Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 4]

Энэ долоо хоногийн үнэгүй [1/1] + Bonus [2/2] хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 4 – Аварга хөл
10000 болон 9999 дахь он хоорондын шөнө. Фэнлай хот дахь хэм буурч цас хаялана. Гэрэлт дуганы камер машид хүйтэн байх ба Линлэй камерны мөс мэт чулуун хананы нэгийг налан амарна.
Линлэй хүйтнийг анзаарахгүй байв.
”Би үхнэ гэдгээ мэдсэн ч, эсэргүүцэх чадвар алга.” Линлэй толгойгоо гудайлгаад, зөөлөн санаа алдлаа.
Тэр оролдлого хийсээр л байсан.
Гэсэн ч энэ камер яг л Тогтоол гүйцэтгэгчийн тодорхойлсон шиг байсан юм. Гайхалтай тэсвэртэй байх бөгөөд Луугийн хувиралд орсон Линлэй хүртэл өрөө эсвэл цоожинд сэв ч суулгаж чадахгүй байлаа. Түүний хийж чадах зүйл удахгүй шийтгэгдэхээ хүлээх л байв.
Харанхуй шөнө хурдан гэгч нь өнгөрч, хүчтэй шуурга эцэс боллоо. Язгууртнууд болон иргэд замаар холхих ба ширхэг ч үүлгүй энэ өдөр 10000 дахь Юлан наадам болж буйг илтгэнэ. Тухайлбал, Гэрэлт дуганд.
Энэ өдөр, Гэрэлт дуганы дээр шидэт тойргоос гарсан тоо томшгүй үзэсгэлэнтэй хий зүйлс үзэгдэнэ.
Ариун нийслэл, Фэнлай хотод өнөөдөр их баяр наадам болно. Гэрэлт дуганы өмнө байх том худалдааны төв төрөл бүрийн газраас ирсэн хүмүүсээр дүүрчээ. Хүн бүр 10000 дахь Юлан наадамд оролцохоор ихэд догдолсон бөгөөд Гэрэлт дуган ч олон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Иел, Рэйнолд болон Жорж нар зочид буудлын гурван давхарт, Гэрэлт дуганы худалдааны төвийг алсаас ажина. Худалдааны төв олон хүмүүсийн хөлд дарагдсан байх ба хүмүүс яг л далай мэт харагдана.
”Дарга Иел, өнөөдөр болох Дебс овгийн хуримын ёслолд очих юм уу?” хэмээн Жорж асуулаа.
Юлан өдөр бол Дебс овгийн Каланы хуримын өдөр билээ. Өнөөдөр тунчиг таатай өдөр байх бөгөөд эл өдөр Фэнлай хотын олон ч гэр бүл хуримаа хийж байгаа. Эдгээр хуримын ёслолууд үд дундад эхэлж, үдшийн бүрийд дуусах юм.
”Мэдээж.” гэвэл Иелийн царай таагүй харагдана.
Линлэйн хэргээс болоод, Иел, Жорж, Рэйнолд нар сэтгэл санаагаар уначихсан байгаа.
”Ххмм, Гуравдугаар дүү тэр өлөгчин бас завхай Калан хоёрт хэтэрхий зөөлөн хандсан. Гэхдээ одоо, Гуравдугаар дүү цаазлуулах гэж байна, тэр хоёрын хуримын өдөр хөгжилдөөд авна шүү.” Иелийн уур буцалж байлаа.
Тэр Калан, Алис хоёрт дургүй.
Ялагуяа одоо, Линлэй цаазлагдах гэж байгаа тул, тэрээр өөрийгөө барихгүй. Түүнд сэтгэл гутрал болон дарамтаа даван гарах газар байсангүй. Иймд одоогоор Алис болон Калан нар түүний дургүйг тунч их хүргэнэ.
”Тийм. Тэд хуримаа сайхан өнгөрөөхийг хүссэн юм байхдаа? Мөрөөднө биз!” Рэйнолд ч гэсэн шүд зуулаа.
