Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 17

Энэ долоо хоногийн эхний хэсэг. Дараагийн хэсгүүд маргааш орой орох болно. Сүүдрийн булхайн энэ долоо хоногийн сүүлийн хэсэг мөн маргааш орой орно.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 17: Сүйрлийн давалгаанд бэлдсэн нь

ПикюүПикюү Бамбай: нөхцөл хангагдлаа.

Модон Бамбай: нөхцөл хангагдлаа

Эрвээхийн Бамбай: нөхцөл хангагдлаа

Гаансан Бамбай: нөхцөл хангагдлаа

гэх мэт….

ПикюүПикюү Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авч буй бонус: хялбар зэвсэг сэлбэлт 1

Модон Бамбай: чадварууд хадгалагдлаа:

Олж авч буй бонус: цуглуулгын чадвар 1

Эрвээхийн Бамбай: чадварууд хадгалагдлаа:

Олж авч буй бонус: Саажилтыг эсэргүүцэх (бага)

Гаансан Бамбай: чадварууд хадгалагдсан:

Олж авч буй бонус: Шоронгийн Бамбай

гэх мэт…

Энэ бүхэн найман өдөр үргэлжлэв.

Би мангасуудыг агнаж, шинэ эм болон хүдэр цуглуулан явахдаа тэднийгээ бамбайндаа шингээн тоо томшгүй олон чадваруудыг сурсан бөгөөд түвшний дэлгэцэнд маш олон шинэ зүйлүүд нэмэгдсэн учир нэг дор бүгдийг нь хянахд хэцүү болж байлаа.

“Хүлээгээрэй!”

Өргөсөөр хучигдсан үхэр зараатай төстэй харагдах нэгэн зүйл биднийг харсан бололтой ум хумгүй зугтааж байлаа. Рафталиа бид хоёр араас нь хөөв.

Бид хоёрын түвшин үнэхээр хурдацтай нэмэгдэж байсан юм. Рафталиа хэдийнээ түвшин 25 хүрсэн бөгөөд, би түвшин 20-той байлаа.

Рафталиа үнэхээр хурдан өсөж байна.

….Гэтэл би ноорхой нөмрөгтэйгөө тулалдсаар л.

Би энэ хүртэл ямар нэгэн гэмтэл авахгүйгээр хэрхэн ирсэн тухайгаа үнэхээр гайхаж байна.Би хүчтэй байсан юм уу, тэд нар тийм сул дорой байсан юм болов уу?

Гэхдээ л би гэмтсэн.

Би өөрийнхөө чадварт хэт итгэлтэй байсан. Би муу бамбайтайгаа үхэр зараатай тулалдаж байгаад гэнэтхэн хүчтэй өвдөлт мэдрэв. Миний анхааралгүй байдлыг далимдуулан тэр намайг цохиж гэмтээсэн нь тэр байлаа.

Хэдийгээр би Сонор сэрэмжийн Бамбайгаа ашиглаж байсан ч тэр яаж ийж байгаад л намайг хатгаж дөнгөсөн юм.

Ерөнхийдөө Сонор сэрэмжийн бамбай надад ямар нэгэн дайсан хорин метрийн хүрээнд орж ирэх үед дохио өгөн сануулдаг учиртай. Тэгэхээр хэн нэгэн ойртон ирсэн үед би мэдэж чаддаг байв.

Гэвч энэ тийм ч хэрэг болоод байдаггүй эд.

Би ойр хавьд мангас ирснийг мэдсэн ч, яг хаана байгааг нь үүнийг ашиглан мэдэж чадахгүй.

“Бурхан минь, ямар их өвдөж байнаа.”

Цус шүүрч буй шархан дээрээ эм түрхлээ.

Мэдээж өргөсөнд хатгуулах үед өвддөг. Энэ бол энгийн л хэрэг.

Би энд ирснээс хойш өвдөлт мэдрэхгүй байсаар дасчихсан байсан учир яг ямар мэдрэгддэгийг нь мартчихсан байж.

“Би наадахыг чинь л хэлээд байна Ноён Наофүми. Одоо илүү дээр хэрэгсэл авах тухай бодох цаг болсон.”

“Үгүй ээ, зүгээр л муу бамбай ашиглаж байснаас л болсон юм.”

Ямар нэгэн байдлаар миний бамбай энгийн бамбай мэт харагддаг ч бүхий л биеийг минь хамгаалж чаддаг байсан юм. Тийм учраас би өөрийн хэрэгслүүдээ өөрчлөх тийм ч их шаардлага үгүй байлаа. Юу гэхээр миний бамбай хүчирхэг, үлдсэн хэсгийг маань ч мөн бамбай маань хамгаалдаг учир би огт гэмтээгүй явж байсан юм.

Ирлэгч Бамбайны ач тус үнэхээр гарч байна. Яг л бидний таасанчлан Бамбай Рафталиагийн зэвсгийг автоматаар ирлэж байлаа.

