Breakers-14

Эргэн дурсахуй…

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                          Дараагийн

Ин-гоны үдэшлэг дээр хоёр урилгагүй зочин нэмэгдсэн. Тааз нь өндөр бөгөөд 50 оркыг ч багтаахаар өргөн зайтай.

Жижиг газрын зурган дээр нь улаан цэг олширсоор л байлаа.

Зэвсэгээ бэлдэж байх үед Ин-гон орчин тойрноо ажиглан, гэнэт ориллоо.

“Чулуун аалз! Нүдээ аниарай!”

Ин-гоныг орилох үед Карак бусдынхаа нүдийг хаалаа. Гэнэтхэн л хэлсэн болохоор бүгд нүдээ аниж чадсангүй. Харин Карак тэдийг хаалаа. Ин-гон орилж байхдаа нүдээ анин гарт баригдсанаа аваад шидлээ.

Шил хагарах чимээ сонсогдож өрөөнд гэрэл дүүрлээ. Ин-гон нүдээ нээн

“Нүдээ нээгээд тулалдацгаа! Тэдний хорноос болгоомжлоорой!”

Хөмсгөө зангидан тэдний өөдөөс харна. Том жижгээрээ хүн шиг хэмжээтэй саарал аалзнууд байлаа.

Чулуун аалз. Тэд бол газар доорх ертөнц(dungeon), агуйнд гарч ирдэг мангаснууд юм.

Татгануулдаг хортой бөгөөд олуулаа байх тусмаа л тулалдахад хэцүү болно. Гэсэн ч урдаас нь дайрвал нэг дайрлатаар л устгах боломжтой. Гэрэл бол тэдний хамгийн том сул тал. Тэд харанхуйд амьдардаг болохоор гэрэл цацарвал тэд хөдөлж чадахгүй эсвэл ухаанаа алдана.

‘Тулалдах нь ашигтай!’

Өнгөрсөн удаа энд тагнуулын ажилаар ихэр үед ийм мангаснуудтай таараагүй.

‘Одоо л түвшин ахих цаг!’

Шутрагийн баазд гэрэл цацруулагч шидний хэрэгсэл байгаагүй. Үүнийг агуй руу орохоос өмнө Крис өгчээ. Тэр агуй руу орох үед чулуун аалз гарч ирнэ гэдгийг таамагласан байна. Өгсөнд чинь талархаж байна.

‘Чулуун аалзнууд олуулаа ан хийдэг болохоор удирдагч байх л ёстой!’

Тэр Баатрын домог дээр иймэрхүү зүйлтэй байнга учирдаг байсан!

‘Удирдагчийг нь олцгооё!’

Чулуун аалзны удирдагч нь бусад аалзнаасаа хоёр дахин том. Ин-гон том улаан цэг жижиг газрын зураг дээрээс харлаа.

“Карак! Намайг дагаарай! Удирдагч руу нь!”

Илдээ сугалан газраас бамбар шүүрч авлаа. Хамгийн том сул талуудын нэг нь бол гэрэл бас гал юм.

“Мэдлээ!”

Карак чанга ориллоо. Каракыг Ин-гоныг иртэл түүнийг халхалж байлаа. Удирдагчийг нь л устгавал энэ бүхэн дуусна. Карак чулуун аалзанд зоосон сүхээ сугаллаа. Ин-гон явж байхдаа нэг зүйл шүүрлээ.

“Дахиад нэг удаа! Нүдээ аниарай!”

Чулуун аалзны удирдагчийг нь манаргах санаатай байлаа. Том ширтэх нүд, татганах хөлний нь өөдөөс Ин-гон нүдээ анин лонхтой гэрлээ шидлээ. Гэрэл Ин-гоны урд цацарсан болохоор нөлөө ч бас удаан байлаа. Ин-гон нүдээ анисан байхдаа юу ч хийж чадахгүй. Ин-гон дотроо 3 тоолоод нүдээ нээлээ.

‘Аалз гэхээсээ илүү хавч шиг юм.’

Чулуун аалз хүнээс том бөгөөд гэдэс нь ямар ч хамгаалалтгүй болжээ. Ин-гоноос тушаал ч авах шаардлагагүй Карак сүхээ эргүүлдүүлэн дайрлаа.

Сүх гэдэс рүү онилох үед хоёр төмөр харшилдах шиг л боллоо. Карак харшилдах чимээнээс болоод цочирдоо. Ин-гон гэрлээ өргөн.

“Карак, гэрлээс айдаг юм!”

Гэсэн ч бамбараараа аалзыг цохих үед бамбар хугарчихлаа. Энэ юу вэ? Каракын сүх ойж байлаа. Бамбараар цохиход л хугарчихлаа гэж үү?

‘Аурагаар цохиж үзэх үү?’

Ин-гон төвлөрөн Аурагаа идэвхжүүллээ. Яг энэ мөчид

“Шутра! Чиний илд!”

Кайтлин хажуу талаасаа сонслоо. Шид ч юм уу, Кайтлины хоолой ч юм уу Ин-гон сонсон илд рүүгээ үсэрч авлаа.

