Хуйларч буй луу [Ном 7, Хэсэг 1]

Энэ долоо хоногийн үнэгүй [1/1] хэсэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Ном 7 – Тэнгэр газрыг эргүүлсэн нь: Хэсэг 1 – Амьдралын найдвар
”Гоц ухаантан хэрэггүй” гэх үгийг сонсоод Клайд сэтгэл хангалуун байлаа.
Тэр аль хэдийн Ариун эзэн хааныг сонголтоо хийснийг мэдэж байв.
”Чи одоо явж болно.” Хэидэнс тайвнаар хэлээд гараа далалвал.
”Мэдлээ, Гэгээнтэн минь.” гээд Клайд хүндэтгэлтэйгээр бөхийгөөд, эргэж харан Гэрэлт дуганы дээд давхарыг орхилоо. Танхимд, ганц Ариун эзэн хаан Хэидэнс л үлджээ. Тэрбээр цонхруу алхаад, Фэнлай хотыг ширтэн удаан хугацаанд дуугаа хураав.
Удаан хугацааны дараа…
”Тог!” ”Тог!” ”Тог!” Хаалга нүдэх дуу сонсдлоо.
”Ор.” Хэидэнс тайвнаар хэлэхэд.
Орж ирсэн хүн Их лам Гулермо байлаа. Хэидэнс эргэж харвал. Гулермо Хэидэнсийг ааш муутай байгаа мэдрээд, сулхан дуугаар хүндэтгэлтэй гэгч нь. ”Гэгээнтэн минь, бид Линлэйг хэрхэн ятгах вэ?” гэлээ.
”Ятгах ий? Тэгэх хэрэг байхгүй.” хэмээн Хэидэнс тайвнаар хэлэв.
Гулермо гайхшран толгойгоо өргөөд Хэидэнсрүү ширтсэн ч өөр яаж ч чадахгүй байлаа. Хэрэв тэд Линлэйг ирээдүйд ашиглах байсан бол, ядаж л түүнтэй ярилцаж бас ятгахыг оролдох байсан. Эцсийн эцэст, Хэидэнс Линлэйг шархдуулчихсан ба, Линлэй Клайдад маш гүн гүнзгий өс хонзон өвөртөлчихсөн байгаа.
”Гулермо, чи Линлэйн ээжийг хэн болохыг мэдэх үү?” Хэидэнс Гулермо руу толгойгоо эргүүлээд ширтлээ. Гулермо гайхширна. Тэгээд сониучрхан, ”Линлэйн ээж үү? Тэр Линлэйн дүүг төрүүлчихээд өөд болоогүй билүү?” гэхэд.
”Үгүй.” гээд.
Хэидэнс толгойгоо сэгсрээд. ”Чи Линлэйн ээжийн талаарх мэдээллийг судлахдаа үнэнийг олж мэдэж чадаагүй. Линлэйн ээж бол бидний 12 жилийн өмнө олж авсан эмэгтэй.”
12 жилийн өмнөх эмэгтэй!
Гулермо гэнэт саналаа, учир нь тэр эмэгтэй Гэрэлт сүмийн дээд түвшинд маш том нөлөө үзүүлсэн.
”Гэхдээ, бид түүнийг аль хэдийнээ алчихсан шүү дээ, тэгэхээр… ” Гулермо Ариун эзэн хааныг яагаад ийм муухай ааштай байгааг тэр даруй ойлголоо.
Линлэй шиг гоц ухаантанг маш их сонирхож байсан ч ирээдүйд, Линлэй ээжийнхээ талаарх үнэнийг олж мэдээд, Гэрэлт сүмд маш том аюул учруулна.
”Гулермо. Энэ сарын 28нд Гэрэлт дээд эрхт ноёлогчийн сүр жавхлант аура хамгийн хүчтэй болох өдөр байхаа?” хэмээн Хэидэнс гэнэтхэн асуулаа.
”Тийм.” Гулермо Хэидэнсийг энэ асуултыг асуухад жаахан будилав.
