Чөтгөр бурхдын домгууд 138

Энэ долоо хоногын 7-с 1-р хэсэг. Өмнөх долоо хоногт 6 хэсгийг оруулж амжсангүй.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 138 – Тосгон ?

Дү Зэ, Лу Пиао болон бусад нь холоос харна. Нэгэн үлэмж биетэн ойртон ойртсоор тод харагдаж эхлэв. Үлэмж том агаарын чөтгөрийн араатан агаад яг л нисч буй цайз мэт том байв.

Үхлийн дэнлүүн эрвээхэй хүртэл хажууд нь юу ч биш мэт харагдана.

Агаарт нисэх чөтгөрийн араатанг ойртож буйг харсан Дү Зэ, Лу Пиао мөн нөхдүүдийн санаа ихэд зовнино. Үхлийн дэнлүүн эрвээхэйгээс энэ чөтгөрийн араатан илүү аймшигтай байв. Тэд зугтахыг хүсэвч нэгэнт оройтжээ.

Гэхдээ… Не Ли энд байсаар байна.

Үхэлтэй нүүр тулсан тэд хөшиж огтхон ч хөдөлж чадахгүй нь.

“Би үхсэн ч Не Лиг аврах ёстой.” Дү Зэгийн нүдэнд итгэл дүүрэн байв. Тэрээр Үхлийн дэнлүүн эрвээхэй уруу яаравчлан гүйв.

Лу Пиао Сяо Сюэ уруу харан хэсэг зуур хөшив. Дү Зэгийн араас тэр гүймээр байсан ч Сяо Сюэ тэвэрт нь байлаа. Сяо Сюэ өөрийг нь буруутгахыг эс мэдэх ч Не Лиг яасан ч хаяж явж болохгүй.

Вэй Нан, Зү Шиангжүн, Занг Мин нар ч гэсэн араас нь дагав. Тэд Не Лиг газар сайгүй хайна.

Не Ли хөнгөхөн амьсгаа авлаа. Азаар Үхлийн дэнлүүн эрвээхэй түүн уруу дайрахаа болив. Эс бөгөөс их хэцүү юм болохгүй юу. Түр зуурын чөтгөрийн сүнсний боть үнэхээр Үхлийн дэнлүүн эрвээхэйг гэмтээсэн бололтой.

“Хисс, Хисс.” Тэнгэрт буй сүүдэр улам бүр ойртов. Энэ үлэмж том юм. Энэ том чөтгөрийн араатантай харьцуулахад Үхлийн дэнлүүн эрвээхэй үнэхээр өчүүхэн юм. Үхлийн дэнлүүн эрвээхэй хажууд нь дөнгөж төрсөн нохойн гөлөг шиг жижигхэн харагдана.

Шүү. Шүү Шүү.

Үлэмж биетнээс том тор буугаад Үхлийн дэнлүүн эрвээхэйг барив.

Үхлийн дэнлүүн эрвээхэй эсэргүүцэх гэсэн боловч яаж ч чадсангүй.

Үлэмж биетэн удалгүй газардав. Дөрвөн мөчөө урагш тавин Үхлийн дэнлүүн эрвээхэйн биеийг сүлбээд дээшээ аваад явлаа.

Энэ чөтгөрийн араатан үлэмжийн том юм. Үхлийн дэнлүүн эрвээхэй Улаан сүнснүүдийг өгөөшөө болгосон. Гэтэл одоо энэ үлэмж амьтны өгөөш болох гэж. Үхлийн дэнлүүн эрвээхэйн урд талын дэнлүү удалгүй бөхөж амь нь тасрав.

Үхлийн дэнлүүн эрвээхэйг ингээд л алчихаж байгаа юмуу?

Тэр дээр байгаа нисдэг араатан удалгүй нисээд яваад өгөв. Энэ араатан Дү Зэ, Лу Пиао мөн нөхдүүдийг харсан ч ийм үлэмж биетний хувьд тэд хумхын тоос шиг л харагдсан учир анхаарлаа төвлөрүүлсэнгүй.

