Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 6]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 6 – Тэнгэрлэг оршихуй (Дэити) зэрэглэлийн тулаанч
Фэнлай хотын гадна ч дотор ч тоолж барамгүй шидэт араатнууд байлаа. Энэ хот 10000 дахь Юлан наадмаа тэмдэглэж байтал Сүйрлийн өдөр тохиосон. Хаа сайгүй хүн үхнэ, Ариун нийслэл Фэнлай хотын хүн ам аймшигтайгаар буурч байв.
Гэрэлт дуганы дээд албан тушаалтнууд жирийн иргэдийн амийг шидэт араатнуудаас аврахыг хичээнэ.
”Түргэл!”
Ван Боналт ууртайгаар архирлаа. Одоо бол, Ван Боналт ‘хаан’-даа анхаарал хандуулах сөхөө ч байсангүй. Тэрээр эдлэнгээсээ гэр бүлээ 10 хүчирхэг хамгаалагчдынхаа хамтаар, хотоос дөрвүүлэхээр яаравчлана. Түүнд хэдхэн л шидэт кристал карт байлаа.
Тэд бүгд тэндээс дайжицгааж байсан юм!
”Ааваа, Нишаг авраач.” Ван Боналтын хүү Алберт ийн гуйхад.
”Чи хэрэв амьд үлдмээр байвал, намайг дага!” гэснээ Ван Боналт ууртайгаар ”Явцгаая.” гэлээ.
Ван Боналт хүүгээ огтхон ч анхаарсангүй, тэр даруй эхнэр хүүхдүүдээ гадагшаа дагуулав. Албертын хувьд, тэрээр тун ч эргэлзэж байснаа, шүдээ хавираад, илдээ сугалснаа, эсрэг зүг рүү гүйлээ.
”Чи муу тус мэддэггүй амьтан!” Ван Боналт зандчиж байсан ч, сэтгэлдээ үнэхээр гуниглаж байсан юм.
Гэхдээ Ван Боналт одоо Фэнлай хот шидэт араатнаар дүүрэн байгааг мэдэж байгаа. 7-р зэрэглэлийн шидэт араатан үе үе гарч ирж байсан бол, 8, 9-р зэрэглэлийн шидэт араатнууд ч гэсэн нэлээдгүй байлаа. Одоо л зугтаахгүй бол, тэд амьд гарч чадахгүй.
”Хүү минь, аавыгаа өршөө.” Ван Боналт өөртөө ийн хэлээд, хамгаалагч нар руугаа хашхирлаа. ”Түргэн Фэнлай хотоос явцгаая! Хэрэв бид аюулгүй мултарвал, хүн бүрт 30000 алтан зоос өгнө шүү!” Ван Боналт огтхон ч гар татахгүй байлаа.
”За, Ноён Вантаан!” Хамгаалагчид тун ч сэтгэл хангалуун байв. 30000 алтан зоос гэдэг тэднийг дураараа амьдрахад хангалттай хүрнэ.
Гэхдээ тэд дөнгөж гараад 2-3км явтал 7-р зэрэглэлийн 2, 6-р зэрэглэлийн 5, 5-р зэрэглэлийн 3 шидэт араатантай таарсан.
”Роооааааар!”
10м өндөртэй хар баавгай холоос хамаг хурдаараа гүйн ирэхэд алхам бүрт нь газар чичирхийлнэ.
Хар баавгайг хараад, хамгаалагчдын царай цонхийн цайвал Ван Боналт чангаар хашхирлаа. ”Түргэн зугтаа! Ягаан шивээст баавгай байна! Түргэл!”
Нас бие гүйцсэн Ягаан шивээст баавгай бол 9-р зэрэглэлийн шидэт араатан.
Линлэйн Шидэт араатны уулын Манант хөндийд таарсан Гэгээнтэн зэрэглэлийн Ягаан шивээст баавгай тэдний төрөлтний хамгийн хүчирхэг төлөөлөл нь байсан юм.
”Рооаар!” Ягаан шивээст баавгай Ван Боналт тэр хэд рүү хараад, тэдэн рүү үргэлжлүүлэн хурдалбал, Ван Боналт тэр хэдийн зүрх яг л газар адил чичирнэ. Ягаан шивээст баавгай тэдний зүгт хурдлахдаа замдаа таарсан бүгдийг сүйтгэж байлаа.
”Бам!” Түүнийг гараа савахад, гурван давхар барилга нурж, нуранга нь Ван Боналт тэр хэд рүү шидэгдлээ.
”Пиррр!” Хүний хэмжээтэй нурангануудын тал хувь нь Ван Боналтын охидынх нь нэг дээр буулаа. Охиных нь толгой шавартай төстэй махан зуурмаг болоод цус болон тархи нь чулуунууд руу цацарч орхив.
