Breakers-12

Анчны инээмсэглэл

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Ин-гон Крис Кайтлин хоёрыг алмайруулах гэж аураг сэргээгээгүй. Одоонийг нөхцөлд аура алсаас удирдах хүчнээс ч илүү хэрэгтэй. Биеийн хүчийг нэмэгдүүлэхэд хүртэл аура чухал нөлөөтэй.

Дасгал хийж олж авсан бие шиг биш ч нээх ялгаа байхгүй. Биеийн хүч нь сул бол түүнд гайхалтай биеийн хүчийг өгөх болно. Тулаанд ч гэсэн ялгаагүй. Техникгүй ч гэсэн хурдтай хүчтэй нэгэн нь л ялдаг.

‘Алсаас удирдах. Дөнгөж эхлэж байгаа болохоор иймэрхүү хүч удирдах хэцүү.’

Энэ чадварыг орхихыг хүсэхгүй байгаа ч одоохондоо түвшин ахиулах сонирхолгүй байна. Ин-гон түвшин ахисан оноогоо хадгалсаар л байгаа. Үүнд 2 том шалтгаан бий.

Эхнийх нь, тэр энд яг ямар хүч нь илүү хэрэгтэй болох талаар нарийн мэдэхгүй.

Хоёрдугаарт, чадварыг түвшин ихсэх тусам илүү зүйл шаардаж эхлэх болно. Тэгээд ч чухал чадвартаа анхаарч энэ оноонуудаа зарцуулна. Энэ бол тоглоомчдын хамгийн энгийн бодол.

Ин-гон тулаанд орсныхоо дараа төлөвлөгөөгөө дахин нягталж үзсэн.

Нэмэлт оноо? Тэр оноогоо хэрэглэх хэрэгтэй. Оргилд нь хүртэл амьд хэрэгтэй байх хэрэгтэй. Тэр хүчирхэг болох хэрэгтэй. Гэсэн ч нөөц оноо үлдээхээр шийдлээ. Үүнийг өөрийнхөө хүссэн хүчээ олох үед зарцуулна гэж тооцооллоо. Яг л аура шиг хэрэгтэй хүч гарч ирэх үед.

‘Сонгоод байдаг байсан ч болоосой.’

Карак болон түүний хүмүүстэй тэр чөлөөтэй харьцаж байгаа. Хэрвээ Ин-гон ганцаараа амьд байсан бол ямар ч нөхцөл байдалд байсан өөрийнхөө амьд үлдэх тал дээр анхаарч цусаа нэмэгдүүлэх байсан.

“Аймар авъяас биш гэж үү? Гайхалтай гэсэн цуу лав сонсоогүй юм байна.”

Крисийн нүдэнд сонирхлын харц дүрэлзэж байлаа.

“Зарим чадварууд орой цэцэглэдэг.”

Кайтлин түүнд хэлэв. Ин-гон тэрнийг яагаад ингэж хэлснийг мэдээгүй ч өөрөө бахархаж байлаа. Тэр ингэж бодож байгаа байхдаа ‘Миний дүү ч мундаг юм аа!’

‘Гэхдээ би Крисийн ч дүү.’

Ин-гоныг ширтэх Крисийн өмнөөс инээлээ. Крисийн сонирхол нь буцалсанаас болоод бүр толгой дохисноо ч анзаарсангүй.

“Хайран юм. Үнэхээр хайран. Би чиний багш болмоор байна.”

Тэднээс гарахааргүй хариу үйлдлүүд гарч байлаа. Үүнд хоёр шалтгаан байна.

Нэгт тэд атаархсан.

Хоёрт тэд намайг сайн тулаанч болгох гэсэн. Зүгээр л нэг суут ухаантныг хог дээр хаяхыг хүсээгүй байж болох л юм.

‘Энэ ч хэцүү л байна байх даа.’

Хатан болон нууц амрагийн хүүхдүүдийн холбоо ч бага зэрэг ээдрээтэй л юм. Крис Кайтлин хоёр Ин-гонтой нөхөрсөн байгаа тэгээд ч болоогүй бүр аураг нь сэргээж өгсөн.

Олон төрлийн хүн чөтгөр аурагаараа хүн чонотой дүйцэхгүй. Ин-гонд хурцдаж ч болохоор.

Хэрвээ Крис түүнийг ятгаагүй бол Ин-гон бууж өгөх байлаа.

“Хөөе, Шутра.”

Ин-гоны хажууд гараа эргэлдүүлэн хэлнэ. Тэр түүнийг хүндлэн нууц ярьж байгаа мэт намуухан хоолойгоор

“Би чамд зааж болох уу? Энийг богино хугацаанд хийх болно.”

Крис, хүн чононуудын ханхүү түүнд аураг хэрхэн ашиглахыг зааж өгнө. Ин-гоны байр суурьнаас бодоход үнэхээр сайхан санал хэдий ч хүлээн зөвшөөрхөөсөө өмнө дахин нэг бодлоо.

‘Одоо би яах ёстой вэ?’

Чөтгөрийн хааны хүүхдүүд хоорондоо тулалддаггүй. Тэд холбоотнуудаа фракц гэж дууддаг.

Фракц бүрт тэр фракцыг тодорхойлогч удирдах нэгэн байдаг ч ээжүүдийн харилцаа хамгийн чухал.

Хүүхдүүд нь таарамж муу ч сайн ч байсан ч ээж нар л сайхан харилцаатай байгаа бол тэд нэг фракцад хамаарагдана. Бие биендээ хайртай байсан ч ээжүүд нь бие биенийгээ үзэн яддаг бол бие биентэйгээ тулалдах л болно. Яг л Ромео Жулет хоёр шиг юм болно.