“Не Ли, Не Ли” Дү Зэ, Лу Пиао мөн нөхдүүд Не Лигийн нэрийг дуудан хайна.

Энд тасран унасан олон тооны хэлнээс өөр зүйл байсангүй. Сяо Нин Арь, Не Ли хоёр хоёулаа энд алга даа. Не Ли, Сяо Нин Арь хоёр Үхлийн дэнлүүн эрвээхэйнд залгиулчихсан юм болвуу?

Дү Зэ, мөн Лу Пиао хоёрын нулимс цийлэгнэв.

“Тэр зүгээр ээ.”

“Хэрэв ингээд чи үхдэг юм бол би насаараа уучлахгүй шүү. Не Ли, гараад ирээч дээ.” Лу Пиао гарандаа Сяо Сюэг мөрөөр нь түшин, нөгөө гараараа тасархай хэлний хэлтэрхийнүүдээс Не Лиг хайв.

“Не Ли, чи үхэж болдоггүй юм шүү.” Дү Зэ ч гэсэн галзуу мэт хэлний тасархай дундаас Не Лиг хайлаа.

Тэд хайсан ч гэсэн хэлнээс өөр зүйл олдонгүй. Гэхдээ эцэст нь Не Ли гараад ирэв. Не Лигийн гарт Катар сэлмүүд нь байгаа бөгөөд Не Ли амьсгалаа түгжсэн бололтой. Сяо Нин Арь хүртэл Не Лиг ихэд эвгүй тэвэрсэн байв.

“Би мэдэж байсан юм. Чи ч амь бөхтэй шүү.” Лу Пиао галзуу мэтээр инээвэл нүдэнд нь нулимс байгаа нь гялтганаж байлаа.

“Хараал идмэр, та нар намайг үхээсэй гэж зүхдэг хэрэг үү? Би амьд эсэн мэнд энд байна, Би яалаа гэж үхэх билээ?” Не Ли санаа амран эргэн тойрноо ажив. Үхлийн дэнлүүн эрвээхэй байхгүйг мэдээд тэрээр ихэд санаа амрав.

Тэд Не Лиг юу яриад байгааг ойлгоогүй ч бүгд мөн хөхрөлдөн инээлдэцгээв.

Тэд нэг зүйл анзаарлаа. Не Ли их хачин харцаар харна. Сяо Ни Ариар тэврүүлэн хэвтсэн Не Лигийн байрлал их эмзэг байв.

“Би юу ч хараагүй шүү.” Дү Зэ мөрөө хавчив.

Лу Пиао харин ёжлон хэлэв. Тэрээр Не Лиг хараад толгой сэгсрээд хэлэв. “Не Ли, чи Нин Арь дагиныг яах нь энэ бэ?”

Лу Пиао тэвэрт нь Сяо Сюэ байгаагаа ч мартав.

Вэй Нан болоод нөхдүүд ч гэсэн инээдээ барилгүй эргэж харав.

Не Ли гашуунаар инээмсэглэв. Үхлийн дэнлүүн эрвээхэйн шүлс бас хэл нь хий зүйл харуулагч бодистой. Энд ороогдон хамаагүй амьсгалах аваас хагас ухаанаа алдалтын нөхцөл байдалд ордог байна. Нин Арь одоо өөрийгөө хагас ухаантайгаа мэдэхгүй. Гэлээ ч Нин Арь Не Лиг чангаас чанга тэвэрнэ. Бүх хүчээ гаргасан ч Сяо Нин Ариас мултрах хэцүү болно.

Вэй Нан болон бусад нөхдүүд толгойгоо эргүүлвэл Не Ли өөрийн дотоод орон зайт бөгжнөөсөө хувцас гарган ирээд Нин Арийг чимээгүйхэн хучив.