Жорж хүртэл уг хуримыг сүйтгэхийг хүснэ.
Иел, Жорж, Рэйнолд нар бүгд Линлэйд санаа зовно. Тэд түүнийг үхнэ гэдгийг мэдэж байгаа, гэсэн ч тэдэнд түүнийг аврах чадал байхгүй бөгөөд арга буюу хамт өнгөрөөсөө дурсамжаа дахин санагалзацгаана. Тэд Линлэйг аврах хүчгүйдээ өөрсдийгөө ихэд үзэн ядацгааж байлаа.
Мөн үүнтэй зэрэгцэн, Линлэйг хаясан Алис, Калантай хуримлах гэж байна.
Тэр гурав яаж үүнийг зүгээр орхих билээ?
Ногоон навчит гудам, Дебс овгийн эдлэн.
Үд гэхэд, Дебс овгийн эдлэнд ар араасаа язгууртнууд болон магнатууд ирцгээнэ. Хууль бусаар хил давуулах гэсэн хэргийн дараа, Дебс овог Фэнлай хаант улсын том овгуудын нэг байхаа больсон ч, одоо ч нөлөөтэй хэвээр байгаа. Ядаж л Фэнлай хаант улсад, тэдний зэрэглэл эхний 20-д багтана. ”Ноён Гүн Зүно ирлээ.”
”Ноён Барон Прэй ирлээ!”
Язгууртан, язгууртан авхай нар болон эрхэмсэг охид Дебс овгийн эдлэнд орж ирцгээлээ. Дебс овгийн ахлагч, Бернанд, тэднийг нөхөрсөгөөр угтан авна. Дебс овгийн хүч эрс доройтсон ч, Фэнлай хаант улсдаа бол хөл дээрээ тогтвортой зогсох чадалтайгаа байгаа билээ.
”Ноён Ван Боналт ирлээ!”
Энэ нэрийг сонсоод олон язгууртнууд хаалга руу харцгаалаа. Бернанд ч тэр даруй түүнийг угтаж авлаа. Одоо бол, энэ хурим дээр байгаа хамгийн өндөр цол хэргэмтэй хүн бол Ван Боналт. Өмнөх, сүй тавих ёслол дээр Хаан Клайд ирж байсан билээ. Гэсэн ч энэ удаагийн хуримын ёслол дээр эрхэм дээдэс ирсэнгүй.
Хүн бүр яагаад гэдгийг нь мэднэ.
”Ноён Ван, та ирсэн нь манай Дебс овогт ихэд нэр төрийн хэрэг билээ.” Бернанд даруухнаар хэлбэл.
Ван Боналт толгой дохилоо.
Линлэйн эдлэн дэх аллагийн оролдлогийн үеэр Баруун гарын сайд Мерит үхсэн. Хэдийгээр Клайд өөр нэгэн чухал сайдаа Баруун гарын сайд болгохоор санал болгосон ч, яахан 10 жил Баруун гарын сайд хийсэн Мериттэй дүйцэх билээ.
Тэрнээс гадна, Сангийн сайд асан Патерсон ч гэсэн үхчихсэн байгаа. Одоогоор, Фэнлай хаант улсад, хүчээрээ удирдагчийн араас Зүүн гарын сайд Ван Боналт орох биз.
”Калан, Ван Боналтд ирж хүндэтгэл үзүүл.” Бернанд тэр даруй Каланыг дуудлаа.
Калан өнөөдөр тунч гоёмсог хувцас өмссөн байв. Тас хар хослол өмссөн байх нь түүнийг өнөөдрийн хамгийн сайхан залуу болгон харагдуулна. Калан Ван Боналтын өмнө ирээд даруухан гэгч нь бөхийгөөд, ”Ван Боналт, хуримд маань тавтай морил.” гэвэл.
