Нууц гэрлэлт: Хүү олж аваад, үнэгүй нөхөртэй бол – 02

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх бүлэг                                                                                                         Дараагийн бүлэг


2-р бүлэг: Танихгүй хүний зулбасга

“Би чамд шулуухан хэлчихье! Тэр шөнө чи миний дээр нь жаахан юм нэмчихсэн дарсыг уугаад согтчихсон. Тэгэхээр чинь би сайхан сэтгэлийн үзүүрээр чамд наад дур хүслийг чинь хангаж өгөх хоёр булчинлаг эр олж өгсөн юм. Чамайг ийм мэдрэлгүй байх юм гэж яаж санах вэ дээ? Нэг балмад амьтны өрөөнд ороод бузартайгаар……” гэж хэлэхдээ Нин Шүэлүо жигшиж зэвүүцсэн өнгө аясаар хэлэв: “Ян сайхан сэтгэлтэй болохоор чамайг үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй болов уу гээд тэр шөнө өөрийгөө байсан гэж хэлсэн юм!”

“Чи……” Нин Ши түүний хэлэхийг бүгдийг нь сонсоод уурандаа дүрэлзэн чичирч, тэсгэл алдан Нин Шүэлүогийн гараас барьж аваад: “Чи намайг яасан гэж тэгж байгаа юм бэ? Яагаад?! Чи намайг зовоож ханахгүй байна уу?” гэв.

Нин Шүэлүо хөмсгөө өргөн, уурласандаа Нин Шиг түлхэх гэсэн боловч ард нь Сү Ян байхыг үзээд бушуу хоолойгоо зөөлрүүлээд, ялдамхан, өрөвдсөн дүр эсгэн “Эгч ээ, миний буруу байсан нь үнэн. Та загнаж зандарч, зодмоор байвал намайг л тэг, Яныг битгий буруутгаач дээ…” гэх нь тэр.

Нин Ши яах учраа олохгүй гацав. Тэгтэл Нин Шүэлүо өөрт нь түлхэгдсэн мэт гэнэт газар ойчив.

“Нин Ши! Чи яаж байна аа——” гээд түүний араас зандрах чимээ гарав.

Нин Ши эргэж хартал Сү Ян ууртай ирэхийг хараад ихэд гайхав.

Сү Ян бүсгүйг өнгөрөөд Нин Шүэлүог түшиж босгоод, “Шүэлүо, чи зүгээр үү?” гэж асуув.

Нин Шүэлүо бараг л бүх биеэрээ Сү Яныг налж байв: “Ян, би албаар тэгээгүй ч гэлээ миний буруу гэдэг нь үнэн…… тиймээс би л эгчид тохиолдсон зүйлд уучлалт гуйх ёстой …….”

“Одоо болно оо. Би зохицуулъя!” гээд Сү Ян Нин Шүэлүогийн мөрийг элбээд, машинд суулгаж: “Би Нин Шид бүгдийг нь тайлбарлая” гэв.

Нин Ши юу болоод байгааг огт ойлгосонгүй. Тэрээр Сү Яныг Нин Шүэлүо дээр очоод, юм ярихыг харан зогсож байлаа.

Сү Ян Нин Шитэй удаан ярилцав.

Эр багадаа хэрхэн бие биедээ хайртай байсан, Нин Шүэлүод хэрхэн дурлаж эхлэсэн, Нин Шүэлүог бүсгүйн эсрэг юм төлөвлөснийг мэдээд хэчнээн уурласан тухай, Нин Шиг жирэмсэн гэдгийг мэдээд хэчнээн шоконд орж, гэмшсэн тухайгаа…… мөн хэрхэн Нин Шүэлүогийн уучлалыг хүлээж авсан тухайгаа ярив.

Эцэст нь хэлэхдээ: “Нин Ши, намайг уучлаарай, би чамтай гэрлэж чадахгүй ээ. Тэр шөнийн явдал эсвэл наад хүүхдээс чинь болоогүй шүү. Би Нин Шүэлүогийн урмыг хугалж чадахгүй нь. Би өөрийгөө болон өөрийнхөө үнэн сэтгэлийг хуурч чадахгүй.”

Өнгөрсөн хэдэн сарын турш Сү Ян бүсгүйн дүү болох Нин Шүэлүог үргэлж гадаадруу дагуулж явж, өдөр шөнөгүй хамт байсны эцэст бие биенээсээ улам л салж хагацаж чадахгүй болсон байв.

Тэр шөнийн явдалд Нин Шигийн зовлонг нимгэлэхийн тулд Сү Ян өнөө эр нь өөрийгөө байсан гэж хэлсэн ч гэлээ тэрээр зүрх сэтгэлдээ аль хэдийнэ Нин Шүэлүог сонгосон байжээ.

