Breakers-11

Холбоотнууд

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Ин-гоны толгойноос хэмжихэд түүнээс 4 метр өндөр. Вандалын бие Огре дундаа том бөгөөд хамгийн хүчирхэг нь.

Зефирийн дагагчид дунд түүний цохилт нь хамгийн хүчирхэг. Ин-гон шүлсээ залгин Вандалын хэзээ гарч ирэх хэр их хүчирхэг талаар бодож байлаа. Зефирээр тоглож байхад Вандал түүний баруун гар шиг л байдаг байсан.

‘Би Вандалын эсрэг Карактай хамт тулалдах хэрэгтэй юу?’

Ин-гон тэднийг харьцуулан бодлоо. Карак Вандалын эсрэг ямар ч боломжгүй.

Вандал Огре дайчин – ганцаараа 100 дайчинтай тулалдаж чадна. 3 Хаант улсын Зан Фейтэй эн тэнцэхгүй л болов уу?

‘Нэг сайхан зүйл бий.’

Одоо 512 он. Тэгэхээр Вандал Зефирийн туслах болох хүртэл хугацаа байна. 515 он хүртэл.

Өөрөөр хэлбэл Вандал одоохондоо Зефирийн хүн биш.

‘Дайсан биш гэсэн үг үү?’

Тэр Вандалыг туслахаа болгох боломжтой. Тэгэхийн тулд Вандалаас илүү хүчирхэг болох хэрэгтэй.

Ин-гон сэтгэл хөдлөлөө дарах гэж хичээлээ. Түвшин ахиж оюун ухааны хүч ихсэх бүрд тэр илүү зүйлсийг санаж байлаа. Вандал тансаг бэлгэнд дуртай. Эмэгтэй огренуудад ч дуртай.

Хамгийн чухал зүйл бол.

Ин-гон уртаар санаа алдлаа. Вандалтай нэгийн эсрэг нэг тулалдаж байж түүнийг туслахаа болгоно. Тоглоомын дүрүүд хүчирхэг нэгнийг дагахаар заяагдсан.

‘Зүгээр л… түүнийг ажиглаж байя.’

515 он хүртэл Вандал Зефирийн туслах болохгүй. Хангалттай хугацаа байна.

“Ханхүү?”

Карак Ин-гоныг санаа зовсон шинжтэй дуудлаа. Ин-гон өөрийнхөөрөө бодож үүндээ санаа зовж, санаа алдаж байсан болохоор Каракыг бага зэрэг айлгажээ.

“Аа, би Генерал Вандалыг бишэрч байлаа. Түүнд хэр их цэрэг байсан бэ?”

“Түүнд нийт 3000 цэрэг бий. Биднийг доороос нь дайрч байх үед тэр дээрээс нь довтолсон.”

Ин-гон толгойгоо барьлаа. Улаан аянга овгийн гол арми өөр газар байсан.

‘Тэгэхээр бид дайснаа тойрч гарсан гэсэн үг үү.’

Тэдний тулаан өөр газар болж байж. Тэгээд л Вандалтай уулзаагүй хэрэг.

‘Тийм ээ, би Кайтлинтай нэгдэх болно.’

Крис Кайтлин хоёр Вандалаас илүү чухал.

“Таныг зүгээр байгаад баяртай байна. Одоо амар даа.”

Карак инээгээд бослоо. Ин-гон толгой дохосноо гэнэт Каракыг чангаалаа.

“Карак!”

“Яасан бэ?”

Карак руу харан гэдсээ иллээ.

“Би өлсөөд байна. Надад хоол өгөөч.”

Өдрийн хоолноос хойш тэр юу ч идээгүй.

Карак толгой дохин гарлаа.

&

Маргааш өглөө нь Ин-гон Кайтлинтай уулзлаа.

“Дахиж битгий тэгээрэй.”

Кайтлин уурласан байлаа. Зефир Кайтлиныг барьсан шиг л хүйтэн царай гаргасан. Крис инээгээд

“Кайтлин өчигдөр шоконд орсон. Хэрвээ чи үхчихсэн бол яах байсан бол оо?”

