Бамбайт Баатрын сэргэн мандалт- Хэсэг 16

Рафталиагийн нууц илчлэгдлээ…Бамбайт баатрын сэргэн мандалтын 16-р хэсэг

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хэсэг 16: Хоёр толгойт хар нохой

Тэгээд бид зэвсгийн дэлгүүрийн эзний бидэнд хэлж байсан тосгон руу чиглэн явцгаалаа.

Энэхүү тосгоны нэр Риюүтэ. Өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байхад тохирох сайхан газар бололтой. Гэвч тосгон цорын ганц дэн буудал байх бөгөөд, нэг өдрийн түрээс нь 1 мөнгөн зоос. Нүүдлийн худалдаачин тосгонд өдөр бүр ирдэг бөгөөд, хэрэгтэй үедээ түүнд ангийн олзоо зарж байж болох л юм.

Тосгонд ямар нэгэн эмийн сан байдаггүй бөгөөд тосгоны оршин суугчид эм авахыг хүсэж байгаа тул би тэнд өөрийн эмнүүдээ зарж болохоор байв. Гэхдээ Цайзат хотоос илүү хямдаар.

Эмийн чанар ямар нэгэн гомдол дагуулахааргүй сайн байх хэрэгтэй биз.

Миний нэр хүнд миний давуу тал болж байлаа. Хэрвээ тосгоныхон ямар нэгэн тэнэг зүйл хийхийг оролдох гэж байгаа мэт санагдвал тэдэнд өөрийнхөө бөмбөлгөн мангасуудыг харуулна.

Ямартай ч би тосгоны эргэн тойронд олсон ангийн олзоо зарахаар дэлгүүр лүү явлаа.

Тэр надад хэдэн мөнгөн зоос өгөхөд нь би сэтгэн гонсойн түүнийг нь авлаа.

Хэдийгээр тэр хангалттай өндөр үнээр авсан ч хангалтгүй санагдсан хэвээр байсан юм.

“Энд ямар нэгэн хурдан мөнгө олж болох арга зам юу байна хө ?”

“Яагаад, ямар нэгэн юм хэрэг болоо юу ?”

Тэр намайг Бамбайт баатар гэдгийг мэддэггүй л юм байх даа ? Эсвэл тэр аль хэдийнээ мэдчихээд тэгээгүй юм шиг дүр эсгэж байгаа ч байж магадгүй. Энэ нь түүнд давуу тал олгож байна.

“Тэгэхээр, тосгоны зах хавьд нэг нүүрсний уурхай байгаа. Хэрвээ тэндээс ямар нэгэн хүдэр олж чадвал хангалттай сайн үнэд хүрнэ.”

“Тийм гэж үү ?”

“Тэгэлгүй яахав. Харин уурхайгаас яаж буцаж гарах учраа л олчих л юм бол мааш том өөрчлөлт хийлээ л гэсэн үг.”

“…Яагаад бусад хүмүүс тэгдэггүй юм тэгээд?”

Асуудал ойлгомжтой байлаа, тэр газарт ямар нэгэн араатан л байж таараа.

“Сүйрлийн давалгаа ирэхээс өмнө тэр газар маш алдартай байсан юмаа. Гэтэл одоо уурхай маш аюултай мангасуудаар дүүрчихээд байгаа.”

“Ойлгомжтой.”

“Бусад дуудагдсан Баатрууд, хөлөг баатрууд, адал явдал эрэгчид юу хийж байгаа тухай мэдэх юм алга. Гэхдээ юу гээч….энэ бол хаягдсан уурхайд байж болох л зүйл.”

Нөхцөл байдал ч дээрдэж байна шүү. Нүүрсний уурхай гэж үү ? Хэрвээ би ямар нэгэн хүдэр олчих юм бол маш их мөнгөтэй болж чадах нь байна.

“Тэнд олж чадах л юм бол зарим маш ховор төрлийн өндөр үнэ хүрэхээр хүдрүүд байгаа.”

“Тийм гэж үү ? Зааварлачилсанд баярлалаа.”

Үнэндээ би түүнд бүрэн итгээгүй ч уурхайг шалгаж үзэх хүсэл ундарчихаад байсан юм.

“…Өнөөдөр бид хоёр хаашаа явах юм ?”

Хэмээн Рафталиа чичрэнгүй асуув.

