Чөтгөр бурхдын домгууд 136

Энэ долоо хоногын 9 ээс 3-р хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 136 – Үхлийн дэнлүүгийн эрвээхэй

Сяо Юуэ Сяо Нин Арьтай ярих ярианы сэдэвтэй боллоо.

Не Ли яг одоо эртний байгуулалтанд бясалган суусна.

Эртний байгуулгын хажуу талд арван зургаан оройтой сүм мэт цамхагууд харагдана. Тэд бүгдээрээ зургаан метр өндөр байлаа. Багана болгон дээр нь нууцлаг хээн бичээсүүд бичээстэй. Энэ хээн бичээс болгон хоорондоо холбоотой мэт харагдана.

Эрт дээр үед арав гаруй мянган хээн бичээс байсан. Үүнийг үеэс үед дамжуулдаг байжээ. Хүн болгон хээн бичээс бүрийг өөрийн гэсэн өвөрмөц хүчтэйг мэднэ. Хээн бичээсүүдийг хамтад нь ашиглавал төсөөлшгүй их хүчийг тэд гаргадаг юм.

Не Ли хээн бичээсийн талаар маш өргөн уудам мэдлэгтэй. Гэхдээ энэ байгуулалт машид эртнийх учраас үүнээс бас их зүйл сурч авна. Е Мо ноён өмнөх амьдралдаа маш удаан хугацаанд л энэ хээн бичээсийг ойлгосон. Не Ли энэ эртний байгуулалт ямар заль хэрэглээд байгааг ойлгож байв. Хэрэв Не Ли хээн бичээсүүдийн талаар өргөн уудам мэдлэггүй байсан бол энэ эртний хээн бичээсийг ойлгоход бэрх байв.

Не Ли хээн бичээстэй нэг багана уруу очив. Баруун гараараа тэрээр нэг бага зэрэг ханзарсан хээн бичээсийг хүрэв. Энэ хээн бичээнд өөрийн сүнсний хүчээ багахан өглөө.

Гэтэл тэрхүү ханзарсан хээн бичээсээс асар их гэрэл гарна.

Энэ мөн байна.

Не Ли догдлов. Не Ли арван зургаан хээн бичээсийн учрыг тайлж байж энэ хаалтыг давж чадна.

Энэ хээн бичээснээс гэрэл цацарч хаалт уруу очив.

*Охмм.*

Хаалт чичирхийлэв.

“Юу болоод байна?”

Бүгд Не Лигийн хажууд байх хээн бичээснээс гэрэл цацрахыг харвал цочирдов.

Бүх хүмүүс Не Лиг хаалтыг онгойлгох аргыг олсонд баярлана. Тэд бүгдээрээ Яруу алдрын хотод төрсөн. олон хүмүүс энд ирж байсан. Гэхдээ хэн ч хаалтыг нээж чадаагүй.

Не Ли гараа аван инээмсэглэв. Тэгээд хоёр дахь сүм мэт багана уруу ойртов.

*Омм*

Хоёрдах хээн бичээсийг Не Ли мөн оллоо.

Түүний дараа гуравдахь, дөрөв дэх, тавдахийг нь мөн олов.

Бүх хээн бичээсүүд нэг нэгээрээ гэрэлтэж хаалтыг гэрэлтүүлнэ. Эцсийн гэрэл хаалтанд тусах тэр мөчид олон гэрлийн хэлтэрхийнүүд гарав.

“Алив, дотогш орцгооё.” Не Ли гараараа даллав.

Ингэж хэлээд тэрээр хаалт дотор ороод замхраад алга болов.

Не Лигийн араас Сяо Нин Арь, Лу Пиао, Дү Зэ нар орлоо. Найман хүн нийлээд хаалтанд оров.

Хэсэг мөчийн дараа гэрэл анивчив.

Тэд зах хязгааргүй орон зайд ирсэн мэт болов.

Шүү. Шүү Шүү.

Гэрэл тэднийг бүрхэн авбал тэд дахин өөр нэг эртний байгуулалт дотор шилжин ирлээ. Энэ яг л шилжих байгуулалт мэт харагдана. Энд нууцлаг хээн бичээсүүдтэй нууцлаг баганууд мөн сүндэрлэнэ.

Тэнгэрээс хүйтэн бороо дуслана. Урд нь харанхуй онгон зэрлэг байгаль харагдана. Холын уулс мөн харагдана. Тэдний дээр зах хязгааргүй тэнгэр байв.

Аар! Аар! Аар!

Тоо томшгүй олон мангасын дуу холоос сонсогдоно.

