Сүүдрийн булхай- Хэсэг 7

Энэхүү хэсэгт төсөөлөмгүй гайхшруулам зүйл гарна.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 7

Гэнэт бөөгнөрсөн хүмүүс хуваагдан нэгэн дэгжин эмэгтэй гарч ирэв.

“Юунму, яагаад ирсэн юм ?”

“Аа Ли”

Ли Юунмугийн нүүрний хувирал бага зэрэг өөрчлөгдлөө. Энэхүү дэгжин охин Хийморлог салхины хотын бүхий л хөвгүүдийн зүрхийг булаасан. Үгээр хэлэмгүй үзэсгэлэнтэйгээс гадна хамгийн чухал нь тэрээр урсгагч энергийн генийг эцэг эхээсээ өвлөн авсан бөгөөд Хийморлог салхины хотын ахлах сургуулийн ирээдүйн энерги урсгагч болох хамгийн их найдвар хүлээж буй нэгэн байлаа.

Аа, энерги урсгагчийн шавь болчихвол ч, тэдний байр суурь нь Холбоонд огцом дээшлэх байлаа. Лин Ли өнөөдөр Хийморлог Салхины хотын Арван зургадугаар сургуулийнхны анхаарлын төвд байсан бөгөөд, магадгүй энэ өдрийг тэр маш урт хугацааны туршид хүлээсэн биз.

“Аа Му, аавын чинь тухай сонссон.”

Лин Ли эгнэн жагссан хүмүүсийн өнгөрөн Ли Юунмугийн дэргэд ирээд ийнхүү хэллээ.

“Тийм гэж үү ? Хүний амьдрал хэзээ ч яаж ч өөрлөгдөж болдог, одоо л би өөрөө өөрийнхөө төлөө өөрөө зүтгэх хэрэгтэй ухаарч байна.”

Ли Юунму тайвшрангуй харцаар хараад шоолонгуй инээлээ.

Тэр энэхүү үзэсгэлэнт охин руу тайвнаар ажих үед хүн болгон Лин Лигийн зүрх түүнд харъяалагддаг гэдгийг мэдэж байв. Магадгүй хэдэн жилийн дараа энэхүү дэгжин үзэсгэлэнт эмэгтэй Лин Юунмугийн гэргий болоод үр хүүхдийг нь төрүүлэх биз.

Тэр хоёр хар багын найзууд билээ. Ли Юунмугийн гэр бүлийн байдлыг бодсон ч тэр хамгийн тохиромжтой сонголт байсан ч хэн түүний аавд нь ийнхүү азгүй осол тохиолдоно гэж бодох билээ.

“Би өөрийнхөө урсагч энергийг хагас сэргээсэн.”

Лин Лигийн хоолойны аяс өөрчлөгдөн зөвхөн түүний л сонсож чадахуйц аяархан боллоо. Үүнийг хэлж байхдаа сэтгэлээ барьж чадсангүй хөөрч буй өнгө аяс нүүрэнд нь илэрч байлаа.

“Тэгээд…Юу ?”

Ли Юунмугийн зүрх бага зэрэг түгшив.

“Хэдийгээр энэ мөчид миний үгс таагүй санагдаж болох ч, би энэхүү дэлхийн ертөнцөөр аялж, илүү өндөр хэмжээст ертөнц рүү очиж үзмээр байна. Хэдийгээр би энергээ хагас сэргээсэн ч, би очихыг хүссэн хэвээр. Уучлаарай…”

“Зүгээр дээ, ойлгож байна.”

Ли Юунму үүнийг хэлэхдээ чангаар санаа алдлаа. Гэхдээ тэр өөр зүйл хэлсэнгүй, тэр нь ч дээр байв.

Үнэндээ тэр хоёрын дундах харилцаа хүмүүсийн бодож буй шиг тийм ч дотно байгаагүй ч, бас тийм ч хөндий байсангүй. Хийморлог салхины хотод хүн болгоны хувьд Лин Лигийн үзэсгэлэн гоо, эцэг эхээсээ өвлөж авсан авъяаслаг ген зэргийг бодоод үзэхэд тэр хоёр төгс тохирч байлаа.

Гэхдээ тэр хоёр энэхүү ярианд дургүйцэж байсан удаа үгүй бөгөөд, тэр бүү хэл Ли Юунму энэ үзэсгэлэн гоо эмэгтэй өөрийнх нь гэргий болох ёстой хэмээн бодсон үе ч бий. Энэ тухай бодоход зүгээр л сэтгэл хангалуун санагддаг байжээ.