”Баяр хүргэе, Калан.” гээд Ван Боналт хөхрөн инээлээ. Гэсэн ч энэ мөчид…
”Давсон худалдааны пүүсийн залуу эзэн Иел ирлээ.”
Уг нэрийг сонсоод Бернанд төдийгүй Ван Боналтын нүд бүлтийв. Фэнлайн язгууртан Давсон худалдааны пүүстэй харьцуулашгүй байсан юм. Давсон бүлэг Юлан тив дотроо ч хамгийн хүчирхэг нь.
Иел, гялалзсан хар хослол.
Рэйнолд, хөх хослол.
Жорж, цагаан өнгийн хослол тус тус өмссөн байлаа.
Тэр гурав зэрэгцэн орж ирээд, язгууртнууд руу гялалзсан нүдээр ширтэнэ. Тэднээс шидтэний аураа ялгарч байлаа. Шидтэн бясалгалын төлөвт орсноор, шидтэн байгалийн элементийн мөн чанарыг шингээдэг. Энэ нь хүчирхэг сүнслэг энергитэй нийлсэнээр, тэдэнд тодорхой аураг өгдөг.
Үүнээс гадна, Иел, Жорж болон Рэйнолд нар бүгд эртний овгуудынх. Тэдний ганган чамин байдалтай Фэнлай язгууртнууд дүйцхээргүй байв.
”Залуу эзэн, Иел тавтай морил!” Харин та хоёр чинь?” Бернанд тэр хоёрыг энгийн овгуудынх биш гэдгийг хараад л мэдлээ.
Иел тайван инээмсэглэснээ. ”Энэ хоёр бол Эрнст сургуулиас ирсэн миний дүү нар.” гэвэл.
Рэйнолд эелдэгээр, ”Ноён Бернанд, би Обриэн эзэнт гүрний Дэнстан овгийнх билээ. Та намайг Рэйнолд гэхэд болно.” гэлээ.
”Дэнстан овог оо?”
Бернанд Боналт хоёр мэл гайхлаа. Хүн бүр Дэнстан овгийн алдар цууг мэднэ. Дэнстан овог бол Обриэн эзэнт гүрний маш хүчирхэг овог бөгөөд маш их цэргийн хүчийг удирддаг овог юм.
”Залуу эзэн Рэйнолд, таныг манай эдлэнд ирсэнд тун баяртай байна.” хэмээн Бернанд сэтгэл догдлон хэллээ.
Дэнстан овгийн залуу эзэн ирсэн явдал нь Бернандын хувьд их том үйл явдал юм. Ойролцоо байх Калан ч гэсэн эелдэг гэгч нь бөхийлөө. Гэсэн ч тэдний хоорондын ялгаа тодорхой байсан юм, асар том овгийн үр удмын хувьд.
”Харин энэ хүн?” Бернанд Жорж руу толгойгоо эргүүлбэл.
Жорж инээмсэглэснээ. ”Ноён Бернанд, би Юлан эзэнт гүрний Валш овгоос ирсэн.”
”Валш овог оо?” Эргэн тойронд байсан бүх л язгууртнуудын сэтгэл хүнд цохилтонд орлоо. Валш овог бол 1000 жилийн түүхтэй овог. Юлан эзэнт гүрэнд, маш их нөлөөтэйн дээр, Леон овогтой ч энэ тэнцэхүйц.
”Залуу эзэн Жорж, таны ирсэн явдал манай Дебс овгийн хувьд нэр төрийн хэрэг.” Бернанд машид даруухан байлаа.
Валш болон Дэнстан овгийн аль аль нь Дөрвөн агуу эзэнт гүрнүүдийн хүчирхэг овгууд. Тэд өөрсдийн эзэнт гүрнүүдийнхээ дотоод бодлогод ч нөлөөлж чадна. Доройтолд орохоос өмнөх үеийн Дебс овгийг хүртэл тэдэнтэй харьцуулах боломжгүй.
