Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 5]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 5 – Сүйрлийн өдөр
”Юу болоод байна аа?”
Иел, Рэйнолд болон Жорж нар цочирдолд орцгоолоо. Хэсэгхэн хормын өмнө, тэд хурмын ёслолд оролцож байсан, гэтэл гэнэтхэн л, аварга Ягаан нүдэт алтан бич тэнгэрээс гарч ирээд, урдхан талд нь үлэмж мөр үлдээж орхилоо. Дээрээс нь тэнгэрийг Луун харцгын сүрэг хучсан байх нь тунчиг аймшигтай байлаа.
Үүнд дан ганц гурван ах дүүс ч биш Фэнлай хаант улс тэр чигтэй цочирдсон юм.
”Одоохон гарцаагаарай!” Иелийг даруй хашхирвал.
Жорж, Рэйналд хоёр яаравчлан Дебс овгийн эдлэнгээс гүйн гарлаа. Аз болоход, Ягаан нүдэт алтан бич тэднийг анзаарсангүй, учир нь Фэнлай хотын олон иргэд ийш тийш зугтацгааж байсан юм. Ягаан нүдэт алтан бичинд анзаарагдах хүн гэвэл ядаж л 9-р зэрэглэл юм уу Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч.
”Залуу эзэнтэн.” Давсон худалдааны пүүсийн хамгаалагчдын дийлэнх нь Шидэт араатны ууланд бэлтгэл хийдэг, тийм дээ ч олон тооны шидэт араатнуудаас сандарч эмээсэнгүй.
”Аав дээр түргэхэн хүргээд аль.” Иел ч яаравчлан хашхирлаа.
Давсон худалдааны пүүсийн бие хамгаалагчид, Иел, Жорж, Рэйнолд нарыг яаравчлан Давсон худалдааны пүүсийн төв рүү аваад явлаа.
Явж байх замдаа, Иел Фэнлай хотод маш олон нисдэг шидэт араатнууд байгааг анзаарав. Луун харцгаар ч тогтохгүй, Далавчит Пегасус хүртэл байлаа.
Аянгат далавчит Пегасус болон Цэнхэр нүдэт Аянгат харцага нар бол 7-р зэрэглэлийн шидэт араатнууд. Харин Алтан нар харцага болон янз бүрийн үлэмж луунууд бол 8-р зэрэглэлийн шидэт араатнууд юм.
Фэнлай хотын гудамж болоод тэнгэрийг янз бүрийн шидэт араатнууд бүрхжээ. Энэхүү Фэнлай хот дахь сүйрлийг зогсоох арга даанч байсангүй. Үлэмж нисдэг луунуудын хамгийн сул дорой нь л 8-р зэрэглэл байсан юм. Харин 100 үлэмж нисдэг луунууд дайрвал тэднийг хэн зогсоож чадах билээ?
Тэр ч байтугай Гэрэлт дуганы Найман хүчит хуягт баатруудын салаа хүртэл 100 давсан луунуудын нэгдсэн ганц дайралтын хагасыг нь л зогсоож чадах байх.
”Сүйрэл. Сүйрэл!”
Фэнлай хот бүхэлдээ галан далайд автжээ. Гэсэн ч Фэнлай хотын иргэд ирж буй нийт шидэт араатны тоог ч хэлж мэдэхгүй байлаа… Учир нь нисдэг араатнуудийн тоо газарт байгаа араатнуудын тоогоос хол илүү давсан байв. Гэхдээ хурдны хувьд, мэдээж нисдэг шидэт араатнууд хамаагүй түрүүнд ирж байгаа билээ.
Ийнхүү, нисдэг шидэт араатнууд довтолгооныг тэргүүлнэ.

Фэнлай хотын хэрмийн харуулууд цөм цочирдолд орсон байв. Энэ өдөр Юлан наадмын 10000 дахь ой байсан. Өмнө нь, тэд өдрийн цагаар архи ууж наргицгаадаг байсан, гэсэн ч одоо, тэдэнд тоолж барамгүй олон шидэт араатнууд үзэгдэнэ. Тэдний өмнө…
”Шидэт араатнууд. Үнэхээр олон байна. Маш олон.” Цэргүүдэд хэлэх ч үг олдсонгүй.
