Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 2]

Энэ долоо хоногийн үнэгүй [0/1] + Bonus [1/2] хэсэг.

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь: Хэсэг 2 – Бурханлиг хишгийн өвлүүлэлт
Гэрэлт дуганы 9-р давхарт.
Линлэйд энд хаягдан мартагдсан мэт санагдана. Энэ хүйтэн газарт ирдэг хүмүүс нь, түүнд хоол авч ирж буй нил ягаан өнгийн нөмрөгтэй Сүмийн шүүхийн тогтоол гүйцэтгэгчид л байлаа. Түүний хөл гар хугарсан, тиймээс Линлэйд толгойгоо доошлуулан хооллохоос өөр боломж байсангүй.
Харанхуй, дүнсгэр камерт, дахин нэг өдөр өнгөрлөө.
Амьдрах уу? Аль эсвэл үхэх үү?
Линлэй юу болохыг мэдэхгүй ч, тийм ч амар найдв тасрахгүй .
Хэдэр өдөр өнгөрлөө, Линлэй энэ удаагийн өшөө авах оролдлого яагаад бүтэлгүйтсэнийг дахин бодож цаг хугацааг өнгөрөөнө. Бараг л бүх зүйлийг тооцоолсон байсан, тэр ч байтугай түүний төлөвлөгөөнд Клайдын шидэт араатан хамтрагчийг нь ч оруулж өгсөн байсан. Гэвч Линлэй Клайдэд Гэгээнтэн зэрэглэлийн шидийн хориг шившлэг байна гэж бодоогүй!
Хориг шидийг шившсэнээр алдаа гаргасанаас ч илүү хүнд болсон. Гэгээнтэн зэрэглэлийн хориг шившихийн тулд, Гэгээнтэн зэрэглэлийн шид шууд шившихэд хэрэг болдог хүчнээс ч их шидийн хүч болон сүнслэг энергийн аль алийг нь зарцуулдаг. Линлэй Клайдыг тэр шидийг хийсэн гэдэгт итгэхгүй байв.
Делин Кевоте ч гэсэн. ”Клайдын тухайд мартаж үз. Магадгүй Гэрэлт сүмийн Их ламд ч Гэгээнтэн зэрэглэлийн шившлэг байхгүй.” гэв. Луугийн хувирал Линлэйд 9-р зэрэглэлийн дайчны хүчийг өгдөг мөн Бэбэгийн хүч нэмэгдэнэ, Клайд эргэлзээгүй үхэх байсан. Линлэйн өшөө авах төлөвлөгөө жаахан түргэдсэн ч, амжилт олох магадлал ойролцоогоор 100%-тай байсан. Үнэндээ, тавилангийн хамгаалалт Линлэйн төлөвлөгөөг нураасан.
”Хэн жирийн нэг хаант улсын хаанд Гэгээнтэн зэрэглэлийн хориг шившлэг байна гэж бодох юм бэ!” Линлэй одоо болтол хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа.
Тэр үнэхээр чадахгүй байв.
Эдгээр өвлийн шөнүүдийн хэм маш хүйтэн байлаа. Фэнлай хотын гудамжинд ч цөөхөн хүмүүс үзэгдэнэ. Хар Сүүдрийн хулгана уулзварын буланд зогсоод, холгүй байх өндөр Гэрэлт дуганыг ширтэнэ. Бяцхан Сүүдрийн хулгана зүгээр л тэндээ зогсоод ширтэнэ, хөдлөх ч үгүй.
Тэр шөнө, бяцхан Сүүдрийн хулгана ширтсэн чигээр тэндээ хоног өнгөрөөгөөд үүр цайлгалаа.
Тэр Гэрэлт дуганд орж чадахгүй, учир нь Гэрэлт дуган бол Гэгээнтэн зэрэглэлийн хүмүүс ч тулалдахаас эмээдэг газар гэдгийг сайн мэднэ. Түүн шиг харханы төрлийн шидэт араатан ч тэндээс зугтаж дөнгөхгүй. Хэрэв тэр ч гэсэн баригдчихвал, Линлэйн сэтгэл л илүү их шархална.