Хэсэг хугацааны дараа Сяо Сюэ хамгийн түрүүнд сэрлээ.

“Лу Пиао, чи дахиж миний эмзэг байдлаар намайг ашиглалаа.”

Сяо Сюэ толгой эргэсэн хэвээр байв. Лу Пиаог хараад түүн уруу муухайгаар ширтэн түүнийг зодож гарав. Сяо Сюэ халуун ногоо мэт муухай аашаа дахин гаргана.

Лу Пиаогийн царай хувирлаа. “Сюэ Эр би чамайг аварсан шүү дээ.”

Сяо Сюэ сая болсон зүйлийг эргэн санав. Лу Пиао үнэхээр түүнийг аварсан. Дү Зэ болон бусад нөхдүүд алмайран амаа ангайлгав. Сяо Сюэ буцаад туяхан эмэгтэйлэг зангаа гаргалаа. Хоёр гараа Лу Пиао мөрөн дээр тавиад хэлэв. “Лу Пиао, намайг аварсанд баярлалаа. Чи үнэхээр мундаг юм. Би чамайг ихэд хүндэлж байна.”

Сяо Сюэгийн эелдэг зөөлхөн үгийг сонссон Дү Зэ мөн нөхдийн шар үс босов.

Энэ эмэгтэй хурдан хувирах юм….

Эмэгтэйчүүд аймшигтай амьтад гэдэг ч үнэн юм.

“Үгүй дээ.. Юунд нь баярласан юм бэ?” Лу Пиаогийн хоолой чичирхийлж байв. Сяо Сюэгийн эелдэг зөөлхөн үгс түүнийг доторыг арзагануулна. Ууртай Сяо Сюэгээ харсан нь түүнд хавь илүү.

Хүн бүр ихэд түгшүүртэй байлаа. Тулаанд орсны дараа өөрсдөд нь хэн ч ойртохгүйг мэдээд тэд амрахаар шийдэв.

Сяо Сюэ нэг зүйлийг анзаарав. Не Ли болон Сяо Нин Арь хоёр их эвгүй байрлалаар хэвтэж байлаа. Тэгэхээр Сяо Нин Арь мөн Не Ли хоёр…

“Тиймээ.” Сяо Нин Арь орь дуу алдан сэргэв. Тэр өөрийнхөө байрлалаа харвал царай нь ихэд улайв.

Не Ли ичингүйрэн инээмсэглээд хэлэв. “Сая хэтэрхий аюултай байлаа. Би….”

“Би ойлгож байгаа.” Сяо Нин Арь толгойгоо гудайлган ичингүйрэн хэлэв. “Баярлалаа.”

“Өө зүгээр дээ. Миний үүрэг шүү дээ.”

Не Ли Сяо Нин Арийг тавилаа.

Сяо Нин Арь хувцас нь маш олон газраа урагдсан, мөн Не Лид их ойрхон хүрсэн гэдгээ анзаарав. Үүнийг бодвол түүний царай мөн дахин улайв. Юу болоод байгааг Сяо Нин Арь ойлгов. Үхлийн дэнлүүн эрвээхэй өөрийг нь барисан бололтой. Харин Не Ли өөрийг нь аврах гэж галзуу мэт тэмцсэн. Үүнийг бодвол Сяо Нин Арь сэтгэл дотор дулаацав.

Өөрийг нь хучсан хувцас Не Лигийн үнэртэй. Сяо Нин Арь хувцсийг өмсвөл бага зэрэг томдож байлаа.

Не Ли босон суниалаа. Тэрээр Дү Зэ болон бусад уруу хэлэв. “Би сая Үхлийн дэнлүүн эрвээхэйг үхэхийг мэдэрсэн. Гэхдээ энэ доор хэтэрхий харанхуй байсан болохоор би юу болоод байгааг мэдээгүй. Юу болсон юм бэ?

