Breakers-13

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                            Дараагийн

Кайтлины майхнаас гарсны дараа Ин-гон Карактай хамт явлаа.

Таамаглаж байсанчлан Карак болхидуухан толгойгоо дохино.

“Тэгэхээр дахиад өөр нэг тагнуулын ажил.”

“Өнөөдөр жаахан хэцүү өдөр байлаа. Бусдаасаа нууцлаарай.”

Агуйг олсон цагаас л эхлэн энэ бүхнийг Кайтлин Крисээс нууцлаж эхлэх нь тодорхой болсон.

Гарах хаалгийг олохын тулд агуйг хурдан туулсан, тэр нь ч дээр болсон. Агуйн гарц армийн баазтай нь холбогдсон нь нилээд хэрэг болсон. Карак ч юм хэлсэнгүй толгойгоо л дохилоо.

“ Би таныг дотор ярилцаж байхад ажил амжуулсан юм. Би өнөөдөр цэргүүд элсүүлж байгаа.”

“Цэрэг элсүүлэх ээ?”

Ин-гон ингэж асууснаас болоод Карак инээд алдлаа.

“Бид их хохирол амссан.”

Кайчинтай шууд тулалдсан. Карак Кайчиныг алах хүртэл энэ тулалдаан нэг талаа барьсан байсан болохоор их олон оркуудын амь эрсдсэн.

Ин-гон шүлсээ залгилаа. Тэр хохиролыг бага авсан гэж бодож байсан ч тийм байсангүй. Хэрвээ тэр Аурагаа эрт нээчихсэн байсан бол тийм олон оркууд үхэхгүй байсан юм.

‘Тийм ээ, хүмүүс үхсэн. Хүмүүс. Энэ чинь тоглоом биш шүү дээ.’

Тоглоомонд бол цэргүүдийн амь бол зүгээр л тоо. Хөрөнгөнөөс хамаарч цэргийн тоо их бага байх нь хамаарна. Гэсэн ч энэ тоглоом биш, тэдэнд ч гэсэн өөрсдийн гэсэн амьдрал бий.

Хэсэг хугацааны дараа, Ин-гон гүнзгий амьсгаа авлаа. Энэ тэднийг нэг нэгээр нь эрхлүүлээд байна гэсэн үг биш ч тэднийг ч гэсэн бодох хэрэгтэй гэсэн дохио байлаа. Зөвхөн тоонд л анхаараад байвал чадваргүй нэгэн болно. Ин-гон сэтгэлээ барин Карак руу харлаа. Карак нүд яг л ‘одоо л бодож эхэлж байгаа юм уу?’ гэсэн шиг л харагдана.

Ин-гон зүгээр л цочирдсон.

“Тэгээд элсэгчид ирж байгаа гэж үү?”

“Үнээс ч илүү…. Бид 30 цэрэгтэй байсан биш бил үү? Харин одоо бид 50 цэрэгтэй болсон. Бааздаа эдгээр цэргүүдийг байлгахын тулд бэлтгэл хэрэгтэй болохоор ханхүү Крисийн баазад түр байрлуулсан байгаа.”

“Өөөх?”

Цэргийн тоо бараг л хоёр дахин нэмэгдсэн байна.

“Энэ бол ханхүүгийн давуу тал.”

Карак хөгжилтэйгөөр хэллээ. Ин-гонд яг л гэр бүлтэйгээ байгаа юм шиг л санагдаж байлаа. Амжилт бол ололт. Энэ бол Баатрын домгийн хамгийн энгийн дүрэм. Ин-гон агуйг олж Кайчин Кайдум хоёрыг устгасанаараа нэрд гарсан.

‘Анх Шутрад ердөө 30 цэрэг баруун гар ч байгаагүй.’

Чөтгөрийн хааны бүх хүүхдийг эс тооцвол, Крис Кайтлин хоёр түүний орк цэргийг хоёр нугалхаар цэрэгтэй.

Шалтгаан нь их энгийн.

Крис Кайтлин хоёр Чөтгөрийн хааны хүүхэд гэдгээрээ нэрд гарсан.

‘Тэгэхээр, одооноос би өөрийн армиа босгох болно.’

Ин-гон гаргасан шийдвэрээ илтгэсэн шиг гараа чанга атгана.