Дебс овгийн хуримын ёслол машид хөгжөөнтэй байлаа. Олон язгууртнууд болон залуу авхай нар тэр гуравтай яриа өдөхийг хүснэ. Тэдгээр залуу авхай нар тэдний үндсэн эхнэр болох талаар бодохгүй байсан ч, ядаж нэгнийх нь хоёрдугаар эхнэр болж чадвал, тэдний овогт энэ нь маш ач тустай хэрэг юм.
Олны анхаарал дунд байсан Калан, одоо л өөрийг нь хүн ажиглаад байгааг мэдлээ.
Гэсэн ч тэр нь Иел, Рэйнолд бас Жорж нар байв.
”Хараач. Алис болон Роулинг нар ирж байна.” Гэнэтхэн танхимд нэгэн хоолой цуурайтлаа. Одоо л, үзэсгэлэнтэй хуримын даашинз өмссөн хоёр эмэгтэй үзэгдлээ. Тэднийг хаалгаар орж ирвэл, Калан тэр даруй тэднийг угтан авав. Үнэндээ бол, Калан тэр хоёр руу гараа сугаж байлаа.
Энэ удаа л Иел, Рэйнолд болон Жорж нар эцэст нь нэг юм үйлдэл гаргав.
”Хаха, Калан чи хоёр эхнэртэй болж байгаа хэрэг үү? Тэд ч үзэсгэлэнтэй юмаа!” Рэйнолд түрүүлж очоод инээд алдлаа.
Тэднийг ирэхийг хараад, Калан тэр даруй хоёр эхнэрээ тэдэн рүү дагууллаа. ”Роулинг, Алис гурван залуу эзэнд хүндэтгэл үзүүл. Энэ хүн бол Дэнстан овгийн залуу эзэн Рэйнолд, харин энэ…” гэх гэтэл, Жорж гэнэтхэн чангаар, ”Алис?! Чи Калантай гэрэлж байгаа хэрэг үү?” хэмээн хашхирлаа.
Жоржийн дуу машид чанга байсан учир танхим тэр чигтэй нам гүм болов.
Хэн нэгний хуримын ёслол дээр ийм үг хэлэх нь маш бүдүүлэг хэрэг юм.
”Тийм шүү, Алис чи манай гуравдугаар ахтай болздог байгаагүй билүү?” Рэйнолд ч гэсэн үүн дээр хачирлав.
Тэгтэл Иел яриаг эргүүлэхээр. ”Хоёрдугаар дүү, дөрөвдүгээр дүү та хоёр мэдээгүй байх, гэхдээ Алис Гуравдугаар дүүгээс салчихсан. Харин одоо тэр Калантай гэрлэж байгаа.” гэлээ.
”Гуравдугаар дүүгээс салчихсаан?”
Жорж, Рэйнолд хоёр толгой сэгсрээд салаа алдлаа.
Тэгснээ Рэйнолд ”Алис чи Калантай байхын тулд Гуравдугаар ахыг маань хаясан болохоор, Каланы үндсэн эхнэр болж байгаа байх нь ээ?” гэхэд. ”Үнэндээ үгүй. Түүний үндсэн эхнэр бол Роулинг. Энэ талаар сүй тавих ёслол дээр аль хэдийн заралчихсан.” хэмээн Иел тэр даруй хэлэв.
Эдгээр хоёр өгүүлбэрээс болоод Алисын царай час улаан болсон бол Каланы царай тун ч эвгүйрхэв. Гэсэн ч тэр гурвыг зэмлэх хүн танхимд ганц ч байсангүй. Тэдний байр сууриас үзвэл, хэн тэгж зүрхлэх билээ дээ?
”Гурван залуу эзэнтэн, бид зочидтойгоо мэндчилэх ёстой. Биднийг өршөөнө биз.” гээд Калан дотроо ууралсан ч хүчээр даруухан загиналаа.