Дү Зэ болон Лу Пиао хоёр бие биенээ ширтэв. Гүнзгий амьсгаа авч тайвширчихаад Дү Зэ хэлэв. “Саяхан үлэмж нисдэг биетэн гарч ирсэн. Далавчтай их хачин төрлийн загас шиг харагдсан. Бас маш хурц сарвуутай байсан. Өөрийн тороо шидээд Үхлийн дэнлүүн эрвээхэйг аваад явчихсан.”

“Би өмнө нь ийм том чөтгөрийн араатан харж байгаагүй. Тэнгэр минь гэж, Яруу алдрын хотын талтай дүйцэх байхаа.” Лу Пиао хэлэв. Тэрээр хэлж байхдаа хачир, давс нэмэхээ мартахгүй.

Лу Пиао болон бусдын үгийг сонссон Сяо Сюэ, Сяо Нин Арийн нүд бүлтийв. Тэд энэ нисдэг араатан гарч ирэхэд ухаан алдсан учраас одоо л мэдэв. Үнэхээр аймшигтай юм. Дү Зэ Лу Пиао хоёр худлаа хэлж байгаа байлгүй дээ. Үхлийн дэнлүүн эрвээхэйнээс ч том амьтан гарч ирээд Үхлийн дэнлүүн эрвээхэйг аваад явчихсан гэнээ?

Хоосон энэ ертөнцөд үнэхээр Үхлийн дэнлүүн эрвээхэй алга болжээ. Дү Зэ, Лу Пиао хоёр худлаа хэлээгүй бололтой.

“Ямар чөтгөрийн араатан байсан бэ?” Не Лигийн хөмсөг зангирав. Харанхуй тэнгэр уруу ширтээд Не Ли Үхлийн дэнлүүн эрвээхэйг амархан авч явсан араатанг яг одоогоор олж чадахгүй байв. Не Ли ухаантай, уужим мэдлэгтэй ч бүхнийг мэдэгч биш.

Энэ ертөнцөд олон нууц бий. Не Ли ч энд олон нууц байгаа гэж бодсон. Эс бөгөөс ийм нууцлаг орон зай яагаад энд байна гэж?

Энэ гамшгаас эсэх мэнд үлдсэн Лу Пиао болон бусдууд тайвшрав. Тэд бага зэрэг айсан ч тэд мөн догдолно. Яруу алдрын хотод шидэт араатан бараг харагддаггүй. Ийм нууцлаг нэгэнтэй таарна гэж бүр худлаа.

Юу ч байсан бай, Улаан сүнс, Үхлийн дэнлүүн эрвээхэй, эсвэл энэ нисдэг араатан аль нь ч бай, их шинэлэг юм.

Дү Зэ Не Лиг харан асуув. “ Не Ли, бид одоо хаачих вэ?”

“Бид улам гүнд нь орж судлана. Бидэнд хорин гурван Гэрлийн чулуу хэрэгтэй. Тэгж байж хэмээн шилжилтийн байгуулалтыг идэвхижүүлэн хэдүүлээ буцаж чадна.” Не Ли хэлэв. Тэд энд удаан гацаж болохгүй. Дотоод орон зайт бөгжин дотор нь хангалттай хоол байх авч Не Ли энд удаан байхыг хүсэхгүй нь.

Өмнөх амьдралдаа Е Мо ноёнтон энд хагас сар өнгөрүүлсэн. Тиймээс энэ ертөнцөд Гэрлийн чулуу байх нь дамжиггүй.

Яг одоо холын ууланд гэрэл бадамлах шиг харагдлаа.

“Бас Үхлийн дэнлүүн эрвээхэй биш биз дээ?” Лу Пиао царай хувирав.

“Энэ Үхлийн дэнлүүн эрвээхэй биш байна.” Не Ли толгой сэгсрэв. Уулнаас гарах гэрэл яг л тосгон шиг харагдав. Энд арай хүмүүс байдаг юм биш биз дээ?


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.