Айшиагийн ханхүү Ина [3]

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 3 Хааны ордноос гарсан нь

Өглөөний нар мандахтай зэрэгцэн хааны ордноос цагаан торгон дээлтэй Ина ханхүү, костюм эрвээхэй зангиатай Дорж бараа бологч сүйх тэрэг хөлөглөн гарлаа. Ина ханхүү Эзэн хаан Эймон, Меви гүнжид захиа бичин үлдээжээ.

Эзэн хаан Эймон үнэнийг хэлэхэд Ина ханхүүг ордноос гарсаныг мэдсэн ч өөрт нь бараг хамаарал үгүй. Ордны нөгөө талд Меви гүнж дүүгийнхээ бичиж үлдээсэн захиаг уншихдаа нулимс дуслуулан инээмсэглэжээ.

“Миний дүү ч том эр хүн болж байгаа юм байна даа. Намайг Калинда улс уруу явахад санаа зовох зүйлгүй болж байгаа юм байна.” Меви гүнж дотроо бодон ордны цонхоор Айшиа хотыг харна.

Хааны ордноос гарсан цагаан сүйх тэрэгтэй ханхүү, үйлчлэгч хоёр Айшиа хотын дээдсийн дүүргээс гарвал энгийн ард иргэд угтлаа.

Айшиа улсын хааны тэмдэг харсан ард иргэд өвдөг дээрээ сөхөрч сүйх тэргийг мөргөнө.

“Дорж ахаа, энэ хүмүүс торгон дээлгүй, эрх ямбагүй хэрнэ надад чин сэтгэлээсээ мөргөх юм.” Ина ханхүү санаа зовнингүй хэллээ. Үнэндээ 15 жил хааны ордон, дээдсийн дүүргээс гарч үзээгүй Ина ханхүү анх удаа эгэл ард, боол зарц нарыг харж буй хэрэг энэ юм. Тэрээр зөвхөн орой болгон уншдаг номноосоо л эгэл ард хүмүүсийн амьдралын тухай уншиж байсан хэрэг.

“Эзэнтэн минь, та бүү санаа зов. Эгэл ард танд мөргөх бол зүй ёсны хэрэг.” Дорж бараа бологч сандрангуй хэллээ.

“Тэгвэл би хүн бүр аз жаргалтай сайхан амьдарч болох тийм улсыг цогцлоохыг хүсч байна.” Ина ханхүү нүдэндээ гал дүрэлзүүлэн хэлэв.

“Энэ бол таны шийдэх зүй ёсны хэрэг бас мөн билээ.” Дорж бараа бологч толгойгоо бөхийлгөн хариуллаа.

“Дорж ахаа, бид Айшиа хотоос гараад одоо хаанаас Ахисан түвшний шидтэн олох билээ?” Ина ханхүү гэнэт чухал зүйл санасан мэт асуулаа.

“Айшиа хотоос гараад бид Жакүэс /Jacques/ хот орвол анхны Шидтэний бүлгэмүүдийг харж болно. Тийшээ очихын тулд бид 3 өдөр, 4 шөнө тасралтгүй явна.” Дорж бараа бологч газрын зурган дээр тайлбарлав.

“Тийм хол зам туулах юмуу? Айшиа хотод яагаад Шидтэний бүлгэм байдаггүй юм бэ?”Хотоос гарсан Ина ханхүүд дөнгөж хэлд орж буй хүүхэдтэй адил мянга мянган асуулт урган гарна.

“Тэгэхээр Айшиа улсын үндэсний аюулгүй байдлын…” Дорж бараа бологч үргэлжлүүлэн тайлбарлана.

***

Бага хатан Розагийн өргөөний зургийн ар дахь нууц өрөөнд Цэргийн яамны сайд Стөүн ирлээ.

“Ахаа та ирэв үү? Ина ханхүү ордноос гарч, Айшиа улсыг тойрохоор болсоныг дуулсан уу?” Роза хатан ихэд сэтгэл хангалуунаар өглөөг угтлаа. Өчигдөр Меви гүнж Калинда улс уруу бэр болж очих нь тодорхой болосон. Харин өнөө өглөө Ина ханхүү Айшиа улсыг тойрон аялах мэдээ иржээ.

“Дуулсаан. Ойрд ажил хөнгөрөөд ирж байна. Меви гүнж, Ина ханхүү байхгүй бол Сүвиас түшиж тулах хүнгүй удахгүй тэтгэвэртээ гарах биз. Гэхдээ Ина ханхүүг дахиж ирүүлэхгүй байх хэрэгтэй байна.” Хар ямаан сахалтай Стөүн хэллээ.

Энэ үгийг л хүлээж байв уу гэлтэй Роза хатан хөхрөн инээв.

“Та ч чихэнд чимэгтэй сайхан үг хэллээ. Гэхдээ Эймон олоод мэдчихгүй юу?” Роза хатан сэрэмжлэн асуулаа.