“Өнөөдөр хоёулаа уурхайн тэнд очих болноо.”

“Ойлголоо…”

“Тэнд мангас буй гэдэг нь ойлгомжтой хэрэг. Тэгэхээр зугтаах хэрэг гарвал надтай ойрхон байна шүү.”

“Ойлголоо!”

Тэгээд газрын зургаа дэлгээд нүүрсний уурхайн байршлыг хайв.

Өвс ургамалд баригдсан нэгэн зам уурхай руу биднийг хөтлөх бөгөөд уулсын дэргэд байрлах аж. Маш олон жилийн өмнө хаягдсан бололтой. Уурхайн үүдэнд маш олон зээтүүнүүд байхыг олов. Маш хуучирсан харагдаж байсан ч хэрэглэж болохоор байлаа.

Тэр хавиас хуучин уурхайн үлдэгдлийг олов.

Хаалга нь цоожтой байлаа. Гэхдээ үүнийг нэгэнт л ашиглахаа больсон учир дотор нь орж болохгүй гээд байх шалтгаан алга.

“Рафталиа, би цоожийг эвдлээ.”

“Юу ? Аан…За.”

Тэр газраас нэг чулуу аваад цоожийг чангаар цохив. Цоож ихэд зэврэсэн байсан тул хэдхэн цохилт л эвдлэхэд хангалттай байв.

Дотогшоо ороод бид олс болон янз бүрийн зүйлс оллоо. Гэвч тэд тийм ч сайн биш орчинд хаягдсан байсан ч бидний олсон уурхайн газрын зураг маш сайн зураг байлаа.

Миний бамбай бидний олсон зүйлсийг шингээн авав.

Зээтүүн Бамбай: нөхцөл хангагдлаа

Олсон Бамбай: нөхцөл хангагдлаа

Зээтүүн Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авч буй чадвар: олборлох 1

Олсон Бамбай: чадвар хадгалагдлаа:

Олж авч буй чадвар: Агаарын дайралтын хамгаалалт

Онцгой нөлөө: олс

Агаарын дайралтын хамгаалалт гэдэг нь юу юм бол ?

Хэрвээ энэ чадвар юм бол яг яаж ашиглана гэсэн үг вэ ?

Би Олсон Бамбайг туршаад үзэхээр шийдэв.

Гэнэт бамбай минь Олсоор зангидан хийсэн мэт болж хувирлаа. Бамбайны хамгаалалт үнэхээр муу байсан болохоор тоглоом байгаа юм болов уу л гэж бодсон.

Би яг жинхэнэ тулаанд юу болохыг нь мэдэлгүйгээр ашиглаж азаа туршмааргүй байна.

Тэгээд бас энэ онцгой нөлөөлөл ‘Олс’ гэдэг нь юу юм бол ? Туршиж үзсэн нь дээр бололтой.

Магадгүй авирахад ашигладаг дэгээтэй олс юм болов уу ?

Бамбайнаас минь олс гарч ямар нэгэн зүйлээс уягдаж буйгаар төсөөлөв.

Гайхалтай ! Үнэхээр хэрэг болохоор байж болох л юм.

Харин Агаар дайралтын Бамбайны хувьд….. Тусламжийн цэснээс харсан нь дээр бололтой.

Олчихлоо.

Чадвар:

Тулааны үед чадварыг нэрийг нь чангаар дуудан идэвхжүүлдэг. Мөн тодорхой хөдөлгөөн хийж идэвхжүүлж болдог тусгай чадварууд ч бий.

Тэгэхээр энэ ямар RPG тоглоомон дээр гардаг чадвар ашиглахтай ижил байх нь.

Тэгэхээр ерөнхийд нь ойлгочихлоо. Туршиж үзэх цаг ирлээ.

“Агаарын дайралтын Бамбай!”

Намайг ийнхүү тушаахтай зэрэгцэн нэгэн дүрс нүдэнд харагдсан бөгөөд намайг дайралтыг илгээх чиглэл рүүгээ заах ёстойг сануулав.

Би яг өөрийн урдах хэсэг рүү анхаарлаа төвлөрүүлэв. Тэгтэл маш том Агаарын Дайралтын бамбай гарч ирээд агаарт хөвж эхлэв.

Бамбай маш өвөрмөц хэлбэртэй бөгөөд яг л аварга том бамбай хөвж буй мэт харагдаж байлаа. Ямар нэгэн этгээд, шидийн хүчээс л үүссэн бололтой.

