Сүүдрийн Булхай- Хэсэг 6

Энэ долоо хоногийн эхний үнэгүй хэсэг. Зохиол маань ч сонирхолтой үргэлжилж байна шүү.

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 6

Шинэ эринд Хятадын тив бусад тивүүдийнхээ дунд газар нутгийнхаа хэмжээгээр гуравт бичигддэг ажээ. Мөн хамгийн өсөн дэвжиж байгаа тив хэмээн тооцогддог. Газар нутаг нь ойролцоогоор 1,668,000 хавтгай километр бөгөөд Эртний Хуа Шиа гүрэнтэй харьцуулахад 16 дахин том гэсэн үг юм. Өртрөг уртрагын дагуу хэдэн мянган километр тэлэн оршдог үнэхээр том тив ажээ.

Хятадын тивд Нэгдүгээр түвшний хотууд, Хоёрдугаар түвшний хотууд, мөн маш олон Гуравдугаар түвшний хотууд байдаг. Гэвч хотуудын болон тосгодын хамгаалалтнаас гадуурх бүсүүдэд хүн нутагладаггүй бөгөөд үй түмэн төрлийн хэмжээс араатнуудын дайралтнаас хамгаалах ямар ч боломж үгүй.

Хийморлог Салхины хот нь Гуравдугаар түвшний жижигхэн хотуудын нэг бөгөөд Хятадын хойд бүсийн хил орчим оршдог. Хойд бүсийн эрэг нь далайтай мөнхийн холбоотой байдгаас газар зүйн байдал нь хахир хатуу, цаг агаар нь маш хүйтэн, цунамин дайралтанд үргэлж өртөж байдаг ажээ. Мөн Ли Юунмугийн амьдардаг энэхүү хот нь Хятад тивдээ тийм өсөн дэвжиж буй гэж тооцогдоод байдаггүй жижиг хотуудын нэг юм.

Энэ өдөр, Хэдийгээр амралт саяхан дууссан ч гэсэн Хийморлог Салхины хотын бүх л ахлах сургуульд төгсөх ангийн сурагчид багширалдацгааж байлаа. Учир нь энэхүү өдөр өндөр боловсролын шалгалтын хариу олон нийтэд ил болох учиртай аж.

Энэ л өдрөөс шалтгаалан бүх сурагчдын амьдрал өөрчлөгдөх болно. Мөн үүнээс гадна өөр нэгэн онцгой шалгалт буй. Хүмүүс үүнийг Урсгах шалгалт хэмээн нэрийдэх ажээ. Мөн ‘Луугийн Үсрэлт’ хэмээн дуудагдах энэхүү шалгалтыг жилийн зөвхөн энэ өдөр л авдаг байна. Хэрвээ үүнд тэнцэх аваас энгийн болжмор домгийн Хангарьд шувуу болон хувирах мэт тэр хүний хувь заяа өөрчлөгддөг.

Урсгах шалгалт нь яг л нэртэйгээ ижил хэн нэгний урсагч энерги сэрсэн үү үгүй гэдгийг шалгахад чиглэсэн байдаг. Энэхүү өдөр Нэгдэл тив тивийн бүхий л ахлах сургуулиуд руу өөрийн төлөөлөгчөө явуулан шалгалтыг хатуу чанд хяналтын дор авдаг байна.

Ахлах сургуулиа төгссөн хэн бүхэн энэ шалгалттай нүүр тулах жамтай. Зарим нь баяр баясгалангийн нулимс бөмбөрүүлж магадгүй ч, ихэнх нь зүгээр л өөрсдийн хувь заяатайгаа эвлэрэн шалгалтаас татгалздаг аж. Учир нь Луугийн үсрэлт бол зүгээр л маш сайн хичээгээд болчихдог зүйл яагаад ч биш байсан юм.

