Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 19

Хувь тавилангийн огтолцол!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 19: Луут элсэн цаг

Нэг өдөр өнгөрч зэвсгийн дэлгүүр лүү очих цаг боллоо.

“Хээе, юу байна бяцхан Бамбайт Баатар минь.”

“Тэгэхээр хуяг хийж дуусчихсан уу ?

“Хүлээгээрэй, мэдээж би хийчихсэн. Дуусгаад нэлээд удаж байна.”

Тэр цаанаасаа нэг хуяг гарган ирэв. Үүнээс зэрлэг уур хилэн мэдрэгдэж байв. Зэрлэгүүдийн хуяг гэж нэрлэсэн учир нь энэ бололтой.

Гар орох нүхийг Туулайлзганы үсээр эмжсэн бололтой, цээжин хэсэг хүнд металлаар хийгджээ. Металлаар бүрэгдээгүй хэсгийг Үхэр зарааны арьсаар бүрсэн байв. Би гараа оруулаад үзтэл хоёр давхар арьс болон ПикюүПикюүгийн өдөөр доторлосон байлаа.

“…Тэгэхээр би үүнийг өмсөнө гэж үү ?”

Энэ яг л…Далайн дээрэмчдийн ахмад юм уу дээрмийн бүлэглэлийн толгойлогч л өмсөхөд тохирсон эд байна.

Энэ намайг үнэхээр зэрлэг алуурчин шиг харагдуулах байхдаа.

“Юу нь болохгүй байна залуу минь ?”

“Юу ч бишээ..энэ зүгээр л…муу залуусын өмсдөг зүйл шиг санагдаад.”

“Гомдоллоход хэтэрхий оройтжээ.”

Юу гэсэн үг юм бол ? Хүн болгон намайг гэмт хэрэгтэн гэж бодоод байгаа юм байхдаа.

Мэдээж би өөрийнхөө хүссэн аргаар мөнгө олох боломжгүй байсан, гэхдээ л инээдтэй юмаа.

“Танд сайхан зохино гэж бодож байна Ноён Наофүми.”

“Рафталиа…амаа тат.”

Тэр улам л илүү үгтэй болоод байх юм.

“Юу ч гэсэн хурдан өмсөөд үзээ.”

“Ааггхх….Би тэгмээргүй байгаа ч, Надад зориулаад хэдийнээ хийчихсэн болохоор яах ч билээ дээ…За яахав.”

Би хувцас солих өрөө лүү очоод хуягаа өмсөв.

Тэр ямар нэгэн биеийн хэмжээ аваагүй ч үнэхээр төгс таарч байх юм. Энэ залуу ч жинхэнэ мэргэжлийн юмаа. Тэр намайг хараад л хэмжээг минь мэдчихсэн бололтой.

Би хувцсаа өмсчихөөд тэр хоёрын урд зогсон харуулав.

“Тэгэхээр чиний царай чинь дажгүй ч гэсэн, харц чинь хуягтай байхдаа маш аюултай харагдаж байна.”

“Юу ? миний харц уу ?”

“Чиний ууртай дүр төрх.”

Бурхан минь надаар тоглоод байгаа бололтой.

“Та үнэхээр гайхалтай харагдаж байна, Ноён Наофүми!”

Рафталиа хөөрөн гэрэлтэж байв. Түүн рүү муухай харлаа. Хэрвээ тэр өөрийнхөө хүссэн зүйлээ хийж болно гэж бодсон бол…

“Энэ юу вэ ?”

Тэр яг л юу ч мэдэхгүй байгаа мэт асуулаа.

Тэр үхрийн саравчинд өссөн юм байхдаа ?

Өө мэдээж, тэр бол хагас хүн. Гоо үзэмжийн тухай үзэл бодол нь минийхээс өөр байж таарна.

Би түвшний дэлгэцээ шалгатал энэхүү хуяг яг л миний өмнөх хөө хуягтай ижил хамгаалалттай юм. Уг нь арай илүү байх гэж бодсон юмсан. Би хөгшин эр лүү хартал өөдөөс ирмэв.

“Өө…Мммм….Баярлалаа.”

Үнэндээ гадаад үзэмж надад тийм ч их таалагдаагүй ч сүйрлийн давалгаанууд ирэх дөхсөн учраас сайн хэрэгсэлтэй болох хэрэгтэй байлаа.

“Тэгэхээр та хоёр одоо хаачих гэж байна ?”

“Мэдэхгүй ээ, хүн болгон хотын захад байгаа юм шиг байна.”

