Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 18

Том өөрчлөлт!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 18: Зэрлэгүүдийн хуяг

“За байз, энэ чинь манай бяцхан Бамбайт баатар уу даа ? Уулзалгүй долоо хоночихжээ.”

Бид Цайзат хот руу буцахдаа зөвхөн дэлгүүрүүдээр л ордог байсан юм.

Зэвсгийн дэлгүүрийн эзэн яагаад ч юм Рафталиаг гайхширангуй ширтсээр байлаа.

“Уулзаагүй удсан болохоор дурсамж маань бүдэгхэн байгаа байж болох ч….Чи ч сайхан залуу бүсгүй болтлоо өсчихжээ дээ янз нь ?”

“Юу  ?”

Тэр юу яриад байгааг мэдэх юм алга. Ямар ч утгагүй юм.

“Тиймээ, чи ч гэсэн овоо мах шөл суучихжээ. Өмнө нь уулзахад яс арьс болсон юм л байсан даг.”

“Амаа мэдэж яриарай!”

Рафталиа ийнхүү хариулахдаа гараа үрэн инээсээр байв.

Аагхх, энэ хандлага намайг галзууруулж байна. Тэр эмэгтэйг л санагдуулаад байх юм…

“Хахахаха! Чи ч түүнийг үнэхээр хөөрхөн болгож өсгөсөн байна даа.”

“Түүнийг өсгөсөн ? Тэр зүгээр түвшин ахисан.”

Долоо хоногийн өмнө тэр түвшин 10-тай байсан ч одоо 25 болчихсон. Магадгүй түвшин ахих нь гадаад төрхөд нөлөөлдөг байж болох юм.

“Хмм, Чи ч нөхөрсөг байхаа болжээ хүүхдээ?”

“Би юу яриад байгааг чинь ойлгохгүй байна.”

Хэн ч харсан түүнийг арав орчим насны хөөрхөн охин байна л гэж хэлнэ. Би түүнийг сайн хооллож байсан болохоор жаахан жин нэмсэн байхыг үгүйсгэхгүй л дээ.

Тэр үргэлж л өлсөж байна хэмээн гомдоллодог байсан учраас мангас алсаныхаа дараа түүнд махыг нь чанаж өгдөг байсан. Шим тэжээллэг байдлын тэнцвэрт нь санаа зовдог байсан тул хоолонд чадахаараа олон төрлийн хүнсний ногоо, эмийн ургамал хийдэг байсан. Тэр ч ханиахаа больсон. Миний түүнд өгч байсан эмнүүд үр дүнгээ үзүүлсэн л байж таарна.

“Энэ долоо хоногт юу хийв ? Зөвхөн л тулалдсан юм уу?”

“Би ноён Наофүмитэй адилхан зөв боловсон хооллож сурахыг хүссэн учраас дэн буудлын ажилтнуудын нэгээр нь зөв хооллох ёсуудыг заалгасан.”

“Бүх зүйл дажгүй байгаа бололтой.”

Хөгшин эр үнэхээр баясгалантай байгаа бололтой. Тэр байдлыг нь ашиглаад бараагаа хямдруулахыг ятгаж болох л юм.

Түүнд сайн тал засаарай Рафталиа.

“Тэгэхээр юу авах вэ ?”

“Ганц хоёр хэрэгсэл авах гээд.” хэмээн хэлээд Рафталиа руу заалаа.

Гэнэтхэн Рафталиа хөмсгөө зангидан мөрөөс минь татаад.

“Юу ? Танд юм авна гэж бодсон шдээ ?”

“Мэдэж байна, мэдэж байна. Тайвшир. Яагаад маяглаад байгаа юм ?”

“Би таныг яагаад гэдгийг нь мэднэ гэж бодож байна.”

“Би зүгээр сүйрлийн давалгаанд бэлдэж байна.”

“Тэгэхээр чамайг ямархуу залуу гэдгийг, бас охины юу гэж хэлэх гээд байгааг ойлголоо.”

Эд нарын юу яриад байгааг ойлгох юм алга. Надад юм авна гэдгийг хэдийнээ тохирчихсон гэж бодсон юмсан.

“Ойлголоо, Чи хамгаалалт нэмэх эд хайж байгаа бололтой. Тэгэхээр хэр их мөнгөнд тааруулж авах гэж байна ?”