Би энэний яг яадаг тухайд нь гайхшран байлаа.

Гараа сунган түүнд хүрлээ. Тэгтэл байрнаасаа огт хөдөлсөнгүй. Энэ хаа нэгэн газар бамбай гаргаж ирдэг чадвар бололтой. Хэрвээ миний анхны чадвар энэ юм бол нэг хэсэгтээ хүчтэй дайралтын чадвартай болох ч худлаа бололтой.

“Энэ юу вэ ?” хэмээн Рафталиа асуув.

“Юу ч бишээ. Би зүгээр л өөрийнхөө саяхан сурсан чадвараа туршиж үзсэн юм.”

“Өө тиймүү…Тэгэхээр,явцгаах уу?”

“Тэгьеээ, явцгаая.”

Рафталиа өмнөхөөсөө хамаагүй зоригтой болсон мэт аяглаж байсан ч түүний аюулгүй байдлын үүднээс сайн харж байх нь зүйтэй байх.

Нэгэнт л бид уурхайд ирсэн учир Зээтүүн Бамбайг ашиглах хэрэг гарах нь ойлгомжтой зүйл биз.

Тэгээд бид ажилдаа орлоо. Бамбараа асаагаад уурхайн гүн рүү ороод явчихав.

“Дотор аюултай мангасууд байгаа болохоор, анхааралтай байх хэрэгтэй шүү.”

“За.”

Тэгээд би толгойлон түүнийг дагуулан орлоо.

Эхэндээ уурхайн хонгилыг модон тулгуур түшин байсан ч цаашлан гүн рүү нь орох тусам хонгил зүгээр л байгалийн чулуун ханатай болж байлаа. Алс холын хүрхрээ голын хоржигнох чимээ сонсогдож, газаргын гадаргаас бүдэгхэн гэрэл жижигхэн нүхээр тусна.

“Бид цаашаагаа явах хэрэгтэй.”

Хэрвээ бид эрсдлээс үргэлж сэргийлээд байх юм бол хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй.

Хэрвээ бид мангасуудын үүр лүү орж байгаа бол бидний хийх зүйл зүгээр л тэднийг устгах. Энэ мангас нохой шиг хэмжээтэй юм бол ямар нэгэн асуудал гарахгүй биз.

“Ойлгомжтой, явцгаая.”

“Өө….За.”

“Санаа зоволтгүй ээ. Бид хоёр устгаж чадна.”

“Оролдоод үзнээ.”

Энэ хандлага чинь л байхгүй юу.

Хонгилоор уруудан удаанаар цаашилсаар л байлаа. Тэгтэл….

“Гррррррр”

Хүрхэээний дээд хэсэгт очих үед бид үүнтэй таарсан юм.

Энэ яг л нэг тийм том, хар нохой мэт харагдаж байлаа. Гэхдээ хоёр толгойтойг нь эс тооцвол.

Хөлийн мөр үүнтэй харьцуулахад хамаагүй жижигхэн байсан… Магадгүй гөлөг нь юм болов уу?

Энэ надаас ч өндөр юм!

Бидэнд ямар ч сонголт алга….

“Ааүүүүү!”

Нохой чангаар улих мэт авиа гаргаад бидэн рүү чиглэн давхиж эхлэв.

Одоог хүртэл ямар ч дайсан намайг гэмтээж чадаагүй ч гэсэн, ийм мангастай нүүр тулгарсны дараа бүрэн бүтэн үлдэж чадах болов уу ?

Яахав, над руу дайрсан ч нэг цохилтонд арай үхчихгүй байлгүй.

Би бамбай өргөн дайрахыг нь хүлээв.

Ахххх….Ямар хүнд юм бэ.

Зузаан хумсаараа миний бамбайг самардаж, хоёр толгойгоороо намайг хазахаар оролдов.

….Яг намайг тэгүүлнэ гэж бодсон юм шиг л!

Шүднээс нь бултахын тулд бамбай руугаа тонгойгоод, араатанг түлхтэл арагшаа нэлээд хол үсэрчихэв.

“Тиймээ! Ойлголоо!”

Рафталиад боломж гарлаа.

Тэр айдсаасаа болон чичирч байсан бөгөөд хаа нэгтээ хоосон гөлөрсөөр зогсож байлаа.