“Магадгүй давалгаанууд ирэх дөхсөн учраас тэгсэн байх. Гэхдээ хэзээ, хаана ирэх юм болоо ?”

“Юу ? Чи юу ч мэдэхгүй гэж үү ?”

“Юуг мэдэхгүй гэж ?”

Хэрвээ зэвсгийн эзэн мэдээд би мэдэхгүй байгаа юм бол энэ гүрнийнхэн аюулыг зайлуулах явдалд тийм ч нухацтай хандахгүй байгаагийн илрэл биз. Би тэднийг амандаа хараав. Тэгээд хөгшин эр лүү харан юу хэлэхийг нь хүлээв.

“Чи эзэн гүрний цагтай цамхаг төв талбай руу харсан байдгийг мэднэ дээ ?”

“Тийм байхаа. Хотын захад байдаг барилгыг хэлээд байна уу ?”

“Тиймээ, Тэр цамхагийн дотор Луут элсэн цаг гэж бий. Түүний элс унах мөчид сүйрлийн давалгаа руу дөрвөн баатар очиж тулалдах учиртай.”

“Тийм гэж үү ?”

Би бусад баатрууд болон тэр эмэгтэй энэ тухай аль хэдийн мэдчихсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

“Би хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч, чи өөрөө очоод харж болно.”

“Таны зөв юм байнаа.”

Хэрвээ сүйрэл хэзээ хаана болохыг нь хэн ч мэдэхгүй байгаа юм бол…нөхцөл байдал ч үнэхээр хэцүү байгаа юм байна даа. Баталгаатай болгох үүднээс очиж шалгасан нь дээр юм байна.

“Дараа уулзъя, хөгшин эр минь.”

“Тэгэлгүй яахав.”

“Баяртай.”

Бид түүнд цагт цамхагны тухай талархаад салах ёс хийлээ.

Хотын аль ч цэгээс цагт цамхаг харагддаг ч гэсэн ойртох тусам улам өндөр болсоор лбайв. Нумарсан тааз бүхий яг л сүм мэт аварга том барилга сүндэрлэх бөгөөд цагт цамхаг нумарсан хэсгийн дээр байрлаж байв. Барилгын хаалга онгорхой байсан бөгөөд хүмүүс олноороо орцгоож байлаа. Гэлэнмаа мэт хувцаслаж эмэгтэйчүүд над руу асуунгуй харцаар ширтэнэ. Магадгүй цуу ярианаас л болсон биз.

“Та Бамбайт баатар байхаа ?”

“Тиймээ, би сүйрэл ирэх гэж буй талаар дуулаад өөрийн биеэр харахаар ирлээ.”

“За тэгвэл дагаад яваарай.”

Тэр намайг дагуулан ортол сүмийн голд аварга том элсэн цаг байлаа. Ойролцоогоор 7 метр өндөр бөгөөд нарийн чимэглэлүүд нь үүнийг ариун, ид шидийн мэт санагдуулж байв. Миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөлөө. Гэнэтхэн ямар нэгэн онцгой хүчирхэг сэтгэл хөдлөл мэдрэгдэв. Элсэн цагны элс…улаан байлаа. Яг л цаг дөхөж байгааг илтгэх мэт. Би нарийхан дохио дуугарахыг сонстол миний бамбайнаас гэрэл гаран элсэн цагны голд буй эрдэнийн чулууг гэрэлтүүллээ.

Тэгээд миний нүдний буланд жижигхэн цагны дүрс гарч ирэв

Би хором хүлээтэл, мэдээж 12-ийн тоо 11 болон өөрчлөгдөв.

Тэгэхээр энэ ингэж ажилладаг байх нь. Тэд намайг шийдвэр гаргахдаа цагны тухай мэдэж байгаасай гэж бодсон байх.

Гэвч….Зөвхөн 20 цаг л үлдсэн юм бол, миний хийж чадах зүйл байж л таарна. Хэрвээ зүлэгт нуга руу яваад эмийн ургамал түүх юм бол би мэдээж амжихгүй, гэхдээ надад эм хэрэгтэй.

“Хөөх, энэ чинь Наофүми юу даа ?!”

Өрөөний үүднээс миний үнэхээр сонсохгүй хүсээгүй хүний хоолой сонсогдов. Эргээд хартал Жадат Баатар, Мотояасу өөрийн сүрэг эмсээ дагуулсаар ирж байв. Би энэ залууд үнэхээр дургүй. Түүнийг алахыг хүссэн ч биеэ барив.

“Давалгаанд бэлэн үү ?”

