Чөтгөр бурдын домгууд 135

Энэ долоо хоногын 9 хэсгээс 2-р хэсэг.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн


Хэсэг 135 – Арван Мянгат орон зайн байгуулалт

Олон хүн харсан учир Сяо Сюэ ичингүйрэн толгойгоо гудайлгав. Хоёр гараа ташаанаасаа аван ихэд ичингүйрсэн байдалтайгаар гараа барив. Сяо Сюэгийн нүүрний хувирал олон хүнийг балмагдуулав. Сяо Сюэ хэтэрхий хурдан царайгаа өөрчлөх юм.

“Танилцахдаа таатай байна. Би Лу Пиаогийн сүйт бүсгүй. Намайг Сяо Сюэ гэдэг.” Гантиг чулууг ч хайлуулж чадахаар намуухан уянгалаг хоолойгоор тэрээр хэлэв.

Сяо Сюэгийн ширүүн ааш занг мэдэхгүй байсан бол Не Ли, Сяо Нин Арь, Дү Зэ нар түүнийг ихэд сэтгэл татам эмэгтэй гэж бодох байв.

“Ханиалгах, Ханиалгах.”

Не Ли шүлсэндээ хахав. Энэ эмэгтэй үнэхээр хурдан царайны төрхөө өөрчлөх юм.

Сяо Нин Арь, Лу Пиао, нөхдүүд бие биенээ харан мэл гайхав.

Сяо Сюэ уруулаа зууж машид эгдүүтэй инээмсэглэл тодруулан Лу Пиаогийн хажууд ирээд сугадангаа хэлэв. “Манай Лу Пиаог энэ бүх хугацаанд харж ханддаг байсанд баярлалаа. Түүнийг ирээдүйд ч харна гэдэгт итгэж байгаа шүү.” гэвэл.

“Мэдээж, харалгүй яахав.” гээд Дү Зэ бусад нөхдүүд цөмөөрөө толгой дохив.

Лу Пиао энэ мөчид Сяо Сюэг харан ихэд гайхав. Сяо Сюэ өөрийг нь ирж зодно хэмээн таамаглаж байсан. Сяо Сюэ ийм эелдэг болно гэж байх аа? Хүний ааш зан гэж учир нь олдохгүй юм.

Сяо Сюэ Лу Пиаог хурцаар ширтэв. Түүний дууны аяс нь базаж шахсан аятай сонсогдоно. “Яг одоо, найзууд чинь байна. Тиймээс л би чамд зөөлөн хандаж байна. Эргэж очвол сайхан мэдээрэй чи.” Ийнхүү хэлээд Сяо Сюэ өөрийн гэнэн цайлган эгдүүтэй царайгаа дахин гаргаад Не Ли болон нөхдүүдэд хэлэв. “Лу Пиао та нарт төвөг уддаг бол өршөөгөөрэй.” гэхэд.

“Тиймээ.” хэмээн Дү Зэ толгой нухацтай дохин хариулав.

Чи яагаад ингэж хариулж байгаа юм бэ? Дү Зэ? Би та нарт хэзээ төвөг удсан юм бэ? Лу Пиао цусаар бөөлжмөөр санагдав.

Сяо Сюэгийн царай ихэд үзэн ядсан аястай харагдана. Энэ үгийг ёс болгож хэлсэн болохоос Дү Зэг үнэнгээсээ толгой дохино гэж Сяо Сюэ санаагүй. Лу Пиао уруу Сяо Сюэ уурлан ширтэв. Энэ харц танай найзууд хүртэл чам шиг итгэл дааж чадахгүй хүмүүс байхдаа яахав дээ гэсэн мэт өгүүлнэ.

Дү Зэгийн зүрх инээснээсээ болж зогсох шахна. Гэхдээ Дү Зэ гаднаа инээдээ барина.

Сяо Сюэгийн харц Лу Пиаог чичирхийлүүлнэ. Дү Зэ надад үргэлж төвөг уддаг. Тэр албаар намайг ийм хэцүү байдалд оруулах гэсэн бололтой. Хэзээ нэгэн өдөр чамаас хариугаа авна даа.