Одоо үд болжээ.
”Эзэн, би таны өшөөг авах болно.” Бэбэ Гэрэлт дуган руу сүүлчийн удаа ширтээд, сүүмэс хийгээд алга болчихов.
Өнгөрсөн 20 өдрийн турш, Сүүдрийн хулгана Бэбэ, хэрхэн Линлэйгийн өшөөг авах талаараа л бодсон. Гэсэн ч тэр Клайд одоо нум сумнаас айсан шувуу шиг л болчихсон байгаа гэдгийг л олж мэдсэн. Тэр шидтэнүүдэд өөрийнхөө эргэн тойронд олон шидэт байгуулалт тавихыг тушааснаас гадна, Кэисарыг өөрийнхөө дэргэд байлгаж байгаа. Бяцхан сүүдрийн хулганад түүнд ойртох боломж байсангүй.
Гэсэн ч, Бэбэ машид тэвчээртэй байв.
Тэр хүлээсээр, тэвчээртэй гэгч нь хүлээнэ.
Клайдыг хамгаалалтаа бууруулах үед гэнэтхэн гарч ирэн зажилж хаян Линлэйн өшөөг авах тэр өдрийг.
Шөнө дунд, 12-р сарын 28.
”Дин.”
Линлэйг хорьж буй камерны хаалга онгойвол, хоёр санваартан орж ирлээ. Шашны шүүхийн тогтоол гүйцэтгэгчид шиг хүйтэн хөндий биш ч тэд орж ирэхдээ тэргэнцэр авч ирсэн байлаа. Тэд түүнийг болгоомжтой гэгч нь өргөөд тэргэнцэр дээр гаргаж хэвтүүллээ.
”Яаж байна аа?” хэмээн хоёр санваартан руу хүйтнээр харахад.
Тэд Линлэйг өмнөн хүмүүсийг ямар хэрцгийгээр алж байсныг мэдэх учир, сэтгэлдээ айдас мэдэрнэ.
”Ноён Линлэй, Ариун эзэн хаан таны гэмтлийг эмчлэхэд бэлд гэсэн юм.” хэмээн эмэгтэй санваартан аядуухан хэллээ.
”Миний гэмтлийг эмчилнэ ээ?”
Линлэйн сэтгэл хөдөллөө. ”Ариун эзэн хаан намайг амьд үлдээнэ гэж үү?” Линлэй дахин үг дуугаралгүй, чимээгүй боллоо. Тэр хоёр санваартанд өөрийг нь Гэрэлт дуганы дээд давхарт хүргэхийг зөвшөөрлөө. Дээш өгссөөр л байв…
Эцэст нь, хоёр санваартан Линлэйг Гэрэлт дуганы дээд давхарт авчирлаа. Одоохондоо, энэ давхар хов хоосон байв. Өрөөний голд, маш нарийн шидэт тойрог байлаа. Нам гүмд, хөл нүцгэн, сулбагар хувцас өмссөн, халзан Даяанч байв. Харин шидэт тойргийн голд Ариун эзэн хаан Хэидэнс цагаан дээл өмсчихсөн зогсож байлаа.
Буланд, 3 Их лам, Шашны шүүхийн 6 тогтоол гүйцэтгэгч бас хоёр дэд шүүгч нар байв. Тэд бүгдээрэй 9-р зэрэглэлийн тулаанчид бөгөөд энэ олон 9-р зэрэглэлийн тулаанчид дуудаж авчирсан нь л Гэрэлт сүмийг хэр хүчирхэг болохыг харуулж байлаа.
”Түүнийг буулгачихаад, явцгаа.” Гулермог ийн хэлбэл.
”Мэдлээ.” гээд хоёр санваартан хүчтэй ч амьсгалж чадсангүй. Одоогоор, өрөөнд, Хүчирхэг Даяанч, Шашны шүүхийн нууцлаг тогтоол гүйцэтгэгчид, гурван Их лам болон хоёр Дэд шүүгч нар байлаа.
Хамгийн чухал нь, гол зураглал.
Линлэйг буулгачихаад, хоёр санваартан яаравчлан хүндэтгэл үзүүлчихээд гарлаа.
