Тэр шулмыг сулла – 11

Энэ долоо хоногийн [2 хэсгээс / Нийтлэсэн 2]

Advertisements
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх

Дараах


Хэсэг 11 – Гүнж Гарсиа
”Хүйтэн агаар ханхлана.” Гарсиа Вимблдон Ламентэд, үсээ үлээх салхинд гараагаа илбэн, далайн эргийг ширтэнэ.
”Удахгүй өвөл болох нь, бас бид өмнө зүгт амьдардаг ч, өмнө зүгийн хамгийн алслагдмал газарт байдаггүй. Гагцхүү Элст үндэсний хүмүүс л өвөл гэх үгийн утгийг мэдэхгүй биз.” гэвэл ард нь буй царайлаг эр.
”Өвөл далайн эргэлтнээс болж бидний хөлөг онгоц хөдлөх боломжгүй болно. Энэ л бидний сүүлчийн далайд гарах боломж.” гэхэд залуухан эмэгтэй. ”Раян, Хар далбаат хөлөг хэр удаан явав?” гэлээ.
”Хоёр сар 4 өдөр. Ямар ч саад учрахгүй бол, бид гурван өдөрт Клэарвотерийн усан боомтод хүрэх болно.” хэмээн итгэлтэйгээр хэлэхэд.
Гарсиа инээд алдаад. ”Хангалттай гайхшруулам зүйлс болсон гэж найдаж байна.” гэлээ.
Раян Кобан урдаа байгаа алдартай эмэгтэйг харвал, түүний сэтгэл булиглан догдлоно. Түүний саарал үс намрын наранд мөнгөлөг өнгөтэй үзэгдэх ба нүд нь чяртгар бас ногоон гэрэл гялтгануулж байлаа. Тэр эмэгтэй хэн нэгнийг ширтвэл, тэр хүнд хэлж боломгүй дарамт мэдрэгдэнэ. Далайн эрэг дээр удсанаас болоод түүний арьс хуурайшиж хатсан ч, Раянд тэгж санагдахгүй байв. Түүний нүдэнд, Гарсиагийн зан ааш нь түүний гоо үзэсгэлэнтэй дүүцэхээр биш юм.
Грэйкастлэ дахь ойр дотны хүмүүсээс нь ялгаатай нь, Гарсиа Вимблдон бол жинхэнэ гоц ухаантан. Түүнд язгууртан хүний бахархал болон эрдэм мэдлэг бий ч, тэрээр нэгэн хэвийн зүйлд дургүй нэгэн. Үнэндээ, тэр энгийн хүн шиг харагддаг ч, адал явдал болон хүлээлтээр дүүрэн нэгэн юм.
Мэдээж, энгийн хүмүүс ийм хүчирхэг бас алсын хараатай байж чадахгүй. Ханхүү нар болон Ван нар ч түүний дэргэд богино бодолтой мэт санагдана. Клэйрвотэроос олсон бүх ашигаас ганц ч зэс зоос зооринд үлдээгүй. Энэ шинж чанар нь харамч хүнийх биш билээ.
”Алтан зоостой мөнгөний авдарт ямар ч утга үгүй. Яг л ашиглаагүй байгаа чулуу шиг, ямар нэгэн зүйлд ашиглах үедээ л, тэр зүйлийнхээ үнэ цэнийг олж мэдэг шиг. Мөнгө зарцуулна гэдэг мөнгөө алдаж байгаа нэр биш, харин чи илүү их үнэ цэнэтэй зүйл олж авахын нэр юм.” Раяны дурсамжинд түүний ярьсан зүйл маш гүн сийлэгдсэн ба энэ нь ердийн хэвшмэл ойлголттой нь зөрчилддөг байлаа.
Раян үүнийг язгууртны гэр бүл хөрөнгөө өсгөж хуримтлуулахтай харьцуулбал, удирдагчийн зан араншингаас шалтгаалдаг зүйл хэмээн итгэж байлаа.
Тиймээс л тэрбээр Гарсиагийн тушаалыг эргэлзэлгүйгээр даган Клэйрвотэрын усан зогсоолыг зорьж байгаа билээ.
