Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 04

Долоо хоногийн үнэгүй хэсэг [1/3]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                          Дараагийн бүлэг


4-р бүлэг: Бяцхан бүжинг аварсан нь

Бяцхан бүжингийн царай айсандаа хувхай цайсан байв. Нин Ши хүүгийн хажууд очиж суугаад, юу ч хийлгүй зүгээр л нүдээ аниад унтаад өгөв.

Чан Ли түүнийг өнөө шөнөжингөө хүмүүстэй хамт архи уу хэмээн шахсан учир бүсгүйн толгой задрах гэж байгаа мэт өвдөж байлаа.

Бүсгүй хэсэг хугацааны дараа сэрвэл нэг талын хөл нь дулаан оргих аж. Доош хартал өнөө бяцхан хүү нэг хөлд нь наалдаад, цамцны ханцуйнаас нь зуурсан байлаа.

Бүсгүй инээмсэглэлээ барьж ядав.

Урьд цагт тэрээр хөдөө амьдардаг байхдаа нэгэн мууртай байсан бөгөөд тэр нь хүн үзэх төдийд айж зугтдаг аймхай муур байжээ. Гэхдээ түүнийг тоохгүй орхивол аяндаа тайвшраад, тухайн хүнийг аюултай биш гэж үзээд анхаарлаа сулруулж, бүүр өвөр дээр нь унтах гээд сэмхэн гарч ирдэг байжээ.

Бяцхан хүү бүсгүйг түүнрүү ширтэхийг мэдэрсэн бололтой царай нь багавтар улайсан боловч энэ удаад харин айж сандарсангүй. Харин ч илүү сониучирхсан харцаар ажиж байв.

Хүүгийн байгаа байдал, бүүр нүд нь хүртэл, түүний мууртай үнэхээр адилхан байв.

Нин Ши хүүг илэх гэж байж ядаад тэсэлгүй өнөө эгдүүтэй амьтны духанд нь хүрэв.

Гэтэл хүрсэн даруйд царай нь барайв.

Толгой нь яагаад ийм халуун байгаа юм бол оо!?

“Чи халуурч байна шүү дээ?”

Чан Ли бүсгүйг маргаашийн сонгон шалгаруулалт өндөрлтөл байлгах нь лавтай. Хүү тэр хүртэл халуурвал амь насанд нь аюултай.

Нин Ши санаа зовнин суухдаа гэрлийн чийдэн шатсан хэрнээ өрөө гэрэлтэй байгааг сая л анзаарлаа. Тэгээд дээш өнгийн харвал нэг жижиг цонхноос гэрэл тусаж байхыг үзээд шат хайж олоод, хана түшүүлэн тавилаа.

“Бяцхан бүжээн, нааш ир, эгч нь чамд гарахад чинь тусалъя!” гэвэл, хүү толгой сэгсэрч, шийдэмгий харцаар харав.

Нин Ши хэлэх гэснийг нь ойлгоод, инээмсэглэн хацрыг нь зөөлхөн чимхэж, “Чи яасан үнэнч юм бэ? Надтай хамт зовох гэсэн юм уу? Энэ цонхоор дээшээ авираад гар аа, эгч нь багтахгүй. Чи түрүүлээд гарчихвал надад туслуулахаар хүн дуудаж болно шүү дээ” гэв.

Хүүг тээнэгэлзэн зогсохыг хараад Нин Ши түүнийг өргөн шатны урд аваачин, “Алив ээ, эр хүн байж юунд нь эргэлздэг юм. Би чамайг доороос чинь унагалгүй хамгаалж байя!” гэв.

Хүүг арай хийн дээш гаргатал Нин Шигийн толгой эргэж шатнаас хөл адаад уначхав……

Энэ бүхнийг цонхны цаанаас харж зогссон хүүгийн бүрэг ноомой царай сандарч тэвдсэн царайгаар солигдов.

Нин Ши эцсийн хүчээ шавхаад хүүд “Яваарай……” гэж хэлж амжив.

Оддын дор бүсгүйн дүр эмзэг зөөлөн хэрнээ цонхигор харагдах авч энэ нь түүний гоо үзэсгэлэнг нь халхалж эс чадна. Тэр тусмаа түүний чийгтэй, цоглог нүд үй түмэн одод түгсэн тэнгис лугаа харагдаж байв.

Тэр нэгэнт хөдөөгийн учраа мэдэхгүй охин эсвэл нугасны муухай дэгдээхий байхаа больжээ.

Гэхдээ энэ одоо ямар хэрэгтэй гэж?

Нин Ши хөнгөн гунигтай инээмсэглээд, өшөөгөө авч амжихаас өмнө энд үхэх гэж байдаг…

Гэхдээ ядаж л үхэхээсээ өмнө өнөө бяцхан бүжинг аварч, сайн үйл хийлээ дээ…

Тэртээ өдөр түүний хүү зулбаагүй бол энэ хүүтэй ойролцоо байх байсан даа…

Таван жилийн өмнө болсон ослын дараа Нин овогтны гэр бүл гэмшсэндээ түүнийг элитүүдийн хүүхдүүд явдаг Америкийн нэгэн их сургуульд оруулж хаяад, өөрөө өөрийгөө авч яв гээд тэр чигт нь хаясан байна.

Бүсгүй тус сургуулиас түдгэлзэж, Өмнөд Калифорниагийн Их Сургуульд элсэн орж, олон талын мэдлэг олж авахаар ухаан жолоогүй зүтгэжээ.

Бүсгүй Нин Шүэлүогоос өшөөгөө авч, өөрийн гэсэн бүхнээ эргүүлж авахыг хүссэн учраас тэр ажээ!

Гэхдээ юу юунаас илүүтэйгээр, түүний мөрөөдөл бол жүжигчин болох байсан юм.

Бүсгүй эх орондоо эргэж ирээд, хөөрхөн төрх, жүжиглэх урлагийн суурь мэдлэгээ ашиглан Чан Лигийн нүдэнд өртөж, энэ салбарын хамгийн том компани болох Старлайт Энтертэйнментэд орж чадсан ажээ. Уг нь түүний цаашдын ирээдүй гэрэл гэгээтэй байсан хэдий ч Нин Шүэлүо түүний араас даган Старлайтад орж, Чан Лид хахуул өгөөд бүсгүйг бүхий л талаар нь боож хааж байсан юм……

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s