Тэргэнцэр дээр хэвтэх Линлэй хүмүүс рүү харцаа шиднэ. Хальт харахад л эдгээр хүмүүс ямар хүчирхэг болох нь харагдах ба, дор хаяж л 9-р зэрэглэлийхэн байв. ”Гэгээнтэн минь, та юу хийхээр төлөвлөөв?” Линлэй сөөнгө хоолойгоор хэлбэл.
Хэидэнс Линлэй руу ширтээд. Тайван гэгч нь инээмсэглэснээ, ”Линлэй, энэ удаа чи томоохон хэрэг тарьсан, Сүм хэлэлцсэний эцэст, чамд дахин боломж олгохоор болсон. Одоо харин, чиний гэмтлийг хамгийн сайнаар эдгэхэд тус болох шившлэгийг хамтдаа хийх гэж байна.”
Хэрэв Линлэй гэрлийн хандлагат шидтэй байсансан бол, Хэидэнсийн нотолгоонд цоорхой байгааг тэр доор нь харах байсан биз.
”Делин өвөө, надад Гэрэлт сүм ямар нэг зүйл төлөвлөөд байгаа юм шиг санагдаад байна.” Линлэй оюун санаагаараа Делин Кевотетэй харилцлаа.
”Гадаа юу болоод байна?” Делин Кевоте машид болгоомжлон толгойгоо ч цухуйлгалгүй байх бөгөөд сүнсний хүчээ илчилж зүрхэлсэнгүй.
Хэидэнс бол гэрээнтэн зэрэглэлийн оргилд байдаг тулаанч. Хэрэв Делин Кевоте Хуйларч буй луу бөгжнөөсөө гарчирвал, Ариун эзэн хаан түүнийг олчихно.
”Гадна 20 гаран хүмүүс байна, хамгийн сул дорой нь л 9-р зэрэглэл. Харин 8 Даяанч болон Ариун эзэн хаан нар шидийн тойрог дээр зогсож байна.” хэмээлээ.
Делин Линлэйг бодвол машид туршлагатай билээ. ”Линлэй, хэрэв тэд чамайг бүрэн сэргээхийг хүссэн бол, ганц л Гэгээнтэн зэрэглэлийн тулаанч Амьдралын гэрэл шившлэгийг шившихэд хангалттай. Тэд бүгдээрэй ийм зүйл хийх шаардлага байхгүй. Би тэднийг Гэрлийн Дээд Эрхт Ноёлогчийн бурханлиг энергийг дуудахаар төлөвлөж байна гэж бодож байна. Эс бөгөөс, тэдэнд ингэж бужигнаад байх шаардлага үгүй.”
Нэгээс олон Гэрлийн Дээд Эрхт Ноёлогч байдаг.
Гэсэн ч Гэрэлт Дээд Эрхт Ноёлогч бол, тэдэн дундах хамгийн хүчирхэг нь.
”Дээд Эрхт Ноёлогчийн хүчийг дуудна аа?” Линлэй цочирдолд орон. ”Тэд миний эсрэг Дээд Эрхт Ноёлогчийн хүчийг ашиглах гэж байна гэж үү? Тэд яг юу төлөвлөөд байгаа юм бол?” гэвэл.
Делин, ”Би итгэлтэй биш байна.” гэлээ.
Делин Кевотийн үед, Сүүдрийн сүм болон Гэрэлт сүм нарын аль аль нь жижигхэн бас сул дорой байсан. Пуант эзэнт гүрэнд ч тэр хоёроос өөр шашин байдаггүй байсан. Тэр үед, Гэрэт сүм хэдхэн мэргэжилтэнтэй байсан бөгөөд өнөөдрийнх шиг зүйл хийх боломжгүй байсан.
”Гэгээнтэн минь. Цаг боллоо.” Гулермог ийн хэлэхэд.
Хэидэнс толгойгоо өргөн, тэнгэр рүү хараад, толгой дохисноо.
”Эхэлцгээе.” хэмээн тайван гэгч нь хэллээ.
