Breakers-7

Welcome to Dungeon

Сурталчилгаа
Нэг ч сэтгэгдэл байхгүй

Өмнөх                                                                                                                      Дараагийн

Том чулуун хаалга хатуу ч гэсэн эцэст нь онгойлоо. Карак өөрийн булчингаа ашиглан хаалгийг алхаараа эвдлээ.

Дотор ямар байх нь ойлгомтой ч гэсэн агуй үнэхээр харанхуй байв. Мөн нилээд гүн бололтой.

“Одойчууд л энэ агуйг хийсэн бололтой” гэж Карак нүдээ онийлгон хэллээ. Ин-гонд асуух асуулт байлаа.

“Одойчууд? Чөтгөрийн ертөнцөд одойчууд байдаг гэж үү?”

Яг л оркууд шиг Баатрын домгийн өнгөрсөн үед одойчууд байсан юм шиг байна. Тэд нэр шигээ жижигхэн биетэй бөгөөд богинохон мөртэй, сахалтай нөхдүүд бий. Хүч, тамир тэнхээ, овсгоотой хүмүүс.

Тэр Локегоор тоглож байхдаа хэд хэдэн одойчуудтай таарсан. Харин одоо тэр Локе байхдаа одойчуудтай нөхөрлөсөн шиг нөхөрлөх гэж байна.

Гэсэн ч, Зефирээр тоглоход бол өөр. Одойчууд Чөтгөрийн ертөнцөд амьдардаггүй.

Карак Ин-гоны асуултанд балмагдлаа. Тэр энэ асуултнаас биш өөр зүйлээс болж балмагдсан байлаа.

“Яагаад?”

“Үгүй ээ чи өөрийнхөө нэрийг ч санахгүй байсан байж одойчуудын талаар яаж мэддэг юм бэ?”

Ин-гон Каракыг ширтэх үед Карак эвгүйхэн инээлээ.

“Би энд амьдарч байхдаа сонсож байсан юм. Жишука уул Хүний ертөнцтэй нилээд ойрхон.”

“Тэд нүүсэн юм уу?”

“Миний сонссоноор бол тийм. Тэгэхээр, хэдэн зуун жилийн өмнө байх яагаад гэдгийг нь хэн ч мэдэхгүй.”

Ин-гон толгой дохин Карак үргэлжлүүллээ.

“Тэгвэл энэ одойчуудын л агуй байх. Ханхүү энийг боломжтой гэж бодож байна уу? Оркууд энийг нэвт цохисон гэж үү?”

Энэ газар бол Жишука уулын өмнөд хэсэг. Энэ агуй энгийн нэг ажилчдын агуй шиг биш үхлийн зангаар дүүрсэн агуй л гэсэн үг. Бидэнд яг хэрэгтэй чадвар.

“За, явцгаая.”

Хаалгийг харахад Улаан аянга овгийн хүмүүс энд ирээгүй юм шиг байна. Тэгэхээр дотор тэдэнтэй таарахгүй гэсэн үг.

‘Хэрвээ энэ одойчуудын агуй бол одойчуудын зэвсэг байгаа гэсэн үг биз дээ?’

Одойчуудын хийсэн зэвсэг нилээд үнэтэй. Тэдний хийц нь сайн болохоор нилээд үнэд хүрнэ. Ин-гон Баатрын домгийг тоглож байхдаа олон ч одойчуудын хийсэн зэвсгийг хэрэглэж байсан.

Баатрын домог тоглоомон дотор хэрэгслүүдийг 5 хуваадаг. Энгийн, содон, ховор, ер бусын, домогт гэж ангилна. Хэрэгслүүдийн түвшин өсөх бүр дагаад үнэ нь өснө.

‘Тийм ээ, тэд ч гэсэн дайнд ялах үүрэгтэй!’

Хэрвээ Шутрад одойчуудын зэвсэг байвал тэр хүн алж чадна.

‘Өндөр түвшинтэй илд гарч ирвэл ч сайхан даа!’

Ин-гоны энэ зэрлэг бодлууд түүний цусыг хөөргөж байлаа. Тэд яваад хэр удсан юм бол?

‘Энд.’

Тэр газрын зураг дээрээ нууц өрөө оллоо. Энэ өрөө яг л зэвсгийн агуулах шиг юм.

Гэсэн ч, тэд нэг шийдвэрлэх асуудал байлаа.

[Түвшин чинь хүрэхгүй байна.]

[Хүч чинь хүрэхгүй байна.]

[Шидийн хүч чинь хүрэхгүй байна.]

Тэр нэг зэвсэг барих үед үүн шиг мессеж ирсээр л байлаа. Шутрагийн туранхай гаранд хэтэрхий хүнддэх ажээ. Зарим зэвсэг Шутрад байхгүй их шидийн хүчийг шаардаж байлаа.