Үгүй ээ! Тэр яг л шөнө уйлах гэж байгаа юм шиг аашлаад байх юм.

“Үгүй эээээээ!”

Түүний чанга уйлах чимээ агуйд цуурайтаж, чихэнд хадаж байлаа.

“Грррррарр!”

Нохой хуцаад арагшаа ухрав.

Тэгээд Рафталиа руу чиглэн хурдлан давхиж гарлаа.

Яг л намайг тэгүүлэх юм шиг л.

Би түүнийг бамбайгаараа цохин холдуултал Рафталиа хүрхрээний дэргэд унав.

“Ааа! Т….Туслаарай!”

Тэр унасан ч гэсэн үхэх учиргүй. Гэхдээ л хүрхрээний ирмэгээс унах гэж байгаа мэт харагдаж байна.

“Үгүй ээ! Үгүй! Ааваа ! Ээжээ !”

Чөтгөр гэж….Энэ ч муу шүү. Татаж авсан нь дээр бололтой.

Хэдийгээр эрсдэлтэй зүйл ч энэ бол бидний цорын ганц боломж.

Түүн рүү гүйн очоод түүнийг тэврэн авлаа.

Тоглоомонд хүрхрээнээс өчнөөн унаж байсан ч жинхэнээсээ ингэх огт өөр юм. Бүх л зүйл эргэлдэж, хаана байгаа гэдгээ ч мэдэх зүйл байсангүй.

Давалгаа тийм ч хүчтэй байгаагүй тул бид эрэг хүртэл сэлэн очив.

Ханиах….Ханиах….

“Юу байсан бэ ?! Чи намайг үнэхээр айлгаж орхилоо.”

“Ааваа ?”

“Үгүй ээ! Чи чинь юугаа яриад байнаа ?”

Тэгээд дээшээ хартал нохой хавцлан ирмэг дээр ирэн бидэн рүү харснаа буцаад давхиад явчихав.

Магадгүй бидэн рүү очих зам хайхаар явсан бололтой.

“Зүгээр үү ? Өөрийн гэсэн ухаантай байна уу ?”

“Би….би…”

“Энэ юу байваа ?”

“Энэ….”

“Хэлээч!”

“Би…..За.”

Тэрээр үгээ цэгнэнгүй, удаанаар ярьж эхлэв.

Би ихэвчлэн газар тариаланчид байдаг хагас хүмүүсийн тосгоноос ирсэн юм. Эндээс нээх холгүй, далайн хажууд байдаг…Гэсэн хэдий ч энэ улсын нэг хэсэг болохоор амьдрал тийм хялбар байдаггүй.

Түүний аав ээж хоёр хоёулаа сайхан сэтгэлтэй хүмүүс байжээ. Мөн тосгон нь ч амар амгалан.

Гэвч нэг өдөр араг ясан цэргүүд хотыг нөмрөн орж ирсэн. Тэд сүйрлийн давалгаанаас гарч ирсэн мангасууд байсан.

Араг ясан цэргүүдийг хотод байсан адал явдал эрэгчид тогтоон барьж чадсан ч, тун удалгүй бусад араатнууд болон аварга шавжнууд дайны талбарт нэмэгдэх үед яах ч аргагүй болсон байна.

Эцэст нь аварга том гурван толгойт нохой гарч ирэв. Нэгэнт тэмцэж чадахгүйгээс хойш түүний хөлд бүх хүмүүс гишгэгджээ.

Тосгон мангасуудтай ахин тулалдах ямар ч боломжгүй болсон тул зугтсан байна.

Гэвч мангасууд тэднийг зүгээр чөлөөтэй зугтаалгачихсангүй. Үлдсэн хүмүүсийн араас хөөн алж гарчээ. Рафталиагийн гэр бүл яг л бусадтайгаа адил тосгоноос зугтаасан байв. Төд удалгүй зугтсаар нэгэн хадан цохионы ирмэг дээр ирснийхээ дараад сүрэг мангасуудад шахуулснаа ойлгосон байна. Өөрсдийгөө зугтаж чадахгүй гэдгийгээ ухаарсан түүний эцэг эх нь бие биен рүүгээ хараад Рафталиа руу харж инээмсэглэсэн байна.

Рафталиа айснаасаа болоод чичирч байсан ч тэд түүний толгойг илж тайвшруулав. Тэр эцэг эх нь өөрсдийгөө золиослон түүнийг аврах гэж буй гэдгийг ухаарахад хэт жаахан байлаа.