“180 мөнгөн зоосонд л.”

Намайг үг унагахаас урьтан Рафталиа ийнхүү хэлэв. Аливээ, тэд надаар тоглоод байгаа юм байхдаа. Хэрвээ тэр бидний бүх мөнгөөр надад юм авчихвал түүнд сайн зэвсэг авч хүчрэхгүй шүү дээ !

“Ойлгомжтой, тэгэхээр…180 мөнгөн зоосонд дажгүй хөө хуяг авах боломжтой.”

“Хөө хуяг ? Ха!”

Яагаад ч юм миний дотор уур хилэн дүрэлзэн асаж эхлэхийг мэдэрлээ. Учир нь өмнө нь хэдийнээ авчихсан зүйлээ ахиад авч байгаа мэт санагдсан учир үнэхээр гунигтай байв.

“Тэгэхээр манай бяцхан Бамбайт хүү үүнийг тэгж их үзэн яддаг байх нь…”

“Мөнгөнд чинь тааруулахад хэцүү байгаа ч, дажгүй төмөр хуяг олдох байх.”

Хөгшин эр намайг яагаад уурласныг сайн ойлгож байсан учир өөр зүйл хайхаар явлаа.

Тэгээд тэрээр тээр тэндэх хананд өлгөөстэй зүйл рүү заалаа. Тэнд бүрэн давтан хийсэн төмөр хуягууд байв. Яг л цайзад байдаг шиг харагдаж байлаа. Би түүний юу хэлэхийг бараг л мэдэж байв: Энэ хуяг маш хүнд учраас чи тийм ч сайн чөлөөтэй хөдөлж чадахгүй. Хэрвээ намагт уначихвал үхэхээс өөр сонголтгүй.

“Хэрвээ чи хангалттай хүчтэй бол зүгээр ч гэсэн, гол асуудал нь энэ Агаараар сэргэсэн зүйл биш.”

“Агаарын сэргэлт ?”

“Тиймээ, энэ бол өмсөж буй хүнийхээ шидийн хүчийг ашиглан хуягийг илүү хөнгөн болгодог арга. Үнэхээр гайхалтай шүү.”

“Ойлголоо. ”

Ерөнхийдөө энэ ертөнцөд агаарын сэргэлтгүй хуягтай байхад тийм ч сайн хөдөлж чадахгүй юм байна.

Гэхдээ үгүй ээ…Тэр надад хангалттай хүчтэй хүнд бол зүгээр гэж хэлсэн.

Гэхдээ би тийм ч хүчтэй биш.

“Хэрвээ хүнд хэсгүүдийг нь аваад хаячихвал илүү хөнгөн, хямдхан болж болох юм шиг харагдаж байна…”

“Юу гээч, би чамайг ингэж хэлнэ гэж мэдэж байсан.”

“Та ч намайг сайн мэдэх юмаа.”

“Чи зүгээр хямдхан цээжний хамгаалалт авч болох ч гэсэн тийм ч сайн хамгаалалт болох нь юу л бол.”

“Тэгэхээр надад хамгаалалт хэрэгтэй ч, хөдөлж чадахгүй бол ямар ч хэрэг алга.”

Би хүчирхэг хана байж болох ч хөдөлж чадахгүй бол түүнийг хамгаалж чадна гэж үү ? Би өөрийнхөө хөдлөх чадварыг багасгах ямар нэгэн хуягнаас татгалзахаар шийдлээ.

Агаарын сэргээлтийн процесс яадаг юм бол ? Үүнийг хийхэд хэр их мөнгө орох юм бол ?

“Эсвэл…ямар нэгэн материал авчирвал тусгай хуяг хийж өгье.”

“Янзтай. Би тиймэрхүү зүйлд ч дуртай шүү.”

“Би чамд таалагдана гэж мэдсэн юмаа.”

Дэлгүүрийн эзэн материалын жагсаалт бүхий цаас гарган ирэв.

“Би энийг уншиж чадахгүй юм байна.”

Би энэ ертөнц дэхь ямар ч зүйлийг уншиж чадахгүй. Бамбай надад бүх зүйлийг орчуулж өгч байсан болохоор энэ тухай бодох ч шаардлага гарч байгаагүй билээ. Зэвсгийн дэлгүүрийн эзэн надад хэрхэн хийх үйл дарааллын тухай тайлбарлаж байхдаа надад санаа зовнисон нь мэдэгдэж байв.