Тэр даруй шидэт тойргийг тойрон сууж байсан 8 Даяанчийн биеэс цагаан гэрэл цацарвал, маш нягт гэрлийн хандлагат шидийн хүчний давалгаа шидэт тойргийн төв хэсэг рүү урслаа. Тэр даруй бүхэл шидэт тойрог гэрэл цацруулав. Хэидэнсийн урд, гэнэтхэн алтлаг ариун бичээс гарч ирвэл, Хэидэнс аажуухнаар өөрөөсөө алтлаг гэрэл цацруулж эхэллээ.
Хэидэнс бичээсийн эхний хуудсыг нээлээ.
”Ноёнтоон, бид бүгдэд хүртээгээч.” Хэидэнс аяархан хэлсэн ч, түүний хоолой аянга мэт хүн бүрийн зүрхэнд цуурайтлаа. Энэ мөчид, ариун бичээсийн гэрэл тодорч, шидэт тойргийн ариун цагаан гэрэл улам тодорлоо.
Гэрлийн хоёр шугам огтлолцов.
”Типп.”
Төгс гэрлийн шугам дээшилж, Гэрэлт сүмийн дохио, харанхуй шөнийн тэнгэрт хөөрлөө. Уг үүлсийг нэвтлэх алтлаг гэрлийг, Фэнлай хаант улсын хэн бугай ч харж чадахаар байв.
Гэрэлт дуганы дээд давхарт.
Хэидэнс гэнэтхэн Линлэй руу харвал. Линлэйд их хүч дээшилж, эргэн тойрных нь агаар багахан өсөх нь мэдрэгдлээ. Линлэй шидэт тойргийн голд, Хэидэнсийн толгойны зүг хөвж байлаа.
”Та энэ ертөнц дэх хүмүүсийг хайрлавал, бид эргээд танд итгэл хүлээлгэнэ.” гээд.
Хэидэнс толгойгоо өргөвөл, царайнаас нь зүйрлэшгүй ариун гэрэл цацрана.
”Нүжигнээн.”
Гэрэлт дуганы дээдэх агаар чичирхийлж эхэллээ. Гэрэлт дуганы дээдэх цагаан гэрлийн үүлс хуралдаж маш том талбайг хамарлаа. Фэнлай хаант улсын олон иргэд үүнийг анзаарсан юм.
”Хэрэв хэн нэгэн танаас урвах юм бол, та түүний гэх бүх зүйлийг булаа. Харин тэд таны итгэдэг хүмүүс байвал, тэд таны хайр болон нинжин сэтгэлийг хүртэг.” Хэидэнс ариун бичээсийн дараагийн хуудсыг эргүүлтэл. ”бүүм.”
Дэлхий ертөнц сэгсчигдэв. Гэрэлт дуганы дээдэх агаар дахь гэрэлтэх үүлс шөнийн тэнгэрт задарлаа. Гэрэлтэх үүлсийн дунд, нэгэн хагарал үүсвэл, маш хурдтайгаар хагарлаас цагаан гэрлийн шугам руу буудлаа.
”Вишшш.”
Цагаан гэрлийн шугамууд мөргөлдвөл хүн бүрийн зүрх сэтгэл бишрэлээр дүүрлээ. Уг зүйл шидэт тойргийн дээр хөвөх Линлэй дээр буухаасаа өмнө Гэрэлт дуганыг нэвтэлж орхилоо.
Гэрэлт дуганы дээд давхар.
Хэидэнс, найман Даяанч, гурван Их лам, хоёр Дэд шүүгч мөн зургаан тогтоол гүйцэтгэгчид цөм толгойгоо өргөн Линлэйн зүг харлаа. Энэхүү цагаан гэрлийн шугамын сүр жавхлант хүч Хэидэнсийн зүрх сэтгэлийг бишрэлээр дүүргэнэ.
Хэдийгээр энэ тэнгэрлэг хүчний өчүүхэн хэсэг байсан ч, энэ хүч бол Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчоос шууд ирж буй зүйл билээ.
Цагаан гэрэл Линлэйн биеийг нэвтэлбэл, тэр даруй Линлэйн бүх биеэс цагаан гэрэл ялгарч эхлэв. Энэ мөчид, Линлэй бие асар хурдтайгаар эдгэж эхэллээ. Хоромхон зуурт, Линлэйн хугарсан яс болон гэмтлүүд нь эдгэж, биеийн байдал нь урьд өмнөхөөсөө ч сайжирлаа.