Гэхдээ энд ирсэний дараа, Раян түүний талаар илүү сайн мэддэг болсон. Тэр бол юу ч бодолгүй үйлдэл гаргачихдаг хүн. Тэр бол Хар Далбаат хөлөг онгоц флотын төлөвлөгөөг гаргахын сацуу удирдан залдаг хүн. Гарсиа гуравдугаар Вимблдон дараагийн титэм залгах хүнээ сонгон шалгаруулна гэх тушаал гарахаас ч өмнө, тэрээр Хар далбаат хөлөг онгоц флотыг байгуулахын тулд цэргийн хүчээ Клэйрвотэрд хэдийн оруулсан байсан. Товчхондоо, энэ уралдаанд тэрээр бусад өв залгамжлагчдаасаа түрүүнд явж байгаа гэсэн үг юм.
Гарсиа ”Дотогш орцгооё, салхи ширүүсч байна.” гэвэл. Тэд Клэйвотэр боомтын хамгийн өмнө зүгт байх Салмон усан зогсоолд ирсэн байлаа. Энд цайзтай тун ч төстэй харагдах харуулын цамхаг үзэгдэнэ. Орой дээр нь тойрог тавцан байх ба тэндээс усан зогсоолд орж, гарах бүх хөлөг онгоц нүдэнд ил харагдана.
Үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш 5 жил өнгөрч, Клэйрвотэр боомтод хөлөө олж эхэлсэнээс хойш. Энд 6 сард 3-хан хөлөг онгоц л ирэх ба энэ нь итгэл дээр суурилсан зүйл юм. Гүнжийн сайхан зантай байгааг далимдуулан, Раян үргэлж толгойг нь өвтгөдөг байсан асуултаа асуув.
”Эрхэм дээдсээ, би нэг зүйлийг ойлгохгүй байна.” гээд хаалга хаавал, хүйтэн салхи зогслоо.
”За хэл л дээ.” гээд Гарсиаг толгой дохиод инээмсэглэвэл.
”Та хааныг титэм залгамжлах хүнээ сонгон шалгаруулна гэх зарилга буулгахаас өмнө яаж үүнийг таамагласан юм бэ?” Тэр хаан түүнд урьдчилан мэдэгдсэн гэж таамагласан ч, түүнд үүнийг тодорхой мэдэх арга үгүй. Тэр хааныг дөрөвдүгээр хунтайжид сайн ханддаг гэдгийг мэдэх учир энэ өрсөлдөөн эхнээсээ түүний талд байсан. Эцсийн эцэст, түүнийг Валенсиагийн нутаг дэвсгэрийг удирдуулахаар явуулсан шүү дээ.
Тэр өөрөө энэ бүгдийг таамаглаж, 5 жилийн өмнөөс энэ тогтолцоог бий болгосон гэж үү? Бурхан минь гэж, тэгэхэд тэр дөнгөж 20 настай байсан шүү дээ!
”Таамагласаан?” Тэрбээр хачин харснаа. ”Намайг шулам гэх гээ юу? Надад тийм их хүч байхгүй.”
”Гэхдээ…”
”Би аав хоёрдугаар хүүдээ титмээ залгамжлуулахын тулд хааны удмынханд тушаал буулгана гэж санаагүй. Үнэндээ, миний хийж байгаа зүйл бол хоорондын харилцаа.”
”Харилцаа байхгүй гэж үү?” Раян өөрийн эрхгүй гайхшран бодолхийлнэ.
Раян Кобаны хачирхалтай илэрхийллийг хараад, Гарсиа инээд алдсанаа. ”Өрсөлдөөнд ялахын тулд аавын зөвшөөрлийг хүлээх ёстой гэж үү? Хамгийн сайн удирдагчид л Грэйкастлийн хаан болох ёстой гэж үү? Чамайг Хар далбаат хөлөг онгоц флотын цаашдын төлөвлөгөөг сайн ойлгосон гэж бодож байна.”
”Тэгэхээр тэр хөрөнгөө өсгөх гэж флот байгуулаагүй байх нь.” хэмээн Раян амандаа бувтналаа. Худалдаа дууссаны дараа, хар далбаат хөлөг онгоцнууд усан зогсоолын энд тэнд байрлаж, өөр улс хотуудын худалдаачдыг тонон дээрэмдэнэ. Энэ мэт аргаар тэрбээр Клэйвотэр боомтоос ямар ч төлбөргүйгээр ашиг олдог ба цөм усан онгоцны ахмадын өмч болон үлддэг.
Энэ алхам нь гүнжид маш их баялаг авчирсан, тиймээс энэ удаа тэрээр Хар далбаат хөлөгт өмнө зүг рүү явахыг тушаасан юм. Тэд Төсгөлгүй Буланд элст үндэстэний хүмүүсийн хөлгийг дээрэмдэх юм.