“Чи эндээс хямдхан хүрэл, төмөр худалдаж авах хэрэгтэй. Тэгээд Туулайлзагана, Үхэр зарааны арьс, ПикюүПикюүний өд хэрэгтэй.”

“Надад арьс өд хоёр байгаа.”

Рафталиа цүнхээ ухан өд, арьсыг гаргаж ирж байхдаа үнэхээр маадгар байлаа. Бид хоёр дулаахан ор хийх гэж байсан л даа….Гэхдээ яая гэхэв.

“Жаахан хуучирсан харагдаж байна, гэхдээ ашиглаж болохгүй гэхээр юм бол алгаа.”

“Та эд нараар юу хийх гэж байна даа тэгээд ?”

“Зэрлэгүүдийн хуяг. Ерөнхийдөө хуяг дуулгатай төстэй ч гэсэн, хамаагүй дулаахан, тэгээд илүү их газрын хамарч хамгаалдаг.”

“Хмм…”

Зэрлэгүүдийн  хуяг… Муухай нэртэй юм.

“Бас хэдэн яс авчрах юм бол би зарим нэгэн шидийн нөлөөлөлтэй болгож болно. Гэхдээ дараа нь нэмсэн ч болох болохоор олсон үедээ аваад ирэхэд болноо.”

“Баярлалаа. Үнэхээр том тус хүргэж байгаад. Тэгэхээр бид хоёр яваад хүрэл, төмөр хоёр олоод ирье.”

“Тиймээ ! Яг одоо явцгаая!”

Рафталиагийн сэтгэл нь хөдлөөд дэлбэрэх гэж буй бололтой. Миний гарнаас хөтлөн гадагшаа чирэн авч гарав.

“Тэгэхээр юунд сэтгэл чинь хөөрөө вэ?”

“Учир нь одоо л та жинхэнэ баатар шиг харагддаг болох гэж байгаа болохоор. Хоёулаа хурдлах хэрэгтэй!”

“Ммм….Ойлголоо.”

Би үнэхээр түүний хэлсэн шиг энгийн тосгоны ард шиг харагддаг байх. Зэрлэгүүдийн хуяг намайг тийм тансаг харагдуулахгүй ч, юу ч үгүй байснаас хавь дээр биз. Бид дарханы газраар дайран хүрэл төмөр худалдан авлаа. Магадгүй зэвсгийн дэлгүүр дарханы газартай тохиролцоотой байснаас ч болсон уу, төсөөлж байснаас хамаагүй хямдаар авав.

Тэгээд бас дарханы газрын залуу Рафталиаг маш хөөрхөн эгдүүтэй байсан болохоор үнээ буулгасан гэж хэлсээр байлаа. Дархан түүн рүү хараад инээмсэглэтэл Рафталиа түүн рүү хариу инээмсэглэн гараа далласан юм. Энэ надад энэ ертөнц иймэрхүү явдал хичнээн түгээмэл байдаг тухай бодоход хүргэв.

“Тэгэхээр, бид авах юмаа авчихлаа.”

“Чи ч хичээнгүй юмаа. Бяцхан Бамбайт хүү минь.”

“Мэдээж, гэхдээ миний бодлоор найзууд чинь бүгд Лоликон байхаа. Би лав хоёр гурван ийм хүн харлаа.”

“Лоликон гэж юугаа яриад байнаа ?”

“Мэдэхгүй гэж үү ? Бамбай маань надад орчуулж өгөөгүй юм байхдаа.”

“Үгүй ээ, би ойлгож л байна лдаа. Гэхдээ ямар нь жаахан охинд татагдана гэж ?“

“Хүн болгон л Рафталиаг хөөрхөн болохоор үнээ буулгалаа гээд байсан.”

“Хөөе одоо болтол…одоо болтол мэдээгүй байгаа гэж үү ?”

“Юуг мэднэ гэж ?”

“Одоо, одоо…Энэ тухай мэдэх хэрэггүй.”

Рафталиа толгойгоо хүчтэй сэгсрэв.