Шалгалтын үед шалгуулагчдыг гурван хэсэгт хуваадаг. Эхний хэсгийнх нь Дайны бурхны цэрэгт элсэх зорилготой. 18-аас доош насны урсгагч энерги нь сэргэх боломжтой гэх мөчидхөн ч болтугай шинж тэмдэг илэрсэн хэнбугайд ч цэрэг болон Дайны Бурхны армид элсэхийг зөвлөдөг. Хэдийгээр төрөхийн урсгагч энерги нь сэргэсэн биш ч, сэргэж болох ямар нэгэн шинж илэрсэн гэдэг нь тэдний ирээдүйд сайн цэрэг болох нигууртайн илрэл.

Нэгэн тод жишээ бол Ли Юунмугийн Аав Ли Зонгмин билээ. Дайны бурхны армийн цэргүүдийн байр суурь энгийн цэргүүдийнхтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг.

Хоёрдох хэсэг нь урсгагч энерги нь хагас сэргэсэн хүмүүс. Хагас сэргэсэн гэдэг нь өөрсдийн урсгагч энергийн хаалтын хагасыг онгойлгож чадсан гэсэн үг юм. Хагас сэргэсэн хүмүүсийг төрөлхийн энерги урсгагчтай харьцуулшгүй ч, Дайны бурхдын цэрэгтэй харьцуулахад хамаагүй хүчирхэг. Тийм ч учраас хагас сэргээсэн урсгагчдыг мөн л армид орохыг санал болгодог ч тэдний албан тушаал офицер буюу энгийн Дайны бурхдын цэргүүдээс хамаагүй дээгүүр байдаг.

Гуравдахь хэсэгт бүрэн сэргэгсэд багтдаг. Урсгагч энергээ бүрэн урсгагчдын хувьд яриад байх зүйл үгүй. Тэд шууд л Нэгдлийн эрх дарх бүхий зиндаанд багтдаг бөгөөд энгийн хүний мөрөөдөөд ч олдошгүй эд материалын болон эрх мэдлийн давуу байдлыг эдэлдэг.

“Аа Му, арай гэж ирэв үү, зүгээр биз дээ ?”

Үнэндээ Ли Юунмуд Урсгах шалгалтанд хийгээд байх зүйл үгүй байсан бөгөөд төгсөгчдийн 99 хувь нь зөвхөн өндөр боловсролын шалгалтынхаа хариуг авахаар цугларсан билээ. Түүнийг анги руугаа орох эгшинд ширээний найз Зан Кай санаа зовингуй мэндэллээ.

Сүүлийн хэдэн өдрүүдэд Диваажингийн үүл хотын С бүсийн цэргийн хуаран луу хэмжээст араатнууд дайрсан тухай яриа анги даяар тархаад байлаа. Эцсийн эцэст Хийморлог Салхины хот зүгээр л хойд хилийн жижигхэн хот учраас бүхий л ангийн Ли Юунмугийн аав Дайны бурхны армид байдаг тухай мэднэ.

Ли Юунму юу ч хэлэхгүй байсан ч ангийн ихэнх нь энэ тухай эрт оройгүй мэдэхээс л хойш ямар нэгэн зүйл тэднээс нуух нь утгагүй хэрэг байлаа.

“Зүгээр дээ, манай аав харьцангуй азтай байж зугтаж чадсан болохоор зүгээр.”

Ли Юунму толгойгоо сэгсрээд ангийнхныгаа санаа зовнисон харцан дор суудалдаа суулаа, сүүлийн өдрүүдэд, түүний аавын ослын дараа Ли Юунму үнэхээр том хүн мэт болсон бөгөөд зан чанар нь гайхалтай өөрчлөгдсөн билээ.

Тэр ангийн найзуудынхаа өрөвдсөн, харамсаж буй, баяртай, азгүй байдлыг нь шоолж инээж буй царайсыг харав. Ли-д үнэхээр гонсгор санагдсан ч юу ч хэлсэнгүй. Хичээл тарсны дараа тэдний хувь заяа зүг зүг тийшээ салаалан холдох болно.