Гэсэн хэдий ч одоо бодоод үзэхэд тэр хэт мөрөөдөж байсан нь илт хэрэг ч…. нэгэнт тэдний дунд юу ч болоогүй тул бүх зүйл зүгээр байсан ч өрөвдөлтэй юм.

“Тэгэхээр чамайг өнөөдөр шалгалтаа амжилттайгаар даваасай гэж залбиръя даа. ”

Ли Юунму гүнзгий амьсгаа авлаа.

“Намайг шалгалтаа өгөхөөр харахаар зорьж ирсэн юм уу ?”

Буруутай мэдрэмж Лин Лигийн царайд түргэхэн илрээд авав.

“Үгүй ээ, чамтай ижил, Луугийн үсрэлтийг өгөхөөр ирсэн.”

Түүний ийнхүү хэлсний дараа Ли Юунму энэхүү үзэсгэлэнт эмэгтэйг зүрхнээсээ авч хаях тухай шийдэлд түргэхэн хүрэв.

Тэр мөчид тэрээр багын гэнэн явдал ард өнгөрснийг ухаарчээ. Бүхий л нийгмийн байр суурьтай холбоотой зүйлс бол ямар ч утгагүй явдал. Нэгэнт л түүнийг сэтгэлээсээ бүрэн авч хаясан байхад яагаад түүнийг хүлээх хэрэгтэй гэж. Сэтгэлийнхээ гүнд түүний тухай дурсамжуудыг хадгалах ч хэрэггүй. Сэтгэл зүрх нь чөлөөтэй болсны дараа Ли Юунму огтхон ч эргэлзэлгүйгээр Лигээс холдож шалгуулахаар эгнэсэн хүмүүстэй нэгдэв. Куан Фэйгийн ээлж болох үед Ли түүн рүү очин заамдаад авав.

“Үүнийг шалга.”

Ли Юунму түүнд юу ч хэлэлгүй шалгалтыг явуулж байсан төлөөлөгчид ийнхүү чангаар хэллээ.

“Ли Юунму, яагаад оочир дайраад байнаа ? Аав чинь арыг даана гэж бодсоор л байгаа юм биш биз ? ”

Куан Фэй түүнийг эрээ цээргүй доромжлов.

“Би урсгагчийн залгамжлагч болох гэж байгаагаас өөр шалтгаан байхгүй.”

Хэмээн Ли Юунму түүн рүү муухай харлаа.

Хормын завдалгүй түүний биен дотор нэгэн хүч дэлбэрэх мэт болов. Магадгүй сүүлийн хэдэн өдрүүдэд түүнд хуримтлагдсан уур хилэн байсан биз.

Төд удалгүй Ли Юунмугийн голлон зогсож байсан шалгалтын танхим зэрлэг хүчний нөлөөнд эвдрэв. Өөрсдийн ээлжээ хүлээн зогсож байсан сурагчид нэг нэгээрээ цохигдон арагш унах аж. Тэд зэрлэг хүчний үүсгэсэн хүчирхэг давалгаанд өртсөн ажээ.

“Урсгагчийн залгамжлагч! Үнэхээр гайхширмаар юм, тэр эцсийн эцэст бүрэн сэргэсэн Урсгагчийн залгамжлагч байсан гэж үү ?”

Шалгалтын өрөөнд зогсох Ли Юунмугийн биенээс маш гүн сонин хар дөл цацрах бөгөөд, энэ нь түүнийг тахиануудын дунд зогсох тогоруу мэт харагдуулж байлаа.

Энэ бол нарт ертөнцийн хамгийн бараан дөл байлаа. Яг л ойр хавийнхаа гэрлийг өөртөө сорж буй мэт харагдана. Энэ бол Урсагч энергээ бүрэн сэргээж, урсагчийн залгамжлагч болсон хүний Урсагч энерги ашиглагчдын ертөнцөд тавьсан эхний алхам байлаа.

“Гайхалтай, үнэхээр гайхалтай. Би төрөлхийн сэргэгчтэй нүүр тулгарна гэж бодсонгүй. Залуу эр минь, чи сая хэтэрхий хэрцгий байлаа! Гэхдээ л чи авъяастай бас хүч чадалтай юм.”

Бишрэнгүй байдлын шинж Холбооноос илгээсэн төлөөлөгчийн нүдэнд илрэнэ.

“Тэгэхээр би шалгалтыг үргэлжлүүлэх хэрэгтэй юу эсвэл зүгээр явчихаж болох уу ?”