Газар чичирхийлнэ. Фэнлай хотын гадна, 100 мянган Салхин чонотой сүрэг хотыг чиглэн ирж айсуй. Хэдэн зуун мянган Салхин чоно ирж яваа нь л харж буй хүмүүсийн цусыг царцаахад хангалттай байлаа.
”Шидтэн хаана байна?! Шидтэн!”
”Шидийн их буу! Шидийн их бууг ачаалуул!”
Армийн офицер чанга дуугаар хашхирвал, цэргүүд бэлэн болгохын тулд чадах бүхнээ хийцгээнэ. Үнэндээ бол, тэд ямар ч найдваргүй болсон гэдгийг мэдэж байсан юм, учир нь Фэнлай хотын зүрхэнд хэдийн олон тооны далавчит шидэт араатнууд буучихсан байгаа.
”Ахмадаа, тэр юу вэ?” Гэнэтхэн, нэгэн цэрэг тэнгэр рүү хэлэх үгээ олж ядан ширтлээ.
Ахмад тэр зүг рүү нь харвал, агаарт тэднийг чиглэн аварга шидэт араатан ирж байх нь харагдлаа. Энэ шидэт араатанд далавч байхгүй ч, түүний гайхамшигтай хурд нь түүнийг агаарт дүүлүүлж байв.
”Агаарт нисэж байна. Энэ… Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байна. Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан!”
”Рооооаааааар!”
Үүнтэй зэрэгцэн, Фэнлай хотоос зайдуу, аймшигт архираан сонсдов. Маш хурдтайгаар тэр араатан Салхин чонын сүргийг ядах юмгүй гүйцчихэв, түүний хөдөлдгөөн Салхин чоноос 10 дахин хурдан байсан юм. Гэгээнтэн зэрэглэлийн араатан агаарт маш хурдан нисдэг байв.
Энэхүү үлэмж араатан, дорж хаяж л 30м өндөртэй байлаа. Бие нь, яг л үлэмж арслан шиг байх ба, нүд нь цусан улаан байв.
Фэнлай хотын хэрэм дээр байсан нэгэн шидтэн чангаар, ”Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Цуст нүдэт зогдорт арслан байна! Тэнгэр минь гэж, дахиад нэг Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан! Цуст нүдэт зогдорт арслан! Үлэмж төрлийн мангасууд дундаас, түүнтэй Алтан Бегемот л энэ тэнцдэг!
Хүн бүр цочирдолд орцгоолоо.
Тэдэнд тэдгээр араатнуудтай дүйцэх хүч үгүй билээ.
”Хаха! Цуст, чи яагаад Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байж газраар гүйгээд байгаа юм?” Аварга араатан агаарт нисэж байхдаа аянга нүргэлэх мэт ярина.
Доор байх хэсэг цэргүүд толгойгоо тэнгэр өөд болгон харцгаалаа.
”Хүний хэлээр ярьж байна! Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан үнэхээр хүний хэлээр ярьдаг юм байна!” Энэ тэдний Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатантай таарч буй анхны удаа байсан юм, бүүр хоёр араатантай! Одоо бол, шидэт араатан яг л агаар дээр зогсож буй мэт харагдана.
Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны бие шилэн хар ба яг л луу шиг харагдана, гэхдээ далавчгүй.
”Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Харгислагч луу байна! Луу дундах ноёрхогч!” Өөр нэгэн шидтэн айдаст автсан байлаа.
Луунууд ерөнхийдөө хоёр төрөлд л хуваагддаг. Эхний төрөл нь жигүүрт луунууд болох, 8-р зэрэглэлийн Маргад луу болон Галт луу, 9-р зэрэглэлийн Мөнгөн луу, Хар луу мөн Жавран луу, Гэгээнтэн зэрэглэлийнх нь Алтан луу, Гялтганах луу мөн Цуст очир эрдэнэн луу нар юм.
