Breakers-8

Behold Карак!!!

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                           Дараагийн

‘Алсаас удирдах?’ Үнэхээр алсаас удирдана гэж үү? Үнэхээр сурчихав уу?’

Баатрын домогт хэдэн хүч бий.

Жишээ нь дайчид өөртөө аура үүсгэдэг бөгөөд тэр нь биеэд нь шууд тархаж тулалдахад нь дэмжлэг болдог болно. Шидтэнүүд бол байгалийн шидийг ихэвчлэн хэрэглэдэг.

Онолын хувьд бол шид, бодлын хүч, биеийн хүч бүгд рефлекстэй холбоотой.

Бурхад итгэгчиддээ их хүчийг өгдөг.

Хүмүүс төрөхдөө ямар нэг хүчтэй төрдөг ч биеийн хүч сайтай төрнө гэдэг ховор зүйл.

‘Би биеийн хүчтэй сэрсэн билүү? Тэгэхээр би аура ялгаруулж чадна гэсэн үг үү? Хэрвээ надад бурхны хүч байвал үүнийг сэргээж чадах болов уу?’

Түүний бодож байгаа зүйлс боломжгүй. Учир нь Зефир ч тэр Локе ч тэр бүх 4 хүчийг эзэмшиж чадаагүй.

Ин-гон өөрийн чадварын цонхоо нээлээ. Оноогоо дэмий үрэхгүйн тулд тэр дахиад сайн бодлоо.

‘Үгүй ээ, би яг одоо бүх оноогоо Алсаас удирдах хүчинд нэмэх хэрэгтэй. Би амьдрах ёстой!’

Тэр тулаан дунд байлаа. Одоо тэр оноогоо хадгалж байх цаг биш. Тэр эндээс амьд гарч олон чадвар сурах хэрэгтэй.

Ин-гон бодлоо цэгцлэн толгойгоо өргөлөө. Гарц гарах хаалганаас том цоорсон байлаа. Гэсэн ч олон оркууд гарцыг давчдуу харагдуулна.

“Кууаааак!”

“Кухаааг!”

Тэдний дунд Карак Кайчин хоёр тулалдаж байлаа. Бусад оркууд ч гэсэн тэргүүн эгнээнд тулалдаж байлаа. Ин-гоныг цохисон чононы ясан таягаараа бусадтай тулалдана.

‘Бид түрүүлж байна.’

Газрын зураг дээр тэдний талын хэдэн хүмүүсийг заалаа. Гэсэн ч тулаанд тоо чухал биш. Ин-гон санаа зовон шүлсэнн залгин Карак руу ширтэнэ. Харин тэр Улаан аянга овгийн гишүүн Кайчинтай алалцаж байлаа.

‘Тийм ээ! Яг л бодож байсан шиг! Түүнд зэвсэг өгсөн нь болж!’

“Кхх!”

“Кеок!”

Каракын орк болон Улаан аянга овгийн оркууд орилолдон тулалдаж зарим нь алагдаж байлаа. Ин-гон аймшигтай мэдрэмж мэдрэн хутгаа шидэх үед цус алдаж байлаа.

Ин-гонд амьсгалах хэцүү байлаа. Алсаас удирдах хүчний дайрлатаас болоод, Ин-гон тулааны талбарт байна.

‘Би юу хийх ёстой вэ?’ Хэрвээ надад тулааны туршлага байсан бол?’

Тэр өөрийгөө орктой зүйрлэх ч хэрэггүй. Тэр энгийн хүнээс 1,3 дахин хүчтэй ч, орк бүр ч илүү. Тэгээд ч түүний илдний урлагийн түвшин 1 болохоор нэгийн эсрэг нэг дээр том ялгаа гарна.

Гэсэн ч, тэр хараад сууж чадахгүй. Модон сэлмээр тулалдаж хуримтлуулсан туршлага гэж бий. Жинхэнэ тулаан Ин-гоны түвшинг нүд ирмэхийн зуур л нэмнэ.

‘Би зэвсэгээ барих хэрэгтэй. Яаж барих вэ?

Тэр зөвхөн цохиж л чадна.

‘Өөр өөр.’

Тэр туслах дуртай. Зугтана гэдэг түүний төрөлхийн зан биш.

‘Тэгэхээр би Алсаас удирдах хүчээ нэмэх ёстой юу?’

Хэрвээ тэр бүх оноогоо Алсаас удирдагч хүчиндээ нэмбэл түвшин 3 болгоно. Хэр их оноо авдагийг нь мэдэхэд бэрх.

‘Алсаас удирдах мэтийн чадварт олон оноо зарцуулагдана. 1 түвшин ахисаныхаа дараа хөгжүүлэх оноо нь ч нэмэгдэж болно.’