Иймээс тэрээр Нин Шиг жирэмсэн гэдгийг мэдээд тэсгэл алдан Нин овогтны гэр бүл дээр очин, эцэг эхэд нь бүгдийг тайлбарлаж, Нин Шид үнэнийг хэлэхээр очсон билээ.

“Тэгвэл…… Сү Ян…… чи анхнаасаа Нин Шүэлүог надад мансууруулах бодис өгч, хүчиндүүлүүлснийг мэдэж байжээ? Тэгээд түүнийг хамгаалахын төлөө тэр шөнө өөрийгөө байсан гэж хэлсэн хэрэг үү?” Нин Шигийн дуу одоо л гарахтай үгүйтэй болж, урд нь тайван гэгч нь зогсох Сү Янруу сүнс нь зайлж одсон мэт харлаа.

“Нин Ши, Шүэлүо албаар тэгээгүй ээ, тэр чинь хараахан болчимгүй залуугаараа байгаа хүүхэд……”

“Тэгвэл би яах болж байна?” гээд Нин Ши Сү Янруу толгойгоо өндийлгөн, цөхөрч гүйцсэн харцаар хараад “Чи намайг өчүүхэн ч атугай бодсонгүй юү?” хэмээв.

Сү Ян үг дуугарсангүй. Тэндээ хэсэг зогссоны эцэст эр “Энд дэндүү нартай байна. Хоёулаа эхлээд гэртээ харья……” гэв.

“Надад битгий хүр——” гээд Нин Ши Сү Яны гарыг цохиод, гэнэт чангаар хөхрөн инээв.

Өдий наслахдаа түүний амьдрал зүгээр л “наргиа” байсан мэт санагдав.

Сү Яны амьдардаг хотод амьдрах гэсэндээ Нин Ши “Б” их сургуульд орох гэж хичээл номдоо ухаан солиогүй мэт шамдсан.

Сү Яны хүсэлд нийцүүлэх гэсэндээ жүжигчин болох мөрөөдлөө хаясан.

Сү Яны ар гэрийн байдал, хүмүүжилд тааруулах гэсэндээ өргөж авсан эцэг эхээ хаяж, Нин овогтын гэр бүлд орж, өнөө алдартай хүмүүсийн сэтгэлд нийцэх гэсэндээ байдгаараа хичээсэн……

Тэгтэл энэ бүхний хариуд бүсгүй “Би Шүэлүогийн урмыг хугалж чадахгүй ээ” гэсэн ердөө ганц л өгүүлбэрийг хүлээж авчээ.

Нин Шүэлүо түүний хувь хүн гэсэн онцлогийг хулгайлаад зогсохгүй, төрсөн эцэг эх, хайртыг нь хүртэл булаасан байна!

Нин Шүэлүо залуухан учраас алдааг нь уучилж болно гэв үү?

Тэгвэл—— бүсгүйн амьдралд хэн хариуцлага хүлээх хэрэг вэ?

Бүсгүй——Бүсгүй тэр шөнийн залууг хэн байсныг ч мэдэхгүй шүү дээ!

Нин Шигийн хамаг бие татганан чичирч, нүүрээ алгаараа дарав. Бүсгүй аль хэдийнэ цөхрөлд автсан байлаа.

Нин Шиг замруу ховсдуулсан мэт ухаангүй алхахыг харж зогссон Сү Ян гартаа барьсан тамхиа хаяад араас нь гүйх гэсэнд Нин Шүэлүо ханцуйнаас нь зуураад, “Ян, чи хаачих гэж байна аа?” хэмээн асуув.

Сү Яныг эргэлзэн зогссон тэрхэн мөчид хүчтэй чимээ гараад явчхав. Явган хүний замаар алхаж явсан Нин Ши агаарт шидэгдэн, газарт хүчтэй оочих нь тэр. “ТУСЛААРАЙ—— ТУСЛААРАЙ—— Жирэмсэн эмэгтэй мөргүүлчихлээ——”

Хурц гэрлийн дор Нин Шид хүмүүсийн сүүдэр үзэгдэж, хоёр хүний царай харагдсанд огиудас нь хүрэв.

Бүсгүй хэвлийгээр нь хатгаж өвдөх өвдөлтөө даалгүй аажмаар ухаан балартав. Тэрээр нүдээ ганц л анивчив. Духнаас урсах цус нь нүдэнд нь орж…… дэлхий ертөнц түнэр харанхуйд автаад явчихлаа……

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s