”Тийм шүү.” гээд Рэйнолд ч толгой дохив.
Калан тэр даруй Роулинг, Алис хоёрыг ширээ руу дагуулан явбал. Иел, Жорж, Рэйнолд нар тэднийг хүйтнээр ширтэнэ. Линлэйг удахгүй цаазлуулна гэдгийг бодвол, тэдний сэтгэл зүрх уур хилэнгээр дүүрнэ.
Гэнэтхэн.
”Бам!” ”Бам!” ”Бам!”
Гаднаас аймшигтай цуврал дуу сонсдлоо. Уг доргионд газар чичирхийлж танхимд байсан сав суулга газар унаж хагарна.
”Гадаа юу болоод байна?” хэмээн язгууртан эр хашхирвал.
”Роулинг, Алис та хоёр эндээ үлд.” гээд Калан тэр даруй олон язгууртан болон аавынхаа хамтаар танхимаас гарлаа. Тэд гадаа юу болоод байгааг харахыг хүссэн учир, их бужигнаан дэгдлээ.
Иел тэр хэд ч сонирхон гарлаа.
Гэсэн ч энэ мөчид…
”БАМ!”
Гэнэтхэн тэнгэрээс аварга хөл бууж ирээд Дебс овгийн эдлэнгийн арын хашаанд хишгэлээ. Аварга хөл Калан Бернанд хоёрын байсан арын хашаанд хишгэжээ. Яс шаржигнах чимээ сонсдвол, эцэг хүү хоёр махан таташ болсон байв. Газар тэдний цусаар будагджээ.
Уг хөл 4м урт агаад, бүдүүн алтан үсээр хучигдсан байв.
”Аа!” олон хүмүүс толгойгоо өргөн мангас руу харна.
Энэ бол 20 эсвэл 30м өндөр, 8 давхар байшингийн хэмжээтэй алтан бич байв. Энэхүү аварга алтан бичний нүд аварга ягаан сүйх тэрэгний дугуй шиг л байв. Алтан бичний бие асар хүчирхэг бөгөөд эргэн тойрныхоо агаарыг чичирхийлүүлнэ.
”Ягаан нүдэт алтан бич байна! Гэгээнтэн зэрэглэлийн шидэт араатан, Ягаан нүдэт алтан бич байна!” энэ шидэт араатныг хараад, Иелийн эрүү мултрах шахлаа.
Ягаан нүдэт алтан бич толгойгоо өргөөд цуурайтуулан хүний хэлээр, ”Хаха, ал, хаха, надаар тэднийг алуулаач! Бүгдэнг нь алуулаач! Олонг алах тусам, чиний хаанд өгөх шагнал улам л өснө! Хаха, ал! гэв.
”Бам.” ”Чарлаан.”
Иел, Жорж, Рэйнолд гэнэтхэн шидэт араатан бүх зүг рүү хашхирхыг сонсвол, энэ хашхираан нь ертөнцийг бүрхэж буй мэт санагдана. Гэнэтхэн, Иел, Жорж, Рэйнолд нар тэнгэр тоолж баршгүй олон нисдэг шидэт араатнуудаар дүүрсэн байхыг олж харлаа.
”Луун харцага байна! Тэр Луун харцага байна! Энэ…” Рэйнолд амаа ангайлган цочирдолд орлоо.
Холоос, Луун харцагын сүрэг гарч ирэн, тэнгэрийг бүрхэн авлаа. Луун харцаганы нягтаршил хэтэрхий өндөр байсан тул тэднийг тоолох ямар ч боломж байсангүй.
Гэнэтхэн, хүн бүрт ертөнцийн сүйрэл буун ирж буй мэт санагдлаа. Одоо бол, Ягаан нүдэт алтан бичийн аварга хөл Калан, Бернанд хоёр дээр бууж махан таташ болгосонд гомдоллож, тэднийг өрөвдөх чадалтай хүн нэг ч байсагүй.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s