”Бэлтгэ. Тэр шөнө, би Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчоос бурханлиг хишиг гуйхыг хүсэж байна.” хэмээн Хэидэнс тайвнаар хэлвэл.
”Бурханлиг хишиг?” Гулермо шоконд орсон ч, Хэидэнсд төлөвлөгөө байгаа гэдгийг хурдан гэгч нь ойлгов. Тэр нууцханаар, ”Ариун эзэнт хаан Линлэйн өмнөөс бурханлиг хишгийг хүсэх гэж байх шиг байна. Энэ нь Линлэйн ирээдүйн боломжийг хязгаарлах ч, түүнд авъяас болон өөрийнх нь гайхалтай дүр төрх нь байсаар л байх болно. Гагцхүү, түүний авъяас чадвар хэрэггүй зүйл байлаа.” хэмээн бодлоо.
Бурханлиг хишиг бол материаллаг ертөнцийн Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчийн бурханлиг хүчний жинхэнэ нотолгоо.
Гэрэлт Дээд Эрхт Ноёлогч, хамгийн хүчирхэг оршхуунуудын нэг. Өөрийн бурханлаг утсаа сунган итгэл дээр тулгуурласан хүчээрээ хүний сүнсийг бүрэн ариусгаж тэднийг Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчид үнэнч байх андгай тангаргийг өргүүлдэг.
Гагцхүү Гэгээнтэн түвшинд хүрсэн хүн л энэхүү Бурханлиг адислалын нөлөөг эсэргүүцэх сүнсний талсттай байдаг.
Хэн ч… эсэргүүцэж үл чадна.
Гэхдээ түүний сүнсэнд Гэрэлт Дээд Эрхт Ноёлогч Бурханлиг адислал нөлөөлөхөд, Линлэйн байгалийн авъяас ч гэсэн хариу нөлөө үзүүлнэ. Түүний ирээдүйн амжилт нь багахан л буурна.
”Авъяас нь үнэхээр хэрэггүй зүйл боллоо.” Хэидэнс дахиад л санаа алдав. Энэ эртний шалтгаан байсан ч, тэрээр Клайдын өмнө, тэр ”хэрэггүй” гээд хэлчихсэн. Хэидэнс маш итгэлтэй байлаа. Хэрэв тэр Бурханлиг адислалыг хүртээчихвэл, Линлэй сүүлд нь ээжийнхээ үхлийн талаар олж мэдсэн ч, Гэрэлт Дээд Эрхт Ноёлогчийг гэх итгэл үнэмшил болоод үнэнч байдал нь хэвээр байна.
Учир нь Бурханлиг адислал нь итгэл үнэмшэлийг хүмүүний сүнсний гүнд бий болгодог!
Нүд ирмэхийн зуурт л 10 өдөр өнгөрөх нь тэр. Фэнлай хотод үргэлж тайван байдаг ч, Фэнлай хотын бүх гол нэр хүндтэй язгууртан бүлгэмүүд хачин мэдрэмж төрөн, дарамттай уур амьсгалд байлаа. Жишээлбэл, эрхэм дээдэс, хаан Клайд, сүүлийн өдрүүдэд үргэлж айдас төрүүлэм байсан бөгөөд хэд хэдэн том сайдууд мөн уурыг нь хүргэсэн язгууртнуудыг толгой дараалуулан цаазаар авч байв.
Анхилуун гудамж дахь, гоёмсогоор чимэглэсэн зочид буудлын гурван давхарт, цугласан хүмүүсийг нам гүм дэнслэнэ.
Иел, Жорж, болон Рэйнолдс нар энэ бүх хугацаанд энд байсан.
Линлэйд тохиолдсон зүйлийг олж мэдсэнээс хойш, тэр гурав Линлэйд санаа нь зовсоор л байлаа. Тэд маш том гай зовлон Линлэйг өөрийг нь доош татна гэдгийг мэдэж байв. Хаан Клайд руу дайраад зогсохгүй мянга мянган хаант улсын элит дайчдыг алсан, болоогүй бүүр Ариун эзэн хаан түүнийг өөрт нь зүтгэ хэмээн хүчилсэн.