Сяо Сюэгийн ирсэн нь гэнэтийн хэрэг байв. Лу Пиао аль хэдийн сүйт бүсгүйтэй болсоныг тэд мэдээгүй байсан. Нэмж хэлэхэд энэ охин их ширүүн юм.

Хосууд маргалдаж байгааг харсан тэд инээх уйлахын тэн голд байв. Не Ли жуумалзан хэлэв. “За, манай бүлгийн шинэ гишүүнийг дулаанаар угтан авья. Одоо хэдүүлээ хөдөлцгөөе.”

“Хөдлөх өө? Хаашаа?” Сяо Сюэ хэсэг зуур хөшив.

“Биднийг дагавал чи олж мэднэ.” Не Ли нууцлагаар инээмсэглэн эртний байгуулалт уруу дөхөв.

Нөхдүүд эртний байгуулалт уруу очвол Сяо Сюэ Лу Пиаог сугадан аваад дагав.

Лу Пиаод өөрийг нь сугадан алхах охины зөөлхөн арьс мэдрэгдэнэ. Энэ сайхан мэдрэмжийг авсаныхаа дараа Лу Пиао нухацтай царайлан алхана.Гэхдээ Сяо Сюэ одоо хүртэл өөрийг нь заналхийлж буй. Тиймээс Лу Пиао бүх биеэ чангалан алхана. Аюулд өртөхийн аз жаргал энэ болж таарав.

Тэд эртний байгуулалт уруу орвол орон зайн гажуудал үүслээ.

Не Ли багахан цочирдов. “Арван Мянган Орон зайн байгуулалт энэ байна. Ийм нууцлаг байгуулалтыг түүхэндээ бид эзэмшдэг байсан байна шүү дээ.”

Өмнөх амьдралдаа Не Ли Арван мянган орон зайн байгуулалтыг номноос л уншиж байсан.

Орон зай цаг хугацаа хоёр бол энэ ертөнцийн хамгийн нууцлаг байгалийн хууль. Энэ хоёр хуулийг ойлгож чадах амьтад маш цөөн. Үүнээс гадна олон байгалийн хуулийг амьтад ойлгож чадахгүй үлддэг.

Не Ли Арван Мянган орон зайн байгуулалт уруу орвол Түр Зуурын чөтгөрийн сүнсний боть хариу үйлдэл үзүүлэх шиг болов. Чичирхийлэх чимээ гарган гэрэлтэнэ. Нууцлаг энерги хуудасыг бүрхэн авна.

Арван Мянган орон зайн байгуулалттай ямар нэгэн холбоотой мэт санагдав.

Не Ли дотроо баярлав. Өмнөх амьдралдаа ч бай, энэ амьдралдаа ч бай Не Ли Түр зуурын чөтгөрийн ботьтой их ойр байсан. Гэвч Не Ли энэ номны талаар сайн мэдэхгүй. Одоо хүртэл энэ номны үүсэл гарал, зориулалт нууцлаг хэвээрээ.

Энэ Арван Мянган орон зайт байгуулалт Түр зуурын чөтгөрийн номны нууцыг тайлах түлхүүр байж мэднэ.

Не Ли урагш алхвал урд маш хүчирхэг хаалт саад байв. Тэд удалгүй энэ сааданд тулав. Энэ саадны гадаргуу их толигор байв. Яг л торгон хамгаалалт мэт байв. Не Ли гараа хүргэх гэсэн боловч гарыг нь хариу түлхэж холдуулна.

Лу Пиао амандаа бувтнав. “Энэ хамгаалалтын үе давхаргыг би хүүхэд байхдаа сүхээр цохиж үзсэн. Гэхдээ миний цохисон алх хойшоо шидэгдэн нэг жаалын малгайг яг оночихсон. Тэр жаал айсандаа газар дээрээ өмдөндөө савируулчихаад манайд очоод аав ээжид ховлосон. Түүнээс болж би их шийтгүүлсэн дээ аавдаа.” гэвэл.