Ван Боналтад сэтгэлээр унах эсвэл уурлах ч завдал гарсангүй, учир нь тэр даруй, Ягаан шивээст баавгай хамгаалагчдынх нь нэг рүү дайрвал, тэрхүү хамгаалагч махан таташ болон хувирав.
”Аа!” Ван Боналт гэнэтхэн түүн рүү аварга хөл ирж буйг анзаараад яаравчлан бөхийхийг оролдтол.
”Тап!”
Ягаан шивээст баавгай Ван Боналтыг өшиглөхөд, тэрээр үхэд хийн уналаа. Хэрэв Ван Боналт сул дорой нэгэн байсансан бол тэрээр Ягаан шивээст баавгайн дайралтаас зайлсхийж болох байсан, учир нь уг Ягаан шивээст баавгай 9-р зэрэглэлийн шидэт араатан гэж тооцогдохуйц байсангүй.
”Рооааар!” Ягаан шивээст баавгай толгойгоо, цээжээ дэлсэн архирчихаад, өшөө олз олохоор өөр зүг рүү хөдөллөө.
……
Бяцлагдаж, цохиулж, алгадуулж үхсэн байх нь энд одоогоор тун ч элбэг бас энгийн зүйл болсон байлаа. Язгууртан эсвэл энгийн иргэн гэдгээс нь үл хамааран, Фэнлай хот дахь амьдрал тун ч эмзэг байдалтай байна. Тийм дээ ч, энгийн иргэд болоод язгууртнууд ар араасаа үхэцгээнэ.
Фэнлай хотод их гашмиг нүүрэлжээ.
Мөн Гэрэлт дуганы ойролцоох газарт бүүрч хэрцгий байсан юм.
Гэрэлт дуганы дээр, Гэрэлт дуганы хүчирхэг хүлэгт баатрууд болон Сүмийн шүүхийн мэргэжилтнүүд шидэт араатнуудтай хэрцгий тулаан хийцгээж байв. Эндэхийн хамгаалалт хамгийн хатуу, тийм дээ ч, энд илүү олон шидэт араатнууд цугларч байсан юм.
Линлэй болон Бэбэ хоёр Гэрэлт дуганы худалдааны төвд байсан ч, тэр хоёр тун ч аюулгүй байсан юм.
Учир нь тэдний одоогийн хүчээр бол, Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч л тэдэн рүү дайрахгүй бол тэднийг өөр айлгах зүйл үгүй.
Харин одоо, тэдгээр Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид цөм Гэрэлт дуганы дээр байна.
”Эзэнтээн, энд маш олон Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд байна.” Бэбэгийн хоолой Линлэйн оюун санаанд сонсдлоо.
Линлэй ч Гэрэлт дуганы дээр байх Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд руу харав. Линлэй Гэрэлт сүм Фэнлай хотод 7 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид дайчилсан байх юм гэж таамаглаагүй.
”Гэрэлт сүмд гарын 10 хуруунд тоологдохуйц л албан ёсны Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид байдаг. Гэсэн ч үнэндээ, тэд олон хүчтэнүүдийг нууцалдаг. Харин Ариун нийслэлд, 7 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид байж. Тиймээс Ариун нэгдлийн Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдын тоо бүүр ч их байж таарна.”
Линлэй энэ тивийн хүчний хамгийн дээд түвшинг мэддэг.
Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн аура бол хүмүүст айдас төрүүлэхэд хангалттай зүйл юм. Ямартай ч тэнгэрт байгаа 7 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид Линлэйг ядах юмгүй алчихаж чадна, тэдний хувьд Линлэй шолгоожноос ялгаагүй билээ. Гэхдээ одоо бол, эдгээр Гэгээнтэн зэрэглэлийн 7 хүн тун ч сул дорой байлаа!
Шидэт араатан ерөнхийдөө хүнээс хүчирхэг байдаг.
Дөнгөж л Гэгээнтэн зэрэглэлд орсон шидэт араатан байлаа гэхэд, тэр дунд түвшний Гэгээнтэн зэрэглэлийн хүнтэй дүйцэх хүчтэй байдаг. Харин Гэгээнтэн зэрэглэлд хүрсэн Хуягт ирт нуруун луу, Харгислагч луу зэрэг гайхамшигтай хүчтэй шидэт араатнуудын хувьд, Гэгээнтэн зэрэглэлд хүрэхдээ л, Гэгээнтэн зэрэглэлийн оргилд байх тулаанчтай дүйцэхүйц байдаг.
Тэгтэл одоо…
Агаар дээр маш хүчирхэг 10 гаруй Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнууд зогсож байна. Тэдний хэн нь ч байсан Ариун эзэн хаантай энэ тэнцүү тулалдаж чадна.