Хэрвээ тэр Алсаас удирдах хүчээ 3-р түвшин хүргэж чадахгүй бол онооны гарз л болно.

‘Би бүгдийг нь Алсаас удирдах хүчинд үрж чадахгүй нь.’

Тэр бол энгийн л илдээр тулалдагч. Хэрвээ илдээр тулалдагч түвшин 4 хүрвэл, энэ боломжтой байх.

Ин-гон чадварынхаа цонхыг нээлээ. Гэсэн ч, тэр илдний чадвар дээрээ дарсангүй.

Түүнд бас нэг чадвар байлаа.

[Эзлэн түрэмгийлэх түвшин -]

Идэвхжүүлээгүй чадвар.

Эзлэн түрэмгийлэгч хүлэг баатар онцгой хэсэгт байрласан байна.

Тэр баатрын домог тоглож байхдаа эзлэн түрэмгийлэгч хүлэг баатарыг харж байгаагүй. Эзлэн түрэмгийлэгч хүлэг баатар гэж яг юу юм бэ? Ямар ч байсан энэ бол чадвар.

‘Эзлэн түрэмгийлэх.’

Зүрх нь дэлсэлж эхэллээ. Тэр урьд нь ийм зүйл мэдэрч байсангүй. Түүний цээжинд ямар нэг юм хэлбэлзэж байгаа мэт л мэтрэгдэж байлаа.

‘Шийтгэл, хараат байдал… удирлага”

Эдгээр үгс түүний толгойд эргэлдэнэ. Энэ мөчид, түүнийг харанхуй бүрхэн түүний өмнө нэгэн цагаан даашинзтай эмэгтэй зогсож байлаа. Нэг нүд улаан, нэг нүд нь цэнхэр, урт цагаан үстэй бөгөөд алтан титмээр үсээ гоёсон эмэгтэй Ин-гоныг ширтэнэ.

“Ямар нэг юм хий! Түүнийг цохь!”

Чононы ясан таяг барьсан орк Ин-гон руу таягаа чиглүүлэн орилно. Найз ч бай дайсан ч бай хамаагүй Ин-го түүнийг гайхан ширтэнэ. Цав цагаан гэрэл Ин-гоныг тойрон эргэлдэнэ.

“Боль!”

“Түүнийг цохь!”

“Ханхүүг хамгаал!”

Энэ Каракын сүүлийн үг байлаа. Кайчин Каракын алханд оногдсоноосоо болоод шоконд орсон байлаа.

“Ханхүү?”

Энэ бол түүнийг дуудахад сонсоогүй анхны удаа байлаа. Карак цөхөрсөн байдалтай алхаа өргөн Кайчин руу алхана.

“Үх! Бид тэрнийг заавал алах ёстой!”

Ханхүү.

Шутра сул дорой биш ч Кайтлин Крис хоёр аймшигтай хүчирхэг. Кайчины хувьд хэн нь ч байсан мангас шиг л санагдсан биз.

Карак Кайчины араас хөөлөө. Оркууд ч бас тэднийг даган тулалдацгаалаа.

Нэг тал нь Ин-гоныг хамгаалж нөгөө тал нь алах гэж байлаа.

Ин-гон энийг сонссонгүй. Тэр шинэ ертөнцөд цагаан даашинзтай эмэгтэйг ширтээд сууж байна.

Тэр нэг зүйл хэлсэн ч гэсэн тэр сонсож чадсангүй. Ин-гоны нүд нь бүрэлзэж байлаа.

“Ханхүү!”

“Хеок!”

Карак орилсоор Ин-гон дээр ирэв. Кайчины алх Ин-гоны ард нь гацчихсан байлаа.

“ооооо!”

Карак Кайчин руу дайрлаа. Ин-гоны өмнө хоёр том орк тулалдаж байлаа. Ин-гон босон одойчуудын хийсэн хутгийг авлаа. Тэр юу ч бодолгүй урагш үсрэх үед түүний чадварын цонх нээгдлээ.

[Хоёрдогч мэргэжил: Эзлэн түрэмгийлэгч хүлэг баатар түвшин 1]

Зүгээр ч нэг хоёрдогч мэргэжил төдий зүйл байсангүй.

‘Эзлэн түрэмгийлэгч хүлэг баатрын хүч’

Ин-гон хэлүүлэлтгүй ойлголоо. Эзлэн түрэмгийлэх чадвар идэвхжсэн.

“Хааны далбаан дор!”

Ин-гон хутгаа газарт зоолоо. Яг энэ мөчид, цагаан гэрэл цацарлаа.

