Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 05

Долоо хоногийн үнэгүй хэсэг [2/3]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                             Дараагийн бүлэг


5-р бүлэг: Залуу эзнийг оллоо

Энэ зуур Этон Баарны хүлээн авах танхимийн өрөөг хүнд уур амьсгал бүрхэн авлаа.

Захирал, менежер, харуул, ажилчид гээд бүгдээрээ нэг эгнээнд орчихсон, түгшиж эмээсэн байртай зогсож байв. Тэдний царай бүгд гай гамшиг тохиосон мэт таагүй харагдана.

Учир нь Лү Корпорацийн бяцхан хунтайж гэгддэг Лү Тиншяогийн хайртай хүү тэдний бааранд төөрчихжээ.

Лү Тиншяо буйдан дээр өнөө л жихүүн царайгаа гарган сууж байв; түүний мөс шиг хүйтэн царайнаас ямар ч сэтгэл хөдлөл эс харагдах авч ч түүний том байр суурь тэнд байсан хүн бүрийг дарамтад оруулж, тэдний хоёр хөл нь суларч, хамаг хөлс нь асгарч байлаа. Хэн ч үг хэлж зүрхэлсэнгүй.

Нэгэн залуу эр газар сөхөрч суугаад, нус нулимсандаа хутгалдчихсан, “Ах аа, намайг уучлаарай! Бүгд миний буруу! Би Бяцхан-Эрдэнийг энд дагуулж ирэх ёсгүй байсан юм! Түүнд ямар нэг юм тохиолдвол би амиа өгөхөд ч бэлэн байна!” гэв.

Лү Тиншяо залуу эрийг ярьж дуусмагц цээжин тушаа нь тийрээд авав.

Түүний хавирганы яс хугарах чимээ дуулдаж, тэнд байсан бүх хүмүүсийн шар үс босож, тэр үл ялиг цочив.

Лү Жинли цээжээ зууран нэлээн удаан хүчтэй ханиалгаж байгаад нуруугаа цэхлэн эргээд сөхрөн суув.

Лүгийн эцэг эх гадаадад амарч байгаа учир Бяцхан-Эрдэнийг алга болсныг хараахан мэдээгүй байгаа аж. Хэрвээ мэдсэн бол ах нь ганц хөшиглөөд орхих бус, тэд Лү Жинлиг амьдаар нь өвчих байсан биз.

Ичиж гэмшсэндээ Лү Жинлигийн сэтгэл хатсан үнс лугаа болсон байлаа. Гэтэл энэ мөчид хүлээн авах танхимын хаалга гэнэт дуугарав.

Баарны захирал хаалганд хамгийн ойр байснаараа очиж онгойлговол тэнд хэн ч байсангүйд гайхан доош харвал, “Залуу…. Залуу эзэнтээн!!!” хэмээн дуу алдав.

“Бяцхан-Эрдэнэ үү……? Бурхан минь! Бяцхан-Эрдэнэ минь! Миний хайртай дүү! Чи хаашаа алга болчихсон юм бэ?” гээд Лү Жинли газраас мөлхөн босож ирээд, хүүг чанга гэгч нь тэврээд уйлж гарав.

Өрөөнд байсан хүн бүрийн царай үхлээс амьд гарсан мэт болов.

Лү Тиншяо хаалгаруу хэд алхан ойртож Лү Жинлигийн захнаас зууран угзарч холдуулав. Тэрээр хүүгийнхээ өмнө өвдөглөн суугаад юу болсныг асуувал,

Хүү арай хийж хоёрдугаар авга ахынхаа гараас суллагдаад Лү Тиншяогийн гараас зуурч, санаа зовнингуй харж, түүнийг гадагш дагуулах гэж хичээн татав.

Лү Тиншяо хүүдээ ахиад жоохон ойрттол түүнээс архины хурц үнэр үнэртэв. Үүнтэй зэрэгцээд сүрчигний хурц үнэр гэхээсээ илүүтэй, мөсөн дээр цэцэглэсэн цэцгийн анхилуун үнэр үл ялиг үнэртэв.

Энэ сэнгэнэсэн үнэр эрд тайлбарлахын аргагүй дотно мэдрэмж төрүүлсэнд түүний зүрх тэрхэн хором зогсов.

Лү Тиншяо хөдлөхгүй байсанд Бяцхан-Эрдэнэ нэг тийш заан, санаа зовнисон янзтай “хмм хмм” хэмээн сөөнгөтүүлэн дуугарав.

Лү Тиншяо хүүгийнхээ яах гэснийг ойлгоод, түүний заасан зүг явав.

Түүний ард байсан хүмүүс, Лү Жинли нар ямар нэг юм болсныг ойлгоод бие биерүүгээ харц шидлэн араас нь мөн дагав.

Таван минутын дараа тэд хамгийн дээд давхрын агуулахын өрөөний хаалганы өмнө ирж зогслоо.

Бяцхан-Эрдэнэ аавынхаа энгэрээс буугаад, үнэхээр сэтгэл нь түгшсэн байртай хаалгыг балбаж гарлаа.

“Бяцхан-Эрдэнэ ээ, яасан бэ? Наана чинь юу байгаа юм?” хэмээн Лү Жинли гайхан асуув.

Лү Тиншяо ямар ч сэтгэлийн хөдөлгөөнгүйгээр “Хаалгыг онгойлго” хэмээн тушаав.

“З-З-За ойлголоо!” гээд баарны захирал толгой хэд хэд дохиод, хажуудаа байсан эмэгтэй менежерийг загнав: “Е Менежер ээ, юугаа хүлээсэн юм бэ? Хурдан хаалга онгойлгоод аль! Түлхүүр нь хаа байна?”

“Аан…… Хаалгыг онгойлгох юм уу?” хэмээн эмэгтэй менежер цочирдон асуув.

Ээ халаг! Өнөө Нин Ши гэж эмэгтэй энд түгжээтэй байгаа шүү дээ! Тэрээр уг нь бүсгүйг маргаашийн сонгон шалгаруулалт дуустал эндээ байлгаж байна гэж Чан Лид амласан юм сан.

Гэхдээ Лү овогтны гэр бүлийн хоёр “бурхад”, дээрээс нь захирал хүлээж байхад хэрхэн үгүй гэх вэ дээ? Эмэгтэй чичирсэн гараараа түлхүүрээ гаргаж ирэн, хаалгыг онгойлголоо.

Хаалгыг онгойлговол тэнд нэгэн бүсгүй ухаангүй хэвтэж байх аж.

“Юу болоод байна аа? Яахаараа энд эмэгтэй хүн байдаг билээ?” хэмээн захирал нь уурлав.

“Би……Би мэдэхгүй байна аа! Намайг сүүлд шалгахад хэн ч байгаагүй!” хэмээн эмэгтэй менежер гэмээ далдлан тайлбарлалаа.

“За бушуул! Хурдан энэ хүнд эхлээд тусал!”

Хэн нэгэн нь бүсгүйд ойртохыг завдтал хүү даруй Нин Шид очиж наалдаад, хэнийг ч ойртуулахгүй гэсэндээ айхтар заналхийлсэн царай гаргав.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s