Сүүдрийн булхай- Хэсэг 4

Сүүдрийн Булхай 4-р хэсэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 4

Ли Юунму өрөө лүүгээ хэрхэн буцаж очихоо мэдэхгүй байв. Аавд нь гэнэтийн зүйл тохиолдсныг сонссоны дараа сэтгэл нь бүрэн үймж, тансаг оройн хоолоо ч амтархан идэж чадсангүй.

Ээжийгээ хэсэг дагасны эцэст тэр нэг л зүйл мэдэж авч чадлаа. Түүний аавын бааз руу хэмжээст араатнууд дайрсан бөгөөд өөрийн тушаал дэвшсэнээ тэмдэглэж байсан аав нь хоёр хөлөө өөрийн амиараа сольсон байна.

Дараа нь түүнд бүр ч аз тохиосонгүй. Түүний баазаас нь өөр хүн амьд гарч чадаагүй аж. Ли Юунмугийн аав баазын ахмадад байж болохооргүй авир гарган амиа бодоод зугтаасан аж.

Одоогоор цэргийн шүүх түүнд үүрэг хариуцлага үүрүүлэхийг хүсэж байгаа бөгөөд түүнийг тулалдахын оронд сүүлээ хавчин зугтаж ахмадын хувьд зохисгүй үйлдэл гаргасан тухай шүүх гэж байгаа юм байна.

Гэсэн хэдий ч энэ бүхэн Ли Юунмуг бүрэн итгүүлж чадсангүй. Аав нь түүний мэдэхийн үргэлж л үнэнч шударга зоригтой эр байсан учраас ингэж аягласан байх учиргүй. Баазын бүх цэрэг үхсэн гэдгийг бодоод үзэх юм бол, түүний аавд бүх бурууг тохон золиос болгосон байх.

Ли Юунму өөрийгөө тийм итгэл даахаар биш гэдгээ мэддэг байсан ч энэ удаад үнэхээр өөрийнхөө сул дорой, хүч чадалгүй гэдгээ мэдрэв.
Одоо хүртэл энэ гэр бүлийн хамгийн ноён нуруу, түшиг тулгуур нь Ли Зонгмин байсан. Гэвч тэрээр хоёр хөл, өөрийн ажил төрлөө алдаад зогсохгүй ганцаараа зугтсан хэрэгт сэжиглэгдэн байцаагдаж байна. Ли Юунму өөрийн эргэн тойрон дохь зүйлс нь сүйрч буйг мэдэрч байлаа.

Ядуусын хороолол ?

Аав нь ажлаа алдаж орлогогүй болсноор танил талаа ашиглан Ли Юунмуг армид оруулах, тэр бүү хэл хотод амьдрах ч асуудалтай болох биз.

Тэрээр ядуусын хороолол дохь өлсгөлөн царайнууд, цангасан, цөхөрсөн, уй гунигтай амьдралын тухай бодолд нь орохуйд толгойгоо хүчтэй сэгсрэв.

Аав ээж хоёр нь хоёул настай болсон тул энэхүү хохирлыг тэвчиж чадахгүй биз.

Өмнө нь Ли Юунму зүгээр л ямар нэгэн том зорилго үгүй өдөр хоногийг өнгөрөөж болох байсан ч, одоо бол….тэр чадахгүй.

Түүний аав нь өөрийн хоёр хөлөө алдсан учир Ли Юунму гэрийнхээ гол түшиг тулгуур нь болж эцэг эхээ дэмжих нь гарцаагүй зүйл. Түүний харц өнөөх хуучин компютер дээр тусав.

“Систем минь, найдварыг минь даана гэж найдаж байгаа шүү.”

Итгэл найдварын оч нүдэнд нь бүдэгхэн гялалзах эгшинд тэрээр хөнгөн санаа алдлаа. Диваажингийн Үүл хот руу очиж аавтайгаа уулзах боломж түүнд байгаагүй ч өөрийгөө илүү хүчтэй болох хэрэгтэйгээ сайтар ухамсарлачихаад байлаа.

[Динг, Супер Булхай ажиллаж эхлэллээ. Сургуулилтаар газраар Цэцэрлэгийн бүсийг сонгох сонголт хүчинтэй хэвээрээ юу ?]

“Тиймээ.”

Тэр сулбагар дуугарав. Нүднийх нь өмнө тохиолдсон бүхэн маш ер бусын байсан ч энэ бүхэн зүүд бол яагаад ч биш. Бүхий л өдрийн турш дарамттай байсан сэтгэл нь эцэст нь тайвшрав.