”Иел даргаа, танай хүмүүс одоо болтол Линлэйгийн талаар мэдээ дуулаагүй л байна уу?” хэмээн Жоржийг асуухад, Рэйнолд Иел рүү харж байлаа.
Иел толгой сэгсрэв.
Тэд нарын бүгдэнгийнх нь царай цонхийжээ. Тэд Линлэйтэй хамт өссөн шүү дээ. Эрнст сургуульд, тэд нэг өрөөнд байж хамт хооллоцгоодог байсан. Тэд жинхэнэ ах дүүс биш ч, жинхэнэ ах дүүс адил бие биетэйгээ дотно байцгаасан. Линлэйг цаазаар авахуулахыг хараад тэд зүгээр зогсоод байж чадахгүй.
”Ямар ч арга алга даа. Би Гэрэлт сүмийн дээд түвшний хүмүүст яагаад ч хүрч чадахгүй.” гээд Иел гунигтайгаар. ”Хэдэн өдөр хүлээе. Аав удахгүй ирэх ёстой.” гэв.
Иелийн аав.
Монроэ Давсон!
Тэр бол Давсон худалдааны пүүсийн дарга, Давсон овог нь асар их хүчийг удирддаг бөгөөд, тэдэнд Дөрвөн Агуу Эзэнт Гүрэн болоод хоёр том холбоотнууд ч атаархдаг. Тэдний худалдааны салбарууд Юлан тивийн бүх улсуудад байдаг, мөн бүхэл үндэстний эдийн засгийг цэцэглэн хөгжих эсвэл уналтанд орохыг ч тодорхойлох чадалтай байлаа.
Гурван том худалдааны нэгдэлийн гишүүн тус бүр асар их хүчтэй.
Хоёр том холбоотон болон Дөрвөн агуу эзэнт гүрнүүд ч гэсэн тэдэнтэй сөргөөцөлдөхөөс зайлс хийдэг, учир нь худалдааны нэгдлийн нэгтэй нь эзэнт гүрэн дайтвал, эдийн засгийг нь уналтанд оруулж, 10 жилийн үйл ажиллагааг нь хий дэмий үрэн таран хийж нутаг дэвсгэрт нь үймээн самуун дэгдээхэд хүрч болзошгүй.
”Иел даргаа, та 2 өдрийн өмнө л хэдхэн өдөр хүлээчих гэж хэлж байсан! Бид хүлээсээр байвал, би…” Рэйнолдс ухаангүй болсон мэт байв.
Иел юу ч хийж чадсангүй.
Аз болоход, түүний аав Фэнлай хаант улсаас холгүй байх хаант улсад хэдэн аялал жуулчлалд оролцож байсан юм. Мэдээ хүлээж аваад, аав нь Иелтэй тэр даруй холбоо барин бушуухан Фэнлай хотод очно гэсэн нь түүнд найдварын очийг авалзуулсан билээ. Давсон худалдааны пүүсийн даргийн байр суурийг бодолцон үзээд, Хэидэнс түүнийг хотод ирэхэд нь өөрийн бие угтан авахаар болсон.
Түүний аав ирчихвэл, Линлэйн амьд гарах магадлал улам л өснө.
”Залуу эзэнтээн, залуу эзэнтээн!” Туранхай өндөр залуу сэтгэл нь хөдөлсөн байдалтай гүйн ирээд. ”Залуу эзэнтээн, дарга ирчихлээ!” гэв.
”Ааваа!”
Иел хөл хөөрцөг болон харайхад Жорж, Рэйнолдс хоёрын нүдэнд итгэл найдвар бий боллоо.
Гэрэлт дуганы хүлээн авах танхимд.
Хоёр метр өндөр, халзан бас бүдүүн байрын эр алхан орж ирээд инээмсэглэлээ. Энэ халзан бүдүүн эр хоёр метр өндөр, том биетэй бөгөөд ойролцоогоор 300-400 фунт жинтэй аж.
