Чөтгөр бурхдын домгууд 137

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 137 – Ин-Ян тэсрэлт х2

Харанхуйгаас үлэмж биет араатан өөрийгөө харуулав. Бие нь уул мэт том, толгой нь үнэхээр аймшигтай харагдана. Том ам нь уул үмхэж чадахаар том харагдана. Аман дотор нь мянга мянган улаан хэл бий. Энэ улаан хэлээрээ олзоо ороон авна. Хэлнүүд нь хүний гар мэт зузаан, маш бат бөх бөгөөд зүсэхэд хэцүү, зүслээ ч Үхлийн Дэнлүүн эрвээхэй тэднийг дахин ургуулах чадалтай.

Не Ли болон бусад хүмүүс амьсгалаа түгжин хөдөлгөөнгүй зогсоно. Тэд хөдөлж чадахгүй байлаа. Улаан сүнснүүд ганц хоёроороо урд нь байвч тэд айлтгүй зогсоно.

Улаан сүнснүүдийг Үхлийн дэнлүүн эрвээхэй хэлнүүдээрээ ороон залгилна.

Улаан сүнснүүд бол Үхлийн дэнлүүн эрвээхэй нарын олз юм.

Улаан сүнснүүд бүх зүгт таран гүйлээ. Гэнэтхэн нэг хүн орилов. Сяо Сюэ нэг хэлэнд нь ороогдов.

“Сяо Сюэ!” Лу Пиао орилов. Тэрээр даруй сандарч эхэллээ. Өөрийнхөө Улаан чөтгөрийн ирвэстэйгээ нэгдлээ. Тэрээр Сяо Сюэг аврах гэж үсэрнэ.

Не Ли нэг зүйл буруу эргээд байх шиг санагдсан учраас Соёот хулсны баавгайтайгаа нэгдэв.

“Лу Пиао.” Сяо Сюэ орилов.Урт хэл өөрийнх нь баруун гарнаас эхлүүлээд орооно. Өмхий үнэр Сяо Сюэгийн хамарыг цоргиулав. Энэ үнэрээс болж оюун бодол нь самгардав. Энэ үнэр хий зүйл харуулах хүчин чадалтай бололтой. Сяо Сюэ хэсэг зуур тэмцсэн ч хүч нь сулрав.

Улаан Чөтгөрийн ирвэсийн хурц сарвуу Сяо Сюэг ороож буй хэлийг тасдан хаялаа. Лу Пиао Сяо Сюэг барин авав.

Үхлийн дэнлүүн эрвээхэй ууртайгаар архирав. Мянга мянган хэл Не Лигийн хүмүүс уруу ойртов.

“Лу Пиао, чи эхлээд түүнийг аваад зугтаа. Үлдсэнийг нь бидэнд даатга.” Не Ли амаа ангайгаад Ин-Ян тэсрэлт явууллаа. Хар цагаан бөмбөлөгүүд Үхлийн дэнлүүн эрвээхэй уруу явлаа.

Хоёр бөмбөлөг Үхлийн дэнлүүн эрвээхэйн аманд тэсрэв. Хэлийг нь тоо томшгүй олон хэсгүүдэд хуваав.

Дү Зэ болон бусад найзууд уруу нь хэлнүүд даруй ойртоно. Зарим нь Лу Пиао араас ирлээ.

Вэй Нан нэг урт хэлэнд ороогдсон ч Дү Зэ аварсан юм.

“Баярлалаа.” Айсандаа Вэй Нан ээрч муурна. Дү Зэ хурдан байсан учраас түүнийг аварсан. Эс бөгөөс дахиж нар үзэхгүй байж мэдэх байв.

Дү Зэ хэллээ. “Бүгдээрээ, болгоомжтой байгаарай. Бие биенээ дэмжээрэй. Ганцаараа явж болохгүй шүү.”

Ийм олон хүн байгаа учраас нэг нь баригдлаа ч бие биенээ дэмжиж болно. Харин ганцаараа явбал их асуудалтай.

Бүгд галзуу мэт гүйвэл удалгүй Үхлийн дэнлүүн эрвээхэйн зайнаас гарлаа.

