Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 03

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                        Дараагийн бүлэг


3-р бүлэг: Бааранд байсан бяцхан хүү

Тэр явдлаас хойш таван жилийн дараа.

Этон нэртэй баарны хамгийн дээд давхрын эзгүй коридорт.

Нин Ши хөрөнгө оруулагч олохоор өнөө шөнөжийнгөө ууж суув. Толгой нь задрах гэж буй мэт янгинан өвдөж байсанд бүсгүй эрүүлжихээр нам гүн, аятай цэвэрхэн газар олох гэсэн боловч Чан Ли түүний араас дагаад ирэх юм гэж санасангүй. Энэ эмэгтэйтэй харьцахын тулд Нин Ши хамаг сэтгэлээ чангалаад, “Чан эгч ээ, та надад юм хэлэх гэсэн юм уу?”

“Нин Ши, чи “Тэнгэр дорх газар” киноны эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтад бүртгүүлчихсэн юм уу??”

“Тийм ээ, яасан?”

“Чи маргааш очиж болохгүй шүү!”

Чан Ли түүний менежер атал бусад томоохон энтертаймад компаниудын шуураад байгаа энэ дүрийн сонгон шалгаруулалтад орохыг Нин Шид огт зөвшөөрөхгүй байв.

Нин Ши түүний хариултад гайхсангүй, ердөө л хөмсгөө өргөн “Шалтгаан нь юу юм?” хэмээн асуувал,

“Чи надад мэдэгдэлгүй өөрийнхөө зоргоор аашилчхаад яаж шалтгааныг нь асууж чадаж байна аа! Манай компани тэр дүрийн сонгон шалгаруулалтад Нин Шүэлүог оруулахаар товлосныг мэдээгүй юм уу?!”

“Миний үйлдэл компанийн төлөвлөгөөнд саад болохгүй шүү дээ” гээд Нин Ши үл ялиг инээмсэглэв, “Нин Шүэлүо таныг над дээр ирүүлээ юү? Тэр арай над шиг нэр нь ч танигдаагүй шинэ жүжигчин өөрийнх нь дүрийг булаана гэж айгаагүй биз дээ?”

“Чи өөрийгөө Шүэлүогийн дүрийг булаачхаар чадвартай гэж итгээд байгаа юм биш биз? Тийм бол чи зүүдэн дотроо л тэгнэ дээ! Чамд л гэж хэлэхэд хүч хөдөлмөрөө битгий дэмий үрээд бай. Нин овогтын гэр бүлд энэ кинонд 30 сая юан зарцуулсан. Шүэлүо ч тэр дүр болох нь баттай!”

“Тэгээд та юунд нь санаа зовоод байгаа юм бэ?”

“Чи миний хариуцаж авсан уран бүтээлч юм чинь миний чамд товлосон ажлыг л дагаж мөрдөх ёстой шүү дээ!” хэмээн Чан Ли хариулсанд бүх зүйл яг л түүний хэлснээр байх ёстой мэт санагдав.

“Хөөх, та намайг өөрийн чинь хариуцаж авсан уран бүтээлч гэдгийг мэддэг л юм байна.” “Нин Ши, надад чамтай маргалдаж байх зав алга. Чи миний хэлэхийг дагахгүй гэвэл намайг хүч ашигласанд буруутгах хэрэггүй шүү!”

Эмэгтэйг ярьж дуусмагц Нин Шигийн араас хэн нэгэн нь хүчтэй цохив. Түүнийг гэндүүлж, булангийн агуулахын өрөөнд оруулж хаяад, утсыг нь булааж авав.

Хаалга түс хийн хаагдах чимээ гарав.

……

Хаалганы гаднах хөлийн чимээ аажмаар холдон одов.

Нэгэнтээ л хашгираад нэмэргүй хойно Нин Ши чимээгүй л хаалга налан, ямар ч царайны хувиралгүйгээр шалан дээр гулсан уналаа.

Түүнийг анх энэ компанид орж ирэхэд Нин Шүэлүо өөрийнхөө үйлдлийг хянадаг байсан учир Чан Лиг ашиглан бүсгүйд зөвхөн муу талын дүрийг л өгдөг байв. Гэтэл Нин Шүэлүо улам л эрээ цээрээ алдаж, үйл хөдлөл нь хэтэрч эхэлжээ. Ийм адгийн заль хэрэглэх дээрээ ч тулсан байх гэж……

Хэрвээ Нин Шүэлүо энэ дүрийг авч чадахгүй бол Старлайт Энтертейнментийг орхихоос өөр аргагүй болох байжээ……

Бүсгүйг бодолдоо автаж байх зуур үл ялиг чимээ чихэнд нь зурс дуулдав.

Хулгана уу?

Нин Ши чимээ гарсан зүг очиж хараад— цочирдов.

Тэрээр өрөөтэй хайрцагнуудын ард бяцхан жаал хүү байхыг олж харав……

Бяцхан хүү 4 эсвэл 5 орчим настай харагдав; яг л уран хийцтэй пийсүү чулуун эрдэнэ шиг, цагаахан, булбарай, бяцхан бүжин шиг харагдав. Хүү буланд чичирч, нуугдсан байлаа. Тэрээр хоёр хар нүдээрээ сонор сэрэмж, анхаарал болгоомжтой гэгч нь харж байв.

Баарны агуулахын өрөөнд яахаараа хүүхэд байдаг билээ?

Арай ч хүүхдээ бааранд дагуулж орохоор солиотой хүн байхгүй байлгүй дээ?

“Хөөе, бяцхан бүжинхээн, чамайг хэн гэдэг вэ? Яаж энд орж ирсэн юм?”

“Нууцаар ороод ирсэн юм уу?”

“Чамайг ч гэсэн энд хүмүүс түгжчихсэн юм уу?”

“Чи амттанд дуртай юу?”

Хүүг хагас өдөр шалгаасан боловч үл дугарчээ. Харин ч бүүр айсан бяцхан араатан шиг улам чичирч байв.

Эцэст нь Нин Ши асуулт тавихаа болив. Угаасаа ч түүнд хамаагүй хэрэг хойно.

Ингээд тэр хоёр, том хүн хүүхэд хоёр, нэг нэг буланд эвтэй суув.

Яг энэ мөчид тэдний дээрх чийдэн тод анивчаад шатчихав.

Нин Шид харануйд дагжих чимээ сонсогдсон нь сайтар чагнавал, шүдээ хавирах чимээ байлаа.

Нин Ши өөрийн мэдэлгүй инээд алдаад, бяцхан бүжинд хандан, “Чи харанхуйгаас айдаг юм уу?” хэмээн асуув.

Хавирах чимээ хэсэг азнасаа улам чангарав.

Өө яасан аймхай юм бэ?

Нин Ши босож зогсоод, хувцсаа гөвж, бяцхан хүүгийн зүг алхав……

Advertisements

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s