Тэр мөчид Ли Юунму нүдээ анин бясалган өөрийн биен дотроос ундран буй хүчийг мэдрэв. Биеийнх нь бүхий л хэсгээс түрэн гарах энэхүү хүч түүнд дэлхийг нэг л цохиод цөмөлж чадах мэт мэдрэмжийг өгч байлаа. Энэ үнэхээр мансуурам юм.

“Хаха, ямар ч хэрэггүй. Энэ чиний Урсгал залгамжлагчийн тэмдэг. Одооноос чи Холбооноос Урсгал залгамжлагчдад өгдөг бүхий л хангамж, эрх мэдлийг эдлэх болно. Би Хийморлог салхины хотод энерги урсгагчийн холбоог төлөөлөн байх бөгөөд сарын дотор Үүлэн хэрэмд ирж бүртгүүлээрэй. Хийморлог салхины энерги урсгагч таны ирэхийг хүлээж байх болно.”

Төлөөлөгч хүртэл түүнийг бүртгэж авахын тулд хүлээх нь байна. Хийморлог салхины хотын энерги урсгагчдын бүлгэмд шинэ хүн орж байгаа явдал төлөөлөгчийн нүүрэнд инээмсэглэл авчрах аж. Төрөлхийн сэргэсэн Урсгал залгамжлагч!

Хэдий бүхэл бүтэн Хятадын тивийн хувьд бүрэн сэргэсэн нэг Урсгал энерги залгамжлагч гэдэг тийм ч том зүйл биш байсан ч Хийморлог салхины хотын, арван зургаахан настай, энэхүү түвшинд хэний ч туслалцаагүй өөрөө хүрч чадсан гэдгийг бодоод үзэхэд маш ховорт тооцогдох авъяастай гэж үзэгдэх байлаа.

Ли Юунму үл ялиг инээмсэглэв.

Тэр энэхүү цэргийн тэмдгийг зүүх үедээ амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их сэтгэл хөдлөлийг мэдэрсэн ч маш тайван байлаа. Тэр өмнө нь зөвхөн мөрөөдөхөөс хэтэрч байгаагүй зүйлсээ одоо амархан авч чадах боллоо. Тэр бүдэгхэн гэрэлтэж буй тэмдгээ цээжиндээ зүүв. Тэр өрөөн доторхыг толгойгоо эргүүлэн түүнийг шалгалт өгч буйг нь дооглож доош хийж байсан хүмүүс рүү харлаа…түүнийг шившигт унагахыг хүсэж байсан Куан Фэйг ч мөн.

Бүр түүнийг түрүүхэн үл тоогоод байсан Лин Ли хүртэл тэргүүнээ бөхийлгөсөн байлаа. Тэдний царай үнэхээр их цочирдсон нь харагдаж байв.

“Ааваа, хүү чинь таны урмыг хугалахгүй ээ. Та гэр бүлээ хамгаалж чадахгүй болсон ч, хүү чинь хамгаалах болно. Би домогт хэмжээст эм аваад таны хөлийг эдгээнэ. Амлая.”

Гайхалтайгаар урсгал залгамжлагч болон хөгжсний дараа Ли Юунмуд түүнийг дооглон шоолж байсан, эргэлзэж байсан, үл тоосон бүхэн хүч чадлынх нь дэргэд үнэхээр инээдтэй санагдав. Ли Юунму болон Занг Кайг өрөөг орхих үед тэнд байсан хүмүүс үхсэн мэт дуугаа хураачихсан байсан ч, гадагшаа гартал ангийн гадна жинхэнэ үймээн болж байлаа. Энэ жил бүрэн сэргэсэн Урсгал залгамжлагч Хийморлог салхи хотын арван зургадугаар сургуулиас гарлаа. Зөвхөн эцэг эхийнхээ хүчээр л өдийг хүрсэн гэгддэг нэгэн ийнхүү Урсгал залгамжлагч болсон нь бүр хачирхалтай хэрэг байлаа.

“Яаж ийм юм боломжтой байдаг байнаа ? Тэр яаж энергээ бүрэн сэргээчихвээ ? Тэр өөрийнхөө хүчийг нууж байсан юм байхдаа ?”

Лин өөрөөс нь холдон одох тэрхүү хүн рүү маанагдуу харцаар ширтэхээс өөр зүйл хийж чадсангүй. Энэ удаад түүний цээжнээс өмнө нь түүнийх байсан ч одоо ахин буцааж авах боломжгүй ямар нэгэн зүйлийг ховхлоод авчихсан мэт хоосон мэдрэмж төрж байлаа.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s