Энэ бол Давсан худалдааны пүүсийн дарга, Монроэ Давсон! Харин өөр нэг хаалганаас, Ариун эзэн хаан Хэидэнс алхан орж ирлээ.
Хэидэнс бараг л хоёр метр ч туранхай. Тэд хоёул өндөр, халзан ч нэг нь тарган нөгөөх нь туранхай байх нь их л сонирхолтой харагдана.
Монроэ Давсоны ард, хоёр дунд эргэм насны эрчүүд байх бөгөөд нэг нь алтлаг үстэй, харцага шиг нүдтэй хүйтэн хүн бол нөгөөх нь улаан үстэй хүчтэй байрын хүн байлаа.
Тэр хоёр Монроэ Давсонг дагалддаг. Асуух ч шаардлагагүй, тэр хоёр бол 9-р зэрэглэлийн дайчин.
Хэидэнсийн ард, хоёр улаан нөмрөгтэй Их лам байх бөгөөд нэг нь эрэгтэй нөгөө нь эмэгтэй. Тэд бол Гулермо болон Малина нар юм.
”Өө, Гэгээнтэн минь.”
Монроэ бөхийхийг оролдоод чанга дуугаар хэллээ. Гэсэн ч, Монроэгийн том гэдэс бөхийхөд ихээхэн саад болж байлаа. ”Монроэ, сууна уу.” Хэидэнс түүнтэй тун ч нөхөрсөг байлаа.
Монроэ тэр даруй суухад, Хэидэнс ч мөн адил суув.
Монроэгийн өгзөг хэтэрхий том. Тиймдээ ч ихэнх сандалнууд түүнд тохироод байдаггүй. Аз болоход, Гэрэлт сүмийнхэн түүнд зориулан өмнө нь сандал бэлдсэн байв. Суугаад, царай нь дугариг болон мишээгээд чангаар инээлээ. ”Талархлаа, Гэгээнтэн минь. Энэ аялалаар, би Грийнстон нуурын ойролцоох дурсгалт газруудыг үзэх гэсэн ч, хүү маань яаравчлан ирж хэн нэгнийг ятгахыг шаардсан юм л даа. Намайг эцэг хүн гэдгийг ойлгоорой, надад сонголт байсангүй.” гэвэл.
”Монроэ, чи бяцхан Иелийг хэтэрхий эрхлүүлэх юм.” гээд Хэидэнс инээмсэглэн хэллээ.
Монроэ толгой дохиод. ”Хэхэ, тэр чинь жаахан амьтан. Гэхдээ Иелээс би Линлэй нэртэй дүү нь маш гайхалтай нэгэн гэдгийг нь дуулсан. Мастер сийбэрчээс гадна гоц ухаантан бүүр болоогүй хүчирхэг дайчин. Үүнийг сонсоод би их гайхширсан шүү. Гэхдээ Иелийн хэлснээр бол, Линлэйг одоогоор Гэрэлт дуганд хорьж байгаа байхаа.” гэхэд.
”Тийм ээ.” гээд Хэидэнс хүлээн зөвшөөрч толгой дохив.
Монроэ инээд алдаад, ”Гэгээнтэн минь, та Линлэйг чөлөөлж өгөхгүй биз? Залуу хүмүүс үргэлж л хуумгай байдаг. Клайдыг алахыг оролдсоныг мэдэж байгаа ч, тэр одоо үхээгүй л байгаа биз дээ? Таныг иймэрхүү жижигхэн зүйлсэд санаа тавих хүн биш гэдэгт итгэлтэй байна.” хэмээн.
Монроэ энгийнээр хайнга гэгч нь хэллээ.
Гэхдээ Хэидэнс түүнд хайнга маягаар хариулсангүй.
Монроэ Давсон Хэидэнсийн нүүр рүү харж байгаад шууд асуусан. Хэрэв Хэидэнс татгалзвал, Монроэд шууд татгалзаж байгаа хэрэг болно. Монроэ хөгжилтэйгөөр инээмсэглэж байсан бөгөөд, Хэидэнс ч гэсэн Монроэгийн ард байгаа Давсон худалдааны пүүсийг хэр хүчтэй болохыг ч мэдэж байлаа.