Дү Зэ болон бусдууд инээдээ барьж дийлсэнгүй. Лу Пиао л ийм зүйл хийх байх. Аз болж сүх нь хүний толгой оносонгүй. Эс бөгөөс Лу Пиао зүгээр ч нэг шийтгэгдэхгүй байх байсан биз.

Ийм ичгэвэртэй зүйл чи яагаад дурдаад байна? Сяо Сюэ хайр найргүй Лу Пиаог бэлхүүснээс нь чимхэв. Лу Пиаод час хийсэн өвдөлт мэдрэгдэнэ.

Лу Пиао даруй хэлэв. “Не Ли, дайрахдаа зэвсэг битгий ашиглаарай.”

Не Ли зэвсэг ашиглах юм бол аюулд өртөж мэднэ.

Не Ли инээмсэглэн хэллээ. “Энэ хамгаалалт Модон газрын эзэнт гүрний үеийнх. Үүнийг хорин гурван гэрлийн чулуугаар хийж идэвхижүүлдэг. Идэвхижсэн тохиодолд Арван Домгийн зэрэглэлийн дайчин нийлээд ч устгах бол том мөрөөдөл. Зэвсгээр чи Домгийн зэрэглэл давж чадах уу?”

Гэрлийн чулуу?

Бүгд үүнийг сонсоод гайхшрав. Тэд юуг ч ойлгосонгүй. Гэхдээ энэ хүчтэй сонсогдов. Лу Пиао-г тэд сониноор харна. Арван Домгийн зэрэглэлийн дайчид эвдэж чадахгүй зүйлийг чи сүхээр эвдэх гэсэн байна.

“Хөөе, хөөе, хөөе, залуусаа яаж хараад байна? Би тэр үедээ бага балчир байсан. Би яаж мэдэх билээ дээ?” Лу Пиао сэтгэлээр унав.

Сяо Нин Арь уруулаа зуугаад инээмсэглэн хэлэв. “Не Ли, үүнийг нээх боломж чамд бий юу?”

“Мэдээж надад арга бий. Гэхдээ надад судлах цаг хэрэгтэй. Та нар амарч бай.” Не Ли ийнхүү хэлээд даруй байгуулалт уруу дөхөв.

Бүгд таран эргэн тойрныг ажина. Энэ газар төрөл бүрийн зүйлс баригдсан байв. Үл мэдэгдэх хээн бичээсүүд хөнгөхөн гэрэлтвэл энэ газар их нууцлаг санагдана.

Сяо Нин Арь хол байгаа Не Лиг чимээгүйхэн ажин харна. Түүний нүд сэргэн, өөрт нь тааламжтай байлаа.

Сяо Сюэ түрүүлж түүн дээр ирэв. “Чамайг Сяо Нин Арь гэдэг байх?”

“Тийм.” Сяо Нин Арийн нүд сэргэв.

“Чи үнэхээр үзэсгэлэнтэй юм. Ариун Орчид сургуульд чиний нэрийг би олонтаа дуулсан. Ариун орчид сургуульд чи гоо үзэсгэлэнгээрээ алдартай.” Сяо Сюэ жуумалзан хэлэв.

“Цаасан малгай битгий өмсгө.” Сяо Нин Арийн хацар хөнгөхөн улайв.

Сяо Сюэ Лу Пиао, Дү Зэ, болон бусад нөхдүүд уруу харан инээмсэглэн хэлэв. “Чи энэ хүмүүстэй нийлдэг гэсэн чинь их хачин санагдаж байна шүү.”

Бусад хүмүүсийн яриагаар Сяо Нин Арь мөс шиг хүйтэн хүн. Ариун Орчид сургуульд түүнд найз үгүй. Түүнийг мөсөн хатан гэж хочлох нь ч бий.

Гэтэл бүх юм хэзээнээс ийм болов?

Магадгүй энэ бүхэн Сургуулилалтын талбайгаас үүдэлтэй.