Тэнгэрийн Аянгат Харцагатай зүйрлэвэл Не Лигийн Ин-Ян тэсрэлтүүд маш олон хэл тасдсан. Не Лигийн Ин-Ян тэсрэлт байгаагүйсэн бол магадгүй бүгдээрээ Үхлийн дэнлүүн эрвээхэйд залгиулсан байх ч билүү.

Сяо Нин Арь аянгаар бүрхэгдэв. Түүнийг хүрээлэх аянга нь хурц илд мэт хэлнүүдийг цавчив.

Дү Зэ мөн Лу Пиао нар Үхлийн дэнлүүн эрвээхэйн дайралтын зайнаас гарсан анхны хүмүүс.

Гэнэтхэн Сяо Нин Арийг урт хэл тойрон авлаа. Түүнийг агаарт өргөвөл Сяо Нин Арь цочирдов. Гэхдээ мэдээж аянга цахилгаан энэ хэлийг олон хэсэг болгон хуваана. Хэрэв удсан л бол хэл бүх биеийг нь бүрхэх байсан биз.

Сяо Нин Арь хөлөндөө цээжиндээ мөн гарандаа дахин хүчтэй мэдрэмж мэдэрлээ. Энэ мэдрэмжийг мэдэрсэн Сяо Нин Арьийн бие суларна.Тэнгэрийн Аянгат харцага ч удалгүй замхарвал бие нь үхлийн дэнлүүн эрвээхэй уруу ойртов.

“Би үхэх нь үү дээ?” Сяо Нин Арь санаашрав. Толгойд нь нэг дүр буулаа. Юу болоод байгаагаа ойлгохгүй ч сүй тавиагүйдээ тэр ихээхэн баярлаж явна. Не Ли гарч ирснээр амьдралын утга учиртай болсон.

“Нин Арь, болгоомжтой.”

Сяо Ни Арийг барьсаныг харсан Не Ли өөр уруу нь гүйлээ.

“Не Ли…” Дү Зэ болон назйууд нь Үхлийн дэнлүүн эрвээхэйн зайнаас дөнгөж гарсан ч буцаад яваад орчихлоо.

Не Ли даруй хэлэв. “Битгий ойрт. Намайг гаднаа хүлээж бай.”

Бусад нөхдүүд нь аюулд өртвөл Не Ли тэднийг аврах гэж их хөлс хөдөлмөр зарцуулна.

Не Лид итгэх итгэлдээ автсан Дү Зэ, Лу Пиао нар гараа даллан хэлэв. “Бид хэзээд бэлэн шүү Не ли”

Не Лигийн араас харсан Дү Зэ залбирна. Не Ли аюулгүй эргэж ирдэг байгаа даа.

“Новш минь, Нин Арийг өвтгөх зөвшөөрлийг хэн өгсөн юм? Эхлээд надаас зөвшөөрөл ав.”

Сүнсний хүч нь нэг газар төвлөрлөө. Амнаас нь хар цагаан өнгийн хоёр гэрэл гарав. Гэхдээ энэ гэрэл өмнөх шигээ биш хоёр дахин их эрчимтэй байв.

Ин-Ян тэсрэлт х2

Не Ли ууртайгаар архирвал амнаас нь хоёр бөмбөлөг гарлаа.

Тас

Ин Ян тэсрэлт эрвээхэйн аманд туслаа. Гэрэл хаа сайгүй гарвал тэсрэлтийн хүч энгийнээсээ дөрөв дахин хүчтэй болсон. Үхлийн дэнлүүн аманд тэсэрвэл хүч нь аюултай байв.

Аар

Үхлийн дэнлүүн эрвээхэй ууртайгаар чичирхийлэв. Ин Ян тэсрэлт арьсыг нь л гэмтээх байсан. Гэхдээ одоо хохирол нь илүү их байлаа.

Не Ли тэсрэлтийг далимдуулаад Катар сэлмээ барив. Нөгөө гараараа Нин Арийг барина.