“Ядаж л аав чинь зүгээр байна….”

Занг Кай энэ үед юу хэлэхээ мэдэхгүй байсан бөгөөд зүгээр л Ли Юунмугийн мөрийг алгадаад, хүндээр санаа алдлаа.

Төд удалгүй ангийн багш ирэн шалгалтын хариуг нэг нэгээр нь дуудав.

Ли Юунму дунд авсандаа огтхон ч гайхаагүй бөгөөд гуравдугаар түвшний гэж үзэгдэхээр байлаа. Ямар дүн авахаа мэдэж байсан ч энэ тохиолдолд тэр дундаж зэргийн ажил юм юмуу бүр хамгийн доод түвшний хянагч болоход ч хэцүү болчихоод байв.

Хэрвээ Ли Юунмугийн аав осолдоогүй, С бүсийн хуарангийн ахмад хэвээр байсан бол тэр цэрэгт орж чадах л байсан байх. Магадгүй тэр мөнгөө цуглуулаад хэмжээст талст худалдаж авч урсгагч энергийн ул мөрийг сэргээж чадвал Дайны бурхны цэрэгт орох боломж байгаа ч….тэр үед түүний ихэнх найзууд нь түүнээс хамаагүй холдчихсон байх болно.

Учир нь түүний аав цорын ганц амьд үлдэгч гэдгээс шалтгаалан итгэл даан хариуцлага хүлээлгэхэд хэцүү болох бөгөөд магадгүй тулааны урлагийн дасгалжуулагч л болох сонголт үлдсэн байж болох юм. Ерөнхийдөө хоёр хөлөө алдсаны дараа ямар нэгэн ажил хийх нь бараг л боломжгүй зүйл билээ.

“Явцгаая, тэднийг битгий тоо.”

Занг Кай Ли Юунмугийн мөрийг алгадаад гадагшаа авч гарав.

“Хүлээ, Би Луугийн үсрэлтийг туршиж үзмээр байна.” Хэмээн Ли Юунму үнэхээр нухацтай хэлэв.

Энэ үед түүнд тэр яг л ах шиг нь мэт санагдлаа. Аавынх нь ослын дараа ядаж л түүнд ийм үнэнч найз байгаа болохоор амьдрал нь бүхэлдээ бүтэлгүйтсэн гэж бодож болохгүй.

Ли Юунмуд олон найз хэрэггүй, хэдийгээр түүнд нэг л сайн найз байдаг ч энэ нь хангалттай билээ. Өгсөж урууддаг орчлонгийн амтыг мэдэрсний эцэст үүнийг яс махандаа тултал ойлгосон юм.

“Урсгах шалгалт уу ? Юугаа шалгуулна гэж ? Бид бүхэн өөрсдийнхөө хэр хэмжээг аль хэдийн мэдчихээгүй гэж үү ?”

Занг Кай хүчлэн инээмсэглэв.

“Би туршиж үзэхийг хүссэн хэвээр байгаа.”

Тэрхүү мөчид Ли Юунму найздаа хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй байлаа. Сүүлийн хэдэн өдөр хэтэрхий гайхалтай зүйлс тохиолдсон учраас хэн нэгэнд үнэнээ хэлсэн ч итгэхгүй байсан биз.

“Сайн байна, үр дүн нь ижил байсан ч явж шалгалт өгнө гэдэг чинь сайн хэрэг. Алив явцгаая, би ч гэсэн чамтай нэгдэе.”

Ангийнхныхаа гайхширсан харцан дор тэр хоёр ахлах сургууль дахь нэгдлийн өрөө лүү чиглэн явцгаалаа. Өнөөдөр урсгах шалгалтыг авах Холбооноос ирсэн төлөөлөгч тэнд зогсож байв.

