Сүүдрийн Булхай- Хэсэг 5

Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

[Баяр хүргэе, Та түвшин хөгжүүлэх арга барил “Адмиралын хамгаалалт”-ыг сурлаа. Үүнийгээ сургуулилж үзмээр байна уу?]

Ли Юунму хэмжээст хайрцгийг юу ч бодолгүй онгойлготол тархинд энэхүү мэдээлэл харван орж иржээ.

“Адмиралын хамгаалалт ? Түвшин хөгжүүлэх арга барил ? Яг юуг яриад байгаа юм бол оо ?”

Ли Юунму энгийн хүний хувьд энергийн урсгал, дээд энергийн урсгал, ариун энергийн урсгал гэх мэтийн зүйл л өмнө нь сонсож байсан.

Түүний сонссоноор энергэн тулалдааны чадваруудыг энергийн урсгал гэх мэт өндөр түвшний хэмжээст хүч ашиглан хэрэглэж болдог ажээ. Гэхдээ үүнийг хөгжүүлэх арга барил гэдэг нь юу байдаг юм бол ? Тэр үүний тухай өмнө нь сонсож байгаагүй тул өөрийнхөө сансрын утсыг шүүрч аван интернэтээс хайж үзээд уншсан зүйлдээ г

“Хөгжүүлэлтийн арга барилууд нь харанхуйн эриний оргил үед хүмүүсийн ашигладаг байсан тулааны урлаг юм….”

Ли Юунму дүлий дүмбэ царайлан амандаа бувтан уншсаар байлаа.

Үүний тухай уншиж үзээд түүний нүд нь орой дээрээ гарчээ. Урсгал энергэн тулааны барилууд хөгжүүлэлтийн арга барилууд дээр суурилсан гэж үү ?

Яагаад харанхуйн эриний тухай мэдээлэл болгон ийм үнэ цэнэгүй байгаа юм бол ? Бас яагаад тэднийг дуудлага худалдаанд оруулах болгонд тавдах хэмжээстийн зоосоор зарагдаад дуусдаг юм бол ?

Учир нь одоо үеийн бүх л өндөр түвшний энерги урсгагчид харанхуйн эриний компютерийн дискээс эртний тулааны урлагийн жаахан хэсгийн тухай ч болтугай мэдэж авахыг хүсдэг учраас. Хэдийгээр үүнийг олно гэсэн маш бага найдвар байсан ч тийм ч сайн гэж тооцогдоггүй энерги урсгагчид ямар ч хамаагүй мэдээлэл олж авахын төлөө үхэн хатан зүтгэцгээсээр иржээ. Хамгийн шилдэг энерги урсгагч тулааны чадварууд мартагдан үлдсэн харанхуйн эриний тулааны урлагаас гаралтай болохоор аргагүй биз.

Тийм ч учраас “Хөгжүүлэлтийн арга барил” хэмээх хэллэг шинэ үеийн хүмүүст “эртний тулааны урлаг” мэтээр ойлгогдох болсон бөгөөд, хүч чадалтай хүмүүсийн нүдэнд хамгийн эрхэм дээд зүйл нь болжээ.

Харин одоо ? Супер Булхайн Системийн тусламжтайгаар зүгээр нэг шоргоолж алангаа эртний тулааны урлагийг сурна гэж үү ? Тэр бүү хэл энэ нь Системийн хувьд зөвхөн А түвшний л хөгжүүлэлтийн арга барил гэнээ ?

Энэхэн үед Ли Юунму гүнзгий амьсгаа авлаа. Одоо л тэр эртний эдлэлийн гудамжаас үнэхээр бурханлаг гэлтэй зүйл авснаа бүрэн ойлгож байх шиг байна.

Үүнийг бурханлаг гэж нэрлэхэд буруудах зүйл үгүй юм.

“Энэ ч сайн хэрэг биш шүү, булшиндаа нууцаа аваад орохгүй бол, Хэн нэгэн энэ тухай мэдчихвэл….”

Ли Юунму дараа нь юу болох тухай бодож зүрхлээгүй ч үр дүн нь гарцаагүй түүний аргалах боломжгүй муу зүйл байх байлаа. Бүр энэ нь ямар нэгэн хүчирхэг энерги урсгагч байж таарвал үр дүн нь ямар их сүйрэл дагуулахаар аймшигтай байж болох тухай төсөөлчиж ч чадсангүй.