Тэрхэн зуур л болсон.

Ингээд дууссангүй. Ин-гон хааны хүч болон Каракын хүчийг ч гэсэн нэгтгэлээ.

‘Кууооох!’

Карак сүхээ далайлаа. Өмнөхөөсөө ч хурдан хүчирхэг болсон байлаа.

“Кеок?”

Кашин эргэлзэж тээнэглэзсэн байдалтай Каракт түлхүүлэн ухарлаа. Карак сүхээ Кайчины толгой руу онилолоо. Одойчуудын хийсэн сүх Кайчины гавлыг нэвт цавчлаа. Толгойноос нь цус хаа сайгүй цацарч, Ин-гон Карак хоёрт ижил мэдээлэл очлоо.

[Та түвшин ахилаа.]

[Та түвшин ахилаа.]

Карак хаандаа тусалсныхаа төлөө шагналаа хүртлээ.

Ин-гон хоёр түвшин ахисныхаа дараа Карак руу ширтлээ. Ин-гон Карак хоёр ижил түвшин ахисан байлаа.

“Урагшаа! Карак!”

Ин-гоны ингэж хэлэхийг сонссон Карак Кайчины толгойнд гацсан сүхээ сугалаан дайрлаа. Сүхээ сэгсчин, тулааны уухайгаар ориллоо.

“Тулалд, тулалд! Энэ бол цорын ганц амьд байх арга!”

Энийг сонссон орк бөө болон түүний цэрэг зэвсгүүд бүгд орилж байлаа. Ингэлээ гээд нэмэр байсангүй. Улаан овгийн оркууд гарцан дээр чичрэн зугтахад бэлэн зогсоно.

“Куоох!”

Карак урагшаа давшиж орон сүхээ харсан зүг рүүгээ савж гарлаа. Цохилт нь хүчтэй байсан ч нэг ч орк оногдсонгүй.

“Зугтаарай!”

Байдал гэнэт эргэсэн болохоор оркууд нэг нэгээрээ бууж өгч байлаа. Улаан аянга овгийн оркууд зугтааж байлаа. Карак урагшаа довтлон орк бөөтэй туллаа. Тэдний сүх болон таяг нь харшилдан дуугарна. Гэсэн ч зэвсэгнүүд нь бие биедээ ойхгүй байлаа. Каракын сүх бөөгийн таягийг хувааж цээжийг нь урлаа.

“Кухак!”

Бөө өвдөлтөөс нь болж чарлан уналаа. Гэсэн ч түүний нүд нь амьд гэдгийг нь илтгэнэ. Тэр алсаас удирдах чадвараараа Каракыг холдууллаа.

Энэ бол бөөгийн хувьд сүүлийн хүчээ гарган хийсэн зүйл байлаа. Орк бөө дахин босов. Ин-гон хутгаа авлаа.

‘Дахиад ганцхан!’

Каракт бөөгийн цохилт түүнд нөлөөлсөнгүй. Харин бөө оркыг Ин-гон дуусгалаа.

“Кхх!”

Орк бөө Алсаас удирдах шид хэрэглэж байхдаа аймшигтай өвдөлт мэдэрч байлаа.

Бөө орк үхэж байхдаа Ин-гоныг өш хонзон дүүрэн нүдээр ширтлээ.  Хутга тэрнийг нэвт дүрсэн байлаа.

‘Би түүнийг алах хэрэгтэй!’

Ин-гон үүнийг чанга хэлээгүй ч түүнд сонсогдоход хангалттай байлаа. Бөө орк унаж байхад Ин-гон хэдэн алхам ухарлаа.

“Хах, ха…”

Карактай холбогдсон холбоо тасарлаа. Нилээд түвшин ахисан ч түүнд тамир байхгүй болтлоо ядарчээ.

“Ханхүү.”

Карак Ин-гоныг дуудахад тэр эргэн харлаа. Каракын бие цусанд хучигдаж мангас шиг л харагдаж байсан ч тэр сүхээ өргөн Ин-гоны зүг инээлээ.

“Бид яллаа! Би Кайчины толгойг авсан. Ханхүү ялалт биднийх!”

“Оооох!”

“Оооох!”

Карак ялсандаа уухай хашгирч байлаа. Тэднийг уухайлж байх үед Ин-гон суугаад гүнзгий амьсгаа авч байлаа. Тулаан дууссан, надад ямар ч тамир алга. Оркуудыг орилж байхад Ин-гоны толгойд танил хоолой сонсогдлоо.

[Та түвшин ахилаа.]

8-р түвшин.

Ин-гон баярласандаа болоод инээд алдлаа.

Өмнөх                                                                                                                           Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.