүү явах замдаа Дебс овгийн эдлэнгийн гудмаар дайрч өнгөрч байж. Харин Алис тэр хоёр Линлэйн эдлэнгээс хэдхэн метрийн цаана л байсан.
Мөн Линлэй хэн нэгнийг харсаар байж үхүүлэхгүй.
”Аа!”
Линлэй хөлөндөө хүчээ төвлөрүүлж байгаад, яг л ташуур мэт өшиглөж орхив. Төмөр ташуур мэт, Линлэйн хөл Газрын лууны гавал дээр буувал тэрбээр газарт савагдлаа.
Ийм зүйл болох үед, Линлэйн хөл хар хайрсанд хучигдсан байсан юм.
Хагас луугийн хувирал!
”Бам!”
Энэ өшиглөлт үнэхээр хурдан байлаа. Газрын луу хариу үйлдэл ч гаргаж чадсангүй, хүчнээс болж гавал нь задарч орхив. Ийнхүү Газрын лууны аварга бие газарт үхэд хийн уналаа.
”Линлэй газар дээр буувал. Алис тэр хоёр үүнийг хараад мэл гайхав.
”Линлэй… Линлэй ах…” Алис намуухан хоолойгоор ийн хэлэхэд.
Линлэй тэдэн рүү хараад, царайн барайлаа. Линлэйд эдгээр охидыг дагуулж явах цаг байхгүй, тэглээч тэр тэднийг өөртэйгөө хамт авч явбал тэд гарцаагүй үхнэ. Тэгтэл, Линлэй гэнэтхэн маш хурдтай явах хүлэгт баатрын салааг олж харах нь тэр. Энэ салаанд нэгэн сүрлэг азарга унасан хөгшин эр байх ба тэр эр Проулкс галлерэйн захирал Маяа байв.
Шидэт араатнуудын дайралтаас болж, Проулкс галлерэйн цуглуулга үндсэндээ дууссан. Захирал Маяа эндээс хамгийн чухал гэх цуглуулгаа л орон зайн бөгжиндөө авч үлдэж чаджээ.
Уг орон зайн бөгжинд маш ховор үнэтэй зүйлс бий.
”Захирал Маяа.” Линлэй чангаар хашхирлаа.
Линлэйг хараад Захирал Маяа тун ч баяртай байв. ”Мастер Линлэй, та энд байжээ.” Захирал Маяа мастер зэрэглэлийн сийлбэрчдыг машид хүндэлдэг, тиймдээ ч захирал Маяа Проулкстай дүйцэх түвшний сийлбэрийг амархан гэгч нь хийсэн Линлэйг тун ч ихээр хүндэлдэг билээ.
Үнэндээ Линлэйг Клайд хааныг алахаар оролдсон гэдгийг цөөхөн хэдэн хүн л мэднэ. Гадаах ертөнцөд бол, Клайдыг чөтгөр алахаар оролдсон гэх цуу л тархсан. Тиймээс Захирал Маяа үнэнийг мэдэхгүй.
”Мастер Линлэй, бидэнтэй хамт яв.” Захирал Маяа маш итгэлтэй байв.
Проулкс галлерэйн цэргийн хүч маш их. Тиймээс Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан л дайрахгүй бол, тэд ямар ч асуудалгүй амьд үлдэж чадна.
”Захирал Маяа хэрэггүй дээ. Гэхдээ би таныг надад туслана гэж найдаж байна. Эдгээр охид надтай хамт явж байгаа юм, тэднийг аюулгүй газарт хүргээд өгөөч.” Линлэй ийн хэлэхэд.
”Асуудалгүй. Гэхдээ мастер Линлэй, Фэнлай хот одоо аюулгүй байхаа больсон.” Захирал Маяаг яаравчлан хэлэхэд.