Энэ үйлдэл нь дан ганц мөнгөний төлөө биш. Гарсиа уг ашигаа худалдаан замыг өргөтгөх эсвэл хот байгуулахад ашигладаггүй, харин уг мөнгөө флотоо өргөтгөхөд ашигладаг юм.
Сүүлийн жилүүдэд, тэр олон хүмүүсийг даван гарсан, туршлагатай далайчид, аймшиггүй дайчид болон алдартай хүмүүс. Хэрэв тэр энэ бүс нутгийнхаа удирдлагийг алдвал, хулгай дээрэмийн хэргээр дүүжлэгдэх болно.
Хотоо хамгийн сайн удирдсан хүн Грэйкастлийн хаан болно оо?! Үгүй дээ, Раян Гарсиа Вимблдонг хаан ширээнд суухыг мэдэж байлаа, учир нь тэр олон тооны усан онгоц болон цэргүүд удирддаг ба Санван голоор дамжин Валенсиад аюул занал учруулж болзошгүй юм.
”Та өөрт тань Клэйрвотэрийг хариуцуулж өгнө гэдгийг мэдэж байсан уу?”
”Итгэх эсэхийг чинь мэдэхгүй ч. Энэ хотын худалдаа ахилт гаргасан.” гээд Гарсиа мөрөө хавчсанаа. ”Би намайг тэнэгтүүлийх оролдсон сүмд мөнгө төлчихсөн юм.” гэлээ.
”Энэ сүмтэй холбоотой гэж үү?” Раян Гарсиаг үргэлжлүүлж яриагүй учир асууж зүрхэлсэнгүй. Түүний итгэлтэй байсан ганц зүйл нь, тэр энд ирэхгүй байсан ч, энэ газрыг эзэлж авах гэсэн төлөвлөгөө нь үргэлжилсээр байна гэдгийг.
”Үргэлжлүүлцгээе.” гээд Гарсиа хар цайгаа оочилсоноо. ”Бяцхан төлөвлөгөө маань бүтэлгүйтсэн бололтой.” гэвэл.
”Аа, тийм.” гээд Раян эргээд ухаан орсноо, ”Хилийн хотоос төлөвлөгөө бүтэлгүйтсэн гэх мэдээ ирснээс хойш бид дахин мэдээ хүлээж аваагүй.” гэлээ.
”Манай тагнуулууд дүүд маань алуулсан байх. Гайхаад байх зүйл байхгүй л дээ. Угаасаа тэд нарыг цаг хожихын тулд байрлуулсан, тиймээс бодит нөхцөл байдалд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэсэн хэдий ч…” гээд тэрээр ярианы сэдвээ өөрчиллөө. ”Бусад төлөвлөгөөнүүд бүтэлгүйтсэн ч, дөрөвдүгээр ханхүү зүгээр үлдчихнэ гэж санасангүй. Үнэндээ бол, урам хугарч байна.”
”Хаан загасчин захиандаа эмийг хэрэглэсэн гэсэн байсан, гэтэл…” хэмээн Раянг хэлэхэд.
”Бүтэлгүйтэл бол бүтэлгүйтэл, бас надад тайлбар хэрэггүй.” гээд Гарсиа яриаг нь тасаллаа. ”Чөтгөрийн сарууд болоход 4-р ханхүү ЛонгСонг бэхлэлт рүү явах нь дамжиггүй. Чөтгөрийн араатнууд Хилийн хотруу дайрах үед, бэхлэлт үймээнтэй байх болно. Тэр боломжийг ашигла гэж хэл. Аз дүүгийн минь талд байх нь үү үгүй юу үзье л дээ?” гэвэл.
Раян ”Мэдлээ, эрхэм дээдсээ.” гэв.
Гарсиа, ”Чи одоо явдаа.” гээд далласна, Раяныг явах гэтэл өөрөө түүнийг зогсоогоод. ”Өө тийм, миний санаж байгаа зөв бол, эмийг алхимист Энбисээс худалдаж авсан байхаа?” гэхэд.
Раян ч толгой дохилоо.
”Тэр юу гэсэн билээ? Ус шиг л өнгөгүй бас амтгүй гэсэн байхаа? Заавал ч үгүй үхэлд хүргэдэг, домнох аргагүй гэсэн билүү? Болоогүй түүний хамгийн сүүлийн үеийн бүтээл гээд байгаа биз?” гээд Гарсиа эвшээснээ. ”Түүнийг дүүжил.”


Өмнөх

Дараах

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

w

Connecting to %s