Тэр миний дургүйг хүргэж байна.

“Өө, чи ийм ноорхой юмтайгаа тулалдсаар л байгаа юм уу ?”

Ямар новш нь вэ ? Ингэж бодоход хүргэсэн нь хэний алдаа вэ ? Энэ бол түүнийх, бас тэр эмэгтэй тэгээд тэр хоёрын новшийн хуйвалдааных.

Мотояасу сарын өмнөхөөсөө огт өөр хүн болсон нь харагдаж байв. Тэр надаас илүү өндөр түвшинтэй, илүү дээр хэрэгслүүдтэй байлаа. Төмөр биш, мөнгөн хэрэгслүүд тэр хэрэглэж байх бөгөөд, үзэсгэлэнтэй улаан хувцас өмссөн байлаа.

Харин хуягны хувьд, би өөрийнхөө хөө хуягийг харж байв. Тэр үнэхээр өөрийнхөө хамгаалалтанд санаа тавьсан бололтой.

Домогт Жад ч мөн өөрчлөгдсөн байлаа. Туниагүй нарийхан зүйл байхаа бол маш хүчирхэг гайхалтай харагдаж байв. Бас жадны хошуу нь…тиймээ, үнэхээр хурц харагдаж байна.

“…”

Түүнтэй юм ярих ямар ч шаардлагүй байсан учир элсэн цаг руу ахин харлаа.

“Хөөе, Ноён Мотояасу чамтай юм ярьж байна! Чи сонсох ёстой.”

Тэнд миний уур хилэнгийн гол эх үүсвэр байна. Түүний ард зогсон ярьж буй эмэгтэй, хэлээ гаргаад намайг дооглож буй эмэгтэй.

Би түүнийг гэмшүүлэх ёстой. Заавал.

“Ноён Наофүми, энэ хэн бэ ?”

Рафталиа Мотояасу руу заав.

“…”

Түүний асуултанд хариулахаас илүү эндээс явахыг илүүд үзлээ. Тэгээд алхаж эхлэв.

Гэвч намайг өрөөг орхих гэж байхад үүдэнд Рэн Ицүки хоёр гарч ирэв.

“Бурхан минь.”

“Аа, Мотояасу болон…..Наофүми.”

Ицүки биднийг хараад ундууцсан хэдий ч дорхноо биеэ барин эелдэгээр ярьж эхлэв.

“…”

Рэн юу ч хэлсэнгүй, зүгээр л над руу чиглэн алхаж байлаа. Тэр өмнөхөөсөө хамаагүй хүчирхэг болсон нь харагдана. Тэднийг багийнхан гишүүд дагалдан явж байлаа.

Гэнэтхэн Элсэн цагтай өрөө үнэхээр давчуухан болчих мэт.

4+12+1 4 нь дуудагдсан баатрууд байлаа. Харин эзэнт гүрэн 12 адал явдал эрэгчдийг хуваарилсан. Харин энд Рафталиа байна.

“Амм…”

“Энэ охин хэн бэ ? Үнэхээр хөөрхөн юмаа!”

Мотояасу Рафталиа руу заав. Тэр ч үнэхээр хүүхэмсэг юмаа. Хэрвээ баатрууд нь хүртэл жаахан охидуудыг сонирхоод байвал эзэнт гүрний бусад хүмүүс яах болж байнаа ?

Тэр Рафталиагийн өмнө очоод өөрийгөө танилцуулав.

“Уулзсандаа таатай байна хонгор минь. Би энд дуудагдан ирсэн дөрвөн баатрын нэг Мотояасу байна. Тантай танилцаж болохсон болов уу.”

“Өө…Тэгэхээр та баатруудын нэг байхнээ ?”

Тэр Рафталиагийн нүд руу хүчтэй ширтээд толгой дохив.

“Тэгээд чиний нэр чинь хэн бэ бяцхан охин минь  ?”

“Аммм….”

Тэр үнэхээр будилж, юу хийхээ мэдэхгүй байлаа. Миний нүд рүү хараад дараа нь Мотояасу руу харав.

“Ра….Рафталиа. Танилцсандаа таатай байна.”

Тэр бид хоёрын дундах холбоог олж мэдэхийг хичээж байгаа нь илт байв. Тэр бас намайг хаяад Мотояасугийн тал руу гүйхийг хүсэж байгаа байж магадгүй. Зүгээр л би тэндээс гарахыг хүсэж байв. Хэр удаан энэ хүмүүст доромжлуулаад зогсож байх хэрэгтэй гэж ?