“Шатаж буй ИЛД!”

Кайтлиныг орилох үед оч цацарлаа. Энэ бол цэвэр шид.

“Оох?”

Шид, шид!

‘Тэгвэл би шатаж буй илдийг сурч чадах болов уу?’

Кайтлин түүн рүү хутга шидэж байна гэж төсөөллөө.

‘Би галт илдээр цохиулж болохгүй!’

Ин-гон илдээрээ чулуун аалзны гэдэс рүү дүрлээ. Ин-гон Аурагаа хэрэгслэсэнээс болж ядарч эхэллээ. Каракын цохилтоос болж аалзны хамгаалалт нь ч суларсан болохоор илд нь шууд л орлоо.

“Урагшаа!”

Ин-гон илдээ аалзны гэдсэнд эргүүлэн сугаллаа. Каракын бие аалзнаас авсан цохилтоос болж багагүй гэмтэл авчээ. Чулуун аалзны бие татагнан уналаа.

‘Гайхалтай!’

Ин-гон илдээ бахархалтайгаар эргүүлэн чулуун аалзны толгойнд нь илдээ зоон зогсоно.

“Хаха!”

Чулуун аалзны хөдөлгөөн нь багасч хачин болж эхэллээ. Карак хөлийг нь өргөн

“Шутра үхээгүй байна дахиад жаахан!”

Кайтлин түүн рүү гүйн баяр хүргэхээр ирж байлаа. Ин-гоныг өөрөө дуусгахыг нь харахыг хүсч байгаа шинжтэй байлаа.

“За!”

Түүнийг дэмжиж байгаа нь түүнд хүч өгч байлаа. Тэр илдээ эргэлдүүлэн чулуун аалзны толгойнд илүү гүн дүрлээ.

Энэ удаад аалз орилсонгүй. Хөл нь ч татганахаа болилоо.

Аалз үхэх үед Ин-гонд шинэ цонх нээгдлээ.

[Та түвшин ахилаа.]

Ин-гоны тулалдаанд Каракын зөвлөгөө их чухал нөлөө үзүүлсэн. Чулуун аалзнууд ч гэсэн ухарч эхэллээ. Өөрсдийн араатны зөн совингоор.

‘9-р түвшин.’

Ин-гон баяртайгаар чадварын цонхоо шалгалаа. Гэсэн ч Кайтлин илүү хурдан ирлээ.

“Шутра зүгээр үү?”

Гайхах санаа зовох хоёр нүүрэнд нь зэрэгцэх ажээ. Ин-гон яагаад гэдгийг нь ойлголоо. Ин-гоныг түвшин ахих бүрт биеийг нь тойрон гэрэл гардаг.

“Тийм ээ, би зүгээр. Сая гарсан гэрэл бол ивээл. Заримдаа болдог юм. Тийм биз дээ Карак?”

“Тийм ээ, хэд хэдэн удаа.”

Карак үгээрээ зөвшөөрөх ч эргэлзээ байсаар л байлаа. Ивээл гэж юу вэ? Яагаад гэрэл гарна гэж?

Азаар Кайтлин нэг л үгээр бүхнийг хэлээд өгчихлөө.

“Гандхарва?”

“Тийм ээ, Гандхарва.”

Гандхарва нь аллага үлдсэнийхээ дараа залбирал үйлддэг.(rest in peace) Олон төрөл дунд гандхарва цөөнх. Бас Шутра бол чөтгөр гандхарва хоёрын эрлийз. Тйим болохоор асуудал байхгүй.

“Шидээр дэмжсэнд баярлалаа. Үнэхээр их тус боллоо.”

Түүний тусламж үнэхээр цагаа олсон. Кайтлин Ин-гоны толгойг зөөлхөн илж байлаа.

“Баярлалаа Шутра. Би ердөө шид хэрэглэсэн шүү дээ.”

“Чи өмнө нь чулуун аалзнуудтай тулалдаж байгаагүй гэж үү?”

“Өнөөдөр л анх удаа.”

‘Тэгэхээр тэр Каракын орилохыг сонсоод шид хэрэглэсэн гэж үү?’

Одоо л ойлгомжтой болж байна.

“Чи өмнө нь эд нартай тулалдаж байсан уу? Шударгаар хэлэхэд би бага зэрэг гайхсан шүү.”

Кайтлин асуултаа давтан асуулаа.

“Ээ.. би номноос л уншиж байсан юм.”

Тэр аалзнуудтай тоглоомон дотор л тулалдаж байсан гэхдээ бас номноос ч уншиж байсан. Интернэтээс хэрхэн тулалдах зааврыг нь ч харж байсан удаа бий. Тэгэхээр номноос уншсан гэхэд буруудахгүй.

“Энэ талаар дараа ярилцая. Би цэргүүдтэйгээ уулзах хэрэгтэй.”

“За.”

Кайтлин толгойгоо дохин юүдэнгээ өмслөө. Илдэнд ноцож байсан гал алга болж Ин-гон Каракын араас харан явлаа.

Өмнөх                                                                                                                          Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s