Ирлэхэд найман цаг зарцуулагддаг. Харин тэрнээс нь өмнө илдээ авчихвал ямар ч үр дүнгүй. Гэхдээ ийнхүү ирлэж байхдаа миний Хүч тамирын онооноос минь багасгаад байсан нь гол асуудал болоод байсан юм.

Ямартай ч, өөрийнхөө сурсан бусад чадваруудаа туршиж үзэж цаг болсон бололтой.

“Агаарын ниргээнт Бамбай!”

Энэхүү чадвар нь агаарт аварга том бамбай үүсгэдэг бөгөөд хүрээ нь ойролцоогоор таван метр орчим байлаа.

Ингэснээр дайснаасаа зай хожчиход үлэмж тустай. Гэхдээ үүнээс холдох тусам хүч нь багасдаг байлаа.

Гэхдээ түүний нэрийг хашгирах үед илүү хүчтэй болдог.

Үхэр зараа эхэндээ миний Агаарын ниргээнт Бамбайг хараад цочирдов. Гэвч төд удалгүй үүнийг даван үсрээд гүйлээ.

Чөтгөр гэж…Хэрвээ би таван метрийн дотор байсан бол түүнийг хэдийн барьчихсан байгаа, гэтэл энэ жижиг чөтгөр хэтэрхий хурдан юм.

Өө яг үнэн.

“Шоронт Бамбай!”

Энэхүү чадвар тулааны талбарт том төмөр тор үүсгэдэг бөгөөд үүний диаметр нь ойролцоогооор 6 метр.

Энэ удаа би үхэр зарааг өөрийн байгаа болгон энэхүү чадвараа дуудлаа.

Энэхүү чадварыг ямар нэгэн зүйлийг хамгаалах, эсвэл хориход ашиглаж болдог.

Гэхдээ хамгаалалтын зорилготой тул шууд гэмтэл учруулж чадахгүй.

“Аррр.”

Үхэр зараа торонд хашигдан хаашаа ч явах газаргүй болон тонгочиж байв.

Рафталиа тор луу гүйж ирээд алга болохыг нь хүлээлээ. Тэгээд алга болохоор нь үхэр зарааг хутгалчихав.

“Арррррр!”

“Бариад авлаа.”

Рафталиа үхсэн үхэр зарааг аваад над дээр аваачиж өглөө.

Тор тулааны талбарт арван таван секунд л байх боломжтой.

“Янзтай!”

Түвшиний оноо 48

Рафталиа түвшний оноо 48

Тийм ч бага оноо биш байна шүү.

Мангасуудыг шууд бүхлээр нь бамбайндаа шингээж болох ч эвдэж хуваагаад хэсэг хэсгээр нь шингээсэн нь илүү дээр байлаа. Би үүнийг өмнө нь мэддэггүй байсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт л анх олж нээсэн юм. Бөмбөлөг, Мөөг, Өндөгөнцөрүүд бүгд материал болон ашиглагдах боломжтой. Үүнийг эртхэн мэдсэндээ үнэхээр баярлаж байна.

Бид үхэр зарааг өргөс, мах, арьс болон яс болгон хуваалаа. Бүгд тус тусдаа материалын үүрэг гүйцэтгэх бөгөөд өөр өөрийн хэрэглээ бий. Би тэднийг тус тусад нь салгаж бамбайндаа соруулав.

Ясыг юунд ч ашиглаж болох байлаа. Арьс янз бүрийн түвшинг ихэсгэдэг бөгөөд, энэ нь зөвхөн чадварын түвшин болон ерөнхий түвшин хоёр зохицох үед боломжтой зүйл.

Махыг нь хоолонд хэрэглэж болно. Ер нь л бүгд ойлгомжтой хэрэглээнүүд байлаа.

Амьтны Өргөсөн Бамбай: нөхцөл хангагдлаа

Амьтны Өргөсөн Бамбай…Өргөсөн бамбай ч гайхалтай чадваруудтай байж магадгүй болоод явчихлаа шүү.

Амьтны Өргөсөн Бамбай: чадварууд хадгалагдлаа:

Олж авч буй бонус: дайрах 1

Онцгой нөлөө: Өргөсөн Бамбай (Жижиг)

Одоо л нэг юм би даййййййрч чадах боллооо!

Гэхдээ энэ бол зөвхөн түвшин нэг гэдгийг ойлгож байна.

Онцгой нөлөө, Өргөсөн Бамбай магадгүй ямар нэгэн гайхалтай зүйл байж болох ч, яг одоо би дайралтын түвшиндээ анхаараад байсан тул хайхарсангүй.

Одоо дайралтын түвшинтэй холбогдож болох эд зүйлсийг олох нь л миний хийх хэрэгтэй нэн тэргүүний зүйл юм. Одоо л нэг юм өөрийнхөө дайралтыг сайжруулахад анхаарч чадах боллоо.