Үхлийн дэнлүүн эрвээхэй хүнд цохилт авсан ч бууж өгөхийг хүсэхгүй. Не Ли болоод Сяо нин Арь уруу хурдтай хэлээ явуулна. Тэднийг нисч буй хэлнүүд бүрхэн авна.

Сяо Нин Арь манарч буй үедээ нэг халуун тэврэлтийг мэдрэв. Өөрийн эрхгүй тэрээр Не Лиг тэвэрлээ. Энэ хэлэнд орооцолдож байхад олон зүйл бодогдож, хувцас хунар нь урагдсан байлаа. Түүний биеийн эмзэг хэсгүүд бага зэрэг цухуйна. Бас түүний бие маш зунгааралданги болон Не Литэй наалдсан.

Не Ли гайхшран хэлэв. Энэ маш бантмаар байрлал юм. Сяо Нин Арь яг л Үхлийн дэнлүүн эрвээхэйн шүлсэнд хүрсэн байх. Эс бөгөөс ингэж тэрээр аашлахгүй

Нин Арийг тэвэрсэн Не Ли маш хүчтэй хариу барив. Не Ли бага зэрэг ядарлаа. Тэрээр Ин Ян тэсрэлтийг хэдэн удаа гаргасан учир ядарсан байв.

“За.” Сяо Нин Арь хэлэв. Не Лиг тэврэн байрлалаа солив.

Эмэгтэй хүний тансаг үнэр, гоё бие нь галзууруулмаар. Не Ли зөвхөн Сяо Нин Арийг тэврэх болж байгаа нь аргагүйн эрхэнд юм.

таас. Таас. Таас!

Тоо томшгүй олон хэл яг л бороо мэт газар бууна.

Не Ли дотроо сандрав. Эдгээр хэл зөөлхөн мэт боловч өндөр хурдтай бол төмөр мэт байх юмаа.

Арван мянган хэл бүх зүгээс Не Ли уруу ойртов.

Не Лигийн цээжин дотор байгаа Түр зуурын чөтгөрийн номны хуудас энерги гарган Не Лиг тайвшрууллаа. Не Ли тайвширсан ч сүнс нь яг л Түр зуурын чөтгөрийн сүнстэй хамт өнгөрсөнд байгаа мэт санагдах юм.

Ойлголоо.

Не Лид нэгэн санаа төрлөө. Түр зуурын чөтгөрийн номоо гаргаад номны цаасаа агаарт хөөргөвөл Не ЛИгийн гарны хуруунд энерги цуглав.

Таас

Хүч ихээр гарав. Цөм болсон хуудаснаас гэрэл хааш тийшээ цацарна. Найман хээн бичээс номны хуудаснууд гар ч ирлээ. Энэ хуудаснууд бүгд томорно.

Түр зуурын чөтгөрийн ном хүчээ гаргахын тулд сүнсний хүч ашиглана.

Хээ болгон өөр хүчтэй байв. Не Ли сүнсний хүчээрээ ганц хээн бичээс гаргаж чадна.

Алтан энерги Не Лигийн сүнстэй уусч, гэрэл цацруулав. Удалгүй хүчтэй тэсрэлт болж энэ энерги Үхлийн дэнлүүн эрвээхэй уруу явав.

Таас

Үхлийн дэнлүүн эрвээхэй гэрэлт сүлбүүлэв. Тэрээр гаслантайя орилно.

Ямар их хүч бэ? Не Ли энэ хүчийг мэдэрнэ. Түүний нүд гялбаж эхлэв.

Түр зуурын чөтгөрийн сүнсний номыг би хараахан удирдах болоогүй байх.

Тэрээр биеэ тан болон үрлэн эм ууж сэргээлээ.

Үхлийн дэнлүүн эрвээхэй Түр зуурын чөтгөрийн номноос хүнд шарх авсан. Түр зуурын номны дайралтаас хэн ч амархан салж чадахгүй.

Яг юу болсон юм бол? Дү Зэ болон бусад нөхдүүд нь гадаа хүлээж байлаа. Тэд харанхуйд юу болж байгаа бол гэж бодохоос хүртэл эмээнэ.


Өмнөх хэсэг

Дараагийн

 

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s