“Үгүй ээ! Ааваа ! Ээжээ!”

Тас!

Эцэг эх нь Рафталиаг аюулгүй байгаасай гэж залбираад цохионы ирмэгээс түлхэв. Рафталиа агаарт унаж байхдаа мангасууд аав ээж рүү нь дайрч байхыг харсан байна.

Тэр үүнийг ярьж байхдаа үнэхээр цонхийчихсон байлаа. Магадгүй ярихад маш хэцүү байгаа бололтой.

“Би усанд унаад дараа нь маш азтайгаар эрэг дээр шидэгдсэн байсан.”

Тэр сэрснийхээ дараа эцэг эхийгээ хайн хавцал дээр буцан гарсан байна.

Мангасуудыг хаант улсын хөлөг баатрууд болон адал явдал эрэгчид устгажээ. Тэр яс хөглөрсөн нуга дундуур алхаж явж байхдаа хадан цохио руу буцан очих зам олов.

….Төд удалгүй тэр газар тунасан цус, махны хэсэг олжээ.

Түүнийг эцэг эхээ үхснийг ухаарах үед зүрх нь чангаар цохилон эхлэв.

“Үгүй эээээ!”

Тэр л үеэс Рафталиа биеэ даан амьдрах хэрэгтэй гэдгээ ухаарсан юм.

Түүний одоогийн байгааг нь харахад төсөөлөхөд хэцүү байгаа ч өмнө нь нэлээд эрх байсан бололтой.

Харин боол болсныхоо дараа энэ байдал нь үгүй болжээ.

Надтай уулзах хүртлээ үнэхээр баатарлаг амьдралаар амьдарч иржээ. Тэрээр тосгоноо ахин байгуулахын тулд мангасуудтай тулалдсан ч боолын худалдаачинд баригдаж тамлуулсан байна.

Тэгээд эцэст нь Боолын худалдаачны майханд очсоны дараахан би түүнийг олсон гэжээ.

“Хар нохой ирж байна! Бид зугтаах хэрэгтэй!”

Тэр ахиад л сандраад гарлаа.

Энэ магадгүй түүний хар дарах өвчний гол шалтгаан ч байж болох юм.

“Тайвшир!”

“Гэхдээ…Гэхдээ!”

“Энэ бол эцэг эхийг чинь алсан нохойноос огт өөр. Хоёр толгойтой байсан биздээ тэ? Бас….Намайг чи хэн гэж бодоод байгаа юм ?”

“Ммм…”

“Би бол Бамбайт Баатар. Одоог хүртэл би чамайг хамгаалсаар л ирсэн, тэгээгүй гэж үү ? Гэхдээ би чамайг хамгаалж чадах ч, дайсныг ганцаараа устгаж чадахгүй.”

Рафталиа толгойгоо тэврэн суулаа.

“Эцэг эх чинь буцаж ирэхгүй. Гэхдээ чи өөр шигээ бусад хүүхдүүдэд тусалж чадна. Чи бусад хүүхдүүдэд ижилхэн зүйл тохиолдохоос сэргийлж чадна!”

Энэ тийм ч сайн ятгалаг байсангүй. Гэхдээ л би амьд гарахыг хүсэж байна. Тийм учраас л би хүчтэй болох хэрэгтэй байна. Үнэн хэрэгтээ сүйрлийн давалгаанууд Рафталиагийн гай зовлонгийн гол шалтгаан гэдэг бол үнэн зүйл юм.

Гэвч тэр бусад хүүхдүүдийг ийм байдалд оруулахыг хүсэж байгаа бол миний хийж чадах зүйл үүнд алга.

“Миний хийж чадах зүйл бол чамайг тулалдах хамгийн сайн нөхцлөөр хангах. Хэрвээ энэ чамд хангалтгүй байвал би хэдийнээ чамд байгаа сонголтуудын тухай ярилцсан гэж бодож байна.”

“Ти…Тиймээ.”

“Гаххххх!”

Нохой биднийг ямар нэгэн аргаар олоод ирчихсэн байв.

“Хэрвээ чи тулалдахгүй юм бол, эндээс тэгээд зугтаагаач дээ.”

“Та яах болж байна ?”

“Би энэний анхаарлыг нь татъя, чи зугт!”

