Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 3]

Энэ долоо хоногийн үнэгүй [0/1] + Bonus [2/2] хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь, Хэсэг 3 – Гарцаагүй үхэл?
Гэрэлт дуганы хамгийн дээд давхарт байсан бүхэл хүчирхэг хүмүүс цочирдолд орцгоолоо. Линлэйн сүнс талстах түвшнээс хол зайтай байлаа. Түүний 7-р зэрэглэлийн шидтэн гэдэг нь үүнд ямар ч хамаагүй. Хэдийгээр тэр 9-р зэрэглэлийн шидтэн байсан ч Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчийн Бурханлиг адислалыг эсэргүүцэж чадахгүй байх байсан.
”Боломжтой гэж үү?” Даяанч, Тогтоол гүйцэтгэгч болон Дэд шүүгч нар бүгд бухимдацгааж харсан зүйлдээ итгэж ядна.
”Үнэхээр бүтэлгүйтчихлээ. Бурханлиг хишиг үнэхээр л шинэ Адислагдсан нэгнийг бүтээж чадсангүй. Тэгээд… одоо Линлэйг яах вэ?” Хэидэнс Линлэй руу хараад, агаарт хөөрлөө. ”Түүн шиг гоц ухаантан 100 жилийн дотор л Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрнэ. Магадгүй надаас ч хүчирхэг болох биз. Тэр цагт, манай Гэрэлт сүмийн алдар цуу бүх л нутгаар тарна.”
Хэидэнс Линлэйг алахыг зөвшөөрч чадахгүй л байв.
”Гэгээнтэн минь?” хэмээн сулхан дуугаар дуудвал.
Хэидэнсийн харц гэнэтхэн хурцлагдлаа. Энэ нь түүний шийдвэрээ гаргасныг илтгэнэ.
”Гэгээнтэн минь, Линлэй Адислагдсан нэгэн болж чадсангүй. Тэгвэл бид…” Гулермог ийн асуухад.
Хэидэнс Линлэй руу харлаа. Линлэйн бие түүний удирдлага доор аажуухан гэгч нь газарт бууж байсан юм. Энэхүү мөчид, тэрээр Линлэйд гараа сунган зогсоно. Одоо, Линлэйн бие дэх гэмтэл юу ч үгүй аньжээ. Үнэнийг хэлэхэд бурханлиг хишиг нь тун ч ашиг тустай эд юм.
Линлэй эргэн тойронд буй хүчирхэг хүмүүсээ ажлаа.
”Тэдний хамгийн сул дорой нь л 9-р зэрэглэлийн тулаанч. Хэрэв би тэднийг эсэргүүцвэл, надад боломж гарахгүй.” Линлэй Хэидэнс болон бусад руу нь хүйтнээр ширтээд. ”Гэгээнтэн минь, та надаар яг яах гээв?” гэвэл.
Хэидэнс гэнэтхэн царайндаа инээмсэглэл тодруулснаа. ”Олон зүйл асуух хэрэггүй. Тогтоол гүйцэтгэгч, Линлэйг өрөөнд нь аваач.” гэхэд. ”Мэдлээ, Гэгээнтэн минь.” гээд зургаан Тогтоол гүйцэтгэгч толгой дохилоо.
Линлэйд хариу үйлдэл үзүүлэх ч боломж гараагүй байтал тэд Линлэйг чиглэн ирснээ чангаар бархирлаа. ”Хөдөл! Эсвэл чи чирүүлмээр байна уу?”
Тэд албадаж байсан тул Линлэйд сонголт байсангүй.
”Зүгээр дээ.” Линлэй хаалгийг онгойлгоод доош уруудан алхлаа. Араас нь өнөөх зургаан Тогтоол гүйцэтгэгч нар ч түүнийг дагалдана. Линлэй нэг нэг шатаар доош буухдаа хамгаалагчдыг харвал, тэд зургаан Тогтоол гүйцэтгэгчдийг хараад ихэд хүндэтгэл үзүүлж байгаа нь харагдана.