“Бид хаана ирээ вэ?” Лу Пиао цочирдон асуув. Саяхан л тэд Яруу алдрын хотод байсан. Нүд ирмэх зуур хаана ирэх нь энэ бэ?

Тэд хэзээ ч энэ хаалтыг ийм нууцлаг ертөнцөд хүргэнэ гэж төсөөлөөгүй.

Не Ли хэсэг зуур бодоод хэлэв. “Энэ Тэнгэрийн Ариун Хил шиг газар байна. Үүнийг супер хүчтэн хийсэн байж таараа.”

Ард байгаа чулуун байгуулалт нь ямар ч гэрэлгүй болсон байв. Энд чулуун байгууламжид байх ёстой зарим зүйл нь дутжээ.

Энд Гэрлийн чулуунууд байх ёстой. Тэд буцахын тулд Гэрлийн чулуунуудыг эргүүлэн олж байж буцаж чадна.

Гүжи Гүжи

Сармагчин лугаа нэгэн араатан гарч ирлээ. Бие дээр нь арьс үгүй байх авч улаан өнгөтэй арьстай байв. Урт элф лугаа чихтэй, богино гартай, урт сарвуутай, нүд нь яг л цэнхэр өнгийн үнэт чулуу гэрэлтэх лугаа адил харагдана.

НЕ ЛИ уруу энэ араатан орилов. “Гүжи, Гүжи.”

Зэрлэг байгалаас дахин хэдэн араатнууд гарч ирэн Не Ли болон нөхдүүд уруу нь харлаа.

Не Лигийн шар үс босно. Тэрээр Сяо Нин Арь, Лу Пиао, болон нөхдүүд уруугаа харан хэлэв. “Энэ Улаан сүнс байна, хурдал зугтаарай.”

“Улаан сүнс гэж юу юм бэ?”

Бүгд хэсэг зуур цочрдов. Не Ли гэхдээ сандарсан байгааг хараад тэд ямар аюултай нөхцөл байдалд орсноо ойлгов.

Шүү, шүү, шүү! Бүгд Не Лиг дагацгаав.

“Гүжи, Гүжи.” Улаан сүнснүүд уурласан бололтой. Тэд Не Ли болон түүний нөхдийн араас галзуу мэт гүйнэ.

Улаан сүнснүүд ердөө Мөнгөн зэрэглэлийн чөтгөрийн араатнууд. Тэд ихэд үзлийн царайтай учраас ийм нэртэй. Улаан сүнснүүд ердөө 1-одтой Мөнгөн зэрэглэл хэдий ч сүргээрээ амьдрах дуртай. Нэг Улаан сүнс бусад улаан сүнснүүдээ дуудав. Хэрэв Не ЛИ болон нөхдүүд нь удаан байвал зуу, эсвэл мянгаад Улаан сүнсэнд хүрээлэгдэнэ. Энэ маш хэрцгий тулаан болно.

“Гүжи Гүжи.” Улаан сүнснүүд нэг нэгээрээ өвснөөс үсрэн гарч ирэв. Тэд Не Лигийн нөхдийг хөөнө.

Не Ли улиад Сүүдрийн Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэв. Хоёр сарвуу нь яст илд болон хувирав.

Пшш. Пшш.

Шинэхэн цус асгарна.

Хоёр Улаан сүнснийг Не Ли аллаа.

Бусад нь Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэх гэж байхад Не Ли орилов. “Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэж болохгүй шүү. Улаан сүнснүүдийг надад даатга.”

Хэрэв бусад нь чөтгөрийн сүнснүүдтэйгээ нэгдвэл энэ илүү олон Улаан сүнсний анхаарлыг татна. Не Ли Сүүдрийн чөтгөртэйгээ нэгдсэн шалтгаан нь энэ харанхуйд хүмүүст бараг харагддаггүйд оршино.

Бүгд Не Лид итгэдэг. Тэд түүнийг сонссон учраас Чөтгөрийн сүнстэйгээ нэгдэхгүй.

Таас таас,

Не Ли улаан сүнснүүдийг алвал тэд хашгиралдан үхнэ. Түүний гаран дахь ясан ир яг л мах машиндагч шиг байна. Улаан сүнсийг ихэд гарамгай алах бөгөөд ганц зүсэлтээр тэдний бодийг хөдөлгөнө. Не Ли нэг улаан сүнс уруу дахин дайрах шаардлага үгүй.

Дү Зэ, Лу Пиао хоёр үүнийг хараад цочирдов. Ямар аймшигтай алах техник вэ.

Улаан сүнснүүд 1-одтой Мөнгөн зэрэглэл. Тэд яах ч аргаггүй Не Лид хядуулж байна.

