Сүүдрийн Булхай- Хэсэг 8

Үнэхээр гайхалтай хэсэг! Ийнхүү энэ долоо хоногийн сүүлийн хэсэг орж байна.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Гэртээ харьсныхаа дараа л Ли Юунму бүрэн тайвшрлаа. Гэвч тэр Урсгал залгамжлагчийн тэмдгээ гартаа чанга атгасаар л байв. Энэхүү бүдэгхэн гялалзах тэмдэг Хятад тив дэхь түүний хамгийн дээд нийгмийн ангид багтаж буйг илэрхийлнэ. Түүний үгс одооноос илүү жинтэй болно гэсэн үг юм.

Хэдийгээр энэ зүгээр л жижигхэн тэмдэг байсан ч үүний хэр чухал гэдгийг мэдэхгүй хүн үгүй. Түүний бодсончлон төд удалгүй эцэг эх нь залгав.

“Хүү минь юу болсныг түргэхэн хэлээч ? Ээж чинь сая Холбооноос чиний урсагч энергээ бүрэн сэргээж урсгал залгамжлагч болсон тухай дууллаа. Одоог хүртэл үнэн гэж итгэж ч зүрхэлсэнгүй…Ямартай ч шүүх аавын чинь ялыг хэрэгсэхгүй болгосон…”

Сансрын утасны цаанаас Хи Жиегийн гайхширсан хоолой түүнд сонсогдов. Гэхдээ түүнийг яагаад гайхсан гэдгийг гайхаад байх хэрэг үгүй байлаа.

Өдөөг хүртэлх энергээ бүрэн сэргээх нь бүү хэл сэргэх шинж тэмдэг ч илрээгүй байсан хүү нь Хятадын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг боллоо гэж үү ?

“Ээж, би ч гэсэн яаж ийм зүйл болсныг ойлгохгүй л байв. Миний санаж байгаа зүйл бол аавын тухай сонссон өдөр үнэхээр сэтгэлээд унаад тэгээд урсагч энерги маань бага зэрэг сэргэх шиг санагдсан. ”

Ли Юунму Супер Сүүдрийн булхайн системийн тухай ямар ч мэдээлэл задруулж болохгүй учраас ийнхүү зохион ярьсан билээ.

Хэдийгээр энэ үнэн биш ч байсан, жинхэнэ үнэнээс илүү үнэмшилтэй сонсогдож байлаа. Ямартай ч тэр ээжийгээ энэхүү бөөрөнхий хариултаараа итгүүлж дөнгөсөн бөгөөд тэгээгүй бол ээж нь түүнд итгэхгүй байсан бизээ.

“Сайн байна, Миний хүү маш том болжээ. Аав чинь шийтгүүлэх хэрэггүй болж, хотоос хөөгдөж ядуусын хороололд амьдрах ч хэрэггүй боллоо.”

Хэсэг ярьсны дараа тэдний сансрын утас нь тасалдчихав.

Сүйрэн нурж байсны тэдний гэр бүлийн хувь заяа одоо өөрчлөгдсөн. Ганцхан мөчийн дотор орвонгоороо эргэсэн гэлтэй. Энэ бол хүч чадлын үр дүн. Яг одоо тэр хэр их хүч эзэмшчихээд байгаа юм болоо ?

Ли Юунму одоо л хүч чадалтай байхын айдсыг ойлгож байх шиг байна.

Тиймээ, түүнийг урсгал залгамжлагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж Урсгал залгамжлагчийн тэмдгийг хүлээн авсан цагаас эхлээд түүний хувь тавилан өөрчлөгдсөн.

Түүний алган дээр буй жижиг тэмдэг түүнийг хүч чадалтай гэдгийг нотолхоос гадна сар болгон 1000 дөрөвдүгээр хэмжээстийн зоос Холбооноос олгуулах ашиг тустай эд байлаа. Мөн ямар ч хотод хүссэн үедээ хаана ч амьдрах эрх дархтай.

Хэрвээ Ли Юунму үнэхээр хүсэх юм бол өөрийн байр сууриа ашиглан ямар ч барьцаагүйгээр 100’000 дөрөвдүгээр хэмжээстийн зоос зээлж авах боломжтой.

Энэ тэмдгийг ашиглаад илүү аюулгүй Хоёрдугаар зэрэглэлийн хотуудад тансаг байшин худалдан авч болно. Энэ бүхэн урсгал залгамжлагчийн эрх мэдэл бөгөөд Урсгах шалгалтыг Лууны үсрэлт хэмээн нэрлэдэг нь ийм учиртай юм.

Хэрвээ үсрэлт нь амжилттай болсон тохиолдолд тэр хүн хүмүүсийн дундах луу болох болно.

Үүнээс гадна энэхүү тэмдэг маш өөр маш олон давуу талуудтай. Эдгээрээс хоёр нь маш чухал. Эхнийх нь энэхүү тэмдэгт зөөврийн хэмжээстийн зай бий.

Ли Юунму урсагч энергээ сэргээсэн учраас энэхүү хэмжээст зайг ашиглах боломжтой болсон. Үүнд нэг метр куб эзэлхүүн бүхий хоосон бай оршдог бөгөөд юм хадгалах зорилгоор ашиглаж болно. Үүнийг урсгал залгамжлагч болохоор зөвшөөрөгдсөн хүмүүс л мэддэг байлаа.

Энэхүү тэмдгийг хийхэд хэмжээст талстыг ашигласан учраас урсгал энергээ бүрэн сэргээгээгүй энгийн хүмүүс хэр их эд хөрөнгөтэй, эрх мэдэлтэйгээсээ үл хамааран үүнийг ашиглах боломжгүй.