[Сануулга, Адмиралын хамгаалалтт хөгжүүлэлтийн аргыг сургуулилж үзмээр байна уу ?]

“Тиймээ”

Ли Юунму түргэхэн анхаарлаа төвлөрүүлэхийг хичээн, гүнзгий амьсгаа аван тайвшрахыг оролдов.

[Адмиралын хамгаалалтыг хөгжүүлэхэд 1 чадварын оноо хэрэгтэй. Нэг чадварын оноо хасагдлаа. Та нэгдүгээр түвшний Адмиралын Хамгаалалтыг сурсан бөгөөд таны хамгаалалт үнэлэшгүй их хэмжээгээр сайжирсан.]

Дараагийн хоромд Ли Юунму дотор талд нь маш халуун мэдрэмж бий болохыг мэдрэв. Дотор талаас гадагшаагаа маш хурдтайгаар биеийн бусад хэсгүүд рүү тархах бөгөөд бүдэгхэн алтан гэрэл гэрэлтэн харагдана.

Тархиных нь гүнд маш их мэдээлэл урсан орох нь мэдрэгдэв.

[Адмиралын хамгаалалт. Энэ нь Хүн төрөлхтний бүтээсэн анхны Дөрөвдүгээр хэмжээстийн тулааны урлаг бөгөөд, түвшин нэмэгдэх тусам таны авах гэмтлийг багасгадаг. Арван түвшин нэмэгдэх бүрд та маш гайхалтай чадварыг эзэмшинэ. ]

[Та нэгдүгээр түвшний Адмиралын хамгаалалтыг эзэмшснээр танд учрах гэмтэл 30 хувиар буурах болно. Адмиралын хамгаалалтын дараагийн түвшинд хүрэхийн тулд хорин чадварын оноо хэрэгтэй.]

Мэдээлэл түүний тархи луу удаанаар урсан орсоор байсан бөгөөд Ли Юунмугийн зүрх хэсэгтээ тайвширч чадсангүй. Эртний тулааны урлагийг би ийм хурдан сурчихлаа гэж үү ? Бүхэл бүтэн тулааны урлаг сурахад нэгхэн чадварын оноо зарцуулагдлаа. Тэгэхээр чадварын оноо үнэхээр хэрэгтэй эд юм.

Тэр үед Ли Юунму өөрийнхөө сүүдрийн гадуур алтан хамгаалалтын давхарга бий болсныг олж мэдэв.

“Нуугд.”

Тэр өөрийнхөө бодолдоо ийнхүү шивнэв.

Гэтэл төд удалгүй хамгаалалтын алтан давхарга арьсыг нь өндөгний хальс мэт нөмрөн авснаа аажмаар далд оров. Гэтэл яагаад ч юм ганцхан тэр хамгаалалтын давхаргатай болсны дараа өвсөн ой дунд хамаагүй аюулгүй болсноо мэдрэв. Нийт гэмтлийн гучин хувь багасна гэдэг бол том зүйл байлаа.

Ли Юунму төд удалгүй А түвшний эртний тулааны урлагийн гайхалтайг ухаарав. Мангасуудыг агнан явж байхдаа томоохон алдаа гарган нэг шоргоолжинд хэрцгийгээр хазуулчихав.

Уг нь түүний гар шоргоолжинд хэрцгийгээр хазуулсны дараа тасарч унах байсан ч хамгаалалтын давхаргатайн ачаар гайхалтайгаар тэсэн үлдэв.

“Аймшигтай, үнэхээр аймшигтай…”

Хэдийгээр Ли Юунму тийм ч их туршлагатай биш ч үүний жинхэнэ хүчийг ойлгож байв. Адмиралын хамгаалалтын хөгжүүлэлтийн арга барил энгийн энерги урсгагч тулааны чадваруудтай харьцуулахад хамаагүй хүчирхэг юм. Зөвхөн эхний түвшний хөгжүүлэлтийн арга барил л ийм хүчирхэг байна гэхээр ?

Энэ мөчид Ли Юунмугийн сэтгэл үнэхээр хөдлөлөө. Дараагийн түвшинд хүрэхэд зөвхөн хорин чадварын оноо гэж үү ? Ахиад арван есөн шоргоолж алахад л хангалттай гэсэн үг үү ?