Тэд бүгдээрээ 5-одтой Мөнгөн зэрэглэл ч үнэхээр Не Литэй тулалдвал Не Лиг ялж чадахгүйгээ мэдэрнэ. Тэд нийлсэн ч Не Лиг барахгүй байх.

Бүлэг Улаан сүнснүүд орилолдон улам олширлоо. Не Ли уруу үе үехэн дайрна. Гэхдээ Не Лигийн хурц ясан ир тэднийг даруй хөнөөнө.

“Не Ли, юу болоод байна? Энэ улаан сүнснүүд төгсгөл үгүй олон юм.” Дү Зэ санаа алдан хэлэв.

Не Ли хөмсгөө зангидав. Хэрэв ингэж үргэлжлээд байвал тэд төгсгөл үгүй тулалдана. Тэд Улаан сүнснүүдээс илүү хүчтэй мэт боловч бүгдийг нь устгаж чадахгүй.

“Не Ли, хараа тэнд гэрэл байна.” Лу Пиао баярлан хэлэв.

Хол нэгэн дэнлүү асна. Энэ дэнлүү салхинд хийсч байлаа. Энд манантай байсан ч гэсэн энэ дэнлүү харагдана.

“Хэн нэгэн энд амьдардаг юм байхдаа?” Сяо Нин Арь хөмсгөө зангидан бодов.

Не Ли ч мөн гайхав. Энд хүн амьдардаг байх учиргүй дээ. Юу болоод байна?

Не Ли юу болоод байгааг ойлгов. “Энэ үхлийн дэнлүүн эрвээхэй байна.”

“Үхлийн дэнлүүн эрвээхэй гэж юу юм бэ?”

“Үхлийн дэнлүүн эрвээхэй бол аймшигтай амьтад. Тэд духан дээрээ дэнлүүтэй байх бөгөөд тэдэн уруу ойртвол тэд ойртсон олзоо үмхэн залгидаг.” Не Ли тайлбарлав. “Шүд нь чулууг ч буталж чадна. Алтан зэрэглэлийн амьтад энэ.”

Үүнийг сонссон Дү Зэ, Лу Пиао хоёрын зүрх дэлслэв. Ийм аймшигт амьтан байна гэж бодсонгүй. Тэд хайнга ойртсон бол үнэхээр аминд хүрэх байжээ. Энэ ямар гээчийн газар бэ? Алхам тутамдаа тэд үхэх аюултай тулгарах юм.

Не Ли галзуу мэт гүйсээр. Улаан сүнснүүд мянга гаруй олон болж тэднийг хөөнө.

Хэрэв үргэлжлэх аваас тэдэнд аюултай. Тэд зугтаж чадахгүй тулалдвал үхэхээс өөр сонголтгүй.

Не Лид санаа төрөв. “Надад санаа байна. Бид Үхлийн дэнлүүн эрвээхэй уруу ойртож гүйнэ шүү..”

“Чи дөнгөж сая үүнийг аймшигтай чөтгөрийн араатан гээгүй билүү.”

“Тэд аймшигтай ч Үхлийн дэнлүүн эрвээхэй их удаан. Ойртвол л аюулд өртөнө. Энэ ертөнцөд амьтад бие биенээ дарангуйлж л амьдардаг. Үхлийн дэнлүүн эрвээрэй бараг л Улаан сүнсний эрлэг байж таараа.”

ДҮ Зэ толгой дохин хэлэв. “Бидэнд өөр сонголт байхгүйгээс дагалаа. Бид үхтлээ Улаан сүнсэнд хөөгдсөнөөс дээр.”

Тэд Үхлийн дэнлүүн эрвээхэй уруу галзуу мэт гүйнэ.

Тэд дэнлүүд улам ойртов. Зуун метрийн ойрхоноос тэд агаарт хөөрөх дэнлүүнээс өөр юу ч харсангүй.

“Болгоомжтой. Үхлийн дэнлүүн эрвээхэй харанхуйд нуугдаж байгаа шүү. Амьсгалаа түгж.”

Бүгд амьсгалаа түгжин удаашрав.

Гүжи Гүжи

Улаан сүнснүүд этгээдээр орилон Не Лирүү ойртов.

Гэнэтхэн харанхуйгаас нэгэн улаан хэл гарч ирэн нэгэн Улаан сүнсийг ороогоод авлаа. Улаан сүнс өрөвдөлтэй аргагүй орилон урт хэлэнд ороогдоод харанхуйд татагдан оров.

Гүжи Гүжи

Энэ хэлийг харсан улаан сүнснүүд айсандаа тал тал тийшээ зугтаана. Энэ газар хашгираан бүх газар хадав.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s