Хөгшин эр чихэндээ итгэхгүй байгаа мэт хүндээр санаа алдсанаа нүдээ нарийсган над руу харлаа.

“Би маргааш гэхэд үүнийг чинь хийгээд дуусгачихъя. Тэр болтол хүлээчих.

” “Хурдан юмаа, би хэдэн өдөр болно байх гэж бодсон.”

“Мэдэхгүй хүмүүстээ бол тэгнэ л дээ, гэхдээ чи бол ? Чи бол миний бяцхан Бамбайт баатар.”

“Би танд талархах хэрэгтэй байх.”

“Хахаха, хүн ичээгээд.”

Талархалаа илэрхийлсэн маань тэнэг санагдчихлаа.

“Зүгээр дээ. Хуяг хийхэд хэр их болох бол ?”

“Металлны үнийг оролцуулаад…Би 130 мөнгөн зоосонд багтаагаад хийж өгч чадна. Би шидийн хүчтэй болгож өөрчлөх зардлыг хүртэл оруулсан шүү.”

“Та ясны тухай яриад байна уу ? Би зүгээр л авчрахад л болно гэж үү ?”

“Тиймээ. Тэгээд би үнэгүй өөрчлөөд өгье. Гэхдээ илүү хямдханаар хийж бол чадахгүй шүү.”

“Зүгээр ээ, сайхан сонсогдож байна.”

Би хэтэвчнээсээ 130 мөнгөн зоос гаргаж ирээд түүнд өглөө.

“Баярлалаа.”

“Тэгэхээр 90 мөнгөн зоосонд ямар зэвсэг авч болох бол ?”

“Өөрийнхөө боолд уу ?”

“Тиймээ.”

Түүний одоо ашигладаг илд бүрэн ирлэгдчихсэн байгаа. Мөн хуучин мохоо илд ч байгаа. Би түүнийг өгөв.

“Рафталиа.”

“За.”

Тэр ташаандаа зүүсэн илдээ аван ширээн дээр тавив.

“Эднийг боломжтой бол зарах гэсэн юм бас.”

“Тэгэхээр энэ удаад илдэндээ сайн анхаарал тавьсан бололтойдог шүү.”

“Миний бамбай тэгсэн юм аа.”

Би унтахдаа Рафталиагийн илдийг Ирлэгч бамбайндаа хийдэг зуршилтай болсны үр дүнд өглөө сэрэх бүрт хурц иртэй илдтэй болчихсон байдаг байлаа.

“Тийм бамбайтай байгаа чинь сайн хэрэг. Би ч гэсэн ийм эдтэй болох юмсан.”

“Тиймээ. Гэхдээ би өөр ямар нэгэн зэвсэг ашиглах боломжгүй.”

Миний дайрах хүч маш муу болохоор ерөнхийдөө тоосгон хананаас өөрцгүй билээ Хэрвээ энэ түүнд сайхан санагдах бол бамбайгаа өгөхөд бэлэн байна. Өгч чадах болохоор биш өгөхийг хүссэндээ л тэр.

“Тэр ч хэцүү шүү.” Тэр үнэхээр бүдүүлэг чангаар хөхөрсөөр байгаа нь миний уурыг хүргэв. Тэгээд түргэхэн ярианы сэдэв өөрчиллөө.

“Энэ хуучин мохоо илд хамаагүй дээр харагдаж байх юм. Наад бамбай чинь ч гайхалтай чадвартай юмаа.”

Тэр илдний ирийг имэрч шалгаж байхдаа үнэхээр гайхширсан нь харагдана. “Тиймээ..хммм…Магадгүй би шидийн хүч бүхий төмөр илд хийж болох юм.”

Өмнө нь сонсож байсан шиг санаж байна. Түүний одооных нь илднээс хавь дээр биз.

“Цусны бүрхүүлээр бүрэгдсэн нь мөн биз дээ ?”

“Аа мэдээж, би үнэгүй хийгээд өгье. Би чамайг хэр их хичээж байгааг сайн мэдэх болохоор.”

Тэр ч сайн залуу юмаа. Бодоод үзэхэд тэр намайг анх ирэх үеэс л тасралтгүй тусалсаар ирсэн. “Баярлалаа…”

Би түүнд сэтгэл зүрхнээсээ талархаж буйгаа илэрхийлэв.