“Эймон уу? Тэр хөгшин юугаа мэддэг юм бэ? Чиний хүүхдүүдийг өөрийнхөө төрсөн хүүхэд биш гэдгийг ч мэдээгүй тэр хөгшин одоо байтлаа Инаг хадан гэрт нь хүргэж өгснийг ч анзаарахгүй. Угаас архинд орсон Эймоны бүх ажлыг үнэндээ Сүвиас Маркус бид гурав л хийж байна.” Стөүн сайд хэллээ.

“Та тэгвэл Ина ханхүүг яаж цааш нь тонилгох бодолтой байна?” Роза хатан нухацтай царайлан асуулаа. Роза хатны хувьд өчигдөрөөс эхлэн нар гарсан мэт сайхан байлаа.

“Цэргийн яамны итгэлтэй ахисан түвшний хэдэн шидтэнг дээрэмчний дүрд хувилаад Ина ханхүүгийн замд отуулахад л болно.” Стөүн сайд хэлнэ.

***

Айшиа хотоос Жакүэс хот орох замд Хар нуурийн ой бий. Ойн замаар алтан хээтэй, Айшиа улсын хааны тэмдэгтэй сүйх тэрэг явна.

“Хурандаа, энэ нөгөө сүйх тэрэг байна.” Амаа халхалсан, ноорхой хувцас өмссөн хүн ойн дунд гэтэн шивэгнэнэ.

“Миний тушаалаар очиж дээрэмдэх нэрийдлээр Ина ханхүү, Дорж бараа бологчийг цааш харуулна шүү. Хэрэв шархадсан, баригдсан тохиолдолд энгэртээ байгаа хорыг уух ёстойг мартаагүй биз. Эс бөгөөс та нарын гэр бүлийн хувь заяаг бурхан л мэднэ.” Толгойлогч байрын хар өнгийн алчуураар амаа халхалсан залуу хэллээ.

“Мэдлээ гүйцэтгэе.” Арав гаруй дээрэмчний хувцас өмссөн хүн нэгэн дуунаар хэллээ.

Сүйх тэргийн өмнө арав гаруй сүх, илд агссан дээрэмчид гарч ирвэл сүйх тэргийн шидэт тарни ажиллаж зогслоо. Сүйх тэрэг шидийн хүчээр ажилладаг бөгөөд Айшиа хотоос Дорж бараа бологчийн шившлэгээр Жакүэс хот орох хүртэл, эсвэл замд саад тулгарах хүртэл явах нигууртай.

“Дээрэмчид байна, сүйх тэрэгнээсээ бууцгаа.” Бүдүүлэгдүү гэмээр хоолойгоор амаа халхалсан нэгэн эр хэлэв.

Сүйх тэргэн дотор суух Ина ханхүү нүдээ бүлтийлгээд цонхоор харвал арав гаруй дээрэмчид замыг халхлаад зогссон бөлгөө. Дорж бараа бологчийн хөмсөг атирч, ихэд уурсаад сүйх тэргээс буув.

“Ноёдоо та нарт юу хэрэгтэй бэ? Энэ Айшиа улсын Хааны тэмдэг байгааг харахгүй байна уу?” Дорж бараа бологч эелдэгээр хэллээ.

“Энэ хөгшин чинь сохор юмуу, дүлий юмуу? Сая дээрэмчид байна гэж дуулаагүй юу? Алив сүйх тэргэн дотор юу байна нэгжээдэхье.” Амаа халхалсан арав гаруй дээрэмчид барьж буй зэвсгээ чанга атган дайрахад зэхэсхийв.

“Уучлаарай ноёдоо, гэхдээ та нар юутай орооцолдож байгаагаа мэдэхгүй л байна. Энэ бол төрийн эсэргүүн хэрэг. Айшиа улсын шидтэний хувиар та бүхэнд уучлалт эрэн, зам чөлөөлөх 3 мөчийг өгье. Хэрэв зам чөлөөлөхгүй бол үхэл эрж ирсэн өөрсдөдөө гомдоорой.” Дорж бараа бологч ууртайгаар хэллээ.

Дорж бараа бологчийн ууртайгаар хэлсэн үгийг сонссон арван дээрэмчид хоорондоо бие биенээ харан инээлдэв.

Хар алчууртай хурандаа “Эвээр үзье гэсэн болохгүй юм шив дээ. Алив залуусаа наадхаа цааш харуулаад тоноод явцгаая.” Гэж хэлвэл арван дээрэмчин уулгалан довтоллоо.

“Өршөөл үзүүлж байхад үнэхээр муйхар хүмүүс байна даа.” Дорж бараа бологч санаашран толгой сэгсрээд гартаа байгаа цэнхэр сувдан бугуйвчаа таслав. Сувдан бугуйвчны эхний сувд газар унахтай зэрэгцэн 50 гаруй хүний дүрстэй гэрэл цацран сүйх тэргийг дээрэмчидтэй хамтаар бүслэн авав. Гэрэл цацарч дуусвал цайвар цэнхэр өнгийн дээлтэй 50 гаруй шидтэн гараад ирлээ.