“Тэгээд Карак тусдаа цэрэгтэй болж байна уу?”

Хэдий Ин-гоны арми ч гэсэн Карак бол Кайчиныг алсан нэгэн. Карак инээн Ин-гоны цээжийг алгадан

“Би өөрийн хүртэх зүйлээ хүртсэн. Таниас хүртсэн.”

Карак одойчуудын хийсэн сүхийг бахархалтайгаар өргөн Ин-гонд харуулна.

“Таалагдсан бол болж дээ.”

‘Надад одоо ч хэрэгтэй үедээ хэрэглэхээр хадгалсан зэвсэг байгаа. Каракыг хүчирхэг болох үед нь өгөх  нь зөв биз. Дуулга өгөх хэрэгтэй юм болов уу?’

Буцахдаа Карактай ярилцаж явсаар агуй руу орлоо.

&

Агуйн зам явахад хялбар юм. Шутрагийн баазтай ч ойрхон. Крис Кайтлины нөлөө ч бий. Кайчиныг ялсанд талархах хэрэгтэй биз.

Яг л өнгөрсөн удаагийнх шиг Каракын хажууд алхаж явна. Ихэнх тоглоом кинон дээр морьтой ханхүүгийнхээ ард дагалдаж алхдаг.

‘Нэг юм санаанд орлоо. Крис Кайтлин хоёр ч гэсэн алхаж байдаг. Хүн чоно болохоор юм болов уу?’

Зефирээр тоглож байхад морь унаж байсан. Энгийн морь шиг биш бөгөөд нисч чаддаг байсан.

‘Би дараа нь морьтой болно.’

Ин-гон өнгөрсний талаар бодож байгаад гэнэт алхаагаа зогсоолоо. Замын голд хоёр хар нөмрөгтэй хүн зогсож байлаа.

“Кайтлин?”

“Чшшшш.”

Кайтлин хуруугаа Ин-гоны уруул дээр дарлаа. Ин-гоны ард зогсож байх ажээ. Кайтлины ард өмнө нь уулзаж байсан туслах Сейра нь зогсож байлаа. Ин-гон толгой дохин Сейратай мэндэлж Кайтлинаас асуулаа.

“Гэнэт юу болоод байна аа? Яагаад ийм нөмрөг өмссөн юм бэ?”

Энгийн үед тэр хөх өнгийн нөмрөгтэй байдаг ч энэ удаад тэр бүх биеэ нөмрөгөөрөө далдалжээ. Кайтлин нам дуугаар

“Би чамайг тагнуулын ажиллагааны үеэр нууцаар дагаж байгаа. Ямар нэг зүйл болж магадгүй.”

Тэр яах гэж тагнаж байгааг ойлгосон ч яагаад нууцаа хэлснийг нь ойлгосонгүй.

Ин-гон толгойгоо маажин асуулаа,

“Мм.. тэгэхээр чи урилгагүй зочин юм уу?”

Кайтлины Ин-гонд туслаж байгаа нь гадаад ертөнцөөс нууц. Өөрөөр хэлбэл тэр энд байхгүй. Кайтлин толгой дохилоо.

“Тийм ээ. Хэрвээ ямар нэг аюултай зүйл болвол би туслах болно.”

Ин-гон одоо л нөхцөл байдлыг барагцаалж эхэллээ.

Тэд одоо хүртэл Улаан Аянга овгийнхон энэ агуйн тухай мэдэж байгааг мэдэхгүй. Тэгээд л Кайтлин ямар нэг зүйл болвол туслахаар ирсэн нь энэ аж.

Кайтлин энэ ажиллагаад хутгалсан бол түүний туслахууд ч гэсэн хутгалдана. Тэгээд ч тэр урилгагүй зочин.

‘Би бол анхааралын төвд байгаа хөгжиж буй нэгэн.’

‘Тэгэхээр тэр намайг хүчлэхийг хүсч байна уу?’

Хичнээн бодсон ч ингэж ойлгогдохоор л байна.

Нэгт, Кайтлин Шутраг илүү хэрэгтэй хүчирхэг нэгэн болгохыг хичээж байна.

Хоёрт, Кайтлин Шутратай илүү ойр нөхөрсөг байхыг хичээж байна.