Баатрын домог бол 513 оноос эхэлдэг нь одоогоос 1 жилийн дараа юм. Гэсэн ч Ин-гон хэн ямар фракцад харъяалагддагийг мэддэг.

‘Зөвхөн 3 хүүхэд л фракцад байдаггүй.’

Нэг нь Шутра харин нөгөө хоёр нь Крис Кайтлин хоёр юм.

Крис Кайтлин хоёр бие биентэйгээ тоглоосоор өдийг хүрсэн. Харин Шутра ганцаараа өссөн бөгөөд ямар ч фракц түүнийг хүсээгүй.

‘Хэрвээ өөрөө фракцтай болж болохоор бол Крис Кайтлин хоёрыг өөрийнхөө фракцад нэгтгэж болох болов уу?’

Шутрагийн ээж ч тэр гэр бүл нь ч тэр сул доройчууд.  Гэхдээ Ин-гонд чадвах бий.  Түүний чадвар бялхаж байна.

Ин-гоны хувьд муу зүйл биш. Тэр хүчирхэг холбоотнуудтай болж өөртөө нэгтгэх хэрэгтэй. Хэрвээ асуудал гарвал тэр нь Кайтлины төрсөн нууц л байх.

‘Үгүй ээ. Ингэж болохгүй.’

Ин-гон Кайтлины эргэж харлаа.

“Ноона та юу гэж бодож байна?”

“Сайхан санаа байна.”

Кайтлин инээмсэглэн толгой дохиолоо.

“Кайтлинаас суралцсанаас илүү надаас суралцвал үр дүнтэй. Аураг удирдахдаа би илүү сайн. Үгүй ээ бид хоёроос суралц. Кайтлин зүгээр биздээ?” гэж Крис хэллээ.

“Тийм ээ зүгээр. Эгч нь чамд сайн заах болно.”

Кайтлин Ин-гоныг ширтэж байгаад түргэн гэгч нь хариуллаа. Түүний нүд нь сэтгэл хөөрлөөр дүүрчээ.

“Баярлалаа, сайн харж хандаарай.”

‘Одоо л ярилцах цаг.’

Крис тулааны газрын зургийг тулан инээнэ. Крис бүх нөхцөл байдлыг ойлгомжтойгоор тайлбарлалаа. Тулааны газрын зурагт Генерал Вандалын тулааныг үзүүллээ.

“Тулааны талбар бидэнд ашигтай байна. Бид ялсан. Бид энэ замаараа урагш давшвал Улаан аянга овгийн бааз дээр очих болно. Тэнд бүр олон дайсан байх болно.”

Магадгүй тэнд илүү хүнд тулаан болох байх.

“Шутра чи агуйн газрын зургийг зурж чадах уу?”

Крис Ин-гон руу болгоомжилсон шинжтэй харлаа. Агуйд орсны ачаар л Кайчиныг барьж чадсан. Кайтлин Крис хоёр хоёулаа Ин-гоныг ширтлээ.

Ин-гон тэдэнд туслахыг хүссэн ч түүний хариулт нь ‘үгүй.’

‘Надад газрын зураг бий!’

Тэр буланд байдаг жижиг газрын зургаа хараад зурж чадах юм шиг санагдлаа.

“Түр хүлээгээрэй. Би зураад өгье.”

“Мм?”

Крис нэг л итгэлгүйхэн хэллээ. Хариулахдаа Ин-гон Кайтлин руу харж байлаа.

“Эгчээ надад цаас харандаа өгөөч?”

“Өө хүлээгээрэй.”

Кайтлин гайхсан шинжтэй толгой дохилоо. Ин-гон инээгээд газрын зургаа зурж эхэллээ. Түүний өчигдөр орсон агуйн. Эхлээд Кайтлин Крис хоёр зүгээр л харж байсан ч тэдний нүд нь томорч эхэллээ. Замаа энгийнээр зурсан ч газрын зургаа нарийн зурлаа.

Ин-гон газрын зургаа зурж дуусаад Крист үзүүллээ.

“Чи үнэхээр суут ухаантан юм уу?”

“Зам нь их энгийн байсан юм.”

Ин-гон хөндий хариуллаа.

“Шутра ч ухаалаг юмаа.”

Энийг батлах мэт Кайтлин ч бас толгой дохилоо. Энэ удаад бага зэрэг атаархал холилдсон байв.

Ин-гон инээсэглэн газрын зураг дээр заав.

“Бид ийшээ л орж үзсэн.”

Сүүлд харахад тэр зүгээр л урагшаа л яваад байсан болохоос сайн нягтлаагүй. Гэсэн ч тэр нэг явчихсан болохоор тэдэнд зааж байлаа. Замаа дагаад яваад байвал Улаан аянга овгийн баазын яг хажууд нь ирчихэв.

“Энэ агуйг бид илүү судлах хэрэгтэй.”

Ингон ч толгой дохиолоо.

“Кайдум анх удаа л тэр агуйг хэрэглэсэн гэж хэлсэн. Кайчин агуйн талаар сайн мэдэхгүй.”

Магадгүй тэр агуйн талаар мэдэж байсан ганц хүн нь Кайдум л байх.

Илүү чухал зүйл гэвэл тэд агуйгаас юу олсныг мэдэхгүй. Тэгэхээр надад давуу тал байна. Крис Ин-гон руу инээлээ. Хүн чононы инээмсэглэл бол – анчны инээмсэглэл.

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s