Харин хоёр дахь жигүүргүй луу нар болох, 7-зэрэглэлийн Хурдны луу, 9-р зэрэглэлийн Хуягт ирт нуруун луу, Өргөст луу, Гэгээнтэн зэрэглэлийнх нь Аянгат гүрвэл, Харгислагч луу бас Гурван эвэрт луу нар билээ.
Эдгээр хоёр төрлийн луунуудын гол ялгаа нь биеийн хүч.
Далавчгүй луунуудын хувьд тэдний бие маш хүчирхэг. Тийм дээ ч ижил зэрэглэлийн далавчит луунуудаасаа хүчтэйн дээр бат бөх биетэй байдаг.
”Ххмм, хангалттай ярьлаа. Хэн нь олонг алахаа үзэцгээе.” Цуст нүдэт зогдорт арсланг ийн архирхад, газар дэлхий чичирхийллээ.
Үүнд нь ч Харгислагч луу ”Болж байна.” хэмээн хариу өглөө.
Хормын төдийд, аварга, 100 гаран метр өндөртэй Харгислагч луу, тэнгэрээс хотын хэрмийн зүг хөдөллөө. Фэнлай хотын хэрэм машид бат бөх, бас хүчирхэг шидэт тойргоор бүрхэгдсэн байдаг. Гэсэн ч маш олон нисдэг шидэт араатнууд байсан болохоор, шидэт хаалтыг идэвхжүүлэх ч боломж олдсонгүй.
”Надаас хурдан байж чадна гэж бодоо юу?” Цуст нүдэт зогдорт арслан ч ууртайгаар архираад, хурдаа нэмлээ.
Агаараар мөн газраар хоёр аймшигт шидэт араатан хотыг чиглэнэ. Фэнлай хотыг хамгаалдаг хэрэм 10м зузаантай. Дайсны армийн эсрэг бол эргэлзээгүй хамгаалж чадах ч гэлээ, эдгээр хоёр аймшигт шидэт араатуудаас бол…
Эцсийн эцэст, энэ хоёр шидэт араатантай Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн тулаан ч энэ тэнцэнэ!
”Бам!”
Энэ мөчид, Харгислагч луу болон Цуст нүдэт нар хэрмийг сүйтгэлээ. Хоёр аварга Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны дайралтанд, 10м зузаан хэрэм түрхэн зуурын л тээг байсан юм. Дараагийн мөчид, хэрэм бутран уналаа.
”Бүүм!”
Хэрмийн хоёр хэсэгт дэлбэрэлт болж, зүг бүрт шидэгдлээ. Уг нуранга нь олон хүмүүсийг алсан юм.
”Роооааааааар!”
Хоёр шидэт араатан Фэнлай хотын төвийг чиглэнэ. Тэдний хурднаас болж, ихэнх хүмүүс тэдний замаас холдож амжсангүй. Тэдний нүсэр жин болоод хүчирхэг гишгэлт бүр нь 9-р зэрэглэлийн дайчинд хүртэл хүнд бэртэл өгөхүйц байв. Харин 8-р зэрэглэлийн дайчны хувьд, тэд ганц л дэвсэлтэнд үхнэ.
”Авүүүүү!”
100 мянган Салхин чоно яг л далайн давалгаа мэт, хоёр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатны гаргасан гарцыг чиглэнэ. Харин бусад Салхин чононууд нь агаараар шууд нэвтрэнэ, тэд бүхэл хэрмийг даван гарч ирж байлаа.
Салхин чононууд гайхалтай чадварыг эзэмшсэн байдаг бөгөөд 20-30м зайд үсэрч чаддаг. Хэрэм тэднийг зогсоож чадах зүйл биш билээ.
Фэнлай хотод 100мянган Салхин чоно орж ирлээ…
”Нүжигнээн!”