“Ахаа.”

Кайтлин Крис рүү ширтэхэд тэр чимээгүй болов. Гэсэн ч түүний нүд баяр баяслаар дүүрэн байлаа. Ялангуяа Кайлин Ин-гон хоёрыг харахаар. Хэрвээ Кайтлин Зефиртэй нүүр тулж саяных шиг хүйтэн царай гаргавал түүний нүд гунигаар дүүрнэ. Ин-гон эелдэгээр инээмсэглэлээ.

“Хмм, хмм. Би зүгээрээ баярлалаа, би ухаан алдчихсан уу?”

Ин-гоныг ингэж хэлсний дараа цаг хугацаа удаашрах шиг л боллоо. Кайтлин нүдээ анин Крис суудлаасаа түргэн гэгч нь бослоо.

“Магадгүй?”

Крис юу ч хэлсэнгүй. Тэр Ин-гоны урд очин Ин-гоны бугуйнаас нь базлаа. Улаан аура Крисийн гарыг бүрхлээ. Энэ мөчид Ин-гоны дотроос аура мэдрэгдлээ.

“Чи, үнэн гэж үү?”

Крис шоконд орлоо. Түүний нүд үнэхээр итгэмээргүй зүйл харсан мэт л байлаа.

“Чи аурагаа сэргээчихээ юу?”

Крис түүнийг сэгсчлээ. Ин-гон тайван хөгжилтэйгөөр хариуллаа.

“Үгүй ээ, аураг мэдэрч байх нь чухал шүү дээ.”

Тэр мэдэрсэн. Нэг цохиулаад л аурагаа  сэргээнэ гэдэг үнэхээр боломжгүй.

“Хаха, бурхан минь. Юу гээч залуу вэ? Хэн нэгэн юм нуугаад байна уу даа?”

Шутрагийн хоч бол Өөдсөн Ханхүү. Шутра бол энгийн хүнээс ч сул дорой нэгэн. Гэсэн ч одоо тэр өөрийнхөө хүчээр аураг сэрээлээ гэж үү? Тэгээд ч зогсохгүй, аураг нэг хараад л уу?

“Шутра, чи аурагаа ашиглаж чадах уу? Би чамд туслах болно.”

Кайтлин

Кайтлин арай гэж сэхэл аван Ин-гонд хэллээ. Түүний хоолойноос бага зэрэг сэтгэлийн хөөрөл мэдрэгдэж байлаа.

‘Аурагаа ашиглах? Тэр аураны системийн талаар яриад байна уу?’

Аураг мэдрэнэ гэдэг эхний л алхам. Аураг мэдрэхээс өөр ямар ч ялгаа байхгүй. Сэргээгээгүйтэй л адилхан. Аураг л бэлдэж байгаа хэрэг.

Аураг сэргээж ашиглана гэдэг дараагийн алхам.

Ихэвчлэн Дотоод сэтгэлийн хүчээр аура хэрэглэгддэг.

Дотоод сэтгэлийн хүчинд системд хүрэхийн тулд энгийн зүйлээс л эхлэх хэрэгтэй. Хүний биеэр аура урсах үед биений хурд хүч нэмэгдэнэ. Дотоод сэтгэлийн хүчний аура хүний биеийн хүчинд илүү нөлөө үзүүлнэ. Кайтлины туранхай гарнаас тийм их хүч гарна гэж байхгүй.

Сүүлийн шат бол аурагаа биедээ гаргаж ирэх.

Аура хүний биеийн гадуур урсах боломжтой. Энэ шатанд хүрсэн л бол дайралтуудыг аурагаараа хаах боломжтой бөгөөд энергээр л буудсан сум нэвтлэх боломжтой. Энэ талаар ихэвчлэн тоглоом манган дээр гардаг.

Эцэст нь аураг цогцлооно. Сүнсний хүч ауратай нэгдэнэ. Энэ бол аураны төгс шат бөгөөд энийг хүмүүс Тэнгэрлэг илд гэж нэрлэдэг.