“Энд ямар зорилгоор ирснийг чинь асууж болох уу ? Чи маш сайн хуягтай, сайн илдтэй байна.”

“Би Ноён Наофүмитэй хамт тулалдах хэрэгтэй.”

“Өө тийм үү ? Наофүмитэй юу  ?”

Мотояасу над руу сэжиглэнгүй харав.

“…Юу?”

“Энэ хөөрхөн охиныг чи хаанаас хулгайлсан ?”

“Би чамд ямар нэгэн юм хэлэх ёстой шалтгаан огт олж харахгүй байна.”

“Би чамайг энд ганцаараа ирнэ гэж бодсон. Рафталиа хөөрхөн охиныг чамд ашиглуулж байж таарна.”

“Өөрийнхөөрөө л бод.”

Зүгээр л энэ хүмүүсийг харахад миний дотор муухай оргиж байна.

Би Рэн Ицүки хоёрын хаагаад зогсож байсан үүд рүү чиглэн хурдлан алхав. Тэр хоёр хуваагдан надад зай тавьж өгөв.

“Давалгаа ирэх үед уулзъя.”

“Багийн алуур болохгүйг хичээгээрэй дээ.”

Ицүкигийн хүйтэн хариу, Рэний хэтэрхий бардам байдал нь миний уурыг хүргэв. Тэдэн рүү эргэн харлаа.

“Алив явцгаая Рафталиа.”

“За ноён Наофүми.”

Тэр миний хоолойг сонсох үед бодит байдалд эргэн ирж хуучны эрч хүчтэй нэгэн боллоо.

Бурхан минь тэд үнэхээр адгийн новшнууд юм.

Эцэст нь өнөөх өрөөг орхин, зүлэгт нуга руу чиглэв.

“Ноён Н….Наофүми! Юу болсон бэ ?”

“Юу ч биш.”

“Амм….”

“Юу ?”

“Юу ч бишээ…”

Тэр намайг ууртай байгааг мэдсэн ч газар луу ширтэн дуугайхан даган явж байлаа.

….Бөмбөлгөн мангас бидэн рүү хурдлан ирж байв.

Рафталиа илдээ сугаллаа.

“Энэ удаад надаар хийлгэ.”

“Ммм…Гэхдээ…”

“Зүгээр ээ!”

Миний ууртай хашгирахыг сонсоод Рафталиа арагш ухрав.

Бөмбөлөг яг миний урд хүрч ирээ байлаа.

“Үүнийг ав! ҮҮНИЙГ хүрт!”

Чөтгөр ав! ЧӨТГӨРРР АВВ!

Би дэлбэртэл нь балбасан бөгөөд аажмаар тайвшран хэвийн төрхөндөө оров.

Миний нүдний буланд буй цаг явсаар л байлаа.

18:01

Арван найман цаг л үлдчихээд байна.

Би арван найман цагийн дотор юу хийж чадах бол ?

Миний хийж чадах юу ч байхгүй…Зүлэгт нугаар яван эмийн ургамал түүж, бөмбөлгүүдтэй тулалдав.

Би эмийн ургамлаараа эм хийн ирж буй сүйрлийн давалгаанд бэлдэхийг хичээлээ.

Орой болох үед бид дэн буудалдаа буцан ирсэн бөгөөд Рафталиа над руу хүрч ирээд эргэлзэнгүй асуув.

“Ноён Наофүми ?”

“…Юу ?”

“Элсэн цагтай өрөөнд байсан хүмүүс, яг л тантай адилхан баатрууд тэ ?”“….Тиймээ.”

Би үүний тухай бодмооргүй байна. Яагаад мартах гэж ийм их хүчин чармайлт гаргаж байхад сануулчихаж байгаа юм бэ ?

“Та хэдийн хооронд юу болсныг хэлж болох уу?”

“Би энэний тухай ярьмааргүй байна. Хэрвээ мэдмээр байвал Баар луу очоод асуу.”

Хэрвээ би үнэнийг хэлвэл хэн ч надад итгэхгүй. Тэр ч гэсэн. Гэхдээ хамгийн том ялгаа бол Рафталиа миний боол. Хэрвээ тэр миний үгэнд орохгүй бол, эсвэл зугтахаар оролдвол боолын хараал нь түүнийг өвтгөнө.

Намайг ярихгүй гэдгийг ойлгоод Рафталиа ахин асуусангүй.

Унтах хүртлээ би эм хийсээр байлаа. Сүйрлийн давалгаа тун удахгүй ирэх нь.Naofumi_Default

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.