Гэсэн ч тэдгээр шидэт араатнаас ч илүү гайхалтай нэг зүйл байсан нь, өнөөх чөтгөр шиг залуу эр байсан юм.
”Чи хүн үү, эсвэл…?” Хэидэнс чөтгөр шиг залуу эр рүү ширтвэл.
Тэрээр Хэидэнс рүү хүйтнээр ширтсэнээ. ”Хүн? Би яаж хүн байж болох билээ? Хүн бол шидэт араатан бидний хоол болохоор заяагдсан зүйл!” Залуу эрийн үгс туйлын басамжилсан байртай байв.
”Хаха, хэрэв хаан чамайг алахыг хүссэн бол, тэр нь алга урвуулахтай л адил амархан байх байсан юм. Тэр чамд нүүр өгч байна. Хүлээн зөвшөөрсөн дээр шүү. Хаха…” гээд Ягаан нүдэт алтан бич чанга гэгч нь инээд алдлаа.
Хэидэнс тэр хэдийн царай ч хувьс хийгээд явчихав.
Хүн дүрст шидэт араатан. Үүний хүч хэр их бол?
”Юлан тивд бас нэг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанч гарч ирлээ гэж үү? Ялагдашгүй зүйл юм гэж үү?” Хэидэнст тун ч гашуун санагдлаа. Өмнө нь, Юлан тивийн оргилд гуравхан л хүн байдаг байсан. Обриэн эзэнт гүрний ‘Дайны бурхан’, Юлан эзэнт гүрний ‘Дээд хувраг’, харин сүүлийнх нь Харанхуйн ойн ‘Хаан’ билээ.
Хэидэнс гэнэтхэн л хүн дүрст зүйл өөрийгөө Шидэт араатны уулын ‘Хаан’ гээд гараад ирэх юм гэж төсөөлөөгүй.
Гэгээнтэн зэрэглэлийг давж Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орсон шидэт араатан. Энэ…” Хэидэнс Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн шидэт араатан хэр аймшигтай болохыг мэднэ. Энэ ‘Хаан’ гэгч, эдгээр долоо Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчдыг яг л жаахан хүүхдүүдтэй тоглож байгаа мэт амархан алчихаж чадна.
Хэидэнс шийдвэрээ гаргажээ…
Ухарцгаая!
Одоо бол, Гэрэлт сүмийн үлдсэн хүчийг хадгалах нь нэн тэргүүний зүйл. Хэрэв 7 Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчаа алдвал, Гэрэлт сүм дор хаяж хүчнийхээ хагасыг алдаж байр суурь нь нэлээдгүй доошлоно.
”Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн шидэт араатан. Ийм шидэт араатан хаанаас гараад ирчихдэг байна аа?” хэмээн Хэидэнс дотроо хараана. Тэрээр уг Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн шидэт араатанг Манант хөндийгөөс Линлэй сулалчихсан гэж төсөөлөх ч үгүй. Дээрээс нь суллагдчихаад, хагас жил боловсруулалт хийхээр төлөвлөвлөөд ирж байхдаа, санаандгүй Линлэйг аварчихсан.
Үнэхээр л хачирхалтай хувь тавилан байсан юм.
”Шидэт араатны хүчирхэг хаантаан, би бол Ариун эзэн хаан Хэидэнс. Та надаас юу хүссэнг асууж болох болов уу?” Хэидэнс танилцахаар шийджээ.
Чөтгөр шиг залуу эр толгой дохиж инээмсэглэснээ. ”Нэр чинь Хэидэнс байх нь ээ? Маш сайн. Чи хойд зүг рүү хүмүүсээ дагуулаад яв. Миний шидэт араатны уулын шидэт араатнууд хойд зүг рүү газар нутгаа тэлэх болно. Би шидэт араатнуудад хангалттай хүрэхүйц газар нутагтай боллоо гэсэн үедээ л тэднийг зогсоох болно.” гэв.
Хэидэнсийн зүрх сэтгэл уур хилэнгээр дүүрэн байлаа.
Ийм зүйл гэж байж болох уу?
Хангалттай газар нутагтай гэж үзсэн үедээ л газар нутгаа тэлэхийг зогсооно гэнэ ээ?
”Ххмм, санаа зовох хэрэггүй. Бид танай Ариун нэгдлийн газар нутгийг цөмөөрөнг нь эзлэн суухгүй. Хамгийн их дээ л, хагасыг нь авах болно. Нээрээ тийм… одоо, сүүдрийн сүмийн Ариун нийслэлийг устгая.” хэмээн Чөтгөр шиг залуу эр тун ч энгийнээр хэлж орхилоо.
”Сүүдрийн сүмийн Ариун нийслэл ээ?” Хэидэнс тэр хэд гайхширч хоцров.