Харин Ин-гон аураг сэргээх эхний шатанд орсон. Кайтлин үнэхээр түүнд туслахыг хүсч байна гэж үү?

“Хэтэрхий хэцүү юм. Өчигдөрхөн л аургаа мэдэрсэн хүн яаж шууд нээх юм бэ?”

Крис инээсээр толгойгоо сэгсрэвч Кайтлин юм хэлсэнгүй.

“Дахиад нэг удаа.”

Кайтлин Ин-гоны гараас нь атгалаа. Ин-гон бага зэрэг сандарлаа. Дайчдын гар ихэвчлэн дайн тулаанаас болж эвдэрсэн байдаг бол Кайтлиных тийм биш юм. Түүний гар үнэхээр зөөлхөн байлаа.

‘Ямар сайхан мэдрэмж вэ.’

Түүний царай улайчихав. Кайтлин Ин-гонд анхаарсан байсан болохоор үүнийг тоосонгүй.

“Би эхлэнэ. Намайг дагаарай.”

Кайтлин гүнзгий амьсгаа аван нүдээ аньлаа. Ин-гон урт сормуусыг харж байлаа. Нүдээ аниж байх үед түүний биеийг цэнхэр аура аажмаар бүрхэн авч байлаа.

Ин-гонд аураг хэрхэн удирдахыг зааж өгч байлаа. Хэрвээ Ин-гон ухаантай байж чадвал одоо ч аурагаа сэргээх боломжтой. Тийм боловч Ин-гон тийм ч ухаантай биш.

‘Би тэднийг гайхшруулмаар байна.’

Зөвхөн энэ шалтгаанаар ч биш. Одоогийн нөхцөл байдалд бол аура түүнд хамгийн хэрэгтэй чадваруудын нэг.

[Аура түвшин 2]

Ин-гон системийг ашиглан аураныхаа түвшинг нэмлээ. Яг энэ мөчид Кайтлин нүдээ нээв. Тэр Ин-гоны талаар зарим нэг зүйлсийг мэдлээ.

Ин-гон аура сэрсэн байлаа. Ин-гоны аура Кайтлины аураны хөдөлгөөнийг дагасан. Түүний аураг илүү хүчтэй болгож нэмэх гэсэн ч нэг л болж өгсөнгүй.

‘Тулаанд хэрэглэхэд хангалтгүй. Би галзуурсан байх аа.’

Тэр оноогоо хэрэглэлээ.

[Аура түвшин 3]

Кайтлин Ин-гоны гарыг атгачихсан байхад цайвар аура гарч ирлээ. Крис нүд нь томрон гайхан харж байхад Кайтлин хараад л зогсоно.

“У-ухаантан?”

Тэр өчигдөрхөн л аураг мэдэрч эхэлсэн биш бил үү? Харин одоо тэр гаргаж ирж байна гэж үү?

Тийм ээ, Ин-гоны Дотоод сэтгэлийн хүч тийм ч сайн биш. 2 болон 3-р шат бараг л адилхан. Харин Ин-гоны хувьд тэр эхлэх цэг дээр байсаар л байлаа.

Энэ бол гажуудал. Хүн чононы овгийн шилдэг нэгэн ханхүү Крис хүртэл энэ шатанд хүрэхийн тулд нэг жилийг зарцуулсан.

“Гайхалтай.”

Кайтлин Ин-гоны гялалзаж байгаа нүд рүү нь харан инээмсэглэлээ.

“Үнэхээр гайхалтай!”

‘Күк, бие хөнгөрч байна.’

Түүний инээмсэглэл Ин-гоны сэтгэлийг гижигдлээ. Ин-гон Крис рүү харлаа. Тэр хэт цочирдсондоо болоод бараг сүнсээ алджээ.

‘Гэмтэй юм шиг санагдчихлаа?’

Ямар ч байсан сайхан зүйл боллоо.

Ин-гон Кайтлин руу эргэж хараад мишээлээ.

Өмнөх                                                                                                                                 Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s