“Гэхдээ!”

“Энэнээс өөр сонголт бидэнд алга. Би тулалдаж чадахгүй. Би чамайг хамгаалж л чадна.”

“Би зүгээр зугтчихмааргүй байна!”

“Тэгвэл өөр юу хийнэ гэж ? Зүгээр л энд үхнэ гэж үү ?”

“….Үгүй ээ!”

Тэр илдээ чанга бариад нохойг цавччихав.

“Снннн!”

“Би таныг үхээсэй гэж хүсэхгүй байна!”

“…Би үхэхгүй ээ. Хэрвээ би үхчихвэл чамайг хамгаалж чадаагүй гэсэн үг.”

Би үхэхгүйн тулд илүү хүчтэй болох хэрэгтэй байлаа. Би ийм газар үхнэ гэж үү ? Тиймээ ойлголоо!

Нохой Рафталиа руу дайрахаар зэхэв.

Би түргэхэн Олсон Бамбайгаа гарган солилоо.

“Агаарын дайралтан Бамбай!”

Бамбай ахин солигдох агшинд нохой руу бамбайгаа харууллаа.

“Арррхх!”

Нохой Рафталиа руу харахаа болиод над руу чиглэн давхив.

Нэг толгой нь миний мөрнөөс хазтал маш их өвдөн цус садрав.

“Эзэнтээн ?!”

“Тайвшир! Би зүгээр !”

Миний хамгаалалтын хүчийг давсан гэхээр маш хүчтэй байх нь. Түүний соёо нь том бөгөөд хурц юм. Би ямар нэгэн байнгийн гэмтэл аваагүй байгаасай гэж найдлаа.

Гэхдээ би бамбайндаа талархах хэрэгтэй. Саяны дайралт өвдсөн ч тэсэж тэвчхээргүй зүйл бол байсангүй.

“Тиймээ!”

Рафталиа өөрийн бүх хүчээ дайралтандаа шингээв. Тэгээд араатны зүрхэн тус газар нь илдээ гүн зоов.

“Аррррррр!”

Өвдсөндөө болон чангаар улих үед Рафталиа илдээ улам гүн зоосоор л байлаа.

Энэ нохой миний бодсоноор хамаагүй хүчтэй юм. Өвчиндөө зовон тарчилсаар л байна. Рафталиа зүрх рүү нь зоосоор л байна.

Эцэст нь нохой хөдлөхөө болин үхэв.

Түвшин нэмэх оноо 340

Рафталиа түвшин нэмэх оноо 430

Бид тулааны эцэст маш их хэмжээний оноотой боллоо. Бид хоёр хоёул түвшин ахицгаав.

“Чи хийж чадлаа. Сайн ажиллаа.”

Хоёул цусанд будагджээ. Тэгээд түүний толгойг илэв.

“Эзэнтээн…Битгий үхээч, гуйя…Миний…Миний…”

Түүнд юм ярихад хэцүү байгаа бололтой. Гэхдээ тэр бүх зүйлийг хэвээр нь үлдээхийг хүсэж буй нь илт байв.

Боолын амьдрал хэцүү байх нь ойлгомжтой. Мэдээж тэр нөгөө тор луугаа буцахыг хүсэхгүй байгаа.

Нөхцөл байдал тийм ч муу байгаагүй. Тийм болохоор тэр миний доор байхыг хүссэн юм байхдаа ?

Би түүнийг ойрын хугацаанд зарна гэж огт төлөвлөөгүй байсан л даа. Би ганц хүсэх юм нь түүний дайрах чадвар.

“Эзэнтээн…Би таны нэрийг мэдэхгүй юм байна…”

“Тиймэээ, яг үнэн. Намайг Наофүми Иватани гэдэг.”

“Нао-Фүми ? Уулзсандаа…. таатай байна.”

Тэр шал руу ичингүйрэн ширтэж байлаа.

Миний…нэр?

Мэдээж энэ бол байнга л ‘Эзэнтэн’ юм уу ’Баатар’ гэж дуудуулахаас хавь дээр байв.

Мангасын биеийг шингээх цаг боллоо. Тэгээд мангасын махыг эвдэж эхлэв.

Энэ тийм ч хөгжилтэй зүйл биш юм. Гэхдээ яаж ийж байгаад эвдэж дуусгав.