Хоёрдох гайхалтай ашиг тус нь өөр нэгэн хэмжээст ертөнц рүү ямар ч үед, ямар ч газраас очих боломж байлаа. Зургаан тивийн Холбоо нийлэн “Төсөөллийн Хэмжээст Ертөнц” хэмээх газрыг бүтээсэн билээ.

Хэдийгээр Төсөөллийн хэмжээст рүү хүссэн үед орох боломж байдаг ч, цэргийн армийнхан, судалгааны газрууд болон томоохон их сургуулиудад тийшээ очихын тулд тусгай төхөөрөмжүүд хэрэг болдог.

Мөн тавдугаар хэмжээстийн зоос төлж чадах хангалттай баян гэр бүлүүд очих боломжтой. Гэхдээ л Ли Юунму зүгээр л тэмдгээ ашиглаад очиж чадах нь байна.

Тэр энэ боломжийг маш удаан хүлээсэн бөгөөд, тэгээгүй бол яагаад тэр хуучны компютероор тоглоом тоглоно гэж.

“Төсөөллийн хэмжээст ертөнц минь би очлоо шүү.”

Ли Юунму ахиж хүлээж тэвчсэнгүй, тухтай байх үүднээс орондоо хэвтээд нүдээ анилаа. Дараа нь түүний тэмдэг урсгал энерги цацруулан гэрэлтэж Төсөөллийн Хэмжээст ертөнцтэй холбогдов.

Үүний дараа нүдээ нээгээд хартал харсан зүйл нь түүнийг үнэхээр цочирдуулав. Тэр огт өөр газар ирчихсэн байгаагаа олж мэдэв.

Тэр өөрийн унтлаганы өрөөнөөс шал өөр газарт буюу хаалттай хоосон өрөөнд сэрэв. Гэнэтхэн хоосон өрөөний таазнаас нэгэн хоолой сонсогдов.

“Та анх удаа Төсөөллийн хэмжээст ертөнцөд нэвтэрлээ. Таны гадаад төрхийг илтгэх дүрээ тохируулж, өөрийнхөө тухай мэдээллүүдээ оруулна уу.”

Ямар нэгэн сэтгэл хөдлөл үгүй танил хоолой сонсоод Ли Юунму Сүүдрийн булхайн систем юм болов уу гэж бодов.

Гэхдээ тун удалгүй учрыг нь олов. Саяны хоолой зургаан тивийн холбоо хамтран бүтээсэн Төсөөллийн хэмжээст ертөнцийн гол системээс л гарч байгаа байж таарна.

Тэр тайвшраад, түүний урд хоёр ширхэг гурван хэмжээст дүрс чимээгүйхэн зогсож буйг олж харлаа. Магадгүй хэмжээст ертөнц рүү орсны дараа өөрийн аватар буюу өөрийгөө илтгэх дүрийг тохируулах хэрэгтэй байдаг биз.

Хэдийгээр тэр өөрийн төсөөллийн дагуу дүрээ сонгосон ч Холбооны дүрэм журамд захирагдах хэрэгтэй байсан бөгөөд хамаагүй үйлдэл хийж болохооргүй байлаа.

“Хүлээгээрэй…яагаад энд хоёр аватар байдаг билээ ? Боломжгүй баймаар юм ? Төсөөллийн ертөнцөд нэг хүн нэг л аватартай байх эрхтэй. Тийм байхад яагаад надад хоёр байгаа юм бол ?”

[Динг, Систем таныг олон хэмжээст ертөнцөд бий болгосон онцгой хэмжээстэд орж ирснийг илрүүллээ. Энэхүү онцгой хэмжээстэд таны Сүүдрийн булхай ч мөн бүрэн идэвхжих боломжтой. Энэхүү газарт таны Сүүдрийн булхайн аватар таны жинхэнэ биеийн мэдээллийг ашиглах болно.]

Энэ удаад тэр буруу сонссонгүй. Системийн мэдээллэж буй хоолой яалтачгүй Супер Сүүдрийн булхайн системийнх байлаа. Гэвч үүнийг сонссоны дараа Ли Юунмугийн сэтгэлд аюултай мэдрэмж төрөв.

“Систем, хэрвээ би нэгээс илүү аватартай байх юм бол, нэг нь миний сүүдэрт хамаарна гэх гээд байна уу ?”

Ли Юунму асуухыг оролдов.

[Тиймээ, учир нь таны сүүдрийн аватар системийн дүрмийн дагуу тохируулагдах учир, ямар нэгэн хориглолтоос ангид байх болно.]

“Ямар новш нь гээч вэ !Энэ систем ч хэтэрхий сайн юмаа.”

Хэдийгээр тэр Супер Сүүдрийн булхайн системийн хичнээн гайхалтай ид шидтэйг хангалттай мэдэрсэн ч, үүнийг арай ч Холбооны бүтээсэн Төсөөллийн хэмжээст ертөнцийн илрүүлэх системийг давахын чинээ санасангүй.

Ли Юунму системийн тайлбарласны дараа өөрийн сүүдрээрээ төсөөллийн ертөнцөд хоёрдох аватараа нээхийн тулд ахин нэг сар сүүдрээ ашиглан мангасуудыг агнах боломжгүй болно гэдгийг ухаарав.

Сүүдрийн мэдээллийг Төсөөллийн хэмжээст ертөнцийн мэдээлэлтэй холбохын тулд нэг сар шаардагдах учраас, ахин дахин бодсоны эцэст туршаад үзэхээр шийдлээ. Эцсийн эцэст мод цавчихын өмнө сүхээ ирлэх хэрэгтэй!

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s