Үүний хамгаалалтын түвшин хүдрээр хийсэн бамбайныхаас бага зэрэг доогуур байв, гэхдээ зүгээр ээ би амьд үлдэж чадна.

“Юу гэж бодож байна ?”

“Энэ миний дайралтын түвшинг ихэсгэх юм шиг байна?”

“Гайхалтай! Гэхдээ хамгаалалтын түвшин нь ямар бол ?”

Рафталиа намайг гэмтэж магадгүй хэмээн санаа зовж буй мэт харагдав.

“Зүгээрээ.”

“Тэгвэл ч болж байна шүү. Ммм…Миний илдний тухайд…..Бага зэрэг ир нь элэгдчихсэн, тэгээд би…”

“Зүгээр ээ, одоо хоёулаа жаахан амсхийгээд хот руу хөдөлцгөөе.”

“Тиймэээ!”

Би ирлэгч бамбайгаа гаргаж ирээд Рафталиагийн илдийг шургуулан хийв.

Ирлэх…

Бидний их хичээл зүтгэл үр дүнд түвшин маань ч дээшлэж, мөнгө ч сайн олж байлаа. Та итгэх үү….230 мөнгөн зоос! Цайвар металлын л ач.

Эм ч сайн зарагдаж, бамбайны төрөл бүрийн цуглуулах болон нэгтгэх чадварууд бидэнд дажгүй орлого хийхэд үнэхээр их тусалсан.

Гэхдээ гол асуудал нь би онлайн тоглоом яаж тоглодог байсан яг тэрэн шигээ аяглаад байгаа бололтой. Би бүхий л цагаа мөнгө олоход зарцуулаад байх шиг.

Мөнгө намайг илүү хүчтэй болгохгүй ч….би амьдрах хэрэгтэй байдаг.

“За тэгэхээр, хот руу очиж чамд шинэ хэрэгслүүд авцгаая.”

“….Ноён Наофүми?”

Юу ? Тэр над руу нэг тийм санаа зовонгуй инээмсэглээд байх юм.

“Таныг надад шинэ хэрэгсэл авч өгөх гэж буйд үнэхээр талархаж байгаа ч, тэгэхээсээ өмнө та өөрийнхөө гадаад үзэмжинд анхаарсан нь дээргүй юу ?”

“Юу ? Би тийм сонин харагдаж байна гэж үү ?”

“Бамбайтай л болохоос та яг л энгийн тосгоны хүн шиг харагдаж байна.”

“Тиймээ…надад тийм элдэв юм хэрэггүй. Би зүгээр хувцсаа солиход л болоо биш үү ?”

Тэр миний мөрийг заагаад инээмсэглэн:

“Үхэр зараа таныг гэмтээгүй гэж үү ?”

“Би чамд муу бамбайтайгаа байсан гэж хэлсэн дээ…Тийм ч сүртэй юм бишээ. Хэрвээ бид өөрсдийн мөнгөө чиний хэрэгсэлд зарцуулвал цаашдаа хэрэгтэй.”

“Гэхдээ Ноён Наофүми…Та өөртөө анхаарал тавихгүй бол та үхээд л дуусах болно.”

“Үхнээ ?!”

“Одоо л цаг нь. Одоо та өөрийгөө нэг хараад үзэх цаг болсон.”

“За яахав…”

Түүний зөв. Бодоод үзвэл сүйрлийн давалгаа ойрын хэдэн өдрүүдэд ирэх гэж буй. Тэр үед нь би илүү хүчтэй байх хэрэгтэй.

Тэгээд ч тулалдах үедээ тосгоны эр шиг хувцаслах нь олон нийтийн итгэлийг навс унагах биз.

Зорилго болон утга учир нь шал өөр зүг рүү эргэх шиг боллоо.

“Бурхан минь…”

Би зүгээр л дайралтын хүчээ ихэсгэмээр байна…

“Миний тухай одоо март. Одоо таньд илүү дээр хэрэгсэл авах тухайд анхааръя, Ноён Наофүми.”

“За яахав, надад юм аваад үлдсэн мөнгөөр нь чамд хэрэгсэл авъя.”

“За.”

Тэр надтай өмнөхөөсөө хамаагүй нээлттэй биеэ барилгүй харьцаж байсан ч илүү дураараа болоод байх шиг байна.

Чи МИНИЙ дор ажиллаж байгаа шүү гэж сануулахыг хүссэн ч тэр өөрийн боолын шидийн хязгаарыг сайн мэддэг учир түүнийгээ зөрчих үйлдэл огт хийдэггүй байв.

Ерөнхийдөө тэр шаналал болоод байв. Тэр надад юу дутагдаж байгааг анзаарахдаа сайн бөгөөд тэр нь ч надад дутагдаад байсан зүйл байлаа. Ирээдүйн тухай бодоод үзвэл надад түүн шиг хэн нэгэн хэрэгтэй байх.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s