Тэрээр мангасуудыг агнасаар л байлаа. Хэр их цаг өнгөрч буй болон бусад бүх л зүйлийн тухай түүнд мартагдсан байлаа. Хугацаа өнгөрөх тусам тэр улам л чадварлаг болж байв. Аажмаар хоёр шоргоолжтой ч зэрэг тулалдаж чаддаг боллоо.

“Алаад, алаад, алаад, би илүү их түвшин нэмэх болон чадварын оноотой болох хэрэгтэй ! Ирээдүйнхээ төлөө, ядуусын хороолол руу нүүхгүйн төлөө…”

Түүнийг аллагтаа төвлөрч буй үед цаг харвасан сум шиг л хурдан өнгөрлөө. Хэсэг хугацааны дараа шөнө болсон ч сүүдэр шөнийн харах чадвараа идэвхжүүлсэн бололтой. Өвсөн ой дунд ч Ли Юунмугийн хараанд ямар нэгэн хүндрэлтэй байдал гарсангүй.

Гэсэн хэдий ч шөнө болох тусам өвсөн дундах мангасуудын тоо олширч, хүч нь ч мөн харьцангуй ихэслээ.

Түвшин 3-ийн төөлүүр хорхой, Түвшин 4-ийн дэвхрэг, Түвшин 5-ийн Аалз, Түвшин 7-ийн гүрвэл, Түвшин 10-ийн мэлхий…Ли Юунму зүгээр л дээгүүр нь гишгээд өнгөрчихдөг тэр жижиг амьтдыг ийм аймшигтай болно гэж зүүдэлж ч байсангүй.

Хэдийгээр өөрийн дийлж чадахгүй мангасуудаас чадахаараа зайлсхийсээр ирсэн ч эцэст нь алдагдалтай үлдэв. 46 түвшин нэгийн шоргоолж, 17 түвшин нэгийн нохой бөөс, Түвшин 2ийн 5-н цох, гурван өөр төрлийн Түвшин 2-ийн өт алсны дараа түвшин 7-ийн гүрвэлд санаандгүй явж байгаад идүүлжээ.

Өөрийнхөө мэдрэмж нь түүнд буцаж ирэн өөрийнхөө биед эргэн оров. Ли Юунму нүдээ анин удаан хугацааны туршид өөрийн сул дорой оноонууд болон үр дүн муутай байдлаа дүгнэн бясалгалаа.

Илүү хүчирхэг болох хүртлээ гэртээ өдрийн цагаар булхайг ашиглах нь дээр юм байна…Хөршийнх нь цэцэрлэгт хүрээлэн шөнийн цагаар илүү аюултай болдог аж.

“Систем, энэ удаад авсан түвшний болон чадварын оноонуудыг харуулаач.”

Өөрийн алдаа оноогоо цэгнэсний дараа үр дүнгээ хартал үнэхээр гайхалтай их оноо цуглуулжээ.

[Динг, энэ удаадаа, та 79 түвшний болон 79 чадварын оноог олж авчээ….Таны бие дотор ямар нэгэн унтаж буй хүч мөн Адмиралын хамгаалалт хөгжүүлэлтийн арга барил буйг мэдэрлээ. Та өөрийн түвшний болон чадварын оноогоо ашиглан эдгээр чадваруудаа сайжруулахыг хүсэж байна уу ?]

“Тиймээ.”

Энэ удаад Ли Юунмуд ямар ч эргэлзээ байсангүй. Төд удалгүй гэдэснийх нь хавьд халуун дулаан мэдрэмж бий болохыг мэдрэв. Түүнд өөрийнхөө өнгөрсөн амьдралаа ямар ч хэрэггүй зарцуулсан мэт санагдаж байлаа. Бага багаар хүч чадал олж авч буй тэр л мэдрэмж үнэхээр сэтгэл хөдөлгөм юм.

[Сануулга, Биеийн дотор чинь буй урсгал энерги үнэмлэхүй хувиар сайжирсан бөгөөд Адмиралын хамгаалалтын чадвар чинь хоёр түвшнээр дээшлэж гэмтлийн хамгаалалт 32 хувь боллоо…]

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Сурталчилгаа

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s