Хоёр толгойт Хар нохойн Бамбай: нөхцөл хангагдлаа

Хоёр толгойт хар нохойн Бамбай: чадвар хадгагдлаа:

Олж авч буй бонус: Сонор сэрэмжийн бамбай

Онцгой нөлөө: Нохойны хазалт

Миний бамбай яг л хоёр толгойтой нохой шиг харагдаж байв. Арьсаар хийгдсэн байх бөгөөд жинхэнэ нохой гэж андуурахаар бодит юм.

Маш сайн чадвартай бололтой. Тийм ч муу биш юм.

Сонор сэрэмжийн бамбай яг яадаг тухай гайхшрав.

Бас онцгой нөлөөлөл Нохойны хазалт юу хийдэг юм бол ?

Дараа нь үүний тухай харахаас.

Би мөрнийхөө шархан дээр бага зэрэг эм түрхэв. Жаахан наалдамхай санагдсан ч шархны эдгэж буй нь мэдрэгдэж байв.

Дэн буудал руу буцсаныхаа дараа миний шархыг эдгээж чадах шид ашиглагчийг хайж олохоор шийдэв.

Энэ бол энэ ертөнцөд ирээд анх удаагаа өвчин мэдэрсэн тохиолдол байлаа.

Би тулалдаж чадахгүй гэж хэлээгүй ч…Зүгээр л…Би гэмтэхийг хүсэхгүй байна.

Нохойны өөр хэсгүүдэд бамбай хариу үйлдэл үзүүлэхгүй байв. Эсвэл зүгээр л миний түвшин хэт доогуур байснаас болсон биз.

“Тэгэхээр, мангасыг устгачихлаа. Одоо явж хүдэр олцгооё.”

“За!”

Тэр гэнэтхэн маш цоглог болсон нь харагдлаа.

Би цуглуулах чадварыг нь ашиглахаар Зээтүүн бамбайгаа гаргаж ирээд Газрын зурагт хэрээслэн тэмдэглэгдсэн хэсэг рүү дохитол, хананд жижигхэн Х тэмдэглэгээ гарч ирэн асч эхлэв. Юу вэ ? Би ийшээ явах хэрэгтэй юм байхдаа ?

“Снннн!”

Би зээтүүг чадахаараа чанга далайн буулгав.

Хана цууран хагарав.

“Хөөх.”

Энэ ч амархан бутрах юмаа.

Тэгээд тэр хэсгийг хүдэр олохоор ухаж гарав.

Үргэлжлүүлэн ухсаар, эцэст нь нэгэн гялалзаж буй хүдэр гарч ирэв.

“Цайвар металл ?”

Цайвар металл хэмээн нэрлэгддэг металлын хүдэр байлаа.

Их үнэ хүрэх болов уу ? Ямар ч хольцгүй мэт харагдаж байна.

Тийм ихийг олооүй ч орой хүртэл ухасны эцэст 10 хэсэг хүдэр олов.

Тийм ч үр бүтээлтэй байж чадсангүй.

Тэгээд бамбайгаараа хүдрийг шингээв.

Цайвар Металл Бамбай: нөхцөл хангагдлаа

Цайвар Металл Бамбай: Чадвар хадгагдлаа:

Олж авч буй чадвар: хамгаалалт 1

Онцгой нөлөө: шидийн хамгаалалт нэмэх

Одоог хүртэлхээс хамгийн их хамгаалалтын чадвар бамбай байлаа.

Хүчтэй мангасуудтай тулалдахаар бол энийг ашиглавал дээр биз.

“Юу гэж бодож байна ?”

“Нэг их юм бодохгүй байнаа.”

“Ойлгомжтой. Тэгэхээр буцацгаая. Ноён Наофүми.”

Рафталиа миний гараас атгав.

“Бид амьд үлдэх хэрэгтэй.”

“Тиймээ.”

Энэ бол хүн болгоны л хүсдэг зүйл гэдэг нь ойлгомжтой. Би амьд үлдэж өөрийнхөө ертөнц рүү буцах хэрэгтэй. Би ийм хөгийн ертөнцөд үхмээргүй байна.

Би Риюутэ руу буцан хүдрээ зарав.

Үнэхээр сайн үнэ хүрсэн бөгөөд бидний хэрэгсэл хоол хүнсийг нэг хэсэгтээ хангахад хангалттай биз.

Өмнөх хэсэг

Дараагийн хэсэг

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s