“Шидтэний холбооны Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нар байна! /Magic Union’s Magical tribunal/” дээрэмчний нэг нь орилвол агсарч дайрч байсан арав гаруй дээрэмчид газар дээрээ хөшиж орхив. Хэнээс нь эхэлснийг нь бүү мэд, энгэрээсээ хорнуудаа гарган ирж ууцгаагаад баруун гартаа дүрэлзэх галын шид хэрэглэн дээрэмчид цөмөөр нүүрээ шарцгаалаа.

Арав гаруй дээрэмчин Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нарыг хараад бүгдээрээ хороо гарган ууж, нүүрээ галаар шарахыг харсан Дорж бараа бологчийн таамаг биелэв. Ойн замаар болсон махны үнэр үнэртвэл Ина ханхүү сүйх тэргэн дотроо юу ч болоогүй мэт суулаа. Тэрээр бага хатан Роза өөрийг нь бас Меви эгчийг замаасаа зайлуулахыг хүсдэгийг мэднэ. Гаднаасаа харвал Айшиа улсын ханхүү Ина гэнэн томоогүй, эрх алтан ургын хүү мэт боловч цаагуураа ухаан сийрэг, дотроо бодолтой хүн.

Шидтэний холбооны Шидтэний шүүхийн ахмад гүйцэтгэгч Доржийн өмнө ирээд ёслов.

“Ноёнтон. Энэ хүмүүс алуурчид бололтой. Хаа газрын дээрэмчид ингэж бэлтгэгдэхгүй шүү дээ.” Гүн хөх өнгийн дээлтэй гүйцэтгэгч хэллээ.

“Дээрэмчин нь дээрэмчин болог. Ханхүүг ордноос гарвал алуурчид ирэхийг би гадарлаж байсан. Гэхдээ гарсан даруйд нь алахыг завддаг ийм мунхаг хүмүүс байна гэж би ёстой төсөөлсөнгүй.” Дорж бараа бологч толгой сэгсэрнэ.

“Ноёнтон би энэ хүмүүсийн цогцосыг аваад Сүвиас ерөнхийлөгчид мэдэгдэх үү? Танд хэдэн Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нарыг хамгаалагч болгон үлдээх бэ?” Гүн хөх дээлтэй ахмад гүйцэтгэгч асуулаа.

“Цогцосноос ямар нэгэн нотлох баримт гарахгүй л болвуу. Тэд өөрсдийгөө барьж өгөх тийм ч мунхаг хүмүүс биш. Чи харин Сүвиас ерөнхийлөгчид мэдэгдээд Ина ханхүүгийн сүйх тэрэг явах замуудыг хамгаалалтандаа авч бай.” Дорж бараа бологч хэллээ.

“Мэдлээ ноёнтон.” Гүн хөх дээлтэй ахмад бөхийн ёслоод “Гүйцэтгэгч нар жагсаад” гэдэг тушаал өглөө. Гүн хөх дээлтэй ахмадынхаа тушаалыг сонссон Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нар 5 эгнээнд орон жагсав.

Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нар ахмадаа даган Айшиа хотын зүг хөдлөв. Айшиа улсын хэмжээнд Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нар хүссэн газар уруугаа шилжилтийн хаалга ашиглан  шилжин очих боломжтой ганц хүмүүс. Айшиа улсын үндсэн хуулиар Шидтэний шүүхийн гүйцэтгэгч нараас гадна хот хоорондын, мөн богино зайны шилжилтийн хаалга ашиглаж болох ганц хүн бол эзэн хаан Эймон.

Дорж бараа бологч сүйх тэргэнд буцан суун Ина ханхүүд хандаж хэлнэ. “Эзэнтэн минь, төвөг удсанд өршөөгөөрэй.” Дорж бараа бологчийн царай гэм хийсэн мэт барайж орхив.

“Зүгээрээ Дорж ах, харин ч Роза бага хатан, Стөүн сайд хоёр өөрсдийнхөө хэм хэмжээг мэдсэн биз. Тэдэнд том сургамж болог.” Ина ханхүү инээмсэглэн хэлнэ. Үнэндээ Ина ханхүүд Роза хатныг үзэн ядаад байх өш хонзон үгүй. Роза хатны төрсөн хүүхдүүдийнх замд нь тээг болж буй учир тэрээр дайсагнан хандах нь төрөлхийн хэрэг. Харин Ина ханхүү ирээдүйд хэн жинхэнэ Айшиа улсын эзэн болохыг харуулахын тулд өдөр бүр Дайны урлаг, Шидийн урлаг, гоо зүйн мэдрэмж, Айшиа улсын түүх, Гардан тулаан мөн олон төрлийн удирдагч хүнд байх ёстой чадваруудаар уйгаггүй хичээллэдэг. Мэдээж Айшиа улсын ирээдүйг бодсон ч гэсэн Роза хатны эрх хөвгүүд Айшиа улсыг удирдсанаас Ина ханхүү удирдсан хавь илүү.


Өмнөх хэсэг

Дараагийн

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s