”Монроэ.” Хэидэнс толгой сэгсрэв. ”Би чамд нүүр өгч чадахгүй нь. Түүнийг чөлөөлнө гэдэг миний хувьд амаргүй зүйл. Учир нь… Линлэй Сүмийн шүүхийн хэдэн хүмүүсийг алсан, Осэнногийн сурагчид ч гэсэн тэр дунд нь байсан болохоор Вүсэнно энэ удаа ихэд ууртай байгаа.” гэлээ.
”Осэнно?” Монроэ Давсон хөмсгөө зангидав.
Осэнно бол Гэрэлт сүмийн багануудын нэг, Сүмийн шүүхийн Дээд зааварлагч юм.
Үнэндээ, Гэрэлт сүм хоёр удирдагчтай гэхэд болно, Ариун эзэн хаан олон нийтийн өмнө удирдагч, бас урвагч, буруу номтнуудыг алдаг нууц алуурчдын удирдагч нь Сүмийн шүүхийн Дээд зааварлагч юм.
”Энэ ч хэцүү байх нь дээ.” Монроэ сайнгүй болж байгааг мэдлээ.
Монроэгийн байр суурийг Хэидэнс авч үзэж магадгүй ч, Осэнно шиг галзуу алуурчинд бол хамаагүй.
Гэхдээ Монроэ Давсон ямар нэгэн зүйл таамаглаж байлаа.
”Линлэй Осэнногийн сурагчдыг алсаан? Хэидэнс худлаа хэлж байж магадгүй ч, үүнийг Осэнногоос баталгаажуулах арга үгүй.” Монроэд найдвар байхгүй мэт санагдана. Түүний тодорхой хэлж чадах зүйл бол, Хэидэнс Линлэйг хялбархан явуулахыг хүсэхгүй байна.
Давсон худалдааны пүүс Линлэйг нүдээрээ харсан.
Үнэндээ тэд түүнийг лууны хувирал хийж чаддагийг мэдчихсэн. Дайчны чадавхийн хувьд Линлэй үнэхээр гайхамшигтай. Давсон худалдааны пүүс Линлэйг өөрсдийнхөө талд оруулж чадвал, Линлэй гэгээнтэн зэрэглэлд орох үед, Давсон худалдааны пүүс нэн даруй нөгөө хоёр худалдааны нэгдлээсээ өрх тусгаарлаж чадна.
”Тэгвэл, би ингээд явъя даа.” Монроэ тэр даруй босвол. Хэидэнс тайван гэгч нь инээмсэглээд, ”Намайг үнэхээр өршөөгөөрэй, Монроэ. Одоогоор, Гэрэлт сүм Линлэйг хэрхэн шийтгэхээ шийдээгүй байгаа. Бид Линлэйг хэрхэн шийтгэх болсноо шийдсэнийхээ дараа, чамд мэдээ хүргүүлэх болно оо.” гэвэл.
”Мэдлээ. Энэ хугацаанд би Фэнлайд байх болно. Юлан наадмыг үзэхийг ихэд хүсэж байна. 10000 оны Юлан наадам маш гайхалтай болно. Амьд ахуй насандаа, хүн ганц л удаа ийм зүйлийг үзэх биз.” гээд Монроэ мишээлээ.
Ярьж дуусахад нь, Монроэ Давсонг хоёр бие хамгаалагч нь авч явлаа.
Хэидэнс Монроэ Давсонг явахыг чимээгүйхэн ажиж байхад Гулермо аяархан гэгч нь, ”Гэгээнтэн минь, тарган эр өөрийнхөө төлөө Линлэйг суллахыг шаардсан гэж бодож байна. 28-ны дараа, Монроэгийн итгэл найдвар бүрэн үгүй болох болно.”
Хэидэнс Гулермо руу хараад инээмсэглэн танхимыг орхилоо.
Одоо, 12-сарын 28-г л хүлээх үлдлээ.


Өмнөх 

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s