Аянга мэт дуу дэлхийг үргэлжлүүлэн донсолгоно. Салхин чононуудын цаана тоолж барамгүй олон шидэт адгуусууд үзэгдэнэ. Арслан заан болон Салхин чоно бол тэдний дундах хамгийн аймшигтайнууд нь. Аз таарч амьд үлдсэн цэргүүд, асар олон шидэт араатнуудыг хараад, өөрийн эрхгүй цөхрөлийг мэдэрнэ.
”Ариун нийслэл дууслаа.” Хэрэм дээрээс алсыг ширтэх цэргүүд цөхрөлийг мэдэрнэ.
”Шяяррр.”
Гэнэтхэн гарч ирсэн Салхин чононууд хүмүүсийн толгойг ганц л хазаз байлаа.
……
Гэрэлт дуганы 9-р давхарын камер.
”Юу болоод байна аа?” Линлэйн хөл доорх газар цуурч байлаа. Хөл доорх газар нь чичирхийлж гаднаас аянга мэт архираа болон аймшигт хашхираан сонсдоно. Шидэт араатны ууланд удаан байсан болохоор, Линлэй энэ шидэт араатны дуу болохыг сайн мэдэж байв.
”Яагаад энд ийм олон шидэт араатнууд байдаг билээ? Тэд хаа сайгүй байна.” Линлэй гайхширч хоцорлоо.
”Бүүм!”
Гэрэлт дуган аймшигт хүчинд цохигдлоо. Гэрэлт дуганы бүхэл хана гэнэтхэн гэрэлтэж эхэллээ. Тэрхүү аймшигт дайралтыг авсан ч, Гэрэлт дуган тэсвэрлэсээр л байв.
”Энэ Гэрэлт дуганы хамгаалалт дажгүй юм гээч.” өтгөн хоолой гаднаас дуулдана. Тэрхүү хүчирхэг хоолой камертаа байх Линлэйд тод сонсдлоо.
”Хэн нэгэн Гэрэлт дуган руу дайрч байна гэж үү?”
Линлэйд итгэхэд хүнд байв. Ариун нэгдэл бол зургаан гол хүчнүүдийн нэг, Гэрэлт сүм 1000 жилийн туршид оршин байсан. Гэсэн ч уг дайралтны дараах, чанга хоолой, Гэрэлт дуган руу хэн нэгэн дайрсан гэдгийг баталж өгсөн юм.
”Хаантаан!”
Гэнэтхэн, хэд хэдэн чанга дуу хадлаа. Нэгэн дуу тэр дундаас машид чанга сонсдоно.
”Боль!” энэ хүн тун ч ууртай байв.
”Энэ Ариун эзэн хаан байна.” Линлэй түүнийг хэн болохыг таньсан ч, Ариун эзэн хааныг үгээ хэлсний дараа…
”Бам!”
Гэрэлт дуган дээр аймшигт хүч бууж, бүхэл Гэрэлт дуганыг чичирхийлүүллээ. Гэрэлт дуганаас нэлээдгүй түвэгтэй шидэт хээн гэрэл гялалзахад, Дуганы ханан дээр хагарал үүслээ.
”Ямар аймшигтай юм бэ.” Делин Кевоте гайхширч орхив. ”Ганц дайралт л Гэрэлт дуганыг бүхэлд нь сүйтгэхэд хангалттай байна шүү дээ.”
”Бам!”
Өөр нэгэн аймшигтай дайралт. Энэ удаа, Гэрэлт дуганыг аварга шидийн тойрог бүрхэн авбал, Гэрэлт Дээд эрхт ноёлогчийн хүч тэсвэрлэж чадсангүй. Дэлбэрэлтийн дуу хадахад, Гэрэлт дуган голоороо хуваагдаж, Гэрэлт дуганы дээд талын 8 давхар сүйдлээ.
”Хамгаалатын шидийн тойрог устчихлаа.” Линлэйд камер нь эвдрэх нь мэдрэгдэв.
Түүнд аз жаргал болоод гайхашрал мэдрэгдэж байв. Өмнө нь, камер машид бат бөх байсан нь үүнийг бүрхсэн шидийн тойрог машид хүчирхэг байснаас болсон. Гэтэл одоо, тэрхүү шидийн тойрог устчихлаа! Линлэйн гар лууны сарвуу болж хувираад, тэр даруй 5-6 цохиод хананд аварга нүх гаргалаа.