Enter товчийг дарсны дараа түүний сүнс нь ахин идэвхжсэн бололтой. Сүүдэр нь автоматаар барилгаар уруудан бууж жижигхэн цэцэрлэгийн өндөр хатуу өвсөн ой руу ороод явчихав. Гэхдээ энэ удаад Ли Юунму сүүдрээ өөрөө удирдаж тэдгээр мангасуудыг алахаар шийдлээ.

“Систем, би сүүдрээ өөрөө удирдаж болох болов уу?”

[Хэрвээ гар аргаар сүүдрээ удирдахыг хүсэж байгаа бол, ‘Гар аргаар булхайцах’ сонголтыг сонгоно уу.]

Ийнхүү төд удалгүй дэлгэцэнд зааварчилгаанууд гарч ирэв. Ли Юунму нэлээдгүй хугацаа зарцуулан уншин шинжлээ.

Ерөнхийдөө Супер Булхайн системийг удирдах нь маш хялбар зүйл аж. Мөн гурван зүйлийг эндээс тохируулах боломжтой. Түүний эхнийх нь газрын зураг дээрээс бэлтгэлийн байршлаа сонгох.

Газрын зургийн мэдээлэл жинхэнэ ертөнцийнхтэй нэгдсэний дараагаар системийн бэлтгэлийн байршил нь жинхэнэ дэлхий дээрх газруудынхтай агаар нэг болно. Цэцэрлэгийн бүс дэхь бэлтгэлийн газар нь хамгийн ойр бөгөөд хамгийн хялбар зүгээр л шатаар уруудаад оччихдог газар байлаа.

Хоёрдох тохируулж болох зүйл нь Автомат булхай ашиглах уу, Гар аргаар булхайг ашиглах уу гэдэг сонголт юм. Мөн хэр удаан булхайг хэрэглэхээ тохируулах боломжтой.

Гуравдах нь бэлтгэлийн газраа ямар түвшний мангастай тулалдана гэдгээ сонгох боломж юм. Ингэснээр өөрийнхөө дийлж чадахааргүй хэт хүчтэй мангасуудаас зайлс хийх давуу талтай болох билээ.

Өндөр түвшний тохиргоог зөвхөн Автомат Булхайн төлөвт байх үед хийж болно. Ли Юунму урьд нь ийм ашиглахад хялбар программ ашиглаж байгаагүй шинэ үеийн хүн үүнийг нэг хараад л системийг хамаг зүйлийг нь бүрэн ойлгож чадаж байлаа.

Түүнийг Гар аргаар булхайцах төлвийг сонгох үед амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөх мэт боллоо.

“Юу ? Миний оюун санаа сүүдэр лүү орчихлоо гэж үү ?”

Бүрэн алмайрсан Ли Юунму сүүдрээ яг л өөрийн бие мэт удирдаж чадахаа олж мэдэв. Түүний сүүдэр нь аль хэдийнээ нэг сантиметр болон агшчихсан буй бөгөөд Ли сүүдрээ удирдан толгойг нь өргүүлэхээр оролдтол өөрийгөө өвсөн ойд орчихсон дүр төрхийг гэнэт олж харах нь тэр.

Хэдийгээр энэ өвснүүд ердөө таван см өндөр гэдгийг мэдэж байсан ч түүний оюун ухамсар өчүүхэн сүүдэр лүү шингэчихээд байсан болохоор хаашаа ч харсан үлэмж өвснүүд харагдана. Энд байх нь үнэхээр хавчигдмал айдас төрүүлэм санагдаж байв.

“Систем, миний оюун ухаан жинхэнэ биеэ орхичихсон болохоор би үхэх үү ?”

Ли Юунму үнэхээр сэтгэл түгшсэн байлаа.

[Тайвшир, нэг өдрийн дотор оюун ухаан чинь өөрийнхөө бие рүү буцаж очих тул, булхайг удирдах нь танд ямар ч гэмтэл учруулахгүй.]

Системийн хэлж буй хоолой нь толгой дотор нь бүдэгхэн сонсдоно.

Шидэт системийн тайвшруулах үгсийн сонссоноо дараа Ли Юунмугийн сэтгэл зовнихоо болин өөрийн сүүдрээ удирдаж эхэллээ.

“Өө? Ер нь би яагаад аюулд унасан юм шиг өөрийгөө мэдрэх ёстой гэж ?”

Тэгээд толгойгоо сэгсрэн бодлоо цэгцлээд зэрлэгээр хашгирсаар өтгөн өвсөн ой руу дайран орчихов.

Энэ тэр маш азтай байсан байлаа. Хэдхэн минутын дотор нэгэн шоргоолжтой таарав. Шоргоолж түүн рүү хараахан харж амжаагүй хормыг ашиглан түүн рүү маш хурдан гүйж очоод зэрлэгээр цохив.