Шидэт араатны уулын шидэт араатнууд Гэрэлт сүм болоод Сүүдрийн сүм рүү зэрэг дайрлаа гэж үү? Үнэхээр галзуу хэрэг байна! Тэд Шидэт араатны ууланд олон тооны шидэт араатантай мөн хэд хэдэн Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байдаг гэдгийг мэднэ. Гэсэн ч тэр нь хоёр гол хүчин рүү зэрэг дайрахад хангалттай хэмээн бодохгүй байв.
”Чи одоо явж болно. Өө нээрээ чамд нэг зүйл хэлэх ёстой юм байна. Миний нэр бол… Дилин.” Чөтгөр шиг залуу эр тун ч энгийнээр ийн хэллээ.
Тэдний яриаг сонсоод Линлэй цочирдолд орлоо. Товчхондоо, уг шидэт араатны сүрэг ганц Фэнлай хот руу ч биш, Ариун нэгдэл болон Харанхуйн нэгдэл хоёр руу хоёулан руу нь дайрсан байж. Бас энэ эрийн хэлснээр бол…
Тэд Ариун нэгдэл болон Харанхуйн нэгдлийн аль альных нь газрын тэн хагасыг нь авах аж.
”Тэгэх аваас Шидэт араатны уулын баруун зүгт байдаг 32 вант улс болон 12 хаант улсад аюул нүүрлэнэ.” Линлэй айдаст автлаа.
”Шидэт араатны уулын хаан Дилин?”
Линлэй энэ нэрийг ой тойндоо сийлэн үлдээлээ. Хэсэг сонсоныхоо дараа, Линлэй олны дундуур нуугдан хамаг хурдаараа өөрийнхөө гэрийг зорьлоо. Учир нь тэр эдлэндээ хэдэн зүйлсээ үлдээчихсэн.
”Авүүүү!” Салхин чоно Линлэйг анзаараад тэр даруй түүн рүү цахиллаа.
”Вишшш!”
Ягаан гэрэл гялс хийв. Линлэй хором ч саатаагүй ч гэлээ, Салхин чоно хоёр хуваагдаад цус нь ийш тийш цацарч байв. Тэрээр эдлэн рүүгээ буцах замдаа, гудамж сүйрэл болон үхлийн зам болсон байхыг харав. Хаа сайгүй шидэт араатан.
Гэхдээ Линлэй Ногоон навч гудам болон анхилуун гудам хоёрын хоорон дахь уулзварт ирээд, гучин хүчирхэг цэргээс бүрдсэн салааг олж харлаа. Уг салааг хаашаа ч явсан, шидэт араатнууд тэдний замыг хааж чадахгүй байв.
”Дарга Иел?”
Линлэй гэнэтхэн Иелийг хүчирхэг дайны морьны нуруун дээр мордсон байхыг олж харлаа. ”Хоёрдугаар ах болон дөрөвдүгээр дүү нар ч гэсэн байна.”
”Ааваа, намайг явуулаач! Би гуравдугаар дүүг аврах ёстой! Гэрэлт дуган хэдийнээ нурсан. Энэ л бидний түүнийг аврах боломж!” ийн хэлээд Иел чангаар хашхичин дайны морьны нуруун дээрээс буухыг оролдож байлаа. Үнэндээ бол дайны морийг унаж байсан хүн улаан үстэй үнэхээрийн хүчирхэг хүн байсан юм.
Линлэйд тэр Кайсэраас дутаад байх зүйлгүй мэт санагдав.
”Дуугүй бай.” Энэ хүн салааны голд морь унаж байсан тарган эр байсан бөгөөд, гартаа тулааны сүх барьсан байлаа. Тэрээр гараа яг л бүжиглэж буй мэт аймшигтайгаар савчих нь, асар хүчтэй болохыг нь илтгэнэ.
”Аав? Энэ Давсон худалдааны пүүсийн дарга гэж үү?” Линлэй нууцхан гайхширлаа.
Линлэй ч хэдхэн хормын дотор салаанд хүрч ирэв
”Дарга Иел, Рэйнолд, Жорж!” Линлэй чангаар хашхирвал.
Иел хашхирах дуунаар тэр зүг рүү харлаа. Рэйнолд, Жорж нар ч гэсэн чимээгүйхэн морио унаж байсан ч тэр зүгрүү толгойгоо эргүүллээ. Цус дуслуулах Линлэйн болон түүний мөрөн дээр байгаа Бяцхан сүүдрийн хулгана Бэбэг хараад тэр гурвын нүд улайснаа.
”Гуравдугаар дүү!”
Тэр гурав машид жаргалтайгаар орилолдоцгоов.

(Demigod – Хагас бурхан, Deity – Тэнгэрлэг оршихуй – Өөр нэршилтэй ч ерөнхийдөө нэг зэргийг илтгэнэ)


Өмнөх

Дараах

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.