”Аа!”
Линлэйн сүнс дуу алдлаа. Линлэйн биед орсон цагаан гэрэл цацрахад, энэ нь дан ганц эдгээгээд зогсолгүй сөрөг нөлөө үзүүлэв. Энэхүү цагаан гэрлийн гол бай нь Линлэйн сүнс байжээ. Товчхондоо, энэ цагаан гэрлийн цацраг Линлэйн сүнстэй нэгдэн нийлэхийг хүсэж байв.
Линлэйн сүнс бурханлиг хүчтэй ганц л удаа нийлбэл, Линлэйн дахин хэзээ ч Гэрэлт сүмийн удирдлагаас гарч чадахгүй ба, үүрд үнэнч байна гэх амлалт өгч байгаагаас өөрцгүй юм.
Гэхдээ тийм зүйл болбол…
Линлэйн хуруунд байсан Хуйларч буй луу бөгжнөөс асар их хүч урсан гарлаа. Энэ нь Линлэйн биеийг өнгөрч, тархинд нь хүрч ирлээ. Энэ аймшигтай хүч Линлэйн биед байсан бурханлиг хүчийг бүрхэн авч тэр даруй залгиж орхив.
Тэгээд тэрхүү зүйрлэшгүй их хүч Линлэйн биенээс халин гарч эргээд Хуйларч буй луу бөгжинд орчихов.
”Делин өвөө, юу байсан бэ?” Линлэйг ийн хэлэхэд.
”Мэдэхгүй. Энэ хүч бол Хуйларч буй луу бөгжний өөрийнх нь хүч. Энэ хүч маш аймшигтай хүчирхэг байлаа. Бүүр маш аймшигтайгийн, аймшигтайгийн аймшигтай хүчирхэг шүү.” Делин Кевоте айж сандарсан байсан учир ”аймшигтай” гэдэг үгийг гурван ч удаа давтан хэллээ.
Делин Кевоте 5000 жилийн өмнө Хуйларч буй луу бөгжийг өөрийн болгосон, гэсэн ч бөгжин дотор ийм хэмжээлшгүй хүч нойрсож байх юм гэж тэр таамаглаагүй.
Делин Кевоте маш тодорхой мэдэж байлаа, хэрэв үүгээр хэн нэгэн рүү дайрвал, 10 Гэгээнтэн зэрэглэлийн оргилд хүрсэн хүн байсан ч хормын дотор тоос болон хувирна.
”Энэ хүчний тэсрэлт хаанаас үүсчихэв? Хэдийгээр би Хуйларч буй луу бөгжний эзэн ч гэлээ, үүнийг нь мэдэрч чадаагүйгээр барахгүй, өчүүхэн төдий л удирдаж чадаж байна.” Линлэй энэ хүч бол тийм ч амархан ашиглачих эд биш гэдгийг мэдэж байлаа. Өнгөрсөнд, Делин Кевоте энэ бөгжийг зүүдэг байсан бөгөөд 1000 жилийн туршид ашигласан, гэсэн ч энэ хүчний тэсрэлтийг ашиглах байтугай олж мэдээ ч үгүй байж.
Ийм зүйл тохиолдсон учир…
Гэрэлт дуганы дээд давхарт байсан хүн бүр гайхширч хоцорлоо. Ариун эзэн хаан Хэидэнс, найман Даяанч, гурван Их лам, хоёр Дэд шүүгч бас зургаан тогтоол гүйцэтгэгч нар үүнд итгэж өгсөнгүй. Тэд Линлэйн биеийг Бурханлиг адислалыг хүртсэн гэдгийг харахгүй байсан ч мэдэж байгаа. Тэгтэл түүний духан дээр Гэрэлт тамга байсангүй.
”Ийм зүйл боломжтой гэж үү? Бүтэлгүйтчихлээ гэж үү?” Хэидэнс Линлэй рүү цочирдолд орон ширтлээ.


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s