Линлэй түргэхэн шиг өөрийн гаргасан нүхээрээ гадагш гарав.
”Цустягаан Бурхны илд!” Линлэй баривчлагдах үедээ, өөрийн илдээ хураалгачихсан. Гэхдээ Линлэй аль эрт оюун санаагаараа илдэндээ тушаал өгчихсөн учир, илд агаарт хөөрөөд Линлэйг зорьсон бөгөөд төд удалгүй түүний гар дээр ирлээ.
Одоо бол Гэрэлт дуган тун ч үймээн самуунтай байлаа. Линлэйд анхаарах хүн ганц ч байсангүй.
Линлэй худалдааны төвд ирлээ. Гэрэлт дуганы худалдааны төв цогцсоор дүүрэн байв. Хаа сайгүй үхсэн хүмүүс. Бас энд тэндгүй хүмүүс шидэт араатнуудтай тулалдаж байлаа.
”Ийм олон хүмүүс.”
Линлэй үнэхээр л цочирдолд оржээ.
Тэнгэр ч тоолж барамгүй нисдэг шидэт араатнуудын төрөл болох луунуудаар дүүрэн байлаа. Эдгээр шидэт араатнууд тэнгэрийг хучсан байх нь ямар ч хүний зүрхэнд хүйт даалгахад хангалттай аж.
Дээрээс нь газар дээр байх шидэт араатнуудын тоо бүүр ч гайхшруулам байлаа.
”Энэ…?”
Линлэй Гэрэлт дуганы зүг ширтвэл. Агаар дээр, 10 гаруй аварга шидэт араатнууд байв.
”Догшин ертөнц баавгай… Цуст нүдэт зогдорт арслан… Аянгат далавчит цагаан бар… Аянгат гүрвэл… Харгислагч луу… Цахилгаан ирвэс…” Линлэй Гэрэлт дуганы дээр домогт Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан байхыг харлаа. Тэнд байх Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудын тоо түүнийг үнэнхүй гайхшруулсан юм.
Дээрээс нь, эдгээр Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатнуудыг толгойлж буй нэгэн яг л хүн шиг харагдаж байсан юм.
Тэр духан дээрээ сорвитой, алтлаг дээл өмссөн, яг л чөтгөр шиг харагддаг залуухан эр байв. Хэидэнс, Фаллен Леаф, бас өөр таван Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчид агаарт залуухан эрийг ширтэнэ. Товчхондоо, Гэрэлт сүмийнхэн маш муу байдалд байлаа.
”Чи…” Хэидэнс болон бусад нь маш ууртай байлаа.
”Би Юлан наадамд чинь саад болсондоо тун ч харамсаж байна, гэхдээ би танай Гэрэлт сүмийн Ариун нийслэл өөр газар хайж олсон дээр гэж зөвлөх байна.” Чөтгөр мэт залуу тун ч тайван байлаа.
Линлэй тэдгээр үгсийг сонсоод, тэр залуугийн хэр аймшигтай болоход нууцхан цочирдов.
”Эзэнтээн, эзэнтээн!” Линлэй гэнэтхэн оюун санаандаа Бэбэгийн хоолойг сонслоо. Линлэй Бэбэгийн байршлыг мэдрээд, даруйхан тэр зүг рүү толгойгоо эргүүлэв. Түүнд шидэт араатан болон хүмүүсийн дунд нэгэн хар зүйл сүймэлзэх нь харагдлаа. Төд удалгүй, тэрхүү сүймэлзсэн зүйл хүрч ирээд, Линлэйн гар дээр үсрэн гарчихав.
”Бэбэ.” Линлэйн сэтгэл ч нэлээдгүй хөдөлжээ.
”Эзэнтээн.” Линлэйн гар дээрх, Бэбэн бяцхан нүд чийгтсэн байв.


Өмнөх

Дараах

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s