“Зүгээр дээ хүүхдээ. Чиний нүд чинь анх ирсэн үеийнхээсээ огт өөрчлөгдөөгүй байна. Сайн хэрэг шүү. Би чамаас үнэхээр сайн зүйл олж харсан.”

Зэвсгийн дэлгүүрийн эзэн үнэхээр таатай харагдаж байсан бөгөөд шидийн хүч бүхий төмөр илдээ Рафталиад өгөв.

“Ямар ч хүн илүү хүчтэй болохыг хүсвэл хүчтэй зэвсэгтэй болоход л хангалттай. Би чамайг үүнийг сайн хэрэглэж чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт, энэ чигээрээ хичээгээд л байгаарай охин минь.”

“Баярлалаа!”

Шинэ илдээ хуйндаа хийн байхдаа Рафталиагийн нүд баяр баясгалангийн очоор дүүрэн байв.

“За тэгэхээр маргааш өдий үед хүрээд ирээрэй.”

“Ойлголоо.”

“Маш их баярлалаа!”

Тэгээд бид хоёр дэлгүүрээс гарлаа. Биднийг гарах үед нар хэдийнээ дээр хөөрсөн байх бөгөөд үдийн хоол идэх цаг болсныг сануулна. Юу ч идсэн ямар ч амт амтагддаггүй байсан ч, би өлссөөр л байна.

Дэлгүүр хэссэний дараа бидэнд 10 мөнгөн зоос үлдсэн байлаа. Бүтэн долоо хоног олсон мөнгө ингээд л байхгүй! Өө зааза. Хэрвээ шинэ зэвсэг үнэхээр сайн байж чадах юм бол ашигтай зүйл авсан гэж бодож болох л юм. Бас мөнгө олох өчнөөн л арга байна.

“Өмнө нь орж байсан хоолны газар луугаа орох уу ?”

“Болно гэж үү ?”

“Мэдээж хэрэг, бас юу хүссэнээ идэж болно шүү.”

“Өө үгүй ээ ингэхээ болилдоо, би жаахан хүүхэд байхаа больсон шүү дээ.”

Тэр өнөөдөржингөө л аз жаргалтай байсан байж зан нь огцом хувирчих юм. Яагаад хүүхдүүд том хүн болчихсон юм шиг аашилдаг юм бол ? Түүний шилжилтийн нас нь эхэлсэн бололтой.

“Заа заа, ойлголоо. Гэхдээ чи юм идмээр л байгаа байлгүй. Алив явцгаая.”

“Ноён Наофүми, миний яриаг сонсохгүй юм уу ?”

“За яахав, гэхдээ чи том хүн болчихсон юм шиг дүр үзүүлэх хэрэггүй. Аливээ…Чи юм идмээр л байгаа биздээ ?”

“Тэгээд юу гэж ? Та өөрийгөө маш хүчирхэг тэгээд надтай сайхан харьцаад л бүх юм сайхан болчихно гэж бодож байна уу ? Надад таны халамж хэрэггүй!”

Өө бурхан минь…ахиад нэг ууртай хүүхэд. Бид хоёр өнөөх хүүхдийн цэстэй хоолны газар луу орлоо.

“Тавтай морилно уу !”

Ажилтнууд нь бидэнд өмнөхөөсөө хамаагүй сайхан хандаж байх юм. Биднийг ширээнд минь дагуулан авчрав. Рафталиагийн үсийг тайрсанаас болсон юм байхдаа ? Түүний үс нь өмнө ирэхэд ч үнэхээр аймаар байсан шүү.

“Би хамгийн хямдхан хоолноос чинь. Түүнд болохоор дээрээ жижигхэн тугтай хүхдийн хоол.”

“Ноён Наофүми!”

Зөөгч хоолны меню рүү харснаа Рафталиа руу дөхөн очив.

“Үнэндээ би ч гэсэн хамгийн хямдхан хоолноос авъя.”

“Аан за.”

“Чамд юу тохиолдоо вэ ? Чи дургүй болчихсон юм уу ?”

“Би танд хэлсэн дээ. Би зүгээр ээ гэж.”

“Хммм…”

За яахав түүнийг хүссэнээр нь л байлгахаас. Бас би түүнд юу хүссэнээ авч болно гэж хэлчихсэн болохоор.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s