Линлэй ”Хэрэггүй дээ. Надад зохицуулах асуудал байна. Эдгээр охидыг танд даатгаад үлдээлээ.” гэж хэлчихээд, Линлэй тэр даруй алга боллоо. Алис Роулинг хоёр ч харц шидэлцэж байтал, Захирал Маяа тушаал буулгав.
”Тэр… үнэхээр л надад ганц ч үг хэлсэнгүй.” Алисд гэнэтхэн гуниг мэдрэгдлээ.
Түвэргөөн сонсогдвол, Алис Роулинг хоёр Захирал Маяагийн цэргүүдийн хамтаар явна одлоо.
Линлэй эдлэнгээсээ гарч ирэхдээ, мөрөн дээрээ нэгэн боодолтой зүйл тавьсан байлаа. Тэнд нь хэд хэдэн шидэт кристал карт, Цустасдагч хорны зарим орц бас Цэнхэр зүрхэн өвс байв.
”Бэбэ, одоо явцгаая.”
”Эзэнтээн, түүнийг алахаар явцгаая.” Бэбэ тун ч баяртай байлаа.
Линлэй ч Бэбэг дагуулаад тэр даруй ордны зүг хөдлөв.
Эндээс хэд хэдэн хүн зугтсан бол Клайд харин хааны эрдэнэсийн санд байж байв. Яаж тоолж боломгүй олон жил хурааж хуримтлуулсан хааны удмынхны эд баялагаа орхиж болох билээ дээ? Хааны удмынхны овог машид баян.
Дебс овгийн хувьд, хамаг хөрөнгө л 100 сая алтан зоос хүрэх үү үгүй юу гэдэг бол.
Ван Патерсон зэрэг гол албан тушаалыг сахидаг авилгад идэгдсэн хүмүүс бол тэр зэргийн мөнгийг цуглуулчихсан байсан. Гэсэн ч, ордны эрдэнэсийн сан бол тэрнээс ч үнэтэй зүйл билээ.
Эрдэнэсийн сан дотор.
”Энэ бол 1000 жилийн турш Фэнлайн удирдагчдын цуглуулж ирсэн эд баялаг.” Эрдэнэсүүдээ харвал, Клайдад бодох ч цаг байсангүй. Тэрээр хамгийн үнэтэй зүйлсээ шүүрэн авч орон зайн бөгжиндөө хийж байлаа. Хаан Клайд, тэрээр орон зайн бөгж авахуйц азтай нэгэн байсан юм.
”32 шидэт кристал карт.” Клайд гартаа байгаа шидэт кристал картаа харлаа.
Эдгээр 32 шидэт кристал карт нь хаант улсын 1000 жил хураасан хөрөнгийг төлөөлж байсан юм. Тус бүр нь л 100 сая алтан зоостой. 32 кристал карт нийлээд 3.2 тэрбум алтан зоос. Энэ үнэхээр аймшигтай тоо юм. Магадгүй Дөрвөн агуу эзэнт гүрний гол овгууд ч ийм их хөрөнгөгүй биз.
Мөнгө олох хамгийн хялбар арга бол хаан болох. 1000 жилийн туршид хаадын цуглуулсан өв хөрөнгө маш их байсан юм.
”Нийслэл, Фэнлай ийнгээд дууслаа.” Клайд үлдээсэн эрдэнэсээ сүүлчийн удаа харчихаад, шүдээ зуун гарч одлоо.
Гэхдээ Клайд дан ганц нийслэл нь л дуусгавар болоогүй гэдгийг мэдээгүй байсан юм. Фэнлай хаант улс тэр чигтэй аймшигт шидэт араатны үүр болсон. Иймд Клайд хаан байхаа больсон! Түүгээр ч зогсохгүй Фэнлай хаант улс сүйдээд ч зогсолгүй, Ариун нэгдлийн томоохон нутаг дэвсгэр шидэт араатны эзэмшил болсон байлаа.


Өмнөх

Дараах

Advertisements

2 comments on “Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 7]”

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s