Тэгэхээр тэднийг ашиглана гэдэг боломжгүй. Ийм байдалтай зэвсэгний жинхэнэ хүчийг харуулна гэдэг боломжгүй зүйл. Хэрэглэж чадахгүй зэвсэгээ бариад байвал сайнаасаа муу нь их болно.

Ин-гоны сайхан бодлууд салхинд хийслээ. Энэ бол түүний хүсээгүй үр дүн байлаа. Нэг муу туулай цагаан барыг дийлэх боломжгүй биздээ? Артур хаан Экскалибурыг сугалтал хэн ч энэ илдийг хаднаас нь хөндийрүүлээгүй. Сайхан сэтгэлтэй хүнд сайн зэвсэг л байх ёстой.

‘Тэгэхээр би энийг барьж болох байх.’

Ин-гон нэг зэвсэг аван өөрийнхөө цүнхэнд хийлээ. Ин-гон бүх зэвсгийг нэг нэгээр нь өөрийнхөө цүнх рүү зөөлөө. Карак түүнийг араас нь ширтээд зогсож байлаа.

“Х-ханхүү?”

Ин-гон инээж байлаа. Үнэхээр гайхмаар байлаа.

Ин-гоны барьсан зэвсэг алга болж байлаа. Гэсэн ч, Ин-гон гайхсан шинжгүй үргэлжлүүлэн хийсээр л байлаа.

“Түр энийг авч бай. Дараа нь би чамд сайн зэвсэг өгөх болно.”

Хэрвээ дайснууд гарч ирвэл Карак удирдлагийг гартаа аван тулалдахад бэлэн байлаа. Тэгэхээр Каракт сайн зэвсэг хэрэгтэй. Бүх оркууд жигд тулалдахгүй.

‘Тэгэхээр хурдан дуусгах хэрэгтэй?’

Гол дүрд бол ингэж хэрэгсэл цуглуулах нь энгийн л зүйл. Тэгээд ч Ин-гон ханхүү хэвээрээ. Крис Кайтлинаас Ин-гоны үзүүлэлт хэр ялгаатай байх нь хамаагүй.

Карак Ин-гоныг зэвсэгээ цүнх рүүгээ харан мэлрэн зогсох ажээ. Түүний зэвсэг цүнхэлж байгаа нь яг л алга болж байгаа юм шиг харагдаж байлаа.

“Ханхүү, та үнэхээр шидтэн юм уу?”

“Ханхүү юм чинь хэдэн шид мэддэг байх.”

Тэр бол Чөтгөрийн хаант улсын ханхүү, шидтэн биш. Тэр Шутраг сайжруулах хэрэгтэй. Тийм ч болохоор Ин-гон өөрийн цүнхээ дүүртэл зэвсгээ хийсээр л байлаа.

‘Энэ чинь зүгээр л хэрэгсэл.’

Шутра нэг нарийхан гинжтэй хутга аван бүснээсээ зүүлээ. Дуулга өмсөх гэсэн боловч түүний толгойнд хэтэрхий хүнд байсан болохоор өмсөөнгүй.

“Ханхүү, бид цаашаа явах уу?” хэмээн том сүх барьсан Карак түгшсэн царай гарган асуулаа. Хаалгийг 31 том оркууд хамгаалжээ. Амьсгалахад хэцүү байлаа. Ин-гон 4-5 метрийн цаана байх хаалга руу харан толгой дохилоо.

“Одооноос эхлэн бидний ажил бол тагнуул хийх. Цаашаа явцгаая.”

Зэвсэг авдрууд гарч ирсээр л байлаа. Ин-гон газрын зургаа харан Карактай хамт урд эгнээнд явна. Бараг цагийн дараа, тэд явсаар нэгэн юу ч байхгүй хоосон том өрөөнд орж ирлээ. Ин-гон эрүүгээ барин газрын зургаа харан зогсоно.

‘Энэ агуй хэтэрхий урт юм бишүү? Бид уулыг нэвт гарчихсан байх ёстой биздээ?’

Тэд энэ уулыг хэр урт ухсан нь надад хамаагүй. Хамгийн гол нь гарах хаалга. Хэрвээ энд гарц байхгүй бол, тэд Улаан аянга овгийн байрлаж байсан газар ирсэн гэсэн үг.

‘Энэ муу гэж үү?’

Гэнэт бидэн рүү довтловол байдал сайнаар эргэж болох л юм. Ин-гон энэ 31 оркыг дайсантай тулалдуулахгүй. Тэднийг гарц руу дагуулж зугтах болно.

‘Би шид сурмаар байна.’