[Динг, өөрийнхөө биеийн хүч болон гүйлтийн хурднаас авсан моментумын хүч хоёр нийлэн шоргоолжны толгойд галзуу их гэмтэл учрууллаа. Та шоргоолжны эмзэг цэг рүү дайрсан тул учруулсан гэмтэл чинь хоёр дахин үржигдэнэ. Та дайралтын хүчээ моментумын хүчтэй нийлүүлсэн тул шоргоолжинд үнэхээр ноцтой буюу 29 оноотой тэнцэх гэмтэл учирлаа.]

[Гайхалтай! Энэ эвдэрхий тоглоомыг ингэж ч бас тоглож болдог байхнээ ?]

Дотоод хүч, нэмэлт хүч, сул цэг рүү нь дайрах, галзуу дайралт, энэ бүхэн шинэ үеийн “Үхлийн байшин”-тай төстэй юм. Хэдийгээр тэр үүнийг нэг л удаа л тоглож байсан ч, түүнд хангалттай их мэдээлэл өгсөн учир булхайн системийг асуудалгүй ашиглаж чадах байх.

Яг энэ мөчид Ли Юунму мангасуудыг алах зорилго бүхий тоглоомын дүр болон хувирсан мэт л байлаа. Түүний өмнө нь тоглож байсан ч ямар тоглоом үүнтэй тэнцэхээр бодит мэдрэмжийг өгч чадахгүй нь лавтай.

Шоргоолжийг цохисныхоо дараа түргэхэн харааных нь хүрээнээс бултан түүний харж чадахгүй хэсэг рүү хөдлөв. Энэ удаад тэр автомат булхайн ухаалаг биш хөдөлгөөнүүдийг давтсангүй. Яагаад тэр шоргоолжны яг урд нь зогсоод хатгуураар нь зодуулаад байж байна гэж ? Тэрээр түргэхэн бултаад энэ азгүй шоргоолжийг өөрийнх нь гай зовлонт хувь төөрөг лүү нь тонилгохоор бэлдлээ.

“Өгзгийг чинь өшиглөөд өгье лдөө!”

Ли Юунму шоргоолжны ард талд түргэхэн гараад том өгзөг рүү нь зэрлэгээр өшиглөв.

Өшиглөлт бүх хүчээрээ шоргоолжинд оров.

Өшиглөлт шоргоолжинд 13 оноотой тэнцэх гэмтэл учруулав. Тэгэхээр хөлөөрөө өшиглөн учруулж болох дайралтын хүч нударгаа ашиглаж байгаатай харьцуулах хамаагүй их байлаа. Хэдийгээр зүгээр энгийн л өшиглөлт байсан гэхэд учруулсан гэмтэл нь үнэхээр гайхмаар их юм.

Нэг өшиглөлт түүнийг алахад хангалттай байгаагүй ч шоргоолжийг нүүрээрээ газар шаахад хүргэлээ.

[Динг, Таны өшиглөлт шоргоолжинд 13 онооны гэмтэл учруулсан бөгөөд үүнийг хөдөлгөөнгүй болгон 2 секунд манаргахад хүргэлээ.]

“Манаргах ?”

Тэр ахиад нэг жижигхэн заль сурлаа. Юу юунаас илүүтэйгээр тэр энэхүү залийг өөрөө ашиглаж болохоор санагдав.

“Сонирхолтой л юм.”

Ли Юунму энэхүү залийг сурсандаа баярлан тэрхэн зуураа инээмсэглээд авав. Энэ удаад шоргоолжны өгзөг рүү ахиад л өшиглөчихөв.

“Ахиад!”

Түүний өшиглөлт шоргоолжний өгзөг яг таг онолоо.

[Та шоргоолжны амин чухал хэсэг рүү өшиглөсөн болохоор гэмтэл гурав үржигдэнэ. Та шоргоолжинд 36 оноотой тэнцэх гэмтэл учруулснаар шоргоолжийг алж 1 түвшин нэмэх оноо болон 1 чадварын оноотой боллоо.]

[Динг, Та шоргоолжийг алснаар түүний биенээс гарч ирсэн Хэмжээст хайрцгийг хожлоо.]

[Янзтай, энэ ч гайхалтай юмаа!]

Системийн мессежийг сонссоны дараа Ли Юунму нударгаа зангидав. Түүний түвшин 1-ийн шоргоолжийг алж 1 түвшиний оноотой болсон нь ойлгомжтой хэрэг. Харин түүний авсан чадварын оноо гэж юу юм бол ? Шинэ үеийн хүний хувьд тэр өмнө нь хэзээ ч чадварын оноо гэх мэт зүйлийн тухай сонсож байгаагүй. Тэрнээс гадна газар хэвтэж буй энэ хайрцаг яг ямар учиртай юм бол ?

Хэмжээст хайрцаг ? Яг яадаг зүйл юм болоо ?

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.