Энэ жил ойролцоогоор арван таван анги төгсөж буй бөгөөд түүнээс зөвхөн зуун сурагч л урсгах шалгалтыг өгөх ажээ. Учир нь Хийморлог салхины хот тийм ч баян биш, тийм ч олон хүчирхэг буюу баян хүмүүс амьдардаггүй аж.

Жирийн хүмүүсийн хувьд ихэнх өөрсдийнхөө тухай сайн мэдэх тул шалгалт руу очиж хий дэмий доог тохуу болохыг хүсдэггүй аж. Энэ жил ч мөн адил шалгалт өгөхөөр бүртгүүлсэн хүний тоо маш бага байлаа.

“Хүүе хар даа! Ли Юунму Луугийн үсрэлт өгөх гэж байна ? Бурхан минь, би ийм зүйл харлаа гэж үү ? Түүнд урсгагч энергийн шинж тэмдэг илэрсэн билүү ?”

“Хха, Тэр том асуудал руу алхан орж буйдаа огт санаа зовсон шинжгүй байна. Түүнд итгэж байна уу ? Түүний аавд тохиолдсон хэрэг л түүнийг ийшээ явахад хүргэсэн биз.”

“Хаха, Тэр Луугийн үсрэлтийг зүгээр л Паркад алхахтай адилхан гэж бодсон бололтой. ”

Өөрсдийн хязгаараа мэдэх нь чухал зүйл гэж үздэг тул түүний ангийнхан нь Ли Юунмугээр тоглоом тохуу хийцгээж байлаа.

Тэдний хэлж буй үгсийг үл тоохыг нь хараад хүн болгон Ли Юунмуг үнэхээр шалгалт өгөхөөр зориг шулуудсаныг ухаарлаа. Тэгээд хэсэгхэн бүлэг хүмүүс эцсийн үр дүнг нь харахаар түүнийг дагалдан явав.

Тэд урсгах шалгалтыг авах газар болох Холбооны оффис руу удаахнаар алхацгааж байлаа.

“Хөөе, Энэ Ли Юунму биш үү ? Чи ч гэсэн урсгах шалгалтыг өгөхөөр ирсэн л гэж битгий хэлээрэй дээ? Хаха, ямар инээдтэй хэрэг вэ!”

Түүнийг өрөө лүү ортол нэгэн танил царай түүнийг угтлаа.

Ли Юунмугийн санаж буйгаар энэ хүнийг Куан Фэй гэдэг. Тэр Хийморлог салхи хотын толгой баяны хүү аж. Мэдээж тэр ч гэсэн шалгалт өгөхөөр энд иржээ. Тэдний гэрийнхэн мэдээж нэлээд хөрөнгөө хэмжээст талст авахад зориулсан байж таарна.

Хэдийгээр энэ нь Куан Фэйг жинхэнэ урсгагч болоход хангалтгүй байж болох ч, түүнд урсгагч энергийн шинж тэмдэг бий болгоход хангалттай.

“Өөрийгөө л хичээ. Холбоо чамайг шалгалт өгөхийг зөвшөөрсөн гэж үү ? ”

Занг Кай ууртайгаар хариулав.

Ли Юунму түүний үгэнд сэтгэлээр унасангүй. Өмнө нь бол түүнтэй барилцаад авах байсан биз. Жижиг хотын жижиг баян гэр бүлийнхний өөдөөс тэрсэлдээд байх шаардлага түүнд байхгүй.

Ли Юунму өөрт нь чухал санагдаагүй тул үүнд анхаарлаа хандуулаагүй ч түүний хийх зүйл өөрийг нь бусдад харуулах болно. Өнөөдрөөс хойш Хийморлог салхи хотынхон Ли Зонгмин унасан ч….түүний хүү, Ли Юунму энд байгаа гэдгийг мэдэх болно.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

Энэ сайт нь спамыг багасгахын тулд Akismet ашигладаг. Өөрийн сэтгэгдлийн мэдээллийг хэрхэн ашигладаг талаар мэдэх.