Чадвартай болох нь түүний туршлагаас харахад тийм ч хэцүү биш. Асуудал бол хэн түүнд заах вэ гэдэг л байна.

‘Би шидтэнтэй уулзах хэрэгтэй.

Тэр Чөтгөрийн хаант улсын ханхүү ч түүний хажууд шид ашиглаж мэддэг хүн нэг ч алга. Крис Кайтлин хоёр шид хэрэглэдэг болов уу? Магадгүй тэдний хажууд шид хэрэглэдэг хүн байж магадгүй.Би Кайтлинаас асуух хэрэгтэй юм болов уу?

Хэрвээ би Зефирээс асуувад тэр миний ар хударгаас минь илдээ сүлбэнэ биз.

Харин Крис Кайтлин хоёр бол өөр. Надад заах тэдэнд таалагдах байх.

‘Кайтлинаас илүү Крисээс асуух уу?’

Хэрвээ тэд ижилхэн хүчирхэг бол би эмэгтэйг нь сонгоно. Тэр нэг зүйлийг харах хүртлээ Кайтлины хөөрхөн царайг төсөөлж байлаа. Тэнд бамбарын гэрэл харагдах боловч газрын зураг дээр чулуун хаалга л байх ажээ.

“Гарц.”

Ин-гоныг ийн хэлэхэд, Карак гараа өргөн оркуудыг зогсоолоо. Гарах гарцыг тамгалсан байлаа. Тэд хүчээр эвдээд цааш явах уу? Эсвэл орхиод явах уу?

Ин-гон гараа зангидан хэсэг бодлоо. Яг энэ мөчид харанхуйгаас чанга хоолой сонсогдлоо. Тэнд байсан гэрэл ч хурдтай ирж байлаа.

“Хурдлаарай! Галзуу шулам биднийг дагаж байна!”

“Тайвшир, Кайчин! Бид харахаас нааш түүний юу гэдгийг нь мэдэхгүй. Энэ шулам бол бидний араас ирэхгүй байсан.”

Хаалганы цаана ийн сонсогдож байхад Ин-гон Карак хоёр бие биенээ ширтэн зогсоно. Энэ яг л хаалга нурж байгаа юм шиг л сонсогдож байлаа. Харанхуйд дассан нүд нь хурц гэрэлний өөдөөс далдична.

Ин-гоны царай барайлаа. Олон бодол түүний толгойд эргэлдэж байлаа.

Оркууд гарах гарцтай боллоо.

Кайчин бол Улаан аянга овгийн өндөр зэрэглэлтэй орк.

Ууланд дунд галзуу шулам тэднийг хөөж байсан.

‘Кайтлин!’

Ин-гоны бодсоноор энэ уул Улаан аянга овгийн нутаг руу холбогддог бөгөөд өнөөдөр Крис Кайтлин нар тэдний нутаг руу дайрч байлаа.

Өөрөөр хэлбэл Кайчин болон бусад цэргүүд нь тулааны талбараас зугтаж чадсан! Оркууд бүгд гайхаж байлаа. Карак бусад оркуудыг зэвсэгээ өргөхөөс нь өмнө тэднийг зогсоолоо.

Ин-гон эргээд газрын зурагтаа анхаарлаа хандууллаа. Газрын зураг хэдэн дайсныг харууллаа.

“Ханхүү! Ухраарай!” гэж Карак ориллоо. Ин-гоны цээжинд нэг зүйл зоогдохыг тэр сонслоо.

“Кххх!”

“Ханхүү!”

Орк Ин-гоны зүг рүү шид харвасан байлаа. Карак өшөөг нь аваахаар дайрах үед Ин-гоны бие салгалн унаж байлаа. Бусад оркууд ч түүнийг дагалаа.

“Каахх, кеоок!”

Ин-гон газарт унаж байхдаа татганаж байлаа. Маш их өвдөлт мэдэрч байлаа. Цээжний хамгаалалт өмссөн нь аз болж.

‘Шид!? Үгүй ээ, жадны дайралт?’

Шившлэг сонсогдоогүй болохоор жад л шидсэн байх. Одоо энэ талаар бодож байх цаг биш. Тэр орилоон чарлаан сонсож байлаа.

‘Босооч. Би босох хэрэгтэй!’

Ин-гон бослоо. Тэр газрын зургаа ойртуулан нөхцөл байдлыг харлаа.

Гэсэн ч тэр төвлөрч чадахгүй байлаа. Гэнэт нэгэн эмэгтэйн шингэн хоолой түүний толгойд сонсогдлоо.

[Алсаас удирдах түвшин 1.]

“Хөөх?”

Ин-гон цээж рүүгээ харлаа.

Өмнөх                                                                                                                      Дараагийн

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s