Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 06

Энэ долоо хоногийн үнэгүй хэсэг [3/3]

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                           Дараагийн бүлэг


6-р бүлэг: Гэрэл цацарсан бяцхан ханхүү

“Лү захирал аа, энэ……” хэмээн баарны эзэн мэл гайхаж, юу болоод байгааг үл ойлгон хэллээ.

Лү Тиншяо эмэгтэй менежерийн зүг харцаа шилбүүлбэл түүний царайнаас гэмшсэн нь илэрхий харагдаж байв. Дараа нь газар байсан шат мөн жоохон хүүхэд л багтах хэрийн зайтай цонхоор гэрэл тусахыг үзээд юу болсныг бараг л ойлгов.

Эр гараа өргөж бүгдийг нь холдуулаад бүсгүй дээр биечлэн очиж, тэврэн авав.

Түүний цээжинд өнөө сэрүү татуулсан үнэр илүү тод үнэртэж байв.

Лү Тиншяо бүсгүйг очиж авахыг харсан Бяцхан-Эрдэнэ түүнийг болиулаагүй хэдий ч дурамжхан царайлав. Хүүгийн царай яг л “Би жижигхэн биш байсан бол өөрөө авч явах байсан юм” хэмээн дотроо бодож байгаа мэт харагдав……

Бээжингийн Ардын Нэгдүгээр Эмнэлэгт.

Нин Ши маргааш өглөө нь сэржээ.

Бүсгүй нүдээ нэгээд түүний эсрэг талын сандал дээр сууж байгаа эрийг хамгийн эхэнд олж харав.

Эр хоёр хөлөө нямбайлан зөрүүлж суугаад, нарийхан бүсэлхий, өргөн мөрөндөө тааруулан хийлгэсэн хослол өмсөж, товчоо цамны зах хүртлээ нэг бүрчлэн товчилсон байв. Түүний дээрээс өглөөний нарны туяа бууж байсан ч бие нь хайлдаггүй эртний мөсөөр хучигдчихсан мэт, царайнд нь ямар ч сэтгэл хөдлөл илрээгүй байгаа нь яг л дундад зууны шилтгээнд амьдрадаг хаан аятай сэтгэгдэл төрүүлэв……

Эр бүсгүйн харцыг мэдэрсэн бололтой, далайн ус шиг гүн нүдээрээ түүний зүг огцом харлаа. Түүний хүйтэн харц бүсгүйг зүсэх шиг болов.

Түүний төрх дэндүү ширүүн, яг л мэсийн хутга шиг, байсан нь бүсгүйг аажмаар хальслан зүсэж буй мэт таагүй мэдрэмж төрүүлэв.

Энэ танихгүй эрийн харц Нин Шид үнэхээр тухгүй мэдрэмж төрүүлж байсан ч тэрээр тоохгүй байхыг нэлээд удаан хичээлээ. Бүсгүй санаа зовнингуй асуув, “Өршөөгөөрэй эрхэм ээ, би энд яаж ирсэн юм бол? Бас та дөрөв тав орчим насны, дуу цөөтэй бяцхан хүүг хараагүй биз? Арьс нь үнэхээр цагаан, булбарай, жаахан манарсан харцтай хөөрхөн хүү байгаа юм!”

Хөөрхөн……

Эр Нин Шигийн дүрслэлийг сонсоод, хөмсгөө өргөн, харцаа бүсгүйн баруун талруу шилжүүлээд өөрийн царай шигээ хүйтэн дуугаар дуугарав, “Чи Бяцхан-Эрдэнийг хэлж байна уу?”

Нин Ши мөсөн хөшөө шиг эрийн харж буй зүгт харвал гарандаа дусал залгуулсан цагаан, булбарай бяцхан бүжин түүний хажууд хүүхдийн орон дээр тавтай нойрсож байхыг харлаа, “Тийм ээ, мөн байна! Түүнийг Бяцхан-Эрдэнэ гэдэг юм уу?”

Нин Шигийн санаа сая нэг амарч, урт амьсгаа аваад хүүгийн духанд хүрч үзвэл ашгүй халуун нь буусан байлаа.

Бяцхан хүү дэндүү жоохон, дээр нь халуурч байсан учир бүсгүй түүнийг явуулсандаа харамсаж байсан юм. Хүү баар шиг эмх замбараагүй газар ганцаараа ороод ямар нэг юм болсон бол яана?

Нин Ши өнөө зүрхшээмээр уур амьсгалтай мөсөн хөшөө шиг эрийн зүг хараад “Та энэ хүүгийн…?” хэмээн асуув.

Нин Ши ингэж асуусан даруйдаа шал дэмий асууснаа ойлгов. Энэ эр бяцхан бүжин хоёрыг яг ижилхэн урласан мэт усны дусал шиг адилхан байлаа.

Өнөө мөсөн эр мэдээжээр хариулбал: “Эцэг нь.”

“Хөөе үзэсгэлэнтэй бүсгүй, чи сэрчхээ юү? Би Бяцхан-Эрдэнийн хоёрдугаар авга ах байна!”

Нөгөө талаас гэнэтхэн нэг том царай мэлийн гарч ирсэнд Нин Ши өөрийн мэдэлгүй жаахан хойш ухрав. Тэгээд түүний царайг сайн харвал, “Лү… Лү Жинли?” хэмээн алмайран асуув.

Тэрээр Лү Корпорацийн хоёрдугаар хүү, Голден Эйж Энтертейнмэнтийн захирал бөгөөд бусдын харц булаасан төрх, шалиг зантай гэдгээрээ ихэнх уран бүтээлчдээс илүүтэйгээр сонин нийтлэлд өртдөг нэгэн билээ.

Мөсөн хөшөө Бяцхан-Эрдэнийн эцэг, Лү Жинли Бяцхан-Эрдэнийн хоёрдугаар авга ах юм бол…

Энэ мөсөн хөшөө Лү Жинлигийн ах Лү Тиншяо болж таарч байна уу?

Лү Тиншяо бол, Эд баялгийн бурхан гэгддэг, бараг л энэ нийслэлийн титэмгүй эзэн хаан л гэсэн үг!

Бүсгүй түүний аварсан хүү Лү Тиншяогийн өнөө домогт “бутач хүү” гэгддэг алтан бяцхан ханхүү байх юм гэмээн огт төсөөлсөнгүй…

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s