Сяо Нин Арь өөрөө хүртэл өөрийгөө ямар их өөрчлөгдсөнөө бодоод гайхдаг. Тэр өдрөөс хойш тамын мэт амьдрал нь ганц хүний ачаар гэрэл гэгээтэй болсон. Тэр өдрөөс хойш тэрээр Не Литэй уулзахыг хүсдэг болсон. Энэ хүний дүр төрх оюун бодлоос нь гаршгүй. Энэ л өөрийг нь ийм олон найзуудтай болох итгэлийг төрүүлсэн.

Энэ хүнийг хэнээр ч сольшгүй.

Сяо Нин Арь хариулахгүй байгааг анзаарсан Сяо Сюэ бандалттайгаар ханиалгав.

“Уучлаарай, би сэрүүн зүүдлэж байлаа.” Сяо Нин Арь уучлалт эрэв.

Сяо Сюэ инээмсэглэн хэлэв. “Зүгээр ээ.”

Сяо Сюэ тийм мэдрэмжгүй хүн биш. Сяо Нин Арь юу бодож байгааг гадарласан.

Сяо Нин Арь Лу Пиао уруу харав. Тэгээд Сяо Сюэг харан хэлэв. “Лу Пиао их сонирхолтой хүн. Тэр бага зэрэг алиа ч гэсэн их сайн хүн. Найзууддаа их үнэнч шүү.”

Сяо Нин Арь хэрхэн Лу Пиаог дүрсэлснийг сонсвол Сяо Сюэгийн хацар улайна. Лу Пиаог өөрийнхөө сүйт залуу гэж зарласан. Сяо Сюэ өөрийнх нь араас гүйхгүй байгаа учраас ингэж ирсэн юм.

Сяо овгийн настангууд Лу Пиаог өмнө нь тоодоггүй байсан. Сяо Сюэ аргаа барж байлаа. Лу Пиаод их дуртай ч Сяо гэр бүл их хүчирхэг. Гэтэл саяханаас Сяо овгийнхон Лу Пиаог хүлээн зөвшөөрдөг болсон. Тэр ч бүү хэл түүнтэй уулзахыг ятгадаг.

Лу Пиао маш авьяастай болсон гэдэг мэдээ төд удалгүй ирсэн. Тэрээр Мөнгөн зэрэглэл болсон гэх мэдээ ч тэр. Гэр бүл нь Лу Пиаод дургүй биш болсон шалтгаан нь ойлгомжтой. Сяо Сюэ гэхдээ овгийнхоо настангууд шиг боддоггүй. Тэр Лу Пиаотой л хамт байхыг хүсдэг. Лу Пиао ямар сүнсний хөгжилтэй байх нь огт хамаагүй. Лу Пиао сүнсний хөгжилгүй байсан ч өөрт нь хамаагүй.

Лу Пиао Сяо Сюэгээс нуугддагийг эс тооцвол зүгээр.

“Чиний эр зоригийг үнэлж байна. Чи хэнд сайн гэдгээ хэлж чадаж байна.” Сяо Нин Арь уруулаа хазлан хэлэв. Не Лиг хараад Сяо Нин Арь хэллээ. “Нээрээ, манай бүлэгт тавтай морил.”

“Баярлалаа.” Сяо Сюэ толгой дохив. Энд ирсэн шалтгаан нь Лу Пиао. Мөн үүний хажуугаар Не Ли болон түүний нөхөд ямар хүн болох талаар Сяо Сюэ их сониучирхсан. Ялангуяа Не ЛИ ямар хүн байдаг юм бол? Лу Пиао сүнсний хөгжил гэнэт хурдан хөгжсөн нь Не Литэй холбоотой.

Сяо Сюэгийн бодлоор Не Ли их нууцлаг хүн. Лу Пиаогийн хувьд Не Ли болон бусад нөхдүүд түүний найз учраас Сяо Сюэ сүйт залуугийн найзуудын дэргэд сүйт залуудаа нэр нүүр өгөх хэрэгтэй. Лу Пиаогийн найзууд ч өөрийнх нь найзаас ялгаагүй.


Өмнөх хэсэг

Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.