‘Магадгүй Крис Кайтлины ийм зүйл хийж байгааг мэдэхгүй байж ч магадгүй.’

Сэтгэлээрээ туслах гээд ирж байгаа нь хөөрхөн юм.

‘Би ямар түвшингийн төрөлтнөөс төрсөн юм бол? Үгүй, энэ ертөнцөд төрсөн хүүхдүүд хуйвалдааны золиос байна гэж байхгүй.’

Ин-гон толгойгоо дохин Кайтлин руу инээмсэглэлээ.

“Ойлголоо. Туслаж байгаад баярлалаа Ноона.”

“За.”

Кайтлин юүдэнгээ хойшлуулан Сейрагаар удирдуулан цааш алхлаа. Кайтлинаас ялгаатай нь, Сейра бага зэрэг санаа зовсон байдалтай байх шиг байлаа.

Өөрийнх нь эзэн өөр нэгэн ханхүүд зүв зүгээр туслаж байна. Энэ үйлдэл түүнээс ч Крисээс ч гарахгүй.

Ин-гон Каракын хажууд ирэхэд Карак түүнээс асуулаа.

“Гүнж бидэнтэй нэгдэхэд зүгээр гэж үү?”

“Энэ талаар битгий их боддоо, зүгээр л ажлаа хийцгээе.”

Кайтлин чимээгүйхэн Каракыг дагана.

Хэр их хугацаа өнгөрсөн бэ?

Кайтлин Крист зурж өгсөн агуйн дотоод зурган дээр байхгүй өөр зам оллоо. Энэ зам гарах хаалгаас яг эсрэг зүгт зааж байлаа. Ин-гон хоосон өрөөг ажиглан жижиг газрын зургаа харлаа.

“Бүх өрөө хоосон байна.”

Тэр тоосонд дарагдсан зэвсэг, эсвэл авдар олох байх гэж байсан ч тийм зүйл байсангүй. Гэсэн ч Карак түүний хэлсэн үгэнд цочирдсон шинж алга.

“Тэд нүүхдээ хэрэгтэй зүйлсээ аваад нүүсэн юм болов уу? Одойчууд дүрвэж байж бүх юмаа аваад явна гэж байх уу?”

“Өчигдрийн зэвсгийг юу гэх вэ?”

“Магадгүй тэд үнэд хүрэгүй байсан биз.”

Энэ байж болох хамгийн сайн таамаг байлаа. Ин-гон үг дуугаралгүй Карак руу ширтэнэ.

‘Энэ залуу орк дундаа ухаантан нь юм уу?’

Тэр сонин зүйл мэдэрсэн ч гэсэн Ин-гоны баруун гар туршлагатай бол түүнд сайн. Ин-гон Каракын хэлсэнд итгэн араас нь ширтэн зогсоно. Кайтлин хар нөмрөг өмссөн болохоор бараг л харагдахгүй байлаа.

‘Дараагийн удаа, түүнээс шидээр цохиоч гэж асуудаг юм билүү?’

Ин-гон Кайтлины тухай бодож байгаад Аура, шидийг хүч, ариун хүчний талаар гэнэт л саналаа.

‘Хэрвээ шидийн хүчээр цохиулахыг хүсвэл дахиад л гаж донтон гэж дуудах болов уу?’

Ин-гон Кайтлины гаргах үйлдлийг төсөөлөн чанга инээлээ.

‘Шидийн хүчээр цохиулвал надад юу тохиолдох бол? Шидийн хүч сэргэх болов уу? Шидийн хүчийг сурч чадах болов уу?’

Тэр туршихийг хүсэж байлаа. Тагнуулын ажилаа дуусгачихвал юу ч болж байсан түүнээс шидийн хүчээр цохиоч гэж асуух болно.

‘Шид, шид!.’

Кайтлинаар цохиулж байна гэж бодон баясана. Карак руу инээн харахад Карак хөмсгөө зангидан

“Ханхүү.” Гэх хэлээд сүхээ өргөлөө. Ин-гон толгойгоо дохилоо. Жижиг газрын зураг дээр улаан цэг гарч ирэх бөгөөд энэ нь дайсныг илтгэх ажээ.

Өмнөх                                                                                                                            Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s