Зургаан Тогтоол гүйцэтгэгч нар бүгд нил ягаан дээл өмссөн байлаа. Тэд мөс мэт нүдээрээ Линлэй рүү ширтэх нь, яг л… Ямар нэгэн буруу үйлдэл гаргавал, тэр дор нь алах болно шүү, гэсэн мэдрэмжийг төрүүлнэ.
Тэр зургаан Тогтоол гүйцэтгэгч Линлэйг дагуулаад явсны дараа, эмэгтэй Их лам, Мэлина, ”Гэгээнтэн минь, Линлэй Адислагдсан нэгэн болж чадсангүй. Бид яагаад болоогүйг нь мэдэхгүй ч, шийдвэрээ гаргах ёстой, бид Линлэйг яах вэ?” гэлээ.
Гулермо болон бусад нь ч Хэидэнс руу харав.
Линлэй бол гоц ухаантан. Тэд үүнийг мэдэж байгаа. Гэхдээ Линлэй Адислагдсан нэгэн болоогүйгээр зогсохгүй, Гэрэлт сүм ээжийг нь алчихсан. Сүм шийдвэрээ гаргах ёстой боллоо: Линлэйг хүлээн авах эрсдлийг хүлээн зөвшөөрч ээжийнх нь үхлийн талаарх үнэнг нууцлах? Эсвэл Линлэйг алах?
Хэдийгээр түүний ээжийг үхлийн талаарх үнэнг нуулаа ч, тэр ирээдүйд Гэрэлт сүмийн дээд түвшний хүн болж, түүнээс нуух аргагүйд хүрнэ.
Хэидэнсийн царай хүйтэн болоод. Хүйтэн хоолойгоор, ”Ал.” гэлээ.
Гулермо болон бусдынх нь сэтгэл зүрх дагжин чичрэх нь мэдрэгдэнэ.
”Хэдхэн өдрийн дараа, 10000 дахь Юлан наадам болно. Наадмын дараа Линлэйн ялыг гүйцэтгэх болно.” Хэидэнс ийн зарлавал.
Гулермо болон Линлэйтэй дотно хэн бугай ч дотроо санаа алдлаа.
Тэд одоо бүхэл тивийг донсолгосон гоц ухаантаны хувь тавилан тасрахыг харах гэж байна. Гулермо Линлэйг Гэрэлт дуганы шоронд хорихыг маш сайн мэдэж байлаа, Линлэйд тэндээс зугтах боломж үгүй. Линлэй камераасаа ч гарч чадахгүй.
”Цезарь Линлэйтэй холбоотой байдаг, гэхдээ түүнд Линлэйг аврахын тулд Гэрэлт сүмтэй тэрсэлдэх чадвар үгүй.” Гулермо нууцхан санаа алдана.
Линлэй гарцаагүй үхэх нь!
Гэрэлт сүмийн 9-р давхар, хувийн камер.
”Ор.”
Линлэй камерт орвол, зургаан Тогтоол гүйцэтгэгчид хаалгийг гаднаас нь хаалаа.
Тэр даруй Тогтоол гүйцэтгэгчид эргэн явтал, мөнгөлөг үстэй нэг нь Линлэй руу харснаа. ”Жаалаа, чамд сануулчихая. Чиний хүч чинь сэргэсэн ч, энэ камерыг эвдэнэ гэдэг үлгэр шүү.” гэв.
Бусад тав нь түр зогсвол, халзан настайвтар Тогтоол гүйцэтгэгч инээд алдаад. ”Камерыг эвдэх ээ? Жаалаа, хэрэв чи энэ камерыг эвдвэл, чиний хүч Гэгээнтэн гуайтай дүйцэхүйц байна гэсэн үг.” гэлээ.
”Юу гэсэн үг юм?” Линлэйг ийн асуув.
Линлэй энэ камерны юун тийм онцгой болохыг хараагүй. Луугийн хувирал нь түүнийг 9-р зэрэглэлд оруулдаг, энгийн чулуун камерыг бол яг л цаас мэт тасчин хаяж чадна.
”Гэрэлт дуган бол Гэрэлт сүмийн эзэмшилд байдаг хамгийн гайхалтай бүтээл. Бүхэл Гэрэлт дуган нь Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчийн алдар цуутай олон шидэт тойргийг өөртөө нуусан байдаг. Тиймээс үүнд дотор эсвэл гадна талаас нь багахан ч хохирол учруулах боломжгүй.” гэхэд, мөнгөлөг үстэй эр бахархалтай нь аргагүй. ”Жаалаа, чамд л гэхэд, камерны хаалганы цоожийг эвдэх нь л энэ өрөөнөөс гарах ганц боломж нь. Гэсэн ч цоожийг адамантин метал хайлуулж хийсэн гэдгий хэлчихэе.”
Ярьж дуусгаад, Тогтоол гүйцэтгэгчид чангаар инээснээ яваад өглөө.
Линлэй чимээгүй л байв.
‘Адамантин’ гэх үгийг сонсоод, Линлэй үүнийг эвдэнэ гэдэг боломжгүй болохыг ойлголоо. Домогт өгүүлсэнээр, Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орвол газрын хандлагат Газрын хамгаалагч шидных нь хуяг адамантинээс бүрддэг. Түүний хүч болоод бат бөх байдал нь Тэнгэрлэг оршихуй зэрэглэлийн тулаанчийн хэд хэдэн дайралтыг тэсвэрлэхүйц байдаг. Гэгээнтэн зэрэглэлийн тулаанчийн хувьд, үүнийг эвдэх арга үгүй.
Линлэй газрын хандлагат шидтэн учир, домог болон яригддаг Газрын хамгаалагч хуягийн оргил хүчний талаар мэдээж мэднэ. Гэгээнтэн зэрэглэлийн Их шидтэн болбол, Газрын хамгаалагч хуяг нь алмаазаас бүрддэг болно. Харин Тэнгэрлэг оршихуй зэрэглэлд орвол хуяг нь адамантинаас бүрддэг болно.
”Линлэй, би Гэрэлт сүм энэ камерыг 9-р зэрэглэлийн тулаанчдыг хорихдоо ашигладаг болов уу гэж таамаглаж байна, эсвэл Гэгээнтэн зэрэглэлийн.” Делин Кевоте ийн хэлээд. ”Хэдийгээр энэ цоож цэвэр адамантин биш ч адамантины хольцтой, тиймээс Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч хүртэл үүнийг эвдэх гэж үйлээ үзнэ.” гэвэл.
Линлэй толгой дохилоо.
Тогтоол гүйцэтгэгч нарын үгнээс үзвэл, цоожийг эвдэнэ гэдэг боломжгүй агаад үүнийг эвдэхийн тулд ядаж л Ариун эзэн хаантай дүйцэх хүчтэй байх хэрэгтэй аж.
Дараа өдөр нь.
Монроэ Давсон, Иел, Рэйнолд болон Жорж нар өглөөний хоол өрөн тавьсан ширээний ард сууцгаана. Энэ бүх хугацаанд ах дүүс нь Линлэйд санаан зовсон. Гэсэн ч Монроэ Давсон өөрийн биеэр очоод ч амжилт олоогүй. Тийм байтал тэд яаж чадах билээ?
Линлэйг аврахын тулд Гэрэлт Дуганг сүйтгэх ёстой юу? Монроэ Давсон хүртэл тийм зүйл хийж зүрхлэхгүй.
”Иел, хоёр өдрийн дараа, Юлан Наадам болно. Энэ Юлан наадам бол 10000 дахь Юлан наадам, бидний амьдралдаа ганц л үзэж чадах зүйл. Та гурав хүүхдүүд, цагийн зугаатай өнгөрөө.” Монроэ ийн хэллээ.
Монроэ Давсон хүү Иелийнхээ дүү нартай тунчиг нөхөрсөг харьцана.
Учир нь Иелийн дүү нар жирийн хүмүүс биш билээ. Рэйнолдын овог Обриэн эзэнт гүрний армийн асар их хүчийг эзэмшдэг. Жоржийн овог нь Юлан эзэнт гүрэнд маш нэр нөлөөтэй ба Леон овгоос дутаад байх зүйлгүй юм.
Линлэйн хувьд, одоогоор түүний овог сул дорой байгаа ч, тэднийх Луугийн цуст дайчны овог. Мөн Линлэйн бололцоо хязгааргүй.
Гэнэтхэн хөлийн чимээ гарлаа.
”Эзэнтээн, Гэрэлт сүмийн төлөөлөгч ирлээ.” үйлчлэгч хүндэтгэлтэйгээр хэллээ.
Гэрэлт сүм гэх үгийг сонсонгуутаа, Иел, Жорж бас Рэйнолд нар нүдээ томруулаад үйлчлэгч руу харлаа. Монроэ Давсон хүүгийнхээ юу бодож байгааг мэдэж байсан тул, тэр даруй инээд алдаад. ”оруул.” гэлээ.
”Мэдлээ.” гэвэл.
Хэсэг хугацааны дараа, Санваартан алхан орж ирэв. Тэрбээр хүндэтгэлтэй гэгч нь, ”Захирал Давсон. Гэгээнтэн танд захиа хүргүүллээ.” гэж хэлэнгээ, гоёмсог хувцаснаасаа чимэглэсэн захиа гаргаж ирлээ. Үйлчлэгч тэр даруй захиаг аваад, Монроэ Давсонд өглөө.
Монроэ Давсон тэр даруй захиаг нээн үзэв. Гэсэн ч захиаг уншаад түүний царай хувьс хийв. Тэрээр хүйтэн өнгөөр, ”Одоо яв.” гэлээ.
Санваартан ч багахан бөхийгөөд, гарч одлоо.
”Ааваа. Захиадал дээр юу гэсэн байна? Гуравдугаар дүүтэй холбоотой зүйл байна уу?” хэмээн яаравчлан асуувал. Жорж, Рэйнолд хоёр ч итгэл дүүрэн харцаар Монроэ Давсон руу харна.
Монроэ толгой дохиод.
”Ариун эзэн хаан Гэрэлт сүмийн дотоод хэлэлцүүлэг явуулсан талаараа бичиж. Тэд Линлэйн ялыг нууцаар гүйцэтгэхээр болсон байна.” Монроэ Давсоны үг аянга мэт байсан тул, тэд энэ үгсийг сонсонгуутаа царай нь хувхай цайлаа. Тэд удаан хугацаанд цочирдолд орсон юм.
”Үгүй, тэгнэ гэж байхгүй.”
Иел эхлээд хашхирлаа. Тэрээр аавынхаа гарнаас захиаг нь шүүрэн аваад өөрөө уншив. Дэргэдээс нь Рэйнолд, Жорж хоёр ч чичрэн уншина. Гэсэн ч агуулгыг нь хараад, тэд айдаст авлаа.
”Үгүй эээ!!!”
Иел сандлаасаа босоод, танхимаас гарах гэвэл. ”Иел!” Монрон Давсон хөмсгөө зангидаад, хүйтнээр хашхирав.
”Түүнийг зогсоо.” Монроэ Давсон ийн тушаахад.
Иел аавруугаа эргэн хараад. ”Ааваа гуйя, Гуравдугаар дүүг авраач. Шаардлагатай гэвэл, Худалдааны пүүсийнхээ үнэ цэнэтэй зүйлээс хүртэл татгалзая. Гэрэлт сүм манай Худалдааны пүүсийг анхааралгүй орхино гэж байхгүй шүү дээ. Ааваа гуйж байна.” гэхэд.
”Ххмм, чи мэдэхгүй л байна уу? Хэрэв тэд хэлэлцэх байсан бол, Ариун эзэн хаан хэдийнээ хэлэлцээр хийчихсэн байгаа. Гэрэлт сүмийн Линлэйг гэх дургүйцэл бидний бодож байсан шиг зүйл биш байж. Үгүй байсан бол, Гэрэлт сүм түүн шиг гоц ухаантаныг алахгүй байх байсан. Хангалттай. Залуу эзэнтэнийг өрөөнд нь аваач. Тэгээд түүнд тайвшрах хугацаа өг.”
Тэр даруй, хамгаалагчид Иелийг өрөө рүү нь дагуулан явлаа. Иел хэр их уурлаж эсэргүүцсэн ч ямар ч нэмэр байсангүй.
Рэйнолд, Жорж хоёр чимээгүйхэн л суусаар байлаа.
Тэд Монроэ Давсонтой онцгой харилцаатай биш. Гэсэн ч, тэд сэтгэлдээ Линлэй өмнөөс ихэд уурсацгаана.
Нэгэн хүн Линлэйн камерт хүрч ирлээ. Энэ хүн Гулермо байв.
”Гулермо.” Линлэй Гулермог хараад цочирдлоо.
Гулермо түүнд маш тансаг хоолнууд авчирсан байх ба камерны хаалгийг багахан онгойлгоод уг хоолнуудаа өглөө.
Гулермо Линлэй руу харснаа санаа алдаад. ”Линлэй, би чамайг аль болох нааштайгаар харахыг хичээсэн. Гэсэн ч… Магадгүй, чи Гэрэлт сүмийн гишүүн болж чадахгүй байх. Зүгээр дээ, хоолоо сайн ид. Үлдээж болохгүй шүү.” гэлээ.
Энэ үгсийг сонсоод Линлэй цочирдолд орлоо.
”Ноён Гулермо, юу гэсэн үг юм бэ?” гээд Линлэй Гулермо руу харвал.
Гулермо санаа алдаад. ”Хоёр өдрийн дараа, 1-р сарын 2нд чиний сүүлчийн өдөр байх болно.” Гулермод энэ хөвгүүн тун ч таалагддаг байжээ. Линлэйг яагаад Клайдыг алах болсныг мэдсэнийхээ дараа хүртэл, түүний хувь тавиланд харамссан.
Тэр яруу алдарт ирээдүйтэй байсан, гэсэн ч эцэг эхийнхээ үхлийн төлөө, тэрээр өшөө авалтанд бүх зүйлээ зольсон.
Ингэж бодвол, Гулермо сэтгэлдээ Линлэйг үнэнхүй бишрэнэ.
”1-р сарын 2?”
Линлэйн нүүрний хувирал хэд хэдэн удаа өөрчлөгдсөний, эцэст нь нүдээ анилаа. Тэр бүхнийг ойлгосон юм. Хоёр өдрийн дараа тэрээр үхэлтэйгээ нүүр тулах нь.
”Баярлалаа, Ноён Гулермо. Хэрэв та байгаагүйсэн бол, би амь үлдэнэ гэх найдвараа тээсээр байх байсан биз.” гээд Линлэй тайван гэгч нь инээмсэглэлээ.
Гулермо Линлэйг хараад. Багахан санаа алдсанаа, толгойгоо сэгсээд эргээд явбал, камерт ганц Линлэй л үлдлээ.
”1-р сарын 2. Тэд намайг алахын тулд Юлан наадмыг дуусах хүртэл хүлээх нь ээ? Маргааш Юлан наадам болно. Нээрээ Калан, Алис хоёрын хуримын өдөр билүү?” Тэрээр үхнэ гэдгээ мэдээд, урьд өмнө нь мэдэрч